| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06826/И |
| Дугаар | 192/ШШ2025/04857 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04857
| 2025 06 05 | 192/ШШ2025/04857 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Баянгол дүүрэг, ****** тоотод оршин суух, ****** ургийн овогтой ******дын Н /РД:******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч Г.Н д холбогдуулан 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Иргэн Ц овогтой Ш нь иргэн Ганболд огтой Н д өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ******тоотод байрлах 119.84 м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг бүрэн эрхийг 2023 оны 03 сарын 13-ны өдөр 0172 тоот бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр З жилийн хугацаатай олгосон боловч төлөөлөгч Г.Н дээрх итгэмжлэлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, уг итгэмжлэлд заагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Гантөмөр овогтой Х д 150,000,000 төгрөг /өөрийн төрсөн дүү Г.Зы дансаар дамжуулан шилжүүлж авсан мөнгөний өрийг хаах зорилгоор/ -өөр худалдаад худалдан борлуулсан мөнгийг буцаан олгохгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ц.Ш гаас иргэн Г.Н д олгосон 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 0172тоот бүртгэлийн дугаар бүхий итгэмжлэлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод байрлах 119.84 м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Г.Н худалдан борлуулаад худалдан борлуулсан мөнгө болох 150,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй байх тул иргэн Г.Н аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.Н нэхэмжлэлд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0172 дугаар итгэмжлэл /хх-ийн 5/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 6/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.Ш нь Г.Н д өөрийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, ******тоот хаягт байрлах, 119.84м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг бүрэн эрхийг 2023 оны 03 сарын 13-ны өдөр 0172 дугаар итгэмжлэлээр олгосон. Г.Н нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.Х гэх хүнд 150,000,000 төгрөгөөр худалдан боловч худалдан борлуулсан мөнгийг надад өгөхгүй байна гэж тайлбарласан.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 0172 дугаартай итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар
4.Нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч Г.Н д өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ****** тоот хаягт байрлах, 119.84м.кв талбай бүхий хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 0172 дугаартай итгэмжлэлийн дагуу бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг бүрэн эрхийг олгосон үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагчид шүүх нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан боловч хариуцагч Г.Н нэхэмжлэлд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй. Шүүхэд өгсөн хаягт оршин суудаггүй, хаяг, утасны дугаар өөрчилсөн талаар мэдэгдээгүй, шүүхээс шүүх хуралдааны тов лавлах үүргээ хэрэгжүүлээгүй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
7.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
8.Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахаар хариуцагчтай тохиролцож, итгэмжлэл олгосон, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, тайлбар, баримт гаргаж маргаагүй тул энэ талаарх үйл баримт тогтоогдон гэж үзэх үндэслэлтэй.
9.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ц.Ш гийн даалгаснаар хариуцагч Г.Н нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах үүрэг хүлээсэн гэж үзэж, талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
10.Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.1-д Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.
11.Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан төлбөрийг нэхэмжлэгчид өгсөн нь тогтоогдоогүй учир нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 150,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
12.Иймд хариуцагч Г.Н аас 150,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ш д олгохоор шийдвэрлэв.
13.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 907,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.1-т заасны дагуу хариуцагч Г.Н аас 150,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ш д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ш гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Н аас 907,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР