| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/01528/И |
| Дугаар | 192/ШШ2025/02040 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02040
|
05 03 18 |
19/ШШ05/0040 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, -Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг, Баянгол хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, , хд дүгээр байр, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: /,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, Бигэр овогт /РД: с/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 19,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 05 оны 0 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 05 оны 0 дугаар сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь 05 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 05:30 цагийн үед улсын дугаартай, Harrier маркийн суудлын автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Толгойтын замд иргэн Ц.******* улсын дугаартай, camry маркийн суудлын машин чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж миний автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гаргана газарт үзлэг, хэмжилт хийж иргэн Ц.*******ын буруутай нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан. Миний автомашинд учирсан хохирлын үнэлгээг Кости-Эстимэйт ХХК-иар хийлгэхэд 18,570,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан бөгөөд миний Ц.******* барагдуулаагүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай нь нологдож байх тул хариуцагч У.*******, О. нараас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 18,570,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 870,000 төгрөг, нийт 19,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******ын гаргасан гэм хорын хохиролд 19,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 19,440,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ц.*******, О. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 19,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохиролд 19,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч О. хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд Г.*******ын нэхэмжлэлтэй, Ц.*******, О. нарт холбогдох, гэм хорын хохиролд 19,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Г.*******ын нэхэмжлэлтэй, Ц.*******, О. нарт холбогдох гэм хорын хохиролд 19,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,150 төгрөгөөс -Уул дүүргийн Татварын хэлтсийн данс /100001009/-аас 17,575 төгрөг, хариуцагч Ц.*******, О. нараас 17,575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД