Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

     2018          01           16                                          50

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

хохирогч О.С.га,

шүүгдэгч Н.Г.га, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Н.г.йн Г.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0010 30381 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Н.г.йн Г.га.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Г.га нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хамтран амьдрагч О.С.гаг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

   Шүүгдэгч Н.Г.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг болохоос өмнө нь эхнэртэйгээ хэрүүл хийчээд гэрээсээ 2, 3 хоног явчихаад эргээд уучлалт гуйхаар 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэртээ согтуу ирсэн чинь эхнэр нүүр, ам маажаад байхаар нь гарахдаа эхнэрээ нэг удаа өшиглөсөн...” гэв.

Хохирогч О.С.га шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагийн үед гэртээ хоёр хүүхэдтэйгээ унтаж байхад Н.Г.га согтуу ирээд хаалга тогшихоор нь онгойлгож өгөөгүй. Тэгсэн гэрийн ханын завсраар гараа оруулж хаалга онгойлгоод орж ирээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би “чи олон хоног гадуур явдаг ямар даварсан юм бэ” гэхэд миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Одоо миний бие өвдөж байна. Н.Г.га нь согтуу байдаг мөртлөө болсон асуудлыг бүгдийг нь мэдэж санаж байдаг. Н.Г.га нь хамт архи уудаг хүмүүсдээ “би салтаа руу нь өшиглөчихөөд ирсэн” гэж хэлсэн байсан. Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Намайг аарцагны ясны зураг авахуул гэсэн зургыг нь авахуулж чадаагүй, хохирол нэхэмжилмээр байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч О.С.гагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 6-ны шөнө 3 цагийн үед гэртээ хоёр хүүхдийн хамт унтаж байсан чинь хамтран амьдрагч хүүгийн эцэг болох Н.Г.га согтуу Монгол гэрийн хаалганы хатавчаар гараа оруулаад онгойлгоод орж ирээд орон доороо байгаа наад янханаа гаргаад ир гээд намайг шууд гараа атгаж байгаад нүүр ам, уруул руу цохиж зодоод хэл амаар доромжилж байгаад гэрээс гарах үедээ миний бэлэг эрхтэн рүү хоёр удаа өшиглөсөн. Өшиглүүлээд би хойшоо саваад шалан дээр унаад үлдсэн юм. Н.Г.га буцаад 20 орчим минутын дараа хаалга дахиад онгойлгоод орж ирэхээр нь чи эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү өшиглөөд гэж хэлсэн чинь дахиад гараа атгаж байгаад бэлэг эрхтэн рүү 2-3 удаа цохихоор нь би цагдаад дуудлага өгнө гэхэд гараад зугтаасан юм. Надад учирсан гэмтэл гэвэл зүүн гарын шуу хөхөрч хавдсан, бэлэг эрхтэн хавдаж хөхөрсөн, толгой их өвдөж байна, урьд өмнө намайг архи уух болгондоо хэрүүл маргаан хийж хий хоосон хардаж зоддог байсан юм. ...Н.Г.га байнга гадуур олон хоногоор архи ууж явдаг ирэхдээ дандаа шөнө ирж намайг зодож доромжилдог байсанд нь маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

“...Н.Г.гатай 2010 онд танилцаж 2011 онд нэг гэрт орж 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүүгээ төрүүлж өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёр хамт амьдарч эхэлснээс хойш Н.Г.га үе үед гадуур хэсэж тэнээд байдаг байснаа сүүлдээ бүр хэд ч хоног, сараар ч хамаагүй гараад алга болчихдог болсон. Тэгээд зарим үед архи уусан байдалтай ирэхдээ хардаж сэрдээд янхан чинь хаана байна, янханаа гаргаад ир гээд элдвээр хэлж доромжилдог болсон. ...Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг Н.Г.га нь намайг цохиж зодоод бэлэг эрхтэн рүү минь хөлөөрөө өшиглөж, гараараа цохисоноос болж учирсан гэмтэл юм. ...Н.Г.га нь намайг хоосон хардаж сэрдэж зодож цохих үйлдэл хийдэг байснаас биш миний хуваарьт болон дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан асуудал байхгүй. ...Би Н.Г.гад зодуулж бэлэг эрхтэн рүүгээ өшиглүүлж, цохиулсандаа гомдолтой байна. Гэхдээ нэхэмжлээд байх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7613 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун нүдний доод зовхины дотор хэсгээр бүдэг хүрэн улаан өнгийн цус хуралттай, дээд уруулын зүүн хэсэг хавдсан, хөх ягаан өнгийн цус хуралттай, дотор салстад 0.7х0.2 см орчим цайвар ногоон өнгөр тогтсон шархтай, зүүн шууны дунд хэсгээс доош сарвуу хүртэл гөлтгөнөн аравч боолттой, умдагны хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, бэлгийн уруулын эхлэл хэсгээр хөх ягаан өнгийн цус хуралттай...

2017.06.07-ны ГССҮТ-ийн эмчийн үзлэгт онош: Зүүн суудал ясны битүү хугарал, зүүн гарын толгой хэлбэртэй ясны хугарал...ДҮГНЭЛТ:

1. О.С.гагийн биед зүүн гарын сарвууны толгой хэлбэртэй яс, зүүн суудал ясны битүү хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, умдагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4.5 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

7.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

8.Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй,

9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),

3. Шүүгдэгч Н.г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэр О.С.га Эрдэнэт хот руу хувийн ажлаар явахад нь би гэртээ ганцаараа үлдсэн юм. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Сарангуа Эрдэнэт хотоос ирээд тэр оройдоо хэрүүл хийгээд чи намайг байхгүй хэд хоногт хэнийг авчирсан, гэрт янхан авчирч банзалдсан биз дээ гэх зэргээр хэлээд байхаар нь би гараад явчихсан юм. Тэгээд гадуур айлаар байж байгаад 2 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 6-ны 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 43 дугаар гудамжны 8 тоотод гэртээ очиход хаалга дотроосоо цоожтой, тогшиход онгойлгож өгөхгүй байхаар нь гэрийн хатавчаар гараа оруулж хаалгаа онгойлгож орсон. Би гэртээ ороод эхнэр О.С.гаг баруун талын орон дээр унтаж байхаар нь уучлалт гуйхаар дөхөж очтол босож ирээд над руу дайраад юм хэлүүлэхгүй байхаар нь за за энэ ойлгохгүй юм байна гэж бодоод буцаад гарах гэхэд араас хувцаснаас зууралдаж ноцолдоод байхаар нь би гарыг нь тавиулчихаад арагшаа хөлөөрөө тийртэл бэлэг эрхтэнд нь оночихсн. Би тэгээд тэр чигээрээ гарч яваад нилээд удаан хугацаагаар уулзаагүй байж байгаад намар уулзахад цагдаад гомдол гаргаж өгсөн гэхээр нь айгаад очилгүй өдийг хүргэчихсэн юм. ...О.С.га бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс болохоор гэр бүлийн асуудлаас болоод хэрэлдэж маргалдах явдал байдаг. Гэхдээ хоёулаа л хоёр биенээсээ элдвээр хэрэлдэж маргалдах явдал байдаг байснаас биш би О.С.гаг байнга хүч хэрэглэж зодож цохиод гэмтэл учруулаад байсан асуудал байхгүй. Харин О.С.гагийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх гэмтэл 2017 оны 6 дугаар сарын 6-ны орой миний О.С.гатай хэл үгээ ойлголцоогүй улмаас зууралдаж ноцолдоод хөлөөрөө тийрснээс болж учирсан гэмтэл...Тухайн хэрэг болох үед эхнэр О.С.га  бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй, хүүхдүүд минь унтаж байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43),

4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 46), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45),

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Н.Г.гад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.Г.га нь О.С.гаг шууд санаатай үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч О.С.гагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 6-ны шөнө 3 цагийн үед гэртээ хоёр хүүхдийн хамт унтаж байсан чинь хамтран амьдрагч хүүгийн эцэг болох Н.Г.га согтуу...орж ирээд орон доороо байгаа наад янханаа гаргаад ир гээд намайг шууд гараа атгаж байгаад нүүр ам, уруул руу цохиж зодоод хэл амаар доромжилж байгаад гэрээс гарах үедээ миний бэлэг эрхтэн рүү хоёр удаа өшиглөсөн. ...буцаад 20 орчим минутын дараа хаалга дахиад онгойлгоод орж ирэхээр нь чи эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү өшиглөөд гэж хэлсэн чинь дахиад гараа атгаж байгаад бэлэг эрхтэн рүү 2-3 удаа цохисон маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7613 дугаар дүгнэлт: “...1. О.С.гагийн биед зүүн гарын сарвууны толгой хэлбэртэй яс, зүүн суудал ясны битүү хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, умдагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...7.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),

-Шүүгдэгч Н.г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 6-ны 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 43 дугаар гудамжны 8 тоотод гэртээ ...ороод эхнэр О.С.гагын... гарыг нь тавиулчихаад арагшаа хөлөөрөө тийртэл бэлэг эрхтэнд нь оночихсон. ...О.С.гагийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх гэмтэл 2017 оны 6 дугаар сарын 6-ны орой миний О.С.гатай хэл үгээ ойлголцоогүй улмаас зууралдаж ноцолдоод хөлөөрөө тийрснээс болж учирсан гэмтэл...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г.га нь хохирогч О.С.гагийн зодсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.Г.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Н.Г.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

- шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, иймд Н.Г.га нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Н.Г.гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Г.гад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Н.Г.га нь ам бүл 3, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Н.Г.га нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 720 цагийг 500 цаг болгон хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Н.Г.гад нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Н.Г.га нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг арилгах талаар ямар нэг санаачлага гаргаагүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан болох нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-25), хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тогтоол (хавтаст хэргийн 2-4) зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд Н.Г.гад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын зорилгыг хангахын тулд оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв. Тиймээс Н.Г.гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус “заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж дуусах хүртэл хугацаагаар тогтоов.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.С.гагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хэрэгт энэ талаар цугларсан баримтгүй байх тул тэрээр эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1708 0010 30381 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.