2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03131

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03131

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** байрлах, регистрийн*** дугаартай, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*** байрлах, регистрийн *** дугаартай, ***-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** байрлах ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ***талбайн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 192,556,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Манай *** нь нүүр ам, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ***-тай харилцан тохирч 210617 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу нэг талаас худалдагч *** нь “Улаанбаатар хот, *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбай” (цаашид "объект гэх)-н өмчлөлийг манай компанид шилжүүлж өгөх үндсэн үүргийг хүлээсэн бол нөгөө талаас манай *** нь тус 5 дугаар давхрын объектын үндсэн үнэ болох 1,526,070,000 төгрөгийг графикт хугацааны дотор төлж барагдуулах хариу үүргийг хүлээсэн.

Ийнхүү гэрээ байгуулсны үндсэн дээр манай *** нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 16 удаагийн гүйлгээгээр 1,526,070,000 төгрөгийг худалдагч талд зохих ёсоор, хугацаанд нь, бүрэн төлж барагдуулсан. Гэвч худалдагч *** нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өнөөдрийг хүртэл манай талд шилжүүлж өгөөгүй, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 210617 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн үүргээ гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна.

Гэрээ байгуулагдах үед талуудын хүсэлт зориг бол *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбайг 1,526,070,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд тэр ч утгаараа бид талбайн хэмжээг нарийвчлан шалгаагүй. Гэрээнд м.кв-ын үнийг бичсэн нь зөвхөн гэрээний шинж тодорхойлох тохиролцоо юм. Хариуцагч тал нь энэхүү тохиролцооны дагуу 5 давхрын нийт талбайг манай талд хүлээлгэн өгснөөр бид одоо уг талбайг нийтэд нь эзэмшин, эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу ***үйлчилгээний зориулалттай барилгын 5-р давхрын нийт талбай болох 377,72 м.кв талбайн  өмчлөх эрхийг ***-д шилжүүлж өгөхийг ***-д даалгаж өгнө үү гэв.  

 

2. Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

*** нь ***үйлчилгээний барилгыг 2011 онд барьж ашиглалтад оруулсан. *** нь тус барилгаас оффисын талбай худалдан авахаар болж, манайд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр №210617 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан. Тухайн үед манай борлуулалтын ажилтны гаргасан бичиглэлийн алдаанаас болж бодитоор 388,2 м.кв хэмжээтэй  байсан талбайг гэрээнд тусгахдаа 335,4 м.кв гэж  буруу бичсэн. Энэ талаар бид сүүлд гэрээ дүгнэх явцад олж мэдсэн.

Мэдсэн даруйдаа ***-нд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/605 тоот албан тоотоор мэдэгдэж, зөрүү 52,8 м.кв талбайн үнэ болох  төлбөр 240,513,000 төгрөгийг боломжит хугацаанд графикаар төлж барагдуулахыг санал болгосон. Гэтэл *** нь хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар шүүхэд хандсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр 5 давхрын нийт талбайн хэмжээг 377,72 м.кв гэж тогтоосны дагуу нэхэмжлэгч нь 377,72 м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар шаардаж байна. Манай компанийн зүгээс гэрээнд зааснаас илүү  талбайг шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6-д 5 давхрын 335.4 м.кв талбайг нэг м.кв талбайн үнийг 4,550,000 төгрөгөөр тооцож, нийт 1,526,070,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж тусгасан байна.

Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу 335.4 м.кв талбайн үнэд нийт  1,526,070,000 төгрөгийг төлж дуусгасан. Харин зөрүү талбайн үнийг төлөөгүй байна.

Маргаан бүхий талбайн зөрүүг шинжээчийн тогтоосон хэмжээнээс тооцвол 42,32 м.кв талбай байх бөгөөд энэхүү талбайн үнэд 192,556,000 төгрөгийг төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзахгүй. Харин уг зөрүү төлбөрийг төлөөгүй, тооцоо нийлээгүй тохиолдолд тус талбайн өмчлөх эрхийг шилжүүлж өгөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            3. Хариуцагч  *** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            *** нь ***үйлчилгээний барилгыг 2011 онд барьж ашиглалтад оруулсан. *** нь тус барилгаас оффисын талбай худалдан авахаар болж, манайд хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр No210617 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан.

Тухайн үед манай борлуулалтын ажилтны гаргасан бичиглэлийн алдаанаас болж талбайн хэмжээ багаар бичсэн байсан. Энэ талаар бид сүүлд гэрээ дүгнэх явцад олж мэдсэн. Мэдсэн даруйдаа ***-нд 2022/10/28-ны өдрийн 22/605 тоот албан тоотоор мэдэгдэж, барилгын батлагдсан зурагт 388,2 м.кв аар зурагдсан байсан тул зөрүү 52,86 м.кв-ийн төлбөр 240,513,000 төгрөгийг боломжит хугацаанд графикаар төлж барагдуулахыг санал болгосон. Гэтэл *** нь илүү талбайн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, хөндлөнгийн мэргэжлийн байгууллага ***-аар тус талбайд хэмжилт хийлгэхэд 377,72 м.кв буюу гэрээнд тусгасан  байх бөгөөд энэхүү хэмжээ нь  гэрээнд тусгаснаас  42,32 м.кв илүү болох нь тогтоогддог. Иймд манай талаас гэрээнд тусгагдаагүй 42,32 м.кв талбайн зөрүү үнийг гэрээнд тохиролцсон м.кв-ын үнээр тооцон 192,556,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдол гэж үзэж байгаа тул мөн хуулийн 254.5  дахь хэсэгт зааснаар  сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг тодорхойлж байна.  Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

4. Нэхэмжлэгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн зүгээс гэрээгээр тохирсон төлбөрөө төлөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагчид  192,556,000 төгрөгийг  төлөх үүрэг байхгүй болно гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** нь тус хэрэгт ямар нэгэн тайлбар нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

6.Нэхэмжлэгч талаас хэрэгт дараах нотлох баримтыг өгсөн байна.  Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4 дэх тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-5-7 дахь тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-8 дахь тал/, итгэмжлэл /хх-9 дэх тал/, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 210617 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /хх-10-15 дахь тал/, 5926088751 дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-16 дахь тал/, Капитрон банкны хадгаламжийн дансны хуулга /хх-17-40 дэх тал/, 2022 оны 10 дугаар сарын 28-ны 22/605 дугаартай албан бичиг /хх-41 дэх тал/, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/759 дугаартай албан бичиг /хх-42 дахь тал/,  хариу тайлбар /хх-244 дэх тал/, нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /IIхх29 дэх тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-72-74 дэх тал/, капитрон банкны дансны хуулга /IIхх-80 дахь тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

7.Хариуцагч талаас хэрэгт дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 206/23 дугаартай итгэмжлэл /хх-48 дахь тал/, хариу тайлбар /хх-51 дэх тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар /хх-52 дахь тал/, ***оффисын 5 дугаар давхрын зохион байгуулалтын зураг /хх-54 дэх тал/, сөрөг нэхэмжлэл /хх-236-237 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-238 дахь тал/, итгэмжлэл  /IIхх-31-32 дахь тал/, хариу тайлбар /IIхх-85 дахь тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

8.Гуравдагч этгээд нь итгэмжлэл /хх-246 дахь тал/, итгэмжлэл /хх-248 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-249 дэх тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

9. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан бүхий л баримтуудыг /хх-76-221 дэх тал/,  Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий барилгын 5 давхрын байгуулалтын зураг /IIхх-8-9, 40-41 дэх тал/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар цуглуулсан,

Хариуцагч талын хүсэлтээр  шинжээчээр ***-ийг томилж, шинжээчийн дүгнэлт /хх-227-233 тал/ гаргуулж, хэрэгт нотлох баримтаар хавсаргажээ.  

 

            Шүүх хуралдаанаар: хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбарыг шинжлэн судлаад:

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан ***үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбай буюу 377.72 м.кв хэмжээтэй талбайн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан талбайн зөрүү үнэд 192,556,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбай буюу 377.72 м.кв хэмжээтэй талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ***-д шилжүүлэхийг хариуцагч ***-д даалгаж, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан   талбайн зөрүү үнэд 192,556,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.Нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд.

3.1 Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 210617 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Тус гэрээгээр  *** нь *** хаягт байршилтай Y-*** дугаартай *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбайг манай компанид 1,526,070,000 төгрөгөөр худалдах, манай *** нь тус 5 дугаар давхрын нийт талбайн үнэ болох 1,526,070,000 төгрөгийг графикт хугацааны дотор хариуцагч талд төлж барагдуулах хариу үүргийг тус тус хүлээсэн.

3.2 Манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу 1,526,070,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байхад хариуцагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж, манай компаниас талбайн зөрүү үнэ гэж 192,556,000 төгрөгийг үндэслэлгүйгээр шаардаж, өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байна. 

3.3. Хэдийгээр гэрээнд гэрээний зүйл болох талбайн хэмжээ 335.4 м.кв талбай гэж бичигдсэн боловч энэ нь зөвхөн гэрээний шинжийг тодорхойлох зорилгоор бичигдсэн болохоос талууд тус барилгын 5 давхрын нийт талбайг 1,526,070,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

3.4 Гэтэл хариуцагч талаас үндэслэлгүйгээр 42,32 м.кв талбайн үнэд 192,556,000 төгрөгийг шаардаж, өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарласан.

 

4. Хариуцагч  *** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.  Үүнд:

4.1 Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр №210617 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан. Тухайн үед манай борлуулалтын ажилтны гаргасан бичиглэлийн алдаанаас болж бодитоор 377,72 м.кв талбайтай байсныг гэрээнд тусгахдаа 335,4 м.кв гэж буруу бичсэн байсан.

4.2 Бид энэ талаар сүүлд гэрээ дүгнэх явцад мэдэж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч талд мэдэгдэж, талбайн зөрүү үнийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул бид өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй.

4.3 Манай компанийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаас илүү талбай нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэгч талаас илүү талбай болох 42,32 м.кв талбайн үнэд 192,556,000 төгрөгийг төлсөн тохиолдолд өмчлөлийг шилжүүлэх боломжтой гэх агуулгаар тайлбарлаж байна. 

 

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 210617 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.

5.2 Тус гэрээний 1.6-д үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл гэдэгт: Зориулалт-эмнэлэг, давхар-5, нийт талбай м.кв-335,4 м.кв, нэгж үнэ-4,550,000 төгрөг, нийт үнэ төгрөг -1,526,070,000 төгрөг гэжээ.  

 

5.3 Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч *** нь дээрх гэрээний үүрэгт 1,526,070,000 төгрөгийг хариуцагч талд төлсөн, хариуцагч нь *** хаягт байршилтай *** дугаартай *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

5.4 Хариуцагч ***-ийн өмчлөлийн *** үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, нийт 4143,82 м.кв талбайтай барилгын 5 дугаар давхрын нийт талбайн хэмжээ 377.72 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд үүнд талууд маргаагүй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

6.Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин тус гэрээний зүйлийн хэмжээн дээр маргаж, өөр өөрийн үндэслэлээ гарган мэтгэлцэж байна.   

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу *** хаягт байршилтай *** дугаартай *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбайг худалдан авахаар тохиролцсоны дагуу гэрээгээр тохирсон үнийг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь тус гэрээнд зааснаар нэхэмжлэгч талд  5 давхрын 335,4 м.кв талбайг худалдахаар тохиролцсон тул гэрээнд зааснаас илүү байх шилжүүлэх үүрэг хүлээхгүй. Харин нэхэмжлэгч нь илүү талбай болох 42.32 м.кв талбайн үнийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлж өгөх боломжтой гэх үндэслэлээр нэхэмжлэгч талаас 192,556,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Өөрөөр хэлбэл талууд гэрээ байгуулахдаа гэрээний зүйл болох 5 давхрын нийт талбайг худалдахаар тохиролцсон уу, эсхүл уг талбайгаас 335,4 м.кв талбайг худалдахаар тохиролцсон уу, мөн нэхэмжлэгчээс хариуцагчид худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 1,526,070,000 төгрөг нь 5 давхрын нийт талбайн үнэ үү, эсхүл гэрээнд зааснаар 335,4 м.кв талбайн үнэ үү гэдэгт маргаантай байна.

 

7. Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй, түүний талаар зохигч маргаж байгаа тохиолдолд бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох журамтай.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний зүйлийн хэмжээг 335,4 м.кв гэж тодорхойлсон байх боловч талууд уг хэмжээний талаар маргаж байгаа тохиолдолд шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг үндэслэн гэрээ байгуулагдах үеийн талуудын хүсэл зориг ямар байсныг тогтоох замаар энэхүү маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ… гэрээ байгуулагдах үед манай борлуулалтын ажилтны гаргасан алдаанаас болж бодитоор 377,72 м.кв хэмжээтэй  байсан талбайг гэрээнд тусгахдаа 335,4 м.кв гэж  буруу бичсэн. Энэ талаар бид сүүлд гэрээ дүгнэх явцад олж мэдсэн.Түүнээс өмнө 5 давхрын нийт талбайг 335,4 м.кв гэж ойлгож байсан.  Бид мэдсэн даруйдаа ***-д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/605 тоот албан тоотоор мэдэгдэж, гэрээнд зааснаас илүү талбайн үнийг  төлж барагдуулахыг санал болгосон боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй гэж тайлбарласан.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талын шүүх хуралдаанд гаргасан ...гэрээ байгуулагдах үед хариуцагч талаас 5 давхрын талбайн хэмжээтэй холбоотой бичиг баримт үзүүлж байгаагүй, бид 5 давхрын нийт талбайг худалдан авахаар хариуцагчтай тохиролцсон тул хэмжих шаардлага байгаагүй, гэрээнд   335,4 м.кв  гэж бичсэнийг бид нийт талбайн хэмжээ юм байна гэж ойлгож байсан ...гэх тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй.

 

Иймд хариуцагч нь гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл болох 5 давхрын нийт талбайг нэхэмжлэгч талд 1,526,070,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь 5 давхрын нийт талбайг 1,526,070,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэж үзэхээр байх бөгөөд энэ нь хариуцагчаас 5 давхрын нийт талбайг нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлсэн үйлдэл болон хариуцагч талын гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл талууд 5 давхрын нийт талбайг 1,526,070,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар хүсэл зориг нь нэгдэж, энэхүү хүсэл зоригийг илэрхийлэл нь талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан  210617 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-д тусгагдсан. Ийнхүү  хэлэлцэн тохиролцсон тохиролцоогоо хэрэгжүүлэн хариуцагч талаас 5 давхрын нийт талбайн бодит эзэмшлийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон үнийг төлж дуусган гэрээний үүргээ биелүүлсэн байна. 

 

8. Шүүх дээрх үндэслэлээр талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан  210617 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл нь *** байршилтай *** дугаартай *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбай буюу 377.72 м.кв талбай байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1 дэх хэсэгт худалдагч тал нь энэхүү гэрээний төлбөр 100 хувь бүрэн төлөгдсөний дараа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг худалдан авагч талд үл маргах журмаас шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь *** барилгын 5 дугаар давхрын нийт талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч талаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

10. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт зааснаар тайлбарласан.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт худалдагчийн шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээнд заасан тоо хэмжээнээс их байвал худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авч, үнийг нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн төлөх буюу гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсгийг худалдагчийн зардлаар буцаана гэжээ.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлийг тус барилгын 5 давхрын нийт талбай буюу 377,72 м.кв талбай гэж үзэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас 377,72  м.кв талбайн өмчлөлийг шилжүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн тул хариуцагчийг нэхэмжлэгч талд гэрээнд заасан тоо хэмжээнээс илүү эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс 5 давхрын талбайн зөрүү үнэ гэх 192,556,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ***-ийн хариуцагч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *** байршилтай *** дугаартай *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбай болох 377,72 м.кв талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ***-д шилжүүлэхийг хариуцагч ***-д даалгаж, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 192,556,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар  зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***-ийн хариуцагч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, * *** үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын нийт талбай болох 377,72 м.кв талбайн*** өмчлөх эрхийг нэхэмжлэгч ***-д шилжүүлэхийг хариуцагч ***-д даалгаж, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 192,556,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,788,300 төгрөгийг, хариуцагч  ***-аас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,730 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ***-аас  улсын тэмдэгтийн хураамжид 7,788,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                                                                         

 

  

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА