| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 102/2024/04805/И |
| Дугаар | 192/ШШ2025/02059 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02059
| 20******* 03 18 | 192/ШШ20*******/02059 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо,******* төвийн бүс ******* гудамжны дүгээр байрны тоотод оршин суух овогт /РД: /,
Хариуцагч: дүүрэг, 12 дугаар хороолол, 1 дүгээр хороо, гудамж, дүгээр байрны дүгээр тоотод оршин суух овогт /РД: / нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашин буцаан өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч М., М. нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашин буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.*******гийн нөхөр нь 2024 оны 6 сарын 23-ны өдөр фейсбүүк дээр North Benz ND3*******0 маркийн ачааны автомашин зарна гэсэн зарын дагуу М. гэх хүнтэй холбогдож машиныг нь очиж үзээд уг автомашиныг ******* миний бие өөрийн эзэмшлийн lexus RX400h маркийн автомашинаар солихоор тохирсон. Ингээд тээврийн хэрэгслүүдийнхээ нэрийг шилжүүлэхээр болоход М. нь өөрийнхөө 4501 улсын дугаартай North Benz ND3*******0 маркийн автомашинаа 30,000,000 төгрөгөөр худалдсан гэх "Худалдах, худалдан авах" гэрээг 2024 оны 06 сарын 26-ны өдөр гэрээ байгуулж , төлбөр тооцоо дууссан гэж гэрээнд зааж нотариатаар батлуулж уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2024 оны 06 сарын 26-ны өдөр ******* ******* миний нэр дээр шилжүүлсэн. Д.*******гийн эзэмшлийн улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг М. нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр өөрийн нэр дээрээ мөн өдөр буюу 2024 оны 6 сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн авсан. М. нь машины эд анги болон мотор маш сайн ямар нэгэн засвар үйлчилгээ хийх шаардлагагүй машин гэж хэлсэн. Ингээд Г.аас авсан машиныг хашаан дотор нь асааж явж үзээд авсан. Д.******* миний бие 2024 оны 06 сарын 26-ны өдрөө Г.д энэ автомашин чинь 10 км цагийн хурдаас дээш хурд авахгүй урагш явахгүй машин болох тухайг Г.ын9 утас руу нь залгаж танаас авсан автомашин чинь 10 км цагийн хурдаас дээш хурд авахгүй явахгүй машин байна тэгээд ч маш их засвартай машин байна гэж хэлэхэд нэгэнт үзэж хараад аваад явсан ярих юм байхгүй гэсэн. М. нь эд хөрөнгийн доголдолтой автомашинаа зарж байгаагаа мэдэж байсан тул албан ёсоор баталгаажуулж Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний үнийг 30.000.000 төгрөг байхаар үнэлж, Төлбөр тооцоо дууссан гэх гэрээг нотариатаар батлуулж тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн байна. М.аас тээврийн хэрэгсэл 30.000.000 төгрөгөөр худалдаж аваагүй харин бид нар өөр өөрсдийн эзэмшлийн автомашинуудыг хоорондоо харилцан өмчлөлд шилжүүлсэн Арилжааны гэрээ хийгдсэн. Иймд 2024 оны 06 сарын 26-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Мөн хүчин төгөлдөр бус хэлцлээр М.ын эзэмшилд шилжсэн Д.******* миний автомашин болох улсын дугаартай , Lexus RX400h маркийн автомашиныг буцаан өгөхийг М.д даалгаж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь М.гийн нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай North Benz ND3*******0 маркийн тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр худалдан авах тухай хүсэлтээ М.гийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.д илэрхийлсэн бөгөөд талууд энэ талаар харилцан тохиролцож 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өдөр дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авлах гэрээг байгуулсан. Гэрээний төлбөрт төлөх төлбөрийн үнийн дүнд хариуцагч Д.******* улсын дугаартай, Lexus RX400h маркийн тээврийн хэрэгслээ төлбөрт тооцуулан өгөх санал гаргасан ба хариуцагч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Тэгэхээр 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг бол хууран мэхэлж хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл байдаг. Энэ гэрээний агуулгыг хууран мэхэлсэн буюу 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан шинж хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээ болгон хүчин төгөлдөр бус болохгүй. Хүчин төгөлдөр бус болохын тулд бол тодорхой хуулийн шаардлагыг хангасан байх шаардлагатай. Нэхэмжлэгчийн үндэслэл доголдолтой учраас хууран мэхэлсэн гэж тайлбарлаад байна. Хэрэв доголдолтой бол доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй. Шүүх бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэдэг. Тэгэхээр доголдолтой холбоотой баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Энэ талаар шаардлага гаргах эрхтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин доголдолтой холбоотой шаардлага гаргахад энэ шүүхийн шийдвэр бол саад болохгүйг дурдах нь зүйтэй байх. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, North Benz автомашин яг доголдолтой байсан юм уу гэдэг энэ баримтаа нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******гээс Б.Оюунгэрэлд олгосон итгэмжлэл, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, улсын дугаартай North Benz ND3*******0 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, М.гаас М.д олгосон 2024 оны 6 дугаар сарын *******-ны өдрийн итгэмжлэл, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Д.*******гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.*******гээс т олгосон 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл.
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: М., М. нараас Б.Мижиддоржид олгосон 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, түүний хавсралт, мөн газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 20******* оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Д.Цэрэнбатыг гэрчээр асуусан тэмдэглэл.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүний итэгмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.ын улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. М.тай худалдах-худалдан авах гэрээний үнэ 30,000,000 төгрөгт Д.******* би өөрийн өмчлөлийн улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашины төлбөрт нь өгч, автомашиныг автотээврийн газарт өмчлөгчийг М.д шилжүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М.аас улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг шилжүүлэн авч, автомашиныг хөдөлгөж явахад 10 км цагийн хурд авахгүй байсан тул энэ талаар М.д хэлж автомашиныг буцаан аваачиж хашаанд нь тавьсан. Одоо М.тай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хүчин төгөлдөр бус хэлцлээр М. эзэмшилд шилжсэн Б.******* миний өмчлөлийн улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг буцаан өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү ... хэмээн тодорхойлдог.
2.1. Хариуцагч М., М. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мижиддорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний дүү М.тай улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг хооронд харилцан тохиролцож худалдахаар болж дүү М.гаас итгэмжлэл авч ын эхнэр Д.*******тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж машиныг түүний нэр дээр шилжүүлж, Д.*******гийн улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг М.ын нэр дээр шилжүүлсэн. улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг , Д.******* нар нь хэд хэдэн удаа үзэж шалгаж авч явсан, автомашиныг эвдрэл гэмтэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбар гаргасан.
2.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Анхбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:....Би улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг М.аас худалдаж авсан, уг автомашины шүүхийн шийдвэртэй тул нэр шилжиж болохгүй байсныг мэдээгүй байсан. Шүүхийн шийдвэр яаж гарахаас үл хамаараад шүүхийн шийдвэрийг дагахад бэлэн байна... гэж тайлбар өгсөн байна.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. М.г төлөөлж М. нь Д.Лхагвасайхантай улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцож, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 0246 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-6-7х/. Уг худалдах-худалдан авах гэрээний 3.2-т төлбөр тооцоо дууссан гэв гэж заасан байна.
3.2. Баянхонгор аймгийн тойргийн нотариатч Б.Цацалсүрэн 2024 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 0577 дугаартай итгэмжлэлээр М.гаас М.д улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, төлбөр тооцоо хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон байна /хх-8х/.
3.3. Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг М.ын өмчлөлд мөн гэж тодорхойлжээ /хх-9х/.
3.4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашин нь Д.******* өмчлөлд мөн гэж тодорхойлжээ /хх-10х/.
3.5. Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №30 дугаартай албан бичгээр улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашины өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа ирүүлсэн бөгөөд уг лавлагаагаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр уг автомашин Д.*******гийн өмчлөлөөс М.ын өмчлөлд шилжсэн байна /хх-44-45х/.
3.6. Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №39 дугаартай албан бичгээр улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашины өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа ирүүлсэн бөгөөд уг лавлагаагаар 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр уг автомашин М.гийн өмчлөлөөс Д.*******гийн өмчлөлд шилжсэн байна /хх-62-63х/.
4. М.г төлөөлж М. нь Д.Лхагвасайхантай улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцож, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.2-т төлбөр тооцоо дууссан гэв гэж заасан ба зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашины төлбөрт Д.Лхагвасайханаас 30,000,000 төгрөгийг М., М. нарт мөнгөн хөрөнгөөр төлөөгүй, харин Д.Лхагвасайхан өөрийн өмчлөлийн улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашинаар төлбөрийг тооцож, М.ын өмчлөлд улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг шилжүүлсэн, М. нь М.гаас олгосон итгэмжлэлийн дагуу улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг өмчлөлд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн болох нь дээрх Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашин, улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашины өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар М. нь өмчлөлд улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг шилжүүлж өгсөн боловч Д.Лхагвасайхан нь гэрээнд заасан төлбөрийг 30,000,000 төгрөгөөр төлсөн талаарх баримт байхгүй, төлбөрийг автомашинаар барагдуулсан гэж тайлбарласнаас дүгнэхэд зохигчид худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар М. нь өмчлөлд өөрийн улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг шилжүүлж, Д.Лхагвасайханаас өөрийн өмчлөлийн улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг М.ын өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасантай нийцэх бөгөөд зохигчдын хооронд арилжааны гэрээ байгуулсан гэж шүүхээс дүгнэв.
Арилжааны гэрээний үндсэн шинж болох арилжааны гэрээний талууд бие биедээ өөрсдийн өмчлөлд буй эд хөрөнгийг шилжүүлж, гэрээний оролцогчид өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөрөө арилжаа хийхийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд зохигчид арилжааны гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан арилжааны гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ гэсэн нэртэй боловч гэрээний агуулга төлбөр төлсөн факт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн арилжааны гэрээ гэж шүүх тогтоосон. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан арилжааны гэрээний 3.2-т төлбөр тооцоог дуусгасан гэв бичсэн нь зохигчид арилжааны гэрээгээр автомашиныг харилцан солилцсон нь автомашиныг бие биеийнхээ өмчлөлд шилжүүлсэн нь баримтаар тогтоогджээ.
7. Нэхэмжлэгч талаас худалдах-худалдан авах гэрээ гэж маргаж, хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, гэрч Я.Цэрэнбатын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж мэтгэлцдэг.
М.гийн өмчлөлд байсан улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашиныг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө эд хөрөнгийн доголдолтой байсан талаарх баримтыг хэрэгт нэхэмжлэгч тал өгөөгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй байна. Гэрч Я.Цэрэнбатын мэдүүлгээр автомашиныг засварын газар үзүүлэхээр очсон гэдэг боловч засвар газрын үүдэнд очсон гэдэг нь тухайн автомашиныг эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө гэж үзэх боломжгүй юм. Гэрч Я.Цэрэнбатын мэдүүлгээр... зохигчид автомашиныг 2024 оны 06 дугаар сарын *******, 26-ны өдрүүдэд солилцож байсан, машиныг солилцоод 1 хоногийн дараа автомашин засварын газар очиж, засварын газрын гадаа 2 хонуулсан, автомашины 4 дугуйг сольж, автомашинд ойр зуурын засвар үйлчилгээ хийсэн... гэж мэдүүлдэг. Энэнээс үзэхэд автомашиныг нэхэмжлэгч тал өмчлөлдөө авснаас хойш 3 хоногийн дараа буцаасан гэх, автомашиныг засварын газарт очиж засварын үйлчилгээ авсан гэх үйл баримт тогтоогдож байна.
улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашин нь эд хөрөнгийн доголдолтой талаар хэрэгт хөндлөнгийн мэргэжлийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан дүгнэлт байхгүй тул энэхүү автомашиныг эд хөрөнгийн доголдолтой гэж үзэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч тал автомашиныг хариуцагчаас авахдаа эд хөрөнгө хүлээлцсэн баримт, хүлээлгэн өгөхдөө автомашин хүлээлцсэн баримтыг үйлдээгүй зохигчид ямар чанарын шаардлага хангасан эд хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байна.
Маргаан бүхий автомашины техникийн чанарын шаардлагыг гэрээний талууд харилцан тодорхойлоогүй, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гараагүй, арилжааны гэрээгээр харилцан тохирч зохигчид автомашинуудыг харилцан нэр дээрээ шилжүүлсэн хууль зүйн фактыг эд хөрөнгө арилжих үед тухайн автомашиныг эд хөрөнгийн доголдолгүй байсан гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж зааснаар нэхэмжлэгч г хариуцагч М., М. нар нь хууран мэхлэх идэвхтэй үйлдэл гаргасан болон хууран мэхэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, зохигчид хоорондоо сайн дурын үндсэн дээр арилжааны гэрээг байгуулан, Автотээврийн үндэсний төвд дээр очиж, улсын дугаартай Bein North Benz ND3*******0 маркийн автомашин болон улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг харилцан бие биеийнхээ нэр дээр 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдөр, нэг өдөр тухайн цагт шилжүүлснийг зохигчид харилцан эд хөрөнгөө сайн дураараа шилжүүлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 0246 дугаартай худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг, улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг нэр дээр буцаан шилжүүлэхийг М.д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчээс өөрийн нэхэмжлэлийн шаардлага болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М., М. нарт холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 0246 дугаартай худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын дугаартай Lexus RX400h маркийн автомашиныг нэр дээр буцаан шилжүүлэхийг М.д даалгах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД