Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/213

 

 

 

 

Х.Г, Г.Г, Э.Э, Д.Т,

Н.Э, Л.О, С.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Н.Батцэнгэл, Н.Ичинхорлоо,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Намуун,  Р.Пүрэвлхам

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,

шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Л.О,

шүүгдэгч С.Н,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Намуун, шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Н.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.Г, Г.Г, Э.Э, Д.Т, Н.Э, Л.О, С.Н нарт холбогдох эрүүгийн 1809003070094 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Х.Г

урьд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 397 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;  

2. Г.Г урьд ял шийтгэлгүй;

3. Н.Э урьд ял шийтгэлгүй;

4. Л.О урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

5. Д.Т урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 255 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 10,200,000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийг хурааж, 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн;  

6. Э.Э урьд 2001 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын дээд шүүхийн 87 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэж, хянан харгалзсан;

7. С.Н урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г, Г.Г нар нь бүлэглэн “ХГ” ХХК-ийг үүсгэн байгуулж, үргэлжилсэн үйлдлээр А дуүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад зуучилна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд залилан 61 хохирогчоос нийт 367,410,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Э, Л.О нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” төрийн бус байгууллагын байранд “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул Солонгос улсад гэрээгээр ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн хугацаанд залилан 39 хохирогчоос нийт 250,654,000 төгрөгийг  бэлнээр болон дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Э, С.Н нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр А дуүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах  хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд залилан 16 хохирогчоос нийт 74,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Ттай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр А дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах, ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч, 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд залилан 13 хохирогчоос нийт 71.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан буюу нийт 129 хохирогчид 764,064,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Х.Г, Г.Г, Э.Э, Д.Т, Н.Э, Л.О, С.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Г, Г.Г, Э.Э, Д.Т, Н.Э, Л.О, С.Н нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Г, Г.Г нарт тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Г.Г нарын тус бүр цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Н.Эийг 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар, Л.Ог 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан торгох ял дээр нэмж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Н, Э.Э, Д.Т нарыг тус тус 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч С.Н, Э.Э, Д.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

шүүгдэгч Л.О, С.Н, Э.Э, Д.Т, Н.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдаж

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гаас 206,930,000, шүүгдэгч Г.Гоос 215,880,000 төгрөгийг, шүүгдэгч Л.Огаас 31,367,000 төгрөгийг, шүүгдэгч Н.Эээс 50,677,000 төгрөгийг, шүүгдэгч Л.Огаас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 20,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Тгаас байршуулсан 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэр бүхий 119 хохирогчид тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. 2017 оны 5 дугаар сард шүүгдэгч Х.Гын санаачилгаар танилцаж “ХГ” ХХК-д ажилласан8 цалин авдаггүй бөгөөд “ХГ” ХХК-д тодорхой хувьцаа эзэмшиж, төрийн байгууллагуудад шаардлагатай бичиг, цаас бүрдүүлж өгөх буюу тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай материал бүрдүүлж өгөх байсан. Эрх бүхий яамнаас тусгай зөвшөөрөл гараагүй байхад хүмүүсийн бүртгэл хийгдсэнг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан бөгөөд бүртгэлийн хураамж гэж ямар хэмжээний мөнгийг тэр олон хүнээс Х.Г нь хураан аваад байгааг мэдэх боломжтой байсан боловч би мэдээгүй, Х.Гт итгэж гэмт хэрэгт холбогдон хохирол учруулжээ. Өөрийн болгоомжгүй үлдлээс гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их гэмшиж, харамсаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Гтай бүлэглэн үйлдсэн гэвэл бид хоёрын тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах байхад адил хэмжээний ял шийтгэсэн гомдолтой байна. Үүнд, өмнө залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял авч байсан Д.Т, Л.О нар, Н.Э “Х” ТББ-ийн тэргүүн гэх урьд залилах гэмт хэрэгт шалгагдаж байсан, 764,064,000 төгрөгийг зөвхөн өөрийн хувийн дансаар бүгдийг авсан, “ХГ” ХХК-иар бүртгэлийн зар явуулаагүй.

.... Эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд шинжээч томилуулж хохирол болох 764,064,000 төгрөгийг зарцуулалтыг үнэн зөвөөр гаргуулахыг хүсэж байна. 764,064,000 төгрөгөөс би хувьдаа болон “ХГ” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулаагүй юм.

Би сантехникийн мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ тасралтгүй 24 жил ажиллаж байна. Миний бие 5-18 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, надад ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, түүгээрээ дамжуулан орлого олж амьдрах ухамсар, бодол төрж байгаагүй. Би нийгэмдээ тустай ажиллаж, ажлын байр бий болгон компани байгуулан “Шинэ сум”, “100,000 айлын орон сууц” зэрэг төслүүдэд амжилттай оролцож ирсэн.

2019 онд согтуу, танхай хүнд 2 удаа хутгалуулсны улмаас ходоод, элэг гэмтсэн, тархины хүнд гэмтэл авсан бөгөөд байнга эмчийн хяналтанд байдаг юм. Миний эхнэр ходоодны хорт хавдраар өвдөн шаналж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Намуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Г нь миний үйлчлүүлэгч Г.Гтой танилцахаас ч өмнө 2015 оны 12 дугаар сараас эхлэн өөрийн эхнэрийн талын хамаатан болох Д.Ттай бүлэглэн “БНСУ-д ажиллах 3 жилийн хугацаатай виз гаргаж өгнө” хэмээн иргэдийг залилж эхэлсэн байдаг. Мөн Н.Э нь “Х” ТББ-аар дамжуулж “БНСУ-ын сургалтын виз гаргана” хэмээн 2016 оны сүүлээс залилах гэмт хэргийг үйлдэж эхэлсэн баримт ч хэрэгт авагдсан байдаг. 2017 оны 5 сарын эхээр тухайн үеийн ГХЯ-ны сайд Н.Н “БНСУ-д ажлын виз гаргахад заавал хөдөлмөрийн биржээр дамжихгүйгээр БНСУ-ын хуулийн этгээдтэй ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог болно” гэх утгатай мэдэгдэл хийхийг сонссон миний үйлчлүүлэгч Г.Г өөрийн танилаар дамжуулан Х.Гтай танилцахад Х.Г нь өөрийгөө “Хөдөлмөрийн биржид ажилладаг, дүүтэйгээ хамтарч БНСУ-д ажиллах хүч гаргадаг” гэж хэлсэн байна. Энэ үед Г.Гийн танил Д.М гэх хүн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бийг таних ба Б.Б тусгай зөвшөөрөл гаргахад тус болж магадгүй талаар ч ярилцсан байдаг. Гэтэл Х.Г нь миний үйлчлүүлэгч Г.Гид компанийхаа 50 хувийг өгөөд хамтарч ажиллая хэмээн шавдуулж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр тус компаний 5,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг Г.Гид бэлэглэн, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр компанийхаа хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, гэрчилгээгээ шинээр гаргуулж авсан байна. Х.Г нь энэ үеэс хойш холбогдсон бүх хохирогчид “ХГ” ХХК нь БНСУ-д 3 жилийн хугацаатай ажлын виз гаргах тусгай зөвшөөрөлтэй гэж хэлж, энэ ажилдаа өөрийн эртний танил Н.Э, Л.О, С.Н, З.Э, Э.Э, Д.Т нарыг татан оролцуулсан байдаг. Х.Г нь хохирогчдын бүх мөнгийг бэлнээр болон өөрийн хувийн дансаар авч байсан ба түүний хамтрагчид нь хүн тус бүрээс 500,000 төгрөгийг суутган авч үлдсэн бүх мөнгийг Х.Гын хувийн дансанд шилжүүлдэг байсан байна. Харин Г.Г нь үнэхээр л “ХГ” ХХК-д тусгай зөвшөөрөл гаргуулж авна гэж итгэж байсан тул Х.Гын хамтаар МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бтэй танилцаж, эгчээрээ зээл авахуулан Б.Бд 10,000,000 төгрөг өгч тусгай зөвшөөрлөө хөөцөлдүүлж эхэлсэн байдаг. Гэтэл Б.Б нь “Тусгай зөвшөөрөл чинь удахгүй гарна, сайд дарга нарт бэлэг сэлт, мөнгө өгөхгүй бол болохгүй” гээд өөрийн жолооч гэх Б.М-аар дамжуулан Х.Г, Г.Г нараас хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 90 орчим сая төгрөгийг залилж авсан болох нь хэрэгт цугласан нотлох баримтаар нотлогддог. Улмаар Б.Бий тусгай зөвшөөрөл гаргаж өгөх асуудал худлаа болох үед  Х.Г нь  Э.Эээр дамжуулж яаманд ажилладаг С.Т гэх хүнтэй 2017 оны 10 сарын сүүлээр танилцсан ба С.Т нь тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж 80 гаруй сая төгрөг авч Х.Гыг залилсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Гэвч Б.Б, Б.М, С.Т нарын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж Г.Г, Х.Г нарыг залилсан асуудлыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хэргийн оролцогчид бүгд гомдолтой байсан байна. Г.Г нь тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа Б.Б, Т нарт мөнгө өгөхийн тулд, тусгай зөвшөөрөл нь үнэхээр бүтнэ гэж итгэж байсан учраас “ХГ” ХХК-ийн нэрээр 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 12 сар хүртэл БНСУ-ын виз хүссэн иргэдийг Х.Г нар бүртгэж, мөнгө авч байгааг мэдэж байсан боловч яг хэчнээн хүнийг бүртгэж, хэдэн төгрөг авч байгааг, энэ хугацаанаас өмнө болон хойш хохирсон иргэдийн асуудлыг огт мэдэхгүй байсан. Мөн энэ хугацаанд бүртгүүлэхээр ирсэн иргэдтэй биечлэн уулзаж байгаагүй ба мөнгөө алдсан хохирогчдыг “ХГ” ХХК-ийн байранд ирэхэд л цөөн хэдэн хүнтэй тааралдсан болох нь хохирогчдын мэдүүлгээс харагдана.

Миний үйлчлүүлэгч Г.Г нь өөрийн найзын хамаатан, хохирогч Э.У, Э.СаранТ нараас тус бүр 6,000,000 төгрөг, З.Эаас 15.400.000 төгрөгийг дансаараа авч, хохирогч Г.Гаас 5,000,000 төгрөг бэлнээр авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ба эдгээр мөнгөний ихэнхийг Х.Г болон түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн байдаг. Х.Г нь миний үйлчлүүлэгчтэй танилцахаас ч өмнө визний залилан хийж байсан ба 2017 оны 5 сарын 20-ний өдрөөс хойш “ХГ” ХХК-ийн нэрээр хохирогчдыг бүртгэж байсан ч тэдний бүх мөнгийг өөрийн хувийн дансандаа авч, ашиглаж байсан юм. Гэтэл шүүх миний үйлчлүүлэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн хугацаа, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт үйлдлийг ялгаж тогтоогоогүйгээс миний үйлчлүүлэгч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгагдан, гэмт хэрэгт оролцсон оролцоо нь Х.Гынхтай харьцуулшгүй бага байхад Х.Гтай ижил 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, түүнтэй танилцаачгүй байх үед Х.Г, Д.Т, Н.Э нарын залилсан хохирогчдын хохирол 79,580,000 төгрөгийг оролцуулан, төлөгдөөгүй үлдсэн нийт 422,810,000 төгрөгийн хохирлыг Х.Г, Г.Г нарт хувь тэнцүүлэн Х.Гаас 206,930,000 төгрөг, Г.Гоос 215,880,000 төгрөг гаргуулж хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дараах үндэслэлээр няцаагдана. Үүнд:

1. Хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 675 дугаар прокурорын яллах дүгнэлтээр /24хх-ийн 132-182 дугаар хуудас/ шүүхэд шилжүүлсний дагуу “Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн №628 дугаар захирамж /24 хх-ийн 230-239 дугаар хуудас/ гарсан байдаг. Гэтэл прокурор нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаар нь тодорхой бус, /Хэргийн материал танилцуулах хэрэгт авагдаагүй байсан ба прокурорын тогтоолуудад шүүгчийн захирамжийн дугаар бичигдээгүй байдаг/ шүүгчийн захирамжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолуудад өөрчлөлт оруулж, улмаар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №6756 гэх яллах дүгнэлтийг /26хх дугаарлагдаагүй байсан/ үйлдэн шүүхэд ирүүлснийг үндэслэж шүүх хэргийг шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү яллах дүгнэлтийг өөрчилсөн байдлыг харьцуулан харвал Х.Г, Г.Г нар бүлэглэн “ХГ” ХХК-ийг үүсгэн байгуулж, “ХГ” ХХК нь хохирогч нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн мэтээр өөрчлөн найруулсан байх ба 675а дугаар яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцоог тус бүрээр гаргаж, миний үйлчлүүлэгч Г.Г хохирогч нараас 17,000,000 төгрөгийг, З.Эаас 15,400,000 төгрөгийг авсан гэх баганыг Х.Гынхтай нэгтгэж, Х.Гын хохирогч нараас өөрийн хувийн дансаар болон бэлнээр авсан бүх мөнгө, Х.Гын хувийн данс руу шилжүүлсэн бүх мөнгийг Г.Гид хувь тэнцүүлэн хариуцуулахаар тооцоолсон байдаг. Уг яллах дүгнэлт, түүний хавсралтад Э.Э, С.Н, Д.Т нараас Г.Гийн данс руу хохирлын мөнгө шилжүүлсэн гэх ор үндэслэлгүй зүйлийг бичсэн байна. Үүнээс үзэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчиж, яллагдагч Г.Гийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлсэн, дугаар нь тодорхой бус 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн захирамжийг гаргасан гэж үзэхээр байх ба ийнхүү яллагдагчийг шүүхэд шилжүүлсэнээс хойш яллах дүгнэлтийг өөрчилсөн асуудлыг өмгөөлөгчийн хувьд процессийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

2. Шүүх хэргийг яллагдагч нарт холбогдуулан шийдвэрлэж байгаа хэр нь хохирлын мөнгийг хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт гэм хорыг хариуцан арилгаж байгаа мэтээр “ХГ” ХХК-ийн хувь эзэмшигч Х.Г, Г.Г нарт хувь тэнцүүлэн тогтоосон нь Г.Гийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр болжээ. Шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар хуудаснаас 33 дугаар хуудас хүртэл шүүх хуралдаанд судлагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэгт Х.Гын оролцоог мэдүүлсэн байдаг бол Г.Г тэдгээр хүмүүстэй уулзаж, хууран мэхэлж залилсан үйлдэл тогтоогддоггүй. Зөвхөн Г.Гид мөнгө шилжүүлсэн гэх хохирогч Э.У, Э.С, бэлэн мөнгө өгсөн Г.Г нар л Г.Гтой уулзаж, түүнд итгэж залилуулсан тухай мэдүүлсэн байдаг. Мөн  Х.Гыг миний үйлчлүүлэгчтэй 2017 оны 5 дугаар сарын эхээр танилцахаас өмнө Н.Э, Л.О нар болон Х.Г нь Д.Ттай бүлэглэж визний залилан хийж байсан ба 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хохирсон иргэдийн 79,580,000 төгрөгийн хохирлыг хүртэл Г.Г, Х.Г нарт хувь тэнцүүлэн хариуцуулж, тус бүрт 3 жил, 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Дээрх үйл баримт нь хэрэгт цугласан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно.

“ХГ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-ийн 176/, Х.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...2017 оны 9 дүгээр сард Г.Г бид хоёр... 15 орчим хүн бүртгэж байсан чинь...” /2хх-ийн 133/, Г.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг “... Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд материалаа 2017 оны 9 дүгээр сарын эхээр өгсөн... хүсэлтээ өгсний үндсэн дээр гадаад явах хүмүүсийн бүртгэл хийгээд... би Х.Гтай 5 сард танилцаад уг Солонгос улс руу ажилчин гаргах ажил дээр хамтран ажиллахаар болоод... цалин тохиролцоогүй... тусгай зөвшөөрөл гартал хамтдаа хөөцөлдөж байгаад зөвшөөрөлтэй болохоор ярина гээд орхисон...” /2хх133/, Д.Тгийн гэрчээр өгсөн мэдүүлэг “...Г.Г гэх хүнийг бол би сайн танихгүй... Х.Г нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн надад “манай “ХГ” ХХК нь 3 жилийн гэрээгээр Солонгос улс руу ажилчин гаргахаар болсон...” /3хх-ийн 94-95/, Х.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “... 2016 оны 2 дугаар сарын 01-нд ... “ХГ” ХХК-ийг үүсгэн байгуулсан, ганц хүний гишүүнтэй үйл ажиллагааг эхлүүлсэн. 2017 оны 5 сараас зөвшөөрөл хөөцөлдөж эхэлсэн... яаманд материалаа 2017 оны 9 дүгээр сард өгсний үндсэн дээр гадаадад явах хүмүүсийн бүртгэл хийгээд...” /4хх-ийн 30-31/, Х.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг”... Би Г.Г гэдэг хүнтэй 2017 оны 05 дугаар сард танилцаад... Г.Г надад Солонгос улсруу тусгай зөвшөөрөл хөөцөлдөе гэж хэлсэн... 2017 оны 9 дүгээр сараас 12 сарын хугацаанд иргэдийг бүртгэсэн...” /5хх-ийн 201/, Х.Гын 5063339227 дугаартай дансны хуулга: 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө, 2015 оны 12 дугаар сараас эхлэн Д.Тгаас болон бусдаас виз гэх утгатай орлого орж ирсэн байдаг. /5хх-ийн 201/, хохирогч Э.Эээс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилгаа 2,500,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлсэн тухай мөнгө хүлээлцэх хэлцэл. /1хх-ийн 75/, хохирогч В.Мгийн мэдүүлэг: “...Би асуусан боловч манай компани хөдөлмөрийн биржээр дамжуулан хүмүүс гаргана гэж хэлж байсан...” /1хх 146-147/, хохирогч В.Мгаас 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 12,000,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлсэн тухай мөнгө хүлээлцэх хэлцэл/1хх-ийн 75/, хохирогч М.Лхийн мэдүүлэг: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ... Тэр үед Х.Г надад хэлэхдээ Солонгос улс руу 5 жилийн хугацаатай гэрээгээр ажилчин гаргаж байгаа... Наадмын дараа Х.Гтай уулзахад 5 жилээр гаргаж байгаад больчихсон. Одоо 3 жилээр гаргана...” /1хх-ийн 202-204/, хохирогч М.Эаас 2017 оны 4 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлсэн тухай мөнгө хүлээлцэх хэлцэл. /1хх 223/,

- Хохирогч Б.Хгийн мэдүүлэг: “...2016 оны сүүлээр Л.Отай уулзаж бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн... нэг хүний 8,000,000 төгрөгөөр 3 жилийн хугацаагаар Солонгос улсруу гаргаж өгнө... Анх бол... өөрсдөө виз гаргаж өгнө гэж байсан бид нарт виз гаргаж өгнө гэж байсан юм. Тэр ‘ХГ” ХХК-ийг мэдэхгүй байсан юм... болохгүй болохоор нь “ХГ” ХХК-д өгсөн юм шиг байгаа юм...” /2хх-ийн 245-246/,

- Хохирогч З.Нгийн мэдүүлэг: “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ... Г нь... Танил дүү маань Гадаад харилцааны яаман дээр Хөдөлмөрийн бирж дээр ажиллдаг...” /3хх-ийн 35-36/,

- Хохирогч З.Нгаас 2016 оны 9 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлсэн тухай мөнгө хүлээлцэх хэлцэл. /3хх-ийн 37/,

- Хохирогч Л.Жын мэдүүлэг: “...2016 оны сүүлээр би хүнээс Х.Г гэдэг хүн Солонгос Улсын виз 5 жилээр гаргадаг гэж сонсоод ... Г эхэндээ Хөдөлмөрийн биржээр дамжуулж хүмүүсийг гаргах гэж байгаа гэж ярьж байсан. 2017 оны 7 дугаар сараас эхлээд “ХГ” ХХК-ийн нэр дээр 3 жилийн хугацаатай гаргахаар боллоо гэж байсан...” /3хх-ийн 42/,

- Хохирогч Б.Аийн мэдүүлэг: “...2016 оны намар би ... Тэнгис кино театрын ард байдаг Э гэх хүн дээр очид ... сурах гэж явсан хүмүүс харалж үлдээд ажил хийгээд байгаа учраас виз гарахад хэцүү байна ... Нийтдээ би 14,200,000 төгрөг Эт шилжүүлсэн... Гэтэл Э надаас авсан мөнгөнөөс 12 сая төгрөгийг Г гэдэг хүнд өгсөн гэж яриад байгаа юм... Г гэдэг хүн нь Эээр дамжуулан мөнгийг нь авсан хүмүүсийн нэрсийг надад үзүүлэхэд миний нэр байхгүй байсан...” /3хх-ийн 85-86/,

- Хохирогч Б.Жгийн мэдүүлэг: “...2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр... Х.Г нь өөрийгөө гэрээгээр Солонгос улс руу найдвартай явуулна гэж хэлж байсан...” /3хх-ийн 151-153/,

-  Х.Гын мэдүүлэг: “...Миний бие Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим оффис түрээслүүлэн ажиллуулдаг байсан юм... “ /3хх159-160/,

- Хохирогч Ч.Дын мэдүүлэг: “...2016 оны 3 сард... 3 сарын хугацаатай аялалын виз... 7,600,000 төгрөгийг... Д.Т гэдэг эмэгтэйд өгсөн байгаа юм...” /3хх-ийн 229-230/,

- Хохирогч Ц.Үгийн мэдүүлэг: “...2017 оны 4 дүгээр сарын эхээр... Г гэдэг хүн Солонгос улс руу 3 жилийн хугцаатай ажиллах хүч гэрээгээр гаргаж байна... Г надад анхнаасаа компанийхаа талаар ярьж байгаагүй. Сүүлд нь гадаад паспортоо аваачиж өгөх гээд очиход “ХГ” гэдэг компаний нэртэй гэрээ хийж байсан...” /8хх-ийн 9-10/,

- Хохирогч Ц.Үгоос 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлсэн тухай мөнгө хүлээлцэх хэлцэл. /8хх-ийн 11/,

- Хохирогч М.Мгийн мэдүүлэг: “...2016 оны 12 дугаар сарын 20... эхээр... Солонгос Улсруу 3 сарын гэрээгээр... “Ивээл” нэртэй салон дээр Т гэх хүн байсан... Манайх элчин сайдын яамнаас зөвшөөрөл авчихсан компани байгаа...” /9хх-ийн 215-216/,

- Хохирогч Э.Н мэдүүлэг: “...2017 оны 4 дүгээр сарын үед ... Т нь 7 хоногийн дотор виз гарах гээд байна. одоо явах гэж байгаа хүмүүсийн тоонд багтаагаад өгье... 2,500,000 төгрөг... Г нь надад хамаагүй, тэр Туяагаасаа мөнгөө ав...” /12хх-ийн 112-113/,

- Хохирогч Б.Эрдэнэчулууны мэдүүлэг: “...2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зүс таних Г гэх хүнд Солонгос улсын виз гаргуулахаар 2,300,000 төгрөгийг өгч...” /14хх-ийн 139-140/,

- Хохирогч Б.Эаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,300,000 төгрөгийг Х.Гын данс руу шилжүүлсэн тухай мөнгө хүлээлцэх хэлцэл. /8хх-ийн 11/,

- Хохирогч М.Мгийн мэдүүлэг: “...2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Х.Гын 5063339227 дугаарын данс руу... нэг хүний 2,500,000 төгрөг, нөхрийн хамт явна гээд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн” /22хх-ийн 161/,

3. Миний үйлчлүүлэгч Г.Г нь хэрэгт хэд хэдэн өмгөөлөгч авч, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед “Өмгөөллийн Монгол Зарга” ХХН-ийн өмгөөлөгч Н.Батцэнгэл, Н.Ичинхорлоо нараар өмгөөлүүлж байсан боловч эдгээр бүх өмгөөлөгчийг Х.Г олж, Г.Гийг “Илүү зардал гаргаж, тусдаа өмгөөлөгч авч яах юм.” гэж ятган, хамтдаа өмгөөлүүлж байсан байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Х.Г нь миний үйлчлүүлэгч Г.Гийг тусгай зөвшөөрөл гаргуулан хамтарч ажиллах санааг анх гаргасан, улмаар тусгай зөвшөөрөл гаргахын тулд Б.Б, С.Т нарт мөнгө өгөх шаардлага үүсэж, хохирогчдыг бүртгэж мөнгө авч эхэлсэн хэмээн Г.Гийн эсрэг мэдүүлэг өгч, 2017 оны 5 дугаар сарын эхээр Г.Гтой танилцахаас өмнө хохирсон иргэдийн асуудлаар мэдүүлэг өгөхдөө Г.Гийг хамаатуулж “гүйцэтгэх захирал Г.Г, бид хоёр хамтдаа, манай компани” гэх зэргээр үг бүртээ өөрийн үйлдсэн гэмт хэрэгт миний үйлчлүүлэгчийг чирж байсан нь Х.Гын өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Харин Г.Г нь мэдүүлэгтээ анх 200 орчим сая төгрөг л байсан. Яагаад ийм их буюу 700 гаруй сая төгрөгийн хохирол яригдаад байгааг Х.Г л мэдэж байгаа байх мэдүүлсэн нь ч хэрэгт авагдсан. /25хх-ийн 54-55/ Х.Гтай 2015 оноос эхлэн хамтарч залилан хийж эхэлсэн Д.Т, Л.О нар нь урьд визний залилангаар тус бүр 2 удаа ял шийтгүүлж байсан тогтоолууд хэрэгт авагдсан. Мөн Г.Г нь 2017 оноос өмнө залилсан иргэдэд “Хөдөлмөрийн биржид байдаг дүүтэйгээ хамтарч виз гаргадаг” гэж хэлж байснаас үзвэл тусгай зөвшөөрлийг хувийн байгууллагад олгодоггүй, зөвхөн хөдөлмөрийн биржээр дамжиж гаргадаг гэдгийг мэдэж байсан учраас “ХГ” ХХК-д тусгай зөвшөөрөл гаргуулж хамтарч ажиллах асуудлаар Г.Гтой ярилцах үедээ өөрийн үйлдсэн бүх залилангийн хэргийн хохирлыг Г.Гтой хувааж төлөхөөр урьдчилан тооцоолж, “ХГ” ХХК-ийн хувьцааг Г.Гид бэлэглэн, гүйцэтгэх захиралаар бүртгэсэн байж болохоор байна. “ХГ” ХХК-д тусгай зөвшөөрөл гаргуулах асуудал бол Х.Гын 2015 оноос үйлдэж эхэлсэн залилах гэмт хэргийг халхавчлах, уг гэмт хэргийг төгс гүйцэтгэлтэй болгож, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлэн, урьд хүн тус бүрээс авч байсан 2,500,000 төгрөгийг 5,000,000 төгрөг болтол нэмэгдүүлж, богино хугацаанд илүү их хэмжээний мөнгө залилаад, эцэст нь хохирлоо Г.Гтой хувааж төлөх боломжийг олгосон, гэмт үйлдлээ халхавчлах хэрэгсэл гэдгийг Х.Г овжноор харж, ашигласан байгаа юм. Ийм байхад энэ бүх бодит нөхцөл байдлыг хууль зүйн үүднээс харж, дүгнэж, миний үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн өмгөөлөгч нь Х.Гыг давхар өмгөөлж байгаагаас хэргийг мөрдөн шалгахаас шүүхээр шийдэх хүртэл Г.Гийн гэмт хэрэгт оролцсон оролцоог ялгаж салгах оролдлого, хүсэлт огт гаргаагүй, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлснээс хойш өөрчлөлт оруулсан 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №6756 дугаар яллах дүгнэлтэд гомдол гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ тухай нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй байна. Яаж ч бодсон Х.Гтай анх ярьж, гэрээ байгуулсан өмгөөлөгч нь Г.Гтой хохирол хувааж төлөх болоход Х.Г дангаараа хариуцах ёстой гэж үзэн түүний эсрэг гомдол гаргах вэ дээ! 26 хавтас бүхий хэргийг яллагдагч нар уншиж, хууль зүйн үр дагаварыг тооцоолно гэдэг угаас боломжгүй. Тиймдээ ч миний үйлчлүүлэгч шүүхийн шийтгэх тогтоол гарах үед л хүнд цохилтод орж, яг юунд өөрийгөө хутгасан гэдгээ ухамсарласан Х.Г болон өөрийн өмгөөлөгчдөө л итгэж, хэргийн материал танилцуулсан хуудсанд тоомжиргүйгээр гарын үсэг зурж явсандаа харамсаж, нулимс дуслуулан сууна. Өмгөөлөгч нь угтаа бол өмгөөлөгчийн ёс зүйг баримталж, Х.Г, Г.Г нарыг анхнаасаа л хамт өмгөөлөхөөс татгалзах ёстой байсан. Үгүй бол энэ хэргийг шалгаж байгаа мэргэжпийн хуульч болох прокурор, шүүгч нар өмгөөлөгчийг татгалзан гаргах ёстой. Гэвч хуульчдын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөдөгч өмгөөлж болохгүй” гэж заасан нь ноцтой зөрчигдөж, миний үйлчлүүлэгч Г.Гийн өмгөөлүүлэх эрх хангагдаагүй байна.

4.  Х.Г, Г.Г нарыг залилж, хохирогч нарын хохирлын мөнгөнөөс 80 орчим сая төгрөг авсан Б.Б, Б.М, залилах гэмт хэрэг үйлдэж 75 сая төгрөг авсан гэдгээ өөрийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн С.Т /3хх-ийн 98-100/ нарт ял завших боломж олгосон нөхцөл байдлыг шүүх шийтгэх тогтоолдоо зөв үнэлж дүгнээгүй байна. Миний үйлчлүүлэгч Г.Г,  Х.Г нар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гэрчийн мэдүүлэг өгөхөөс эхлэн яллагдагчаар татагдаж, шүүхээр хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэл 6 жилийн хугацаанд Б.Б, Б.М, С.Т нарт Солонгос Улсад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөл гаргуулна гэж нийт 180 гаруй сая төгрөг өгч залилуулсан гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Гэтэл энэ асуудлаар Х.Г, Г.Г нарыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн шийдвэрийг хяналтын прокурор Г.Цогтгэрэл хүчингүй болгож, /13хх-ийн 37-38/ яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолуудыг /13хх-ийн 39-53/ үйлдэн Б.Б, Б.М, С.Т нарыг Х.Г нартай бүлэглэн БНСУ-д ажиллах хүч гаргана гэж бусдыг залилсан хэмээн яллагдагчаар татсан байдаг. Гэвч уг тогтоолын дагуу яллах дүгнэлт үйлдэгдэж, хэрэг шүүхэд шилжсэн боловч эцэст нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.Амарбат нь Б.Б, Б.М, С.Т нарын Х.Г нартай БНСУ-д ажиллах хүч гаргана гэж бусдыг залилсан үйлдэл тогтоогдохгүй байна гээд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №23 дугаар тогтоолоор хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №313 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосон байдаг /14хх-ийн 22 дугаар хуудас/. Улмаар прокурорын тогтоолоор С.Т, Б.Б, Б.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэрэгсэхгүй болгосныг /14хх-ийн 25-30 дугаар хуудас/ шүүхийн шийтгэх тогтоолын 33-34 дэх хуудсанд үндэслэлтэй гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг гайхаж байна. Хэдийгээр Б.Б, Б.М, С.Т нарын Х.Г нартай бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэдэг тогтоогдохгүй байгаатай өмгөөлөгч миний бие санал зөрөхгүй боловч дээрх этгээдүүдийн Х.Г, Г.Г нарыг “ХГ” ХХК-д Хөдөлмөр нийгмийг хамгаалах яамнаас БНСУ-д ажиллах хүч нийлүүлэх тусгай зөвшөөрөл гаргаж өгнө хэмээн залилсан үйлдэл нь хавтаст хэрэгт цугласан дараах нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байдаг.

Үүнд: - Х.Гын Б.Б, Б.М, С.Т нарт залилуулсан тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 133, 153-155 дахь хуудас/, /3хх-ийн 107-109, 210-211/,/4хх-ийн 4-5, 30-31 дэх хуудас/,/5хх-ийн 201, 216-217 дахь хуудас/, /8хх-ийн 41-44 дэх хуудас/, /11хх-ийн 55-56 дахь хуудас/ ...

- Х.Г, Б.Б нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /11хх-ийн 63-64 дэх хуудас/

- Г.Гийн Б.Б, Б.М, С.Т нарт залилуулсан тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 247-248, 3хх-ийн 110-111 дэх хуудас/, /5хх-ийн 202-203 дахь хуудас/, /8хх-ийн 45-49 дэх хуудас/, /11хх-ийн 50-52 дэх хуудас/, /25хх-ийн 54-55 дахь хуудас/,

- Г.Г, Б.Б нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /11хх-ийн 61-62 дахь хуудас/

- Г.Г, Х.Г нарын өргөдөл /11хх-ийн 2-4 дэх хуудас/

- С.Тгийн Тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж Э.Энэрэлээр дамжуулж хүү Т.Ёонатаны дансаар 75 сая төгрөг авч хувьдаа хэрэглэсэн гэх утгатай, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /3хх-ийн 98-100 дахь хуудас/, /4хх-ийн 122-124 дэх хуудас/

- С.Тгийн хүү Т.Ё-ы 5112107180 дугаартай дансны хуулга /8хх-ийн 186 197 дахь хуудас/

- С.Тгийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн хүсэлт /13хх-ийн 84-85 дахь хуудас/,

- С.Тгийн бичсэн Х.Г, Г.Г нарын гарын үсгийг дуурайлган зурж, С.Тд гомдолгүй гэх агуулгатай хуурамч бичиг /14хх-ийн 33 дахь хуудас/,

- С.Тгийн хохирол төлсөн гэх хуурамчаар үйлдсэн баримтын Г.Гийн гарын үсгийг дуурайлган зурсныг Г.Гийн жинхэнэ гарын үсэгтэй тохирохгүй байгааг дүгнэсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №2812 дугаартай Шинжээчийн дүгнэлт /25хх-ийн 5-10 дахь хуудас/,

-  Э.Эийн С.Тг тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж мөнгө дамжуулан авч байсан, тухайн үед С.Г нь Б.Бийг тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд чадаагүй тухай ярьдаг байсан гэх утгатай мэдүүлгүүд /4хх-ийн 52-53 дахь хуудас/, /25хх-ийн 60-61 дэх хуудас/ Б.Бий тусгай зөвшөөрөл гаргуулах асуудлаар дэмжлэг хүсч С.Г, Г.Г нар нь Д.Маар дамжуулж танилцаж байсан тухай мэдүүлгүүд /1хх-ийн 174-175 дахь хуудас/, /5хх-ийн 205 дахь хуудас/, Б.Бий Н.М-ыг надаас мөнгө зээлье гэхэд нь надад мөнгө байхгүй, Х.Г, Г.Г нараас асууж үз гэж л хэлсэн, өөрийн дансанд Н.М-ын данснаас дамжиж орж ирсэн мөнгө болон Б.Бий нэрээр Б.Мын данснаас гарсан зарлагуудыг Б.Мт 2014 онд зээлдүүлж байсан 15 сая төгрөгөнд тооцож авсан гэх утгатай мэдүүлгүүд /11 хх-ийн 57-59 дахь хуудас/, /11хх-ийн 125-126 дахь хуудас/, Б.Б нь Х.Г, Г.Г нараас 10,000 ам долларыг бэлнээр авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй боловч тухайн цаг хугацаанд 4,941,915 төгрөгийн зээл төлж чадахгүй Н.М-аар төлүүлж байсан атлаа 2017 оны 7 дугаар сард Мото Кросс мотоцикл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг. /13хх-ийн 1-2 дахь хуудас/ Б.Бий Хөдөлмөр нийгмийг хамгаалах яамнаас “ХГ” ХХК-д ирүүлсэн 3/1843 дугаартай албан бичгийг цагдаагийн байгууллагад ирсэн байхыг анх удаа харсан, өмнө нь харж байсан удаа байхгүй, үнэхээр санахгүй байна. Баянгол зочид буудлын баруун талд байрлах оффист очиж байгаагүй, тийм газарт ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүй гэх утгатай мэдүүлэг /13хх-ийн 1-2 дахь хуудас/ Б.Бий Хөдөлмөр нийгмийг хамгаалах яамнаас “ХГ” ХХК-д ирүүлсэн 3/1843 дугаартай албан бичгийг Х.Г, Г.Г нарын хохирогчдын нэгээс авч Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан гомдолдоо хавсаргаж өгсөн гэж өмнө өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй ярьсан мэдүүлэг. /24хх-ийн 247 хуудас/

Н.М-ын Б.Бтэй 2000 оноос эхлэн найзалсан найзууд, 2017 оны зун Б.Бтэй хамт явж байгаад Х.Г, Б.Б нартай танилцсан, 9 сард мөнгө хэрэг болоход Б.Бээс мөнгө зээлээч гэж гуйхад одоо мөнгө алга, чи Х.Г ахаас мөнгө асууж үзээч гэж хэлэхээр нь Х.Г ахаас 40 сая төгрөг гуйхад одоо ахад нь бэлэн мөнгө алга, гэхдээ мөнгө олдвол боломжоороо зээлдүүлье гээд 39 орчим сая төгрөг цувуулж увуулаад өгсөн. Энэ мөнгөөр ЗД сийлбэрийн машин авсан гэх утгатай мэдүүлэг. /3хх-ийн 112-113 дахь хуудас/ Н.М-аас хохирлын мөнгө 5,000,000 төгрөг хүлээн авч Х.Гт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /10хх-ийн 35-36 дахь хуудас/ Н.М- нь Х.Г, Г.Г нартай нүүрэлдэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан тэмдэглэл /10хх-ийн 38 дахь хуудас/ Н.М-ын би Б.Бий жолоочоор ажиллаж байгаагүй, Х.Г, Г.Г нартай ажил хэргийн шугамаар танилцахад Х.Г нь надад туслана гэж хэлж байсан. Тэгээд би Г-аас 45 сая төгрөг зээлчих гэж хэлээд 1 сар гаруйн хугацаанд 38 сая төгрөг зээлж авсан. Энэ мөнгөөр хүмүүсээс авсан өрөө төлөөд үлдсэн мөнгөөр ЗД сийлбэрийн машин авсан. Уг мөнгөнөөс Б.Бий өрийг өгье гэхэд нэг данс хэлсний дагуу 4,500,000 төгрөг л өгсөн, тэрнээс өөрөөр мөнгө шилжүүлээгүй. 39,500,000 төгрөгийг Х.Г шилжүүлж өгснөөс 1,400,000 төгрөгийг нь надад бэлэг болгож, 100,000 төгрөгийг миний хүүд төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн учраас 38 сая төгрөг зээлж авсан гэж үзэж байгаа. Өөрийн данснаас Б.Б гэх утгаар гарсан нийт 9,751,915 төгрөгийг Б.Бээс зээлсэн өрөө төлөх гэж хэлсэн данс руу нь шилжүүлсэн гэх утгатай мэдүүлэг. /11хх-ийн 65-66 дахь хуудас/ Н.М-ын 5034784909 дугаартай дансны хуулга. Жич: Х.Гаас Н.М-ын дансанд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 7 удаагийн үйлдлээр нийт 39,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг ба уг мөнгөнүүд шилжиж орсон даруйд Б.Б гэх утгаар Б.Мын данснаас зарлага гарсан байгаа нь харагдана. /11хх-ийн 70-72 дахь хуудас/ Н.М-ын 34,200,000 төгрөгийн хохирлыг Сүхбаатар дүүргийн прокурорын дансанд хийсэн баримт /13хх-ийн 218 дахь хуудас/ Н.М-ын Х.Г, Г.Г нарыг манай дарга Б.Б танилцуулж байсан... Хөдөлмөр нийгмийг хамгаалах яамнаас “ХГ” ХХК-д ирүүлсэн 3/1843 дугаартай албан бичгийг Баянгол зочид буудлын хойно байрлаж байсан оффис дээр нь очих үед жаазанд өлгөсөн нэг албан бичиг байдаг байсан. Тэр албан бичиг мөн байх... Х.Гаас зээлж авсан мөнгөнөөс Б.Бд өгсөн зүйл байхгүй гэх утгатай, урьд Б.Бтэй найз байсан. Жолоочоор нь ажиллаж байгаагүй гэх зэрэг мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлэг /22хх-ийн 163 дахь хуудас/, гэрч Д.Мын Б.Бтэй Х.Г, Г.Г нарыг танилцуулсан бөгөөд Б.Б Тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж мөнгө авч байсан зэрэг бүх үйл баримтыг ярьсан мэдүүлэг /11хх-ийн 60 дахь хуудас/, гэрч Д.Мын урьд ярьсан мэдүүлэг үнэн зөв бөгөөд Б.Бээс 500,000 төгрөгийн өрөө авахын тулд саймширч, мэдүүлгээсээ буцна гэх мэт зүйл ярьсныг Б.Б нууцаар бичиж авсан байна, Б.Бд надаар дамжуулж Г.Г нь тусгай зөвшөөрөл бүтээлгэхээр 3,500,000 төгрөг өгч байсан, Б.Б нь надаас 2017 оны 7, 8, 9, 10 саруудад 5,800,000 төгрөгийг зээлж авсан. Өгөхдөө цуг яваад байдаг бүдүүний /Н.М-/ дансаар нь өгсөн...” гэх мэдүүлэг /11хх-ийн 151-153 дахь хуудас/.

Д.М, Б.Б нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг: Уг мэдүүлгээр Д.М урьд ярьсан Б.Бий 10 сая төгрөг авахыг харсан гэдэг нь үнэн бөгөөд “Б мөнгө авсан. Авснаа хүлээ гэж хэлмээр байна” хэмээн мэдүүлж, Б.Б нь Д.Мыг мэдүүлгээсээ буц гэж ятгаж уулзсаны дараа 500,000 төгрөг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. /11хх-ийн 154-155/, Б.Бий Д.Мыг мэдүүлгээсээ буц хэмээн ятгах үедээ нууцаар хийсэн бичлэгийг гар утсанд үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэл: Уг тэмдэглэлд Д.М нь “Чи угаасаа Сүхбаатар дүүргийн прокуроруудыг таньдаг гэсэн биздээ? Энэ 2- ийн прокурор Насанжаргал байгаа шүү дээ” гэхэд Б.Б нь “Танихгүй шүү дээ. Надад таньдаг амьтан нэг ч алга. Би яахаараа прокуророор яриулах ёстой юм яагаачгүй байж” хэмээн ярилцаж байгаа нь бичигдсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Г.Г ч гэсэн Б.Бий эхнэрийг Сүхбаатар дүүргийн прокурор гэж байсан ба Б.Б нь өөрөө эрх зүйч мэргэжилтэй хүн байдаг. /11хх-ийн 160-163 дахь хуудас/

- Гэрч Б, Н, Б нарын Б.Бий тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж Х.Г, Г.Г нартай хамтарч ажиллаж байсан болох, 2017 оны 7 дугаар сард 4 дугуйтай спорт мотоцикл авч байсан зэргийг мэдүүлсэн мэдүүлэг /12хх-ийн 185-190 дэх хуудас/

- Д.Тгийн Б.Бийг 2 удаа Баянгол зочид буудлын ард байрлах оффист харж байсан гэх утгатай мэдүүлэг. /14хх-ийн 176 дахь хуудас/

Дээрх баримтуудыг дүгнэж үзэхэд С.Тгийн хувьд Х.Г, Г.Г нарыг тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч мэхлэн мөнгө аваад, уг асуудлаар хүнтэй уулзаж хөөцөлдсөн зүйлгүй, бүх мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Шуналаасаа л болсон байх гэх зэргээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байсан нь, уг гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулсан гэх хуурамч баримт үйлдсэнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг үйл баримт тодорхой харагдаж байна.

Харин Б.Б, Н.М- нар нь бэлэн авсан мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй, дансаар авсан 39,500,000 төгрөгийг С.Гаас зээлсэн гэж байгаа боловч мэдүүлэг бүр нь хоорондоо зөрүүтэй байгаа нь харагддаг. Б.Б нь 10,000 ам долларыг аваагүй гэх боловч яг энэ үед буюу 2017 оны 7 дугаар сард 4 дугуйтай спорт мотоцикл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл энэ үед Б.Б нь ямар ч мөнгөгүй, өөрөө Мөнхбатаас мөнгө зээлж, Хаан банкнаас авсан зээлээ Н.М-аар дамжуулж, С.Гаас авсан мөнгөөр төлсөн зэрэг баримт хангалттай авагдсан байхад наад зах нь авто тээврийн газраас Б.Бий нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж, тухайн мотоциклийг хөрөнгийн ямар эх үүсвэрээр авсныг шалгаж тогтоогоогүй байдаг.

Улмаар хэргийг үнэн зөвөөр шалгаж, Б.Б, Н.М- нарын үйлдсэн гэмт хэргийг маш амжилттай илрүүлж байсан мөрдөгчийн Х.Г, Г.Г нарыг хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, Г.Г нарын үйлдэлд хамтран оролцсон гэж Б.Б нарыг яллагдагчаар татан, хэргийг зориуд санаатайгаар будилаантуулж, эцэст нь тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 6 дахь хэсэгт “...хэргийг тусгаарлаж, хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасныг ноцтой зөрчиж, Б.Б, Н.М-, С.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, С.Тгийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт үйлдлийг шинжээч тогтоосон байхад энэ асуудалд огт дүгнэлт хийхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгосонд гомдолтой байна.

Энэ бүхний үр дагаварт миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоод зогсохгүй хамгийн гол нь С.Г нарт залилуулсан зуу гаруй хохирогчийн хохирол төлөгдөхгүй өнөөг хүрч, эдийн засаг, сэтгэл зүйгээрээ давхар хохирох хүчин зүйл болоод байна.

“ХГ” ХХК бол Х.Г нарын 2015 оноос эхлэлтэй залилангийн үйлдлээ халхавчлах халхавч бөгөөд хохирогч нараас залилан мэхэлж авсан мөнгөнөөс “ХГ” ХХК-ийн дансанд нэг төгрөг ч ороогүй байгааг шүүх анхаарч, миний үйлчлүүлэгчийг бэлэглэлийн гэрээгээр, зөвхөн цаасан дээр хувьцаа эзэмшигч болгон бүртгүүлсэн Х.Гын үйлдлээр Г.Гийг яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Х.Г нь өөрийн дансанд төвлөрүүлсэн мөнгийг зөвхөн өөрөө л захиран зарцуулж байсан ба миний үйлчлүүлэгч Г.Гид хохирлын мөнгийг захиран зарцуулах ямар ч эрх мэдэл, боломж байгаагүй. Энэ нь миний үйлчлүүлэгч Г.Гийн дансны хуулгаас /15хх-ийн 24-60 дугаар хуудас/ маш тодорхой харагдах ба хэрэг болсон хугацааны дансны гүйлгээг тооцож үзэхэд 3 хохирогчийн шилжүүлсэн 17,000,000 төгрөгийг тэр дариуд нь Х.Гт шилжүүлж, Х.Гаас шилжүүлсэн цөөн тооны мөнгийг тухай бүрт буцаан Х.Гт шилжүүлж байсан нь харагдана. Миний үйлчлүүлэгч Г.Г “ХГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлснээс бусдаар Д.Т, Э.Э, Н.Э, Л.О, С.Н нарын адил гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог тодорхой болговол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт бус мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, зүйлчлэл өөрчлөгдөх бүрэн боломжтой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоолгүй, мөн хуульд заасан хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгон, шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, үйлдээгүй гэмт хэрэгт нь холбогдох хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэлийг торгох ялаар сольж, хэрэгт цугласан нотлох баримт, дансны хуулгаар тогтоогдож байгаа Г.Гийн дансанд мөнгө шилжүүлсэн хохирогч Э.У (6,000,000 төгрөг), Э.С (6,000,000 төгрөг), Г.Г (5,000,000 төгрөг) нарын хохирлын хэмжээгээр нийт 17,000,000 төгрөгийг Г.Гоос гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгч нараас хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Н.Батцэнгэл нар давж заалдах гомдолдоо: “...1. Хохирлыг зөв тооцож шийтгэх тогтоолд заагаагүй талаар: Энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах явцад дээрх 2 шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоож бүрэн бодитой шалгаж хянаж хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй байдаг. Тийм ч учраас энэ 2 шүүгдэгчийн хувьд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бусдад учруулсан хохирлын хэмжээг үнэн зөв бодитой тогтоож чадаагүй учраас тогтоолд хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасны дагуу тооцон бичиж чадсангүй хууль зөрчсөн байна. Тухайлбал шийтгэх тогтоолын 15-р хуудсанд Х.Г 37 хүнээс өөрийн дансаар авсан 166,300,000 төгрөг, Г 3 хүнээс 32,400,000 төгрөг нийт 198,700,000 төгрөг авсан дээр бусад 5 шүүгдэгч болон З.Э / өмнөх яллах дүгнэлтээр яллагдагч гэж байсан / нараас нийт 414,250,000 төгрөг авсныг нэмэхэд бүгд 612,950,000 төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь хх-22-26, 156-170 тал, хх- 25, 156-171 талд авагдсан хохирлын тооцоо болон яллах дүгнэлтийн хавсаралтад заасан тооцоотой тохирч байдаг.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /34-р хуудсанд/ Г-, Г нар 61 хохирогчоос 367,410,000 төгрөгийг авч энэ хохиролоос 154,570,000 төгрөгийг төлсөн, мөн 35-р хуудсанд Г-, Г нарын бүлэглэн залилах гэмт хэргийн хохирлоос төлөгдөөгүй хохирол болох шүүгдэгч Г-аас 105,770,000 төгрөг, Гоос 114,720,000 төгрөгийг нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэлээ гэж заасан мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээрт Х.Гаас 206,930,000 төгрөг, Г.Гоос 215,880,000 төгрөгийг бусад 5 шүүгдэгчээс нийт 106,044,000 төгрөгийг 118 хохирогчид олгохоор заасан нь ойлгомжгүй бөгөөд хохирлын тооцоог буруу тооцож тогтоох хэсэгт заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 5-д заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Г-, Г нар нийт 612,950,000 төгрөгийн хохирол учруулсанаас Э гэгчийн төлөгдөөгүй хохирлыг ч төлсөн нь хохирлын тооцооноос харагдана. Тухайлбал хохирлын тооцооны хүснэгтийн 1 ,2 ,3, 4, 6, 7, 8, 9, 11, 14, 15, 6, 21, 40, 52, 53, 54, 55, 57, 58-рт Э гэгчийн төлөх 59,200,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд /69 хохирогчийн 19 нь Э гэгчид мөнгөө өгсөн байдаг/ үүнийг шүүгдэгч Г-, Г нар төлөх ёсгүй гэж үзэж байна.

Хэдийгээр 2 шүүгдэгчийн хувьд хохирлыг буруу тооцож тогтоолд заасныг зөвтгөснөөр зүйлчлэл өөрчлөгдөхгүй боловч шүүгдэгч нарын учруулсан хохирлын хэр хэмжээ, шинжийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нягтлан тогтоож шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт төлөх хохирлыг хүн тус бүрээр зөв тооцоож тодорхой заах учиртай. Өөрөөр хэлбэл хэн нэгний бусдад учруулсан хохирлыг 2 шүүгдэгч бусдыг залилсан нь тогтоогдсон гэж тэдний учруулсан хохирол дээр нь нэмж тооцож тэднээс гаргуулахаар шийдвэрлэж болохгүй юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар иргэний хариуцагчаар татан шүүхэд ирүүлсэн байсан 5 хүнийг яллагдагчаар татаж, харин З.Э гэгчийн үйлдэлийг шалгалгүйгээр орхигдуулан үлдээсэн байдаг. Ийм ч учраас бусдаас 200,000,000 гаруй төгрөгийг залилан авсан З.Э гэгчид ял завших боломж олгож түүний бусдад учруулсан хохирлыг энэ 2 шүүгдэгч хариуцах нөхцөл үүссэн гэж үзэж байна. Х.Гын дансанд шилжүүлэн өгсөн бөгөөд нийт дүнгээрээ 414,250,000 төгрөгийг дансаар авсан нь тогтоогдсон. Үүнээс 160,300,000 төгрөгийг төлсөн нь сүүлчийн хохирлын тооцоогоор гарсан байдаг. 2 шүүгдэгчийн шилжүүлэн авсан 414,250,000 төгрөгөөс төлсөн 160,300,000 төгрөгийг хасахад 253,950,000 төгрөгийн хохирол үлдэж байна. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад Х.Гаас 206,930,000 төгрөг, Г.Гоос 215,880,000 төгрөгийг гаргуулж 118 хохирогчид олгохоор заасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ. Тогтоох хэсгийн 9 дэх заалтад зааснаар шүүгдэгч хэнээс хэдэн төгрөг гаргуулан хэнд олгохыг тодорхой заагаагүй, нэр бүхий 7 шүүгдэгчээс 118 хохирогчид олгохоор бөөнд нь заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасныг зөрчсөн байна.

Шүүгдэгч Г-, Г нарыг дээрх 129 хохирогчоос дансаар болон бэлнээр 765,354,000 төгрөг авсан гэж яллаж байгаа хэдий ч 5 яллагдагч /Э гэгчийг оролцуулаад 6/ нарын хувьд бусдаас буюу 89 хохирогчоос 597,354,000 төгрөгийг авч үүнээс дээрх 2 шүүгдэгчид 406,300,000 төгрөгийг шилжүүлсэн / яллах дүгнэлтийн хавсаралтад зааснаар/ байдаг.

Бусад 5 шүүгдэгч болон /З.Э гэгчийн/ 6 хүний өөрсдөө авч завшсан үнийн дүнг Г-, Г нарын учруулсан хохиролд оруулан нийт 764,064,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн /тогтоолын 15-р талд/ нь үндэслэлгүй болжээ. Хэдийгээр үйлдлээрээ нэгдэж 129 хохирогчийг залилан 764,064,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа хэдий ч хохирлын хувьд тооцоог нарийвчлан гаргахгүйгээр Г-аас 206,930,000 төгрөг, Гоос 215,880,000 төгрөг гаргуулж 118 хохирогчид олгохоор заасан нь ойлгомжгүй байна. Бусад шүүгдэгч нар болон /З.Э гэгч/ 6 хүний бусдаас залилан авч өөрсдөө завшсан 218,504,000 төгрөгийн хохирлыг Г-, Г нар хуваан хариуцах учиргүй юм. Харин үлдэх 545,560,000 төгрөгийн хохирлыг төлөх ёстой бөгөөд энэ хохиролоос төлсөн 160,300,000 төгрөгийг хасахад 385,260,000 төгрөг үлдэх тооцоо гарч байна. Иймд тогтоолд өөр өөрөөр заасан, буруу тооцсон хохирлын тооцоог зөвтгөж, Э гэгчийн төлөх хохирлыг Г-, Г нарын хохирлоос хасаж тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэлэлцэхгүй орхих үндэстэй байсан гэж үзэж тогтоолд өөрчлөлт оруулах үндэстэй гэж үзэж байна.

2. Х.Г, Г.Г нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар: Хоёр шүүгдэгчийн хувьд НХХЯ-наас зөвшөөрөл хүссэн албан тоот явуулж, Н сайдын цохолт хийж өгсөнд үндэслэн тус яамны холбогдох ажилтнуудтай уулзаж зөвшөөрөл гарна гэдэгт итгэж /бодитойгоор төөрөгдөн/ Солонгос улсад ажиллах хүч гаргах хүмүүсийг бүртгэж сургалтад хамруулж холбогдох зардлыг нь хураан авч байсан байдаг. Г нь бусдаас цуглуулсан мөнгийг зөвшөөрөл бүтэхгүй гэж сонсоод хүмүүст мөнгийг буцааж авахаар ирэхэд нь буцаан өгч байсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Г-ын 2017.04.19-нөөс 2020.02.11-ний өдрийг хүртлэх дансны хуулгаар 547,433,000 төгрөгийг буцааж төлсөн баримтууд /хх-22-207-222 талд/ авагдсан байдаг. Ингэж төлөхдөө зөвхөн өөрийн авсан хүмүүст бус бусад хүмүүсийн авсан мөнгийг ч буцааж төлсөн төдийгуй шүүхийн шатанд ч хохирлоос төлж байсан юм.

Шүүгдэгч Х.Г, Г.Г нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирол учруулсан хэдий ч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т зааснаар зарим хохирлыг төлж барагдуулсан цаашид ч төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болон шүүгдэгч нар нь ар гэрээ тэжээн тэтгэх өндөр настай хадам ааваа асрах зэргээр өрхийн тэргүүлэгчийн хувьд бүхий л үүргийг авч явдаг бөгөөд сүүлийн саруудад Х.Г өөрөө нурууны хүнд хагалгаанд орж эрүүл мэндийн хувьд эмчийн хяналтад байгаа, шүүгдэгч Г.Г нь гэр бүлээ тэжээн тэтгэгдэг, өөрийн эрүүл мэндийн хувьд сайнгүй байнга эмчлүүлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Х.Г, Г.Г нарт шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Өмгөөлөгч Н.Ичинхорлоо нь 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хийсэн шүүх хуралдаанд хурал давхацсан гэдгээ илэрхийлж хүндэтгэх үзэх шалгааны улмаас хуралд оролцох боломжгүй, шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй бичгээр гаргасан байхад хүсэлтийг хүлээж авахгүйгээр шүүх хуралдааныг хийж эрхийг нь зөрчсөнд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г надаас татгалзсан учир Х.Гтай холбогдуулан тайлбараа гаргана.

1. Хохирлыг зөв тооцож шийтгэх тогтоолд заагүй талаар: Энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах явцад дээрх 2 шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоож бүрэн бодитой шалгаж хянаж хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй байдаг. Бусдад учруулсан хохирлын хэмжээг үнэн зөв бодитой тогтоож чадаагүй учраас тогтоолд хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасны дагуу тооцон бичиж чадсангүй хууль зөрчсөн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолын 15-р хуудсанд Х.Г 37 хүнээс өөрийн дансаар авсан 166,300,000 төгрөг, Г 3 хүнээс 32,400,000 төгрөг нийт 198,700,000 төгрөг авсан дээр бусад 5 шүүгдэгч болон З.Э / өмнөх яллах дүгнэлтээр яллагдагч гэж байсан / нараас нийт 414,250,000 төгрөг авсныг нэмэхэд бүгд 612,950,000 төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь хх-22-26, 156-170 тал, хх- 25, 156-171 талд авагдсан хохирлын тооцоо болон яллах дүгнэлтийн хавсаралтад заасан тооцоотой тохирч байдаг.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /34-р хуудсанд/ Г-, Г нар 61 хохирогчоос 367,410,000 төгрөгийг авч энэ хохиролоос 154,570,000 төгрөгийг төлсөн, мөн 35-р хуудсанд Г-, Г нарын бүлэглэн залилах гэмт хэргийн хохирлоос төлөгдөөгүй хохирол болох шүүгдэгч Г-аас 105,770,000 төгрөг, Гоос 114,720,000 төгрөгийг нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэлээ гэж заасан мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээрт Х.Гаас 206,930,000 төгрөг, Г.Гоос 215,880,000 төгрөгийг бусад 5 шүүгдэгчээс нийт 106,044,000 төгрөгийг 118 хохирогчид олгохоор заасан нь ойлгомжгүй бөгөөд хохирлын тооцоог буруу тооцож тогтоох хэсэгт заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 5-д заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Г-, Г нар нийт 612,950,000 төгрөгийн хохирол учруулсанаас Э гэгчийн төлөгдөөгүй хохирлыг ч төлсөн нь хохирлын тооцооноос харагдана. Тухайлбал хохирлын тооцооны хүснэгтийн 1 ,2 ,3, 4, 6, 7, 8, 9, 11, 14, 15, 6, 21, 40, 52, 53, 54, 55, 57, 58-рт Э гэгчийн төлөх 59,200,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд /69 хохирогчийн 19 нь Э гэгчид мөнгөө өгсөн байдаг/ үүнийг шүүгдэгч Г-, Г нар төлөх ёсгүй гэж үзэж байна.

Хэдийгээр 2 шүүгдэгчийн хувьд хохирлыг буруу тооцож тогтоолд заасныг зөвтгөснөөр зүйлчлэл өөрчлөгдөхгүй боловч шүүгдэгч нарын учруулсан хохирлын хэр хэмжээ, шинжийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нягтлан тогтоож шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт төлөх хохирлыг хүн тус бүрээр зөв тооцоож тодорхой заах учиртай. Өөрөөр хэлбэл хэн нэгний бусдад учруулсан хохирлыг 2 шүүгдэгч бусдыг залилсан нь тогтоогдсон гэж тэдний учруулсан хохирол дээр нь нэмж тооцож тэднээс гаргуулахаар шийдвэрлэж болохгүй юм.

Энэ хэргийг 2022.03.02-ны өдөр 2445 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцааж поркурорын эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 245 дугаартай магадлалаар прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Магадлалд зааснаар иргэний хариуцагчаар татан шүүхэд ирүүлсэн байсан 5 хүнийг яллагдагчаар татаж, харин З.Э гэгчийг үйлдэлийг шалгалгүйгээр орхигдуулан үлдээсэн байдаг. Ийм ч учраас бусдаас 200,000,000 гаруй төгрөгийг залилан авсан З.Э гэгчид ял завших боломж олгож түүний бусдад учруулсан хохирлыг энэ 2 шүүгдэгч хариуцах нөхцөл үүссэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс З.Этай холбогдох хэргийг хуулийн дагуу шалгаж тогтоолгохоор шат шатанд хандсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж түүнд холбогдох хэргийг огт шалгаагүй байж гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй гэж мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгож хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг аргуулж чадаагүй юм.

Х.Гын дансанд шилжүүлэн өгсөн бөгөөд нийт дүнгээрээ 414,250,000 төгрөгийг дансаар авсан нь тогтоогдсон. Үүнээс 160,300,000 төгрөгийг төлсөн нь сүүлчийн хохирлын тооцоогоор гарсан байдаг. 2 шүүгдэгчийн шилжүүлэн авсан 414,250,000 төгрөгөөс төлсөн 160,300,000 төгрөгийг хасахад 253,950,000 төгрөгийн хохирол үлдэж байна. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад Х.Гаас 206,930,000 төгрөг, Г.Гоос 215,880,000 төгрөгийг гаргуулж 118 хохирогчид олгохоор заасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ. Тогтоох хэсгийн 9 дэх заалтад зааснаар шүүгдэгч хэнээс хэдэн төгрөг гаргуулан хэнд олгохыг тодорхой заагаагүй, нэр бүхий 7 шүүгдэгчээс 118 хохирогчид олгохоор бөөнд нь заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д заасныг зөрчсөн байна.

Шүүгдэгч Г-, Г нарыг дээрх 129 хохирогчоос дансаар болон бэлнээр 765.354.000 төгрөг авсан гэж яллаж байгаа хэдий ч 5 яллагдагч /Э гэгчийг оролцуулаад 6/ нарын хувьд бусдаас буюу 89 хохирогчоос 597,354,000 төгрөгийг авч үүнээс дээрх 2 шүүгдэгчид 406,300,000 төгрөгийг шилжүүлсэн /яллах дүгнэлтийн хавсаралтад зааснаар/ байдаг.

Бусад 5 шүүгдэгч болон /З.Э гэгчийн/ 6 хүний өөрсдөө авч завшсан үнийн дүнг Г-, Г нарын учруулсан хохиролд оруулан нийт 764,064,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн /тогтоолын 15-р талд/ нь үндэслэлгүй болжээ. Хэдийгээр үйлдлээрээ нэгдэж 129 хохирогчийг залилан 764,064,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж байгаа хэдий ч хохирлын хувьд тооцоог нарийвчлан гаргахгүйгээр Г-аас 206,930,000 төгрөг, Гоос 215,880,000 төгрөг гаргуулж 118 хохирогчид олгохоор заасан нь ойлгомжгүй байна. Бусад шүүгдэгч нар болон /З.Э гэгч/ 6 хүний бусдаас залилан авч өөрсдөө завшсан 218,504,000 төгрөгийн хохирлыг Г-, Г нар хуваан хариуцах учиргүй юм. Харин үлдэх 545,560,000 төгрөгийн хохирлыг төлөх ёстой бөгөөд энэ хохиролоос төлсөн 160,300,000 төгрөгийг хасахад 385,260,000 төгрөг үлдэх тооцоо гарч байна.

Иймд тогтоолд өөр өөрөөр заасан, буруу тооцсон хохирлын тооцоог зөвтгөж, Э гэгчийн төлөх хохирлыг Г-, Г нарын хохирлоос хасаж тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэлэлцэхгүй орхих үндэстэй байсан гэж үзэж тогтоолд өөрчлөлт оруулах үндэстэй гэж үзэж байна.

2. Х.Гт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар:

Шүүгдэгчийн хувьд НХХЯ-наас зөвшөөрөл хүссэн албан тоот явуулж, Н сайдын цохолт хийж өгсөнд үндэслэн тус яамны холбогдох ажилтнуудтай уулзаж зөвшөөрөл гарна гэдэгт итгэж /бодитойгоор төөрөгдөн/ Солонгос улсад ажиллах хүч гаргах хүмүүсийг бүртгэж сургалтад хамруулж холбогдох зардлыг нь хураан авч байсан байдаг. Г нь бусдаас цуглуулсан мөнгийг зөвшөөрөл бүтэхгүй гэж сонсоод хүмүүст мөнгийг буцааж авахаар ирэхэд нь буцаан өгч байсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Г-ын 2017.04.19-нөөс 2020.02.11-ний өдрийг хүртлэх дансны хуулгаар 547,433,000 төгрөгийг буцааж төлсөн баримтууд /хх-22-207-222 талд/ авагдсан байдаг. Ингэж төлөхдөө зөвхөн өөрийн авсан хүмүүст бус бусад хүмүүсийн авсан мөнгийг ч буцааж төлсөн төдийгүй шүүхийн шатанд ч хохирлоос төлж байсан юм.

Шүүгдэгч Х.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээний хохирол учруулсан хэдий ч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т зааснаар зарим хохирлыг төлж барагдуулсан цаашид ч төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болон шүүгдэгч нар нь ар гэрээ тэжээн тэтгэх өндөр настай хадам ааваа асрах зэргээр өрхийн тэргүүлэгчийн хувьд бүхий л үүргийг авч явдаг бөгөөд сүүлийн саруудад Х.Г өөрөө нурууны хүнд хагалгаанд орж эрүүл мэндийн хувьд эмчийн хяналтад байгаа, шүүгдэгч Г.Г нь гэр бүлээ тэжээн тэтгэгдэг, өөрийн эрүүл мэндийн хувьд сайнгүй байнга эмчлүүлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Х.Г, Г.Г нарт шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Өмгөөлөгч Н.Ичинхорлоо нь 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хийсэн шүүх хуралдаанд хурал давхацсан гэдгээ илэрхийлж хүндэтгэх үзэх шалгааны улмаас хуралд оролцох боломжгүй гэдгээ урьдчилан мэдэгдэж холбогдох нотлох баримтыг хавсаргаж шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй бичгээр гаргасан байхад өмгөөлөгчийн энэ хүсэлтийг хүлээж авахгүйгээр шүүх хуралдааныг хийж шүүгдэгч нар сонгож авсан 2 өмгөөлөгчтэй хуралд орох эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Мөн шүүгдэгч 2 өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2,13, 34.10 дугаар зүйлийн 1-д заасан өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох, дүгнэлт гаргах эрхийг хязгаарласан, төдийгүй мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах гомдол гаргаагүй. Өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.Г гэдэг хүн хэдэн төгрөг авсан бэ. Хэрэв “ХГ” ХХК-иар халхавчлаад хохирогч нараас мөнгө авсан бол мөнгө нь яагаад компанийн дансанд ороогүй вэ. Г.Г 2017 оны 12 дугаар сарын дундуур Г.Гаас 5,000,000 төгрөг бэлнээр авсан гэсэн мэдүүлэг хэрэгт байдаг ч миний үйлчлүүлэгч энэ талаар санадаггүй. Миний үйлчлүүлэгч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр У-аас 6,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сгаас 6,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эаас 13,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 17, 18-ны өдөр Эаас дахин 2,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөн 4,000,000 төгрөгийг тус тус авсан байдаг. Миний үйлчлүүлэгчийн Сгаас авсан гэх 6,000,000 төгрөгөөс 4,700,000 төгрөгийг Х.Г өөрийн данс руу авсан байдаг. Мөн У- 6,000,000 төгрөг өгсөн гэх боловч өөрийнхөө төрсөн дүүгийн данс руу 5,000,000 төгрөгийг буцаан авсан байдаг. Үүнийг 6,000,000 төгрөгийг залилсан гэж үзэх үү, 1,000,000 төгрөгийг залилсан гэж үзэх үү тун ойлгомжгүй. Нотолбол зохих байдал хохирол төлбөрийн асуудал хамаардаг боловч үүнийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна. Эаас авсан гэх мөнгө НТ гэх хүний данс руу 12,401,000 төгрөг болж орсон. Энэ мөнгө нь байгууллагын түрээсийн төлбөр гэсэн байдлаар буцаан олгогдчихсон мөнгө юм. Х.Г Г.Гид ямар хэмжээний мөнгө өгсөн гэдгийг зайлшгүй дурдах шаардлагатай байна. Г 10,000,000 төгрөгийг Г.Гид шилжүүлсэн гэдэг. Х.Г, Г.Г нар тусдаа данстай бөгөөд Г.Гийн дансанд дээрх мөнгөнөөс 5,000,000 төгрөг орсон. Үлдсэн 5,000,000 төгрөг нь Х.Гын дансанд орсон. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгад тодорхой тусгагдсан байгаа. Х.Г нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөгийг Г.Г руу шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөө 3 удаагийн үйлдлээр уг мөнгөө 4,300,000 төгрөг болгон буцаан авсан. Өмгөөлөгчийн зүгээс Х.Г нь Г.Гийг хэрэгт хамааруулах гэж анхнаасаа мөнгө зээлсэн мэтээр мөнгө шилжүүлж буцааж авч байсан гэж үзэж байна. Мөн Х.Г нь Г.Гид 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 4-ний өдөр 15,000,000 өгсөн боловч энэ мөнгөөрөө Солонгос улс руу хамт явсан байдаг. Солонгост очоод 10,000,000 төгрөгийг дундаа хэрэглээд, үлдсэн 14,000,000 төгрөгийг Х.Г өөрийн дансанд буцааж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Мөн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 58,800 төгрөгийг авсан боловч буцаж өгөгдөөгүй. Миний үйлчлүүлэгч ажил хийдэг, гэр бүлээрээ инженерийн үйл ажиллагаа явуулдаг. Шүүх бүрэлдэхүүн миний үйлчлүүлэгчийн хэт хэнэггүй хайнга явсныхаа улмаас хэрэгт холбогдсондоо гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийг 60 хоногийн хугацаагаар буцааж шийдвэрлээд хэрэг дахин хэлэлцэгдэх үед хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн боловч үүнтэй холбоотой мэдүүлэг огт аваагүй. Шууд яллах дүгнэлтийг танилцуулаад хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Яллах дүгнэлт танилцуулсан ажиллагаа мөн л учир дутагдалтай, яллагдагч нарын нэрийг цувуулж бичээд гарын үсэг зуруулж авсан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзнэ үү. Өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж зүйлчлэлийг хөнгөрүүлж, миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г-, Г.Г нар харилцан эсрэг сонирхолгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг хүн мэт хамтран зүтгэсээр ирсэн. 2017 оноос хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явахад Э гэх хүн энэ хэрэгт гол хүн нь байдаг бөгөөд 2017 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн байхад Э 2018 онд эдгээр хүмүүсийн мөнгийг аваад гадаад улс руу явсан байдаг. Х.Г мөнгийг авдаг байсан ч бүх мөнгийг өөртөө авдаггүй байсан. Э мөнгийг авч хадгалдаг байсан. Ган-Хас ХХК нь Х.Гын нэр дээр байдаг боловч компанийн нэрийн дор Х.Г, Г.Г нар үйл ажиллагаа явуулж байсан болох нь тодорхой харагдана. Хохирогч нараас авсан мөнгийг шүүгдэгч нар хэрхэн хувааж авсан талаар тодорхой тогтоогоогүй, дутуу шалгасан байдаг. Мөн өмгөөлөгч нарын дурдсанаар Б, Т нар 75,500,000 төгрөг, М 80,000,000 төгрөгийг завшсан байдаг. Энэ асуудлыг прокурорын шатанд гомдол гаргаж яллагдагчаар татуулж байсан боловч дээд шатны прокурор дээрх хүмүүсийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан байгаа. Энэ үеэс эхлэн хэргийг завааруулсан. Мөн шүүгдэгч Э.Э, Д.Т, Н.Э нар дээр хохирлыг тооцоог нарийн тооцож гаргасан байдаг боловч Х.Г, Г.Г нарын хохирлыг тооцоог нийт дүнгээр нь гаргасан байдаг. Мөн Г.Г Х.Гаас 10,000 ам доллар авсан байдаг боловч буцааж өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Харин хохирлын асуудлыг үнэн зөв тогтоож чадаагүйд миний бие одоог хүртэл харамсаж явдаг. Дээр дурдсан 3 хүнд ял завшуулчхаад үлдсэн хүмүүст хохирлыг бүрэн тохох учир дутагдалтай гэж үзэж байна. Мөн Х.Гын гарын үсгийг Т хуурамчаар үйлдсэнийг яллагдагчаар татагдсан М гэрчилсэн байдаг. Шүүх бүрэлдэхүүн дээрх асуудлуудыг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж итгэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Х.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын асуудлыг шийдвэрлэж өгвөл хохирлоо төлөх бүрэн боломжтой. Бид 2017 онд танилцаж байсан. Манай компани 2016 онд үүсгэн байгуулагдсан. Г.Г манай компанийг ашиглан хамтран ажиллая гэж надтай танилцаж байсан. Хохирлыг компанийн данс руу аваагүй гэж байна. Мөнгийг компанийн шинэ данс нээгээд авах гэж байсан боловч тухайн үед тийм боломж гараагүй, таны дансаар мөнгөө авъя гэж тохиролцоод ийм асуудал болсон. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйлс бүгд анхан шатны шүүх хуралдаанд яригдаж, хэргээс нотлох баримтуудыг шинжлэн судлан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Харин шийтгэх тогтоолын 37 дугаар хуудсанд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын дансанд буй 34,200,000 төгрөгийг дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ хохирогч нарт хувь тэнцүүлж олгохоор зааж өгөөгүй тул үүнийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгаж өгнө үү. Х.Г, Г.Г нар ХГ ХХК-ийн нэрийн дор хамтран үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож эмэгтэй шүүгдэгч нар дээрх компанид ажилладаггүй, зөвхөн хохирогч нарыг олж ирж, элсүүлж мөнгийг нь авсан. Мөн зуучлалын хөлс нэмж авсан байдаг. Хохирлын тооцоог хохирогч нарын мэдүүлэг, тэдгээрийн данснаас шүүгдэгч нарын данс руу орсон мөнгөн дүнгийн гүйлгээ зэрэгт үндэслэн нарийвчлан гаргасан. Хохирлыг хэнээс хэдэн төгрөг гаргуулж шийдвэрлэх талаар болон хохирогч нарын жагсаалтыг яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт тодорхой тусгасан. Шүүгдэгч нар Х.Гын Хаан банкны тоот дансанд бүх мөнгийг төвлөрүүлдэг. Э нь тухайн компанийн үүдэнд суугаад иргэдийг бүртгэж авдаг байсан. Үүнтэй холбогдуулан Эын данснаас Х.Гын дансанд мөнгө шилжиж байсан үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулгаас харагддаг. Хохирлын тооцоог шүүгдэгч нарын зүгээс байнга ярьдаг. Хохирлын тооцоог гаргах үед ч шүүгдэгч нартай тооцоо нийлээд бүгд зөвшөөрдөг боловч шүүх хуралдаан болох үед Х.Г, Г.Г нар хохирлын тооцоог ойлгохоо больчихдог. Б, Т, М нарыг 2018 оны 02 дугаар сард яллагдагчаар татсанаас хойш шалгаж байсан. Дээрх хүмүүсийг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт авагдсан байгаа. Иймд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасан заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Х.Г, Г.Г нар нь бүлэглэн “ХГ” ХХК-ийг үүсгэн байгуулж, үргэлжилсэн үйлдлээр А дуүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад зуучилна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд хохирогч И.Гээс 8,000,000 төгрөгийг, хохирогч О.Сээс 3,500,000 төгрөгийг, хохирогч Н.Оээс 5,200,000 төгрөгийг, хохирогч Х.Уаас 3,500,000 төгрөгийг, хохирогч Э.Эээс 2,500,000 төгрөгийг, хохирогч Б.Ааас 3,500,000 төгрөгийг, хохирогч Н.Гоос 4,000,000 төгрөгийг, хохирогч Ч.Цоос 3,500,000 төгрөгийг, хохирогч Д.Пүрэвсүрэнгээс 8,910,000 төгрөгийг, хохирогч Б.Лхагвасүрэнгээс 5,000,000 төгрөгийг, хохирогч Э.Гоос 4,000,000 төгрөгийг, хохирогч Д.Өгаас 5,000,000 төгрөгийг, хохирогч Д.Тээс 2,000,000 төгрөгийг, хохирогч С.Эоос 3,000,000 төгрөгийг, хохирогч З.Эаас 6,000,000 төгрөгийг, хохирогч Б.Эаас 3,000,000 төгрөгийг, хохирогч В.Мгаас 12,000,000 төгрөгийг, хохирогч З.Бээс 2,500,000 төгрөгийг, хохирогч Б.Ноос 1,250,000 төгрөгийг, хохирогч Ц.Маас 1,250,000 төгрөгийг, хохирогч Д.Баас 9,000,000 төгрөгийг, хохирогч Т.Маас 6,000,000 төгрөгийг, хохирогч Л.Б-ээс 2,500,000 төгрөгийг, хохирогч Э.Уаас 6,000,000 төгрөгийг, хохирогч Э.Сгаас 6,000,000 төгрөгийг, хохирогч М.Лхоос 5,500,000 төгрөгийг, хохирогч Ц.Моос 6,000,000 төгрөгийг, хохирогч В.Даас 3,000,000 төгрөгийг, хохирогч Б.Эаас 2,500,000 төгрөгийг, хохирогч М.Эаас 2,500,000 төгрөгийг, хохирогч Г.Нбаяраас 5,000,000 төгрөгийг, хохирогч М.Лоос 2,500,000 төгрөгийг, хохирогч Б.Э-ээс 2,500,000 төгрөгийг, хохирогч Г.Г-аас 2,500,000 төгрөгийг, хохирогч Б.Г-аас 5,000,000 төгрөгийг, хохирогч Н.Б-аас 2,500,000 төгрөгийг, хохирогч Б.О-аас 2,500,000 төгрөгийг, хохирогч Г.У-ээс 2,500,000 төгрөгийг, хохирогч Т.Х-аас 2,500,000 төгрөгийг, хохирогч О.Т-с 4,000,000 төгрөгийг, хохирогч З.Нгаас 10,000,000 төгрөгийг, хохирогч Л.Жаас 5,500,000 төгрөгийг, хохирогч Д.М-аас 1,800,000 төгрөгийг, хохирогч Г.Н-ээс 10,000,000 төгрөгийг, хохирогч Г.Гаас 5,000,000 төгрөгийг, хохирогч Э.Аээс 5,000,000 төгрөгийг, хохирогч Б.У-аас 4,000,000 төгрөгийг, хохирогч Ч.П-ээс 5,000,000 төгрөгийг, хохирогч Р.И-с 5,000,000 төгрөгийг, хохирогч Б.Ж-гаас 2,500,000 төгрөгийг, хохирогч Б.О-с 5,000,000 төгрөгийг, хохирогч О.Г-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч Д.О-ээс 3,500,000 төгрөгийг, хохирогч А.Х-аас 5,000,000 төгрөгийг, хохирогч Б.О-аас төгрөгийг, хохирогч Ц.Үгоос 2,500,000 төгрөгийг, хохирогч Ц.Б-ээс 2,500,000 төгрөгийг, хохирогч М.Э-оос 112,000,000 төгрөгийг, хохирогч Б.Э-аас 2,500,000 төгрөгийг, хохирогч М.Мгаас 2,500,000 төгрөгийг, хохирогч Б.Ц-ээс 2,500,000 төгрөгийг буюу 61 хохирогчоос нийт 367,410,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн залилан авч, их хэмжээний хохирол учруулан болох нь:

2. Шүүгдэгч Х.Г, Г.Г, Н.Э, Л.О нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х” төрийн бус байгууллагын байранд “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул Солонгос улсад гэрээгээр ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн хугацаанд хохирогч М.Наас 6,000,000 төгрөгийг, хохирогч Ц.Ц-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Ч.С-с 6,000,000 төгрөгийг, хохирогч Т.А-аас 1,500,000 төгрөгийг, хохирогч Ц.А-аас 4,500,000 төгрөгийг, хохирогч Б.А-аас 3,327,000 төгрөгийг, хохирогч Р.Б-ээс 4,127,000 төгрөгийг, хохирогч С.У-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Х.Х-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Д.Дгаас 5,000,000 төгрөгийг, хохирогч Д.Б-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Д.Э-ээс 6,000,000 төгрөгийг, хохирогч Б.Б-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Б.М-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Г.Э-аас 12,000,000 төгрөгийг, хохирогч М.П-ээс 12,500,000 төгрөгийг, хохирогч Д.У-аас 2,800,000 төгрөгийг, хохирогч Д.Г-оос 6,000,000 төгрөгийг, хохирогч Д.П-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Б.Д-аас 3,000,000 төгрөгийг, хохирогч Ц.А-ээс 6,000,000 төгрөгийг, хохирогч Д.Ө-оос 7,000,000 төгрөгийг, хохирогч Б.Л-оос 12,000,000 төгрөгийг, хохирогч Ч.Г-оос 6,000,000 төгрөгийг, хохирогч Ш.Э-аас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг, хохирогч Д.С-ээс 6,000,000 төгрөгийг, хохирогч Д.Х-ээс 7,000,000 төгрөгийг, хохирогч Б.М-оос 4,500,000 төгрөгийг, хохирогч А.А-с 14,200,000 төгрөгийг, хохирогч Н.П-аас 5,500,000 төгрөгийг, хохирогч Б.А-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Г.УуГ-аас 5,000,000 төгрөгийг, хохирогч Г.А-с 6,000,000 төгрөгийг, хохирогч Н.З-аас 14,000,000 төгрөгийг, хохирогч Н.Г-оос 6,000,000 төгрөгийг, хохирогч Н.У-аас 3,780,000 төгрөгийг, хохирогч А.Г-ээс 4,000,000 төгрөгийг, хохирогч Б.З-аас 5,920,000 төгрөгийг, хохирогч Н.И-ээс 6,000,000 төгрөгийг буюу 39 хохирогчоос нийт 250,654,000 төгрөгийг  бэлнээр болон дансаар шилжүүлэн залилан авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь:

3. Шүүгдэгч Х.Г, Г.Г, Э.Э, С.Н нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр А дуүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах  хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд хохирогч Ц.Э-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч Ч.О-аас 4,500,000 төгрөгийг, хохирогч Б.Б-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч О.С-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч А.Б-оос 4,500,000 төгрөгийг, хохирогч Ч.Т-оос 4,500,000 төгрөгийг, хохирогч Д.Д-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч С.А-аас 4,500,000 төгрөгийг, хохирогч Д.М-аас 4,500,000 төгрөгийг, хохирогч Ц.Н-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч Б.Э-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч С.Б-аас 3,500,000 төгрөгийг, хохирогч Ц.О-ээс 8,000,000 төгрөгийг, хохирогч Б.Н-ээс 4,500,000 төгрөгийг, хохирогч Ө.Э-аас 4,500,000 төгрөгийг, хохирогч Д.Ч-аас 4,500,000 төгрөгийг буюу 16 хохирогчоос нийт 74,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь:

4. Шүүгдэгч Х.Г, Г.Г, Д.Т нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр А дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах, ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна...” гэж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч, 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд хохирогч Б.М-аас 6,000,000 төгрөгийг, хохирогч Б.А-ас 11,000,000 төгрөгийг, хохирогч С.Б-аас 5,000,000 төгрөгийг, хохирогч Ч.Даас 7,600,000 төгрөгийг, хохирогч Х.С-ээс 3,000,000 төгрөгийг, хохирогч С.Г-аас 5,000,000 төгрөгийг, хохирогч Б.С-оос 2,500,000 төгрөгийг, хохирогч П.О-ээс 5,000,000 төгрөгийг, хохирогч М.Мгээс 5,500,000 төгрөгийг, хохирогч М.З-аас 3,000,000 төгрөгийг, хохирогч Н.Б-ээс 12,000,000 төгрөгийг, хохирогч О.Н-ээс 3,400,000 төгрөгийг, хохирогч Э.Нээс 2,500,000 төгрөгийг буюу 13 хохирогчоос нийт 71,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан авч, их хэмжээний хохирол учруулсан буюу тэдний үйлдсэн “Залилах” гэмт хэргийн улмаас нийт 129 хохирогчид 764,064,000 төгрөгийн их хэмжээний хохирол учирсан болох нь:

Солонгос Улс руу хууль ёсоор ажиллахаар явна гэж итгэж мөнгө өгч хохирсон талаараа мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлгүүд,

гэрч нарын мэдүүлгүүд,

иргэний нэхэмжлэгч Н.Ариунболдын мэдүүлэг /VI хавтас 227-229/,

мөнгө шилжүүлсэн баримтууд /I хавтас 45-46, 62-63, 68, 108, 113, 119, 127, 143, 150, 170, 179, 184-185, 194, 206, 212-213, 219, 223, 232-233, 237, 242, 246/, /II хавтас 5, 7, 9, 11, 15, 17, 20, 21, 29, 198, 241/, /III хавтас 18, 33, 46-47, 51, 52, 75, 92, 188, 196/, /IV хавтас 66, 76, 79, 82, 90, 94, 97, 101, 224/, /V хавтас 114-115, 187, 143, 244, 245/, /VI хавтас 213/, /VII хавтас 243, 249/, /VIII хавтас 7, 21, 89, 166-169, 199-202/, /IX хавтас 89,180-181/, /XIII хавтас 27/, /XIX хавтас 43-48/,      

бэлэн мөнгөний орлогын баримт /I хавтас 41, 83, 84, 170/, /III хавтас 2, 13, 80, 93, 226/, /V хавтас 248, 249/, /VII хавтас 225/, /VIII хавтас 11/, /XIX хавтас 49-67/,

мөнгө хүлээлцэх хэлцэл /I хавтас 75, 132, 149, 155, 205, 219, 223/, /III хавтас 37, 38, 40/, /VIII хавтас 11/, /XIV хавтас 137/,    

зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт /III хавтас 23-24, 53/, /V хавтас 27/, /XII хавтас 3/,

шүүгдэгч Х.Г /IV хавтас 191-202, VI хавтас 46, 49-62, 170, VIII хавтас 64-90, 105-152, XI хавтас 6-36, XII хавтас 60-62, XV хавтас 61-144, XVI хавтас 240-249/, Г.Г /VI хавтас 171, VIII хавтас 91-101, X хавтас 52-63, XV хавтас 24-60/, Н.Э /II хавтас 109-116, IV хавтас 7, V хавтас 155, VII 28-34, 57-75, 82, 215-220/, Д.Т /V хавтас 54-65, IX хавтас 127-128, 182, 205-207, 230, XII хавтас 66-67, 144, 146, 147, XIII хавтас 12-26, 29-31, XIV хавтас 223-250/, С.Н /IV хавтас 163-175, 237-249, XV хавтас 1-23/, Э.Э /X хавтас 97-100, 101-105/ нарын дансны хуулгууд,

хохирогч нарын дансны хуулгууд /I хавтас 45, 52, 62, 70, 76, 89, 93, 101-103, 122, 143, 194, 212-213, /, /II хавтас 13-14, 11, 30-31, 38, 158 /, /III хавтас 7, 60, 67, 68, 121-123, 156/, /IV хавтас 70, 95, 116-119, 179-182/, /V хавтас 155, 188, 250/, /VI хавтас 10, 105-110, 213/, /VII хавтас 37-40, 43-53, 103-105/, /VIII хавтас 16, 26-34, 63, 199-203/, /IX хавтас 63, 176-179, 208-213/, /X хавтас 42, 106/, /XII хавтас 2, 25-34, 50, 140, 145/, /XIII хавтас 11/ /XIV хавтас 159-161/,

баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /XII хавтас 48/,

“ХГ” ХХК-ийн бүртгэсэн хохирлын талаарх бүртгэл /VIII  хавтас 103-104/,

“ХГ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /III хавтас 176/,

“ХГ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан А дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /I хавтас 24-33/, 

“ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гийн гарын үсэгтэй бичиг: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Япон болон Солонгос улс руу үл явуулсан дохиолдолд нийт төлбөр болох 14,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн гүйцэд барагдуулахаа амлаж байна. ...” /I хавтас 99-100/,

Г.Гийн хохирогч Ш.Э, Б.Х, Б.Д, Р.Эр, С.У, Д.П, Ч.С, Г.Т, Д.Б, Д.Э, М.П, Э.Б, Ж.Б, С.Ш, Н.И, Б.Д, Д.Ө, Д.У, Б.М, Т.Т, Б.У-, Б.Л, Х.Х, Д.Ө, Д.Д, Б.Б, Ц.А, Э.Т, Б.З нарт бичиж өгсөн: “...Миний бие “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г нь Л.О, Н.Э гэх захирлуудтай “Х” ХХК-д бүртгүүлсэн хүмүүсийн мөнгийг  2017 оны 12 дугаар сарын 27-нд барагдуулахыг амлаж байна...” гэх бичиг /I хавтас 118/,

“Солонгос Улсад мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх тухай гэрээ” гэсэн баримтууд /VI хавтас 210-212/, /XIX хавтас 141-250, /XX хавтас 1-122/,

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн албан бичиг: “...БНСУ-ын компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус үйлдвэрт ажилтнаа дадлагажуулан ажиллуулах асуудал нь манай яамны эрхлэх асуудалд хамаарахгүй байгааг үүгээр мэдэгдэж байна. Түүнчлэн энэхүү албан бичиг нь компаниудын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт баталгаа болохгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь аливаа эрх зүй, эдийн засгийн үүрэг хүлээхгүй болно. ...” /VI хавтас 179, XIV хавтас 188/,

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас ХГ ХХК-ийн захирал Х.Гт хүргүүлж байсан албан бичиг: “...Танай байгууллагаас 2017 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр ирүүлсэн БНСУ-д ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй танилцаж, хянан үзлээ. Тус яам нь БНСУ-ын “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох топголцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Санамж бичгийн 3 дугаар зүйлийн 3.1-д “БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх илгээгч байгууллагаар Монгол талаас зөвхөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ байх”-аар, 3.2-д “илгээгч байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд монгол ажилтныг элсүүлэх, илгээх үйл ажиллагааг шууд хариуцахаар, ХХҮЕГ-аас бусад байгууллага энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу илгээх үйл ажиллагаанд оролцож болохгүй” болохыг заасан байна. Иймд Монгол Улсын иргэдийг БНСУ-д хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг танай байгууллагад олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. ...” /VI хавтас 179, XIV хавтас 188/,

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж байсан мэдээлэл: “...Одоогоор тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 55 зуучлагч байгууллага Япон улсад дадлагажигч зуучлах үйл ажиллагаа эрхэлж байна. Аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомжийн хүрээнд хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмаар хүсэлтийг хянан үзэж, тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна. Гадаадад ажиллах хүч гаргах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mIsp.gov.mn хаягаар орж авах боломжтой /жагсаалт, мэдээллийг хавсаргав/.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр тусгай зөвшөөрөлгүй иргэн, хувь хүн, байгууллагууд БНСУ, БНЧУ, БНУУ, Турк Улс, Польш улс, БНХАУ, Япон Улс, Австрали зэрэг улсуудад иргэдийг хөдөлмөр эрхлүүлнэ гэсэн мэдээллийг түгээж, хууль бус зуучлах үйл ажиллагааг иргэдтэй аман тохиролцоогоор явуулах нь түгээмэл болоод байгаа нь ажиглагдаж эхэллээ. Энэ нь иргэдийн гадаадад ажиллах, амьжиргаагаа дээшлүүлэх хэрэгцээ сонирхлыг дөрөөлсөн мөнгө олох зорилготой хууран мэхлэх зохион байгуулалттай гэмт хэргийн шинж агуулж байна. Үүний дүнд иргэд олноороо хуурамч мэдээлэл, зар сурталчилгаанд хууртагдан, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирох тохиолдол ихсэж болзошгүй байна.

...Түүнчлэн зөвшөөрөлгүй байгууллагуудад хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасны дагуу үйл ажиллагаа явуулах, хүлээн авагч талаас баталгаажуулаагүй ажил зуучлалын зар сурталчилгааг олон нийтэд явуулахгүй байх талаар анхааруулга хүргүүлэх, холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлэх зэрэг ажлыг хийж байна.

Цаашид хууль бус зуучлалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх, тэдэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх зэрэг ажлыг дорвитой авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ чиглэлийн ажлыг эрх бүхий хууль хяналтын байгууллагын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх нь чухал үр нөлөө үзүүлнэ гэж бидний зүгээс үзэж байна.

Иймд тус яамнаас иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус зуучлалын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хамтарч ажиллах, харьяа газар нэгж, цагдаагийн байгууллагуудад энэ талаарх мэдээлэл хүргэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд уг асуудлыг анхаарч, арга хэмжээ авч ажиллахыг хүсье.

Манай саналтай танилцаж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсье. ...” /VI хавтас 181-182/,

2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “ХГ” ХХК-ийн захирал Х.Г болон “Х” НҮТББ-ын захирал Н.Э нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /VI хавтас 239-241/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

А дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 00 тоот байранд “...“ХГ” ХХК нь гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтад зуучилна...” гэж зохиомол байдлыг хуурамч баримт бичиг ашиглан бий болгож, зөвшөөрөл байхгүй бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч,

шүүгдэгч Х.Г, Г.Г нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 61 хохирогчоос нийт 367,410,000 төгрөгийн,

шүүгдэгч Х.Г, Г.Г, Н.Э, Л.О нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 39 хохирогчоос нийт 250,654,000 төгрөгийн,

шүүгдэгч Х.Г, Г.Г, Э.Э, С.Н нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдпээр 16 хохирогчид нийт 74,500,000 төгрөгийн,

шүүгдэгч Х.Г, Г.Г, Д.Т нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 13 хохирогчид нийт 71,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 129 хохирогчоос 764,064,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” хүндрүүлэх шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн Х.Г, Г.Г, Э.Э, Д.Т, Н.Э, Л.О, С.Н нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, тэдний үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан торгох болон хорих ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Х.Г, Г.Г нарт тус тус 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Эт 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний болон 20,000,000 төгрөгийн, шүүгдэгч Л.Од 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний болон 12,000,000 төгрөгийн,  шүүгдэгч С.Н, Э.Э, Д.Т нарт 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний болон 10,000,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн “Залилах” гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, үргэлжилсэн хугацаа, учруулсан хохирол, хор уршиг, тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирлоо нөхөн төлсөн эсэх хувийн байдал зэрэгт тохирсноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Г.Гийн гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял шийтгэх өгнө үү”, шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчилж, торгох ял шийтгэх өгнө үү”, шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Н.Батцэнгэл нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Мөн шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан “...Б.Б, Н.М-, С.Т нарыг үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна...” гэсэн гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б, Н.М-, С.Т нарын тус тус шүүгдэгч Г.Г-, Г.Г нарыг залилсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх ба Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр прокурорын тогтоолоор С.Тд холбогдох хэргийг /XXIV хавтас 62-63/, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар прокурорын тогтоолоор Н.М-т холбогдох хэргийг /XXIV хавтас 64-65/, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар прокурорын тогтоолоор Б.Бд холбогдох хэргийг /XXIV хавтас 66-67/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүхийн хийсэн “...Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд ажилчин гаргах зөвшөөрөл гаргуулахаар С.Т, Б.Б, Н.М- нарт дээрх хохирогч нараас авсан мөнгөнөөс өгсөн гэх тайлбар гаргах боловч тэдгээр нь 129 хохирогч нартай уулзаж, виз гаргаж өгөх талаар урьдчилан амлаагүй, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэх гэмт үйлдэл тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хэргийн үйл баримтад нийцсэн, бодитой байх ба тэдний үйлдлийн улмаас шүүгдэгч Х.Г, Г.Г нар хохирогч нарын эд хөрөнгийг залилан авсан гэж  үзэх үндэслэлгүй.  

Г.Г 2017 оны 5 сард Х.Гтай танилцаж /III хавтас 110/, улмаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “ХГ“ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн /III хавтас 176/ байх боловч 2017 оны 5 сараас өмнө Х.Гт мөнгө шилжүүлсэн нэр бүхий иргэдийг үргэлжлүүлэн хохирооход Г.Гийн үйлдэл нөлөөлсөн, “ХГ” компанийн нэрээр иргэдийг хуурч хохирооход Г.Г нь Х.Гтай адил үүрэг, оролцоотой байсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогджээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан “...Г.Г, Х.Г нарын хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Н.Батцэнгэл нарын гаргасан “...З.Э гэгчийн бусдаас залилан авч, өөртөө завшсан 218,504,000 төгрөгийн хохирлыг Х.Г, Г.Г нь хариуцан төлөх учиргүй...” гэх гомдол нь үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Учир нь, З.Э гэгч “ХГ” ХХК-д ажилладаг ажилтан бөгөөд Х.Г, Г.Г нар нь хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг З.Эын Хаан банкны дансаар дамжуулан шилжүүлэн авдаг байсан үйл баримт тогтоогдсон ба хохирогч нарын мөнгийг З.Э захиран зарцуулсан байдал тогтоогдоогүй байна.

Шийтгэх тогтоолоор бусдад учруулсан хохирлын тооцоог үндэслэлтэй зөв хийж, төлөгдөөгүй хохирлын хэмжээгээр шүүдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Төлөгдсөн хохирлыг дахин гаргуулахаар заагаагүй байна.

Харин шийтгэх тогтоолын:

тодорхойлох хэсэг /шийтгэх тогтоолын 37 дугаар тал/-т “...Мөрдөн шалгах ажиллагаанд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2617002285 дугаарын дансанд байршуулсан 34,200,000 төгрөгийг шүүгдэгч Х.Г, Г.Г нарын хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэдгээрийн төлөх ёстой төлбөрөөс дээрх мөнгийг хасаж тооцох нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалтыг,

шүүгдэгч Л.О, Н.Э нарын хариуцах хохирлыг шийдвэрлэхдээ /шийтгэх тогтоолын 36 тал/ шүүгдэгч Л.Огаас 1,000,000 төгрөгийг илүү гаргуулахаар заасныг зөвтгөн 30,367,000 төгрөг гэж тогтоолын хохирол гаргуулсан заалтад өөрчлөлтийг /XXVII хавтас 129 талд хохирогч Б.Лх-ийн хохирол бүрэн төлөгдсөн гэсэн/ тус тус оруулах нь зүйтэй байна.    

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болон 9 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Намуун, шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Н.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Г, Г.Г нар нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/1120 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсэгт “....Улаанбаатар хотын банкны 2617002285 дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын газар гэсэн дансанд 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Н.М-аас хийсэн 34,200,000 төгрөгийг гарган шүүгдэгч Х.Г, Г.Г нарын төлөх хохиролд хувь тэнцүү хуваарилан олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...шүүгдэгч Л.Огаас 31,367,000 /гучин нэгэн сая зургаан зуун жаран долоон мянга/ төгрөгийг, ...” гэснийг “...шүүгдэгч Л.Огаас 30,367,000 /гучин сая зургаан зуун жаран долоон мянга/ төгрөгийг, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Намуун, шүүгдэгч Х.Гын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Н.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Г.Г нарын цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ