| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/01104/И |
| Дугаар | 192/ШШ2025/04007 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04007
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 192/ШШ2025/04007 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч **********ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ********** холбогдох 25,084,270 төгрөг 91 мөнгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцагч ************* нь нэхэмжлэгч ************** ХК-ийн нэхэмжилсэн 25,084,270 төгрөг 91 мөнгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1,672,285 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,672,285 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,371 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 141,685 төгрөг 5 мөнгийг, улсын төсвийн орлогоос 141,685 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА