Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

   2018          01             16                                         49

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.ОчБ.л (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824).

шүүгдэгч М.М.га нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигин овогт М.тын М.га Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0176 70453 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт М.тын М.га, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч М.М.га нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ...сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Э.Б.лыг “ахтайгаа хүндэтгэлгүй харьцлаа” гэх шалтгаанаар зүүн шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.М.га мэдүүлэхдээ: “...Хэрэг болохоос өмнө 8 дугаар сарын дундуур Ж.н гээд хүүхдийг сагсныхаа бөмбөгийг үлдээчих ахын дүү гэж хэлэхэд Ж.н ёс бус харьцаж байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хоёр найзтайгаа РС тоглож байгаад сагс тоглохоор болоод шийдэнд очоод Ж.н байхаар нь хоёулаа жаахан ийшээ яваад юм яръя гэсэн чинь Ж.н би явахгүй энд баймаар байна гэж пээдэлзэх маягтай хэлэхээр нь 2-3 удаа хөшиглөсөн. Б.л ирээд та яах гээд байгаа юм бэ гээд хүрээд ирэхээр нь чи цаашаа бай бид хоёрын асуудал гээд зүүн шанаа хэсэг рүү нь алгадсан, хохирогчид хүнд гэмтэл учруулъя гэж бодоогүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Б.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хичээл 13 цаг 20 минутад орсон...хичээлийн сүүлийн цаг дууссаны дараа сандлаа ширээн дээр хурааснаа санаж байна. Би хичээлээ тараад 12-р байрны урдуур явж байхдаа Т.вийг яагаад ангийнхаа хүүхдийг өмөөрсөнгүй бэ гэдийг санаж байна. Мөн Б.Ж.нг үл таних залуу өшиглүүлээд газар сууж байсныг санаж байна. Үүнээс хойш орой гэртээ ээжид тариа хийлгэхгүй гэж байснаа санаж байна. Би маргааш өглөө нь орондоо сэрснээ санаж байна. Би тухайн өдөр болох 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зарим зүйлийг санаж байна...бусад өдрийн бүх зүйлийг санаж байна...” (хавтаст хэргийн 25),

“...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...Би Б.Ж.н, Т.в нарын хамт сагс тоглохоор явснаа санахгүй байна. Б.Ж.н айгаад газар суусныг санаж байгаа. Б.Ж.нг хэн айлгасныг санахгүй байна. У.Т.втэй автобусны буудал явах замдаа яагаад найзыгаа өмөөрсөнгүй бэ гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд өөр зүйл санахгүй байгаа бөгөөд тэр орой гэртээ очоод ээж Э.с.д тариа хийх гэхээр нь хийлгэхгүй тэрний оронд эм ууя гэж хэлж байсан, орой унтах гээд хэвтэж байхад манайд байдаг оюутан ах Б.н миний хажууд хэвтэж байсныг санаж байна. Тэгээд өглөө сэрээд усанд орчихоод эмнэлэг явж шинжилгээ өгсөн. ...Миний хувьд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагаас хойш 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө сэрэх хүртэлх зүйлсээ сайн санахгүй байгаа....” (хавтаст хэргийн 26-27).

“...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авахад очиж мэдрэлийн зөвлөх эмчид үзүүлсэн. Ингэж үзүүлэхэд төлбөр гараагүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үзүүлэхэд 30.000 төгрөг зарцуулсан. Үүнээс 3 хоногийн өмнө ГССҮТ-ийн хажууд байх хувийн эмнэлэгт толгойн томографи хийлгэж 120.000 төгрөг төлсөн. “Цонжин Ерөө Тур” нэртэй сувилалд 7 хоног хэвтсэн. Манай ээжийн эгчийн амралтын газар учир мөнгө төлөөгүй. Энэ талаарх баримт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29)

2. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Ж.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” 1 дүгээр ахлах сургуулиас хичээлээ тараад гарах гээд явж байхад ангийн найз У.Т.в, Э.Б.л нарын хамт явж байхад Э.Б.л “ээж өнөө орой ажилтай, оройтож болно, сагс тоглоё” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд бид гурав Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны сагсны шийдэн дээр очоод сагс тоглож байхад шийдэн дээр тоглож байсан зүс таних М.М.га намайг дуудаад “хоёулаа нэг ийшээ явчихаад ирье” гэхээр нь би “тоглож байна, үгүй” гээд хэлсэн. ...Бид нар сагс тоглоод дуусахад М.М.га “тоглож болсон уу” гэхээр нь би “болсон” гэхэд хамт ийшээ яваадахая гэхээр нь үгүй гэхэд “юу гээд байгаа юм гэж хэлээд миний хоёр хөл рүү хөлөөрөө 5-6 удаа өшиглөөд би ухраад зугтаж байхад ахаа та одоо болиоч гээд Э.Б.л хажуугаас нь хэлээд гарнаас зөөлөн барихад М.М.га “чи хэн юм” гэж хэлээд Э.Б.лыг зүүн талын хацар руу нь маш хүчтэй алгадахад тэнд явж байсан үл таних нэг ах М.М.г “хөөе чи болио ч” гэхэд М.М.га яваад өгсөн. М.М.га урьд нь 2017 оны 7 дугаар сард надтай сагс тоглож байгаад намайг “бөмбөг аваад ир” гэхээр нь би “одоо явлаа гээд хувцсаа өмсөөд явж байхад араас бөмбөгөнд яв гэж байна шүү, гөлөг минь” гэж хэлэхээр нь би “шаа” гэж хэлж байсан юм.  Мөн Э.Б.л бид хоёр М.М.г эсэргүүцэж биед нь халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

3. Арван найман насанд хүрээгүй гэрч У.Т.вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар дунд сургуулиас ангийн найз Э.Б.л, Б.Ж.н хоёрын хамт гараад явж байхад Э.Б.л “манай ээж өнөөдөр ажилтай, сагс тоглох уу” гэхээр нь Б.Ж.н бид хоёр зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны сагсны шийдэн дээр очоод тоглож байхад зүс таних М.М.га гэдэг хүүхэд ирээд Б.Ж.нг “чи муу яасан наашаа хүрээд ир” гэхэд Б.Ж.н үгүй ээ эндээ байж байя гэхэд М.М.га нь эндээ баймаар байгаа юм уу гээд Ж.нгийн хажууд дөхөж очоод Б.Ж.нгийн хөл рүү нь 7-8 удаа өшиглөхөд хажуугаас нь Э.Б.л урдуур нь ороод ахаа та манай найзыг болиоч гэхэд чи зүгээр дуугүй байж бай гэж хэлээд тэрээр Э.Б.лын зүүн талынх нь шанааны хэсэг рүү гараараа маш хүчтэй нэг удаа алгадахад Э.Б.лын малгай нь газар унаад Э.Б.л жаахан манарсан байдалтай байж байхад М.М.га Б.Ж.н дээр очоод Б.Ж.нг дахин 2-3 удаа өшиглөхөд Б.Ж.н ахаа болиоч гэхэд М.М.га яваад өгсөн. Тэгээд Б.Ж.н бид хоёроос салж яваад Э.Б.л бид хоёр Цамбагаравын автобусны буудал дээрээс салаад гэр гэр рүүгээ явсан ба буудал руу явж байхдаа Э.Б.л надаас “сая юу болсон юм бэ” гэж 3 удаа асуусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

4. Гэрч Н.Э.с.д (хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 30 минутын үед хүү Э.Б.л руу 99684324 дугаарын утас руу нь залгахад, салгаад эргээд над руу залгахаар нь “миний хүү хаана байна” гэхэд “автобусанд Сүлжмэл дээр явж байна” гэхээр нь “яагаад миний хүү гэртээ хариагүй байгаа юм бэ, хичээл нь хэдэн цагт тарсан юм”  гэхэд “ээж би юу ч мэдэхгүй, юу ч санахгүй байна гэсэн өгүүлбэрийг хэд хэдэн удаа давтаж” хэлээд байхаар нь би “миний хүү тоглоод байгаа юм уу, яасан юм” гэхэд “ээж би юу ч мэдэхгүй байна гээд хэл ам нь ээдрээд хэлж” байхаар нь би хүүхдээ өөр болсныг нь мэдээд “яг хаана байна, одоо Сүлжмэлийн дараа 5 шарын автобусны буудал дээр буучих” гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй эргээд хүү Э.Б.л над руу залгаад “ээж та хаана байна, би 5 шар дээр буусан байна би юу ч мэдэхгүй байна” гэж ярихаар нь би ойр лабораторийн буудал хүрэх гээд түгжээнд явж байсан болохоор удалгүй 5 шарын буудал дээр очиход хүү маань ганцаараа гар утсаа баруун гартаа барьсан. Зүүн гараараа зүүн хацраа дарчихсан зогсож байсан. Тэгээд ...хүүгээсээ юу болсон талаар асуухад мэдэхгүй байна ээж, миний энэ хацар яасан юм, сая л ухаан орлоо гээд зүүн хацар нь улайж хавдсан, зүүн хүзүүний гүрээний судасны орчим улайсан оромтой байсан. Тэгээд машиндаа суулгаад дээгүүрх хувцсыг нь тайлж харахад хувцас нь норсон, хөлөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь өөрийн төрсөн ах Н.Эрэ..гт руу залгаад болсон явдлыг хэлээд Э.Б.л юу ч мэдэхгүй байна гээд дахин дахин хэлээд байна гэж ярьсан. ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байхад ...Саранцэцэг багш болон Э.Б.лын ангийн Б.Ж.н ээжийнхээ хамт ирэхээр нь Ж.нгаас юу болсон бэ гэж асуух...ад Б.Ж.н эгчээ У.Т.в, Э.Б.л бид гурав хичээлээ тараад явж байгаад сагсны талбай дээр очиж хэдхэн минут тоглочихоод явах гэж байхад манай нэг таньдаг ах ирээд намайг тамхинд яваад ир гэхээр нь би урдаас нь “шаа” гэж хэлсэн чинь тэр ах намайг зодсон. Тэгэхэд Б.л хажуугаас ахаа та болиоч гээд салгах гэхэд тэр ах Б.лыг маш хүчтэй гараараа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

5. Гэрч Б.Са.за (хохирогчийн ангийн багш) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой...19 цаг 30 минутын үед Б.лын ээж над руу залгаад “манай хүү сая болсон зүйлээ санахгүй байна. Уруул нь бомбойгоод хавдсан байна, юу болсон юм бол” гэж асуусан. Би хамт явсан Эгшиглэн, Бат-Эрдэнэ, Т.в, Ж.н Өсөхбаяр нарын ээж гэх хүмүүс рүү залгаад Б.лыг хэнтэй явсан талаар асуусан. Өсөхбаяр ээждээ болсон зүйлийг хэлсэн байсан. Тэрээр хичээл тараад 12-р байрны урд Өсөхбаяр, Т.в, Ж.н нар сагс тоглож байхад Ж.нгийн байрны ах гэх залуу ирээд Ж.нг хэд хэдэн удаа өшиглөсөн, Б.л түүнийг өмөөрөөд та яагаад хүүхэд дээрлэхээд байгаа юм гэтэл Б.лыг тэр залуу 1 удаа алгадсан гэж хэлсэн байсан. Би тухайн үед Б.лын ээж рүү залгаад Өсөхбаярын ээжийн ярьсан зүйлийг хэлсэн. ...Би тэр оройноо 23 цагийн үед Гэмтлийн эмнэлэг орж Б.лтай уулзсан. Б.лтай уулзахад намайг таньж байсан. Болсон зүйлийг Б.лын ээж надад хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Бардал хичээлдээ явж байгаа....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 40-41),

 

6. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 882 дугаар дүгнэлт

1. Э.Б.л нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2. Э.Б.л нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Э.Б.л нь “Тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл” сэтгэцийн эмгэгтэй байна. Э.Б.л нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадваргүй байна.

4. Э.Б.л нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш “Тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл” сэтгэцийн эмгэгтэй болсон байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-57),

7. Шинжээч эмч Д.аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Э.Б.лыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сэтгэцийн эмчид Я.Ганхүү, С.Одонгэрэл нарын хамт үзсэн...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тархины гэмтэл авсан гэх маргааш буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс юм аа бага багаар санаж байсан. Мөн гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэгээр ...тархи доргилт, хам шинж ойгүйдэл гэсэн онош тавигдсан байсан зэргийг үндэслэн “тархи доргилтын дараах хам шинж хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна гэж дүгнэлт гаргасан...зодуулсанаас хойших хэсэг хугацааны үйл явдлыг санахгүй байгааг хэсэгчилсэн хугацааны ойгүйдэл гэдэг. Энэ ойгүйдэл нь Э.Б.лын хувьд маргааш өглөөнөөс үйл явдлаа санаж эхэлж байгаа нь хэсэг хугацаанд үргэлжилээд арилсан ...ойгүйдэл юм. Энэ нь байнгын хадгалагдан ойгүйдэл биш учраас үйл явдлаа сэргээж санах боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1289 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Хацар завьж хэсгээр хавдсан бүдэг хөх өнгийн цус хуралттай.

ЭХЭМҮТ-н яаралтай тусламжийн хуудсанд: 20,50 цаг-биеийн байдал хүндэвтэр зүрхний цохилт 67, амьсгал 20, халуун 37-1, сатураци 99%. Онош: тархи доргилт ртрогради анмнези...ДҮГНЭЛТ 1.Б.л-н биед тархи доргилт, зүүн хацар завьжинд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 882 тоот дүгнэлтэд: ...Сэтгэцийн онош: Тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл. Дүгнэлт: 1.Э.Б.л нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. 2. Э.Б.л нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. Э.Б.л нь Тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл” сэтгэцийн эмгэгтэй байна. Э.Б.л нь гэмт хэргэ үйлдэгдсэнээс хойш тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон байна...”

-Мед траума ОТ-н 2017.09.23- КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлэлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн...ДҮГНЭЛТ:

1.Э.Б...ын биед тархи доргилт, зүүн хацар завьжинд цус хуралт, тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл гэмтэл учирчээ.

2.Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ирүүлсэн 170801767 дугаартай хэргийн материал болон ирүүлсэн амбулаторийн картнаас үзэхэд Э.Б.л нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэг шалтгаанаар сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг нь тогтоогдохгүй байна.

4.5 Тархи доргилт, зүүн хацар завьжинд цус хуралт, тархи доргилтын дараах хамт шинж, хэсэгчилсэн ойгүйдэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-68)

9. Шинжээч эмч Б.А.лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Б.лын биед үзлэг хийсэн Б.лын биед үзлэг хийхэд мэдрэлийн үзлэг дээр тархи доргилтын шинж болох нүдний алимны чичирхийлэл, дагзны булчингийн хөшилт гэж гарсан байсан учир тархи доргилт гэж дүгнэлт гаргасан. Мөн зүүн хацар завьжинд цус хуралт үүссэн байсан. ...Э.Б.лын биед үзлэг хийж дүгнэлт гаргах үед түр зуурын ойгүйдэл үүссэн тухай хэлж байсан. Энэ нь гэмтлийн шалтгаантай хэт цочролын улмаас үүсдэг учраас толгойн компьютера томографийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөж явуулсан боловч хариу ирээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50)

10. Шүүгдэгч М.М.гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед гэрээсээ гарч найз нартайгаа хамт РС тоглож байгаад 18 цаг болж байхад сагс тоглох санаатай 27 дугаар байрны арын сагсан бөмбөгийн талбай дээр найз Лх.эн, Ба.м нартай хам очсон. Уг талбай дээр Ж.н, Б.л ангийнх нь нэг хүүхэд байсан. Тэгээд Ж.нг ахын дүү хоёулаа ийшлээд юм ярья гэхэд байж бай чадахгүй гээд пээдэлзэх маягтай хэлэхээр нь сагс тоглож дуусахыг хүлээсэн. Тэгээд сагс тоглоод дуусахаар нь Ж.нг чамтай юм ярья гээд байхад яах гээд байгаан гэж хэлээд Ж.нгийн хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Б.л хөөе яах гээд байгаан гээд хойшоо түлхэхээр нь чи цаашаа бай гээд зүүн хацар хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгтээд би бөмбөг байхгүй болохоор нь..Б.ям, Лх.эн хоёртой хамт явсан. Б.л гэх хүүхэд Ж.н болон нэг найзтайгаа зүгээр яваад өгсөн. Тэгээд би Л.нтэй орцонд ороод байж байтал Ж.нгаас Б.л ухаангүй сэхээнд байна гэхээр нь санаа зовоод Ж.нгийн ээжтэй яриад Б.лын ахтай ярьсан чинь том хүн дагуулаад хүрээд ир гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очтол Б.лын ах, эгч, ээж нар нь барьж идчих гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Б.лын ах нь нэг удаа намайг алгадаад авсан. Гэхдээ гэмтэл учраагүй. ...Би Ж.нг өшиглөж байхад яах гээд байгаан гээд өөдөөс пээдэлзэх маягтай хэлэхээр нь нэг удаа алгадсан юм. ...Шүүх эмнэлгийн болон сэтгэцийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтүүдтэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй...Намайг Б.л цохиогүй. Ямар нэг гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76),

-Хохирогчийн хувийн байдлыг талаарх баримтууд (хавтаст хэргийн 31--39),

-Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 81-84),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 90, 96), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 86, 88, 34), хувийн байдлын тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 99-102) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.М.гад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.М.га нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч М.М.га нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 дугаар байрны хойно байрлах сагсан бөмбөгийн талбай дээр, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, үл ялих зүйлээр шалтгалан, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Э.Б.лыг “ахтайгаа хүндэтгэлгүй харьцлаа” гэх шалтгаанаар зүүн шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Б.лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хичээл 13 цаг 20 минутад орсон...хичээлийн сүүлийн цаг дууссаны дараа сандлаа ширээн дээр хурааснаа санаж байна. Би хичээлээ тараад 12-р байрны урдуур явж байхдаа Т.вийг яагаад ангийнхаа хүүхдийг өмөөрсөнгүй бэ гэдийг санаж байна. Мөн Б.Ж.нг үл таних залуу өшиглүүлээд газар сууж байсныг санаж байна....” (хавтаст хэргийн 25),

“...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...Б.Ж.н айгаад газар суусныг санаж байгаа. Б.Ж.нг хэн айлгасныг санахгүй байна. У.Т.втэй автобусны буудал явах замдаа яагаад найзыгаа өмөөрсөнгүй бэ гэж хэлж байснаа санаж байна....” (хавтаст хэргийн 26-27).

- Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Ж.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” 1 дүгээр ахлах сургуулиас хичээлээ тараад...ангийн найз У.Т.в, Э.Б.л нарын хамт явж...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны сагсны шийдэн дээр очоод сагс тоглож байхад шийдэн дээр тоглож байсан зүс таних М.М.га намайг дуудаад “хоёулаа нэг ийшээ явчихаад ирье” гэхээр нь би “тоглож байна, үгүй” гээд хэлсэн. ...Бид нар сагс тоглоод дуусахад М.М.га “тоглож болсон уу” гэхээр нь би “болсон” гэхэд хамт ийшээ яваадахая гэхээр нь үгүй гэхэд “юу гээд байгаа юм гэж хэлээд миний хоёр хөл рүү хөлөөрөө 5-6 удаа өшиглөөд би ухраад зугтаж байхад ахаа та одоо болиоч гээд Э.Б.л хажуугаас нь хэлээд гарнаас барихад М.М.га “чи хэн юм” гэж хэлээд Б.лыг зүүн талын хацар руу нь маш хүчтэй алгадахад тэнд явж байсан үл таних нэг ах М.М.г “хөөе чи болио ч” гэхэд М.М.га яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

- Арван найман насанд хүрээгүй гэрч У.Т.вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар дунд сургуулиас ангийн найз Э.Б.л, Б.Ж.н хоёрын хамт гараад...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны сагсны шийдэн дээр очоод тоглож байхад зүс таних М.М.га гэдэг хүүхэд ирээд Б.Ж.нг “чи муу яасан наашаа хүрээд ир” гэхэд Б.Ж.н үгүй ээ эндээ байж байъя гэхэд М.М.га нь эндээ баймаар байгаа юм уу гээд Ж.нгийн хажууд дөхөж очоод Б.Ж.нгийн хөл рүү нь 7-8 удаа өшиглөхөд хажуугаас нь Э.Б.л урдуур нь ороод ахаа та манай найзыг болиоч гэхэд чи зүгээр дуугүй байж бай гэж хэлээд тэрээр Б.лын зүүн талынх нь шанааны хэсэг рүү гараараа маш хүчтэй нэг удаа алгадахад Э.Б.лын малгай нь газар унасан. ...Б.Ж.н бид хоёроос салж яваад Э.Б.л бид хоёр Цамбагаравын автобусны буудал дээрээс салаад гэр гэр рүүгээ явсан ба буудал руу явж байхдаа Э.Б.л надаас “сая юу болсон юм бэ” гэж 3 удаа асуусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Гэрч Н.Э.с.д (хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 30 минутын үед хүү Э.Б.л...5 шарын буудал дээр...гар утсаа баруун гартаа барьсан. Зүүн гараараа зүүн хацраа дарчихсан зогсож байсан. Тэгээд ...хүүгээсээ юу болсон талаар асуухад мэдэхгүй байна ээж, миний энэ хацар яасан юм, сая л ухаан орлоо гээд зүүн хацар нь улайж хавдсан, зүүн хүзүүний гүрээний судасны орчим улайсан оромтой байсан.  Тэгээд машиндаа суулгаад дээгүүрх хувцсыг нь тайлж харахад хувцас нь норсон, хөлөрсөн байдалтай байсан. ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байхад ...Саранцэцэг багш болон Э.Б.лын ангийн Б.Ж.н ээжийнхээ хамт ирэхээр нь Ж.нгаас юу болсон бэ гэж асуух...ад Б.Ж.н эгчээ У.Т.в, Э.Б.л бид гурав хичээлээ тараад явж байгаад сагсны талбай дээр очиж хэдхэн минут тоглочихоод явах гэж байхад манай нэг таньдаг ах ирээд намайг тамхинд яваад ир гэхээр нь би урдаас нь “шаа” гэж хэлсэн чинь тэр ах намайг зодсон. Тэгэхэд Б.л хажуугаас ахаа та болиоч гээд салгах гэхэд тэр ах Б.лыг маш хүчтэй гараараа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Б.Са.за (хохирогчийн ангийн багш) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой... Өсөхбаяр ээждээ болсон зүйлийг хэлсэн байсан. Тэрээр хичээл тараад 12-р байрны урд Өсөхбаяр, Т.в, Ж.н нар сагс тоглож байхад Ж.нгийн байрны ах гэх залуу ирээд Ж.нг хэд хэдэн удаа өшиглөсөн, Б.л түүнийг өмөөрөөд та яагаад хүүхэд дээрлэхээд байгаа юм гэтэл Б.лыг тэр залуу 1 удаа алгадсан гэж хэлсэн байсан....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 40-41),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1289 дугаар дүгнэлт

“...1.Э.Бардалын биед тархи доргилт, зүүн хацар завьжинд цус хуралт, тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл гэмтэл учирчээ.

2.Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ирүүлсэн 170801767 дугаартай хэргийн материал болон ирүүлсэн амбулаторийн картнаас үзэхэд Э.Б.л нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэг шалтгаанаар сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг нь тогтоогдохгүй байна.

4.5 Тархи доргилт, зүүн хацар завьжинд цус хуралт, тархи доргилтын дараах хамт шинж, хэсэгчилсэн ойгүйдэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-68)

- Шүүгдэгч М...гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...18 цаг болж байхад сагс тоглох санаатай 27 дугаар байрны арын сагсан бөмбөгийн талбай дээр найз Лх.н, Батням нартай хам очсон. Уг талбай дээр Ж.н, Б.л ангийнх нь нэг хүүхэд байсан. Тэгээд Ж.нг ахын дүү хоёулаа ийшлээд юм ярья гэхэд байж бай чадахгүй гээд пээдэлзэх маягтай хэлэхээр нь сагс тоглож дуусахыг хүлээсэн. Тэгээд сагс тоглоод дуусахаар нь Ж.нг чамтай юм ярья гээд байхад яах гээд байгаан гэж хэлээд Ж.нгийн хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Б.л хөөе яах гээд байгаан гээд хойшоо түлхэхээр нь чи цаашаа бай гээд зүүн хацар хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М.га нь арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Б.лыг алгадаж зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч М.Мө.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.М.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч М.М.га нь анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч М.М.гад торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.М.га нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүх шүүгдэгч М.М.гад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу “Шихихутуг” их сургуульд суралцдагыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж М.Мөнхтулгыг 450 (дөрвөн зуу тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуу тавь) төгрөгөөр торгох  ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар М.М.га оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь 150.000 төгрөг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 84) баримт цугларсан байна. Иймд иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс баримттай зардал болох 150.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 7  (долоо) хоногийн дотор гаргуулж олгох нь зүйтэй байна. Харин хохирогч нь цаашид гарах хор уршгийг зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн 1708 0176 70453 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.