Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

   2018          01             16                                         52

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824).

шүүгдэгч Ш.Х.в нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.гин овогт Ш.гийн Х.выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0060 30316 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.гин овогт Ша.нгийн Х.в, Монгол Улсын иргэн, .

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ша.нгийн Х.в нь ...Б.М.гтэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Х.в мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 16-17 цагийн орчим манай нөхөр Б.О.р найз М.т.рийн гэрт орчихоор найз Жаргалсайхан, түүний эхнэр М.л.а нарын хамт гэрээс гараад явсан. ...орой 21 цаг өнгөрч байхад би нөхөр Б.О.рийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь би М.т.рийн гэр болох .....нүдэхэд манай нөхөр хаалга онгойлгосон. Яваад ороход Т.н, Д.л, М.л.а нар наад өрөөнд байсан цаад өрөөнд ямар нэг хүн байсныг анзаараагүй. Тэгтэл Ш.Х.в намайг хэл амаар доромжлоод “чи Б.О.р бид хоёрын...голоор орсон, гэхээр” би “цамцнаас нь татаад автал намайг үсдээд авсан” тэгэхээр нь би “зөрүүлж үсдээд орны хажуу руу унасан.” Тэгтэл Ш.Х.в миний хөл рүү өшиглөөд нүүр рүү гараараа цохиод байсан...Б.О.р ирээд салгасан. Тэгээд босоод иртэл уг өрөөнд ямар ч хүмүүс байхгүй цаад өрөөнд орцгоосон байсан...би ширээн дээр байсан архины шилийг аваад Ш.Х.в руу шидсэн боловч түүнийг оноогүй, хагарсан. Тэгэхээр нь Б.О.р рүү хандаж чи намайг ингэж доромжилж байна уу гэтэл Ш.Х.в хагарсан архины шил аваад миний хүзүүний баруун хэсгийг шилээр зүссэн ингээд би гарч яваад цагдаа дуудаж Ш.Х.в, Б.О.р нарыг цагдаад өгч явуулсан. ...Миний хүзүүг Х.в шилээр зүсээд, миний нүүр, хөл, гуя руу өшиглөж цохисон...өөр хүн намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15),

“...би хоёр хүүхэдтэй, том нь 2 настай, бага нь 10 сартай, Б.О.р бид 2 хамт амьдраад 4 жил болж байгаа... Ш.Х.в нь манай 10 жилийн ангийн хүүхдийн дүү байгаа юм. Намайг жирэмсэн байхад Б.О.р, Ш.Х.в хоёр явалддаг гэж хүмүүс яриад байдаг байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

“...Би анх М.т.рийн гэрт очоод цонхны хөшигний завсараар харахад наана нь найзууд нь архи уучихсан цаад орон дээр Б.О.р, Ш.Х.в хоёр хэвтэж байсан. ...тэгээд би хаалгыг нь нүдэж ороод нөхрийгөө Х.втай хардаад л маргалдаж зодолдсон юм, манай нөхөр надтай анх гэр бүл болоод анхны хүүхэд гарах гэж байхад л Х.втай дотно харилцаатай байдаг талаар хүмүүсээс сонсож байсан. Тэгээд Б.О.рөөс асуухаар би Х.втай зүгээр л найзууд ямар нэг холбоо байхгүй гэж хэлдэг байсан, ингээд хамгийн сүүлд М.т.рийн гэрт Б.О.р, Х.втай нэг орон дээр хэвтэж байхаар нь би хардаад ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

2. Гэрч Ш.Л.вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Х.в...Б.О.р гэх залуутай 11 дүгээр ангид байхаасаа нийлдэг болсон, тэр үед нь манайхан мэддэггүй байсан, тэгээд одоо болтол салдаггүй Б.О.ртэй уулзаад яваад байдаг юм ингэж Б.О.ртэй уулзаж явснаас болж манай дүү ийм асуудалд орсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),

3. Гэрч Б.О.рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Жаргалсайхан, М.л.а, Т.н, нартай хамт дэлгүүрээс архи аваад М.т.рийн гэрт очих гээд...явж байгаад Х.втай тааралдсан ...М.т.рийн гэрт очоод архиа хувааж уугаад сууж байхад С.д.г, Д.г нар орж ирсэн, удалгүй араас нь 20-21 цагийн орчим М.г орж ирээд хэрүүл маргаан хийгээд шууд Ш.Х.выг үсдээд ...чирсэн Ш.Х.в бас зөрүүлээд М.гийн хөл  гар руу өшиглөөд байсан...Тэгтэл Б.М.г ширээн дээр байсан архины шил аваад ширээн дээр цохиж хагалаад Ш.Х.выг ална гээд дайраад байхаар нь би салгасан. Тэгтэл Б.М.г чи наад муугаа өмөөрөөд байгаа юм уу гээд би өөрийгөө ална гээд шилээр хүзүүгээ өөрөө зүсээд байхаар нь би шилийг нь булааж авсан. Б.М.г гадагшаа гараад явсан...удаагүй гаднаас цагдаа дагуулаад орж ирээд Ш.Х.в миний хүзүүг шилээр зүссэн гэж хэлээд цагдаа нар Ш.Х.в бид хоёрыг аваад явсан...Б.М.г намайг Ш.Х.втай байхад гаднаас орж ирээд хардаад л Ш.Х.выг шууд орж ирээд хэл амаар доромжлоод үсдэж аваад тэр хоёр хоорондоо зодолдсон, үсдэлцээд шалан дээр унасан байхад Ш.Х.в, Б.М.гийн хөл гуя руу ганц нэг өшиглөж тийрсэн, өөр цохиж зодсон зүйл байхгүй... Тухайн үед Ш.Х.в, Б.М.г, Жаргалсайхан, М.л.а, Д.г, С.д.г, М.т.р нар байсан, эдгээр хүмүүс Х.в, М.г хоёрыг үсдэлцээд зодолдох үед цаад өрөөнд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9452 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун хацарт 4х4см цус хуралттай. Хоолойн баруун хажуу талд 4 эгнээ 6х0.2см, 4х0.1см, 5х0.1см, 4х0.2см зураасан шалбаралтуудтай. Баруун гуяны гадна 5х0.9см, зүүн гуяны гадна 8х1.6см цус хуралттай...ДҮГНЭЛТ

1.Б.М.гийн биед хоолойд шалбаралт, хацар, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

5. Шинжээч эмч Г.О.эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.М.г гэх эмэгтэйгийн биед үзлэг хийхэд хоолойд шалбаралт, хацар, гуянд цус хуралттай гэмтэл тогтоогдсон. Энэ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг үед үүссэн шинэ гэмтлүүд байсан, хүзүүний шалбаралт гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин хацар, гуянд цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хоолойд шалбаралт, хацар, гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

 

6. Шүүгдэгч Ш.Х.вын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Баянхошууны хуучин эцсийн буудал орчим явж байгаад Б.О.р түүний найзуудтай тааралдаад М.т.рийн гэр рүү явсан. Тэгээд М.т.рийн гэрт Б.О.рийн найзуудтай архи уусан би ганц хундага архи уусан. Тэгээд байж байтал Б.О.рийн эхнэр нь орж ирээд нөхөрийгөө хардаад над руу дайраад байсан. Тэгээд намайг үсдэж аваад хоорондоо ноцолдоод би М.гтэй газар унаад бие биенийгээ өшиглөж жийсэн. Тэгтэл Б.О.р бид хоёрыг салгасан, тэгээд босоод иртэл тэнд байсан Б.О.рийн найзууд цаад өрөө рүү орсон байсан. ...Б.М.г архины шил над руу авч шидсэн...намайг оноогүй, газар унаад хагарсан...хагарсан шилний хагархайг Б.М.г надаас аваад өөрийнхөө хүзүүг зүсээд байсан. Тэгээд Б.О.ртэй хэрэлдэж байгаад гараад явсан. Тэгээд удалгүй Б.М.г цагдаа нар дагуулаад ороод ирсэн. ...би урьд өмнө нь Б.О.ртэй дотно харилцаатай байсан нь үнэн тэгэхдээ би сүүлийн үед Б.О.ртэй дотно харилцаа байхгүй байгаа...намайг доромжилсон болохоор л уур хүрээд хэрүүл маргаан хийж Б.М.гтэй үсдэлцэж зодолдсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44, 45) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Х.вт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Х.выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ш.Х.в нь ....сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр Б.М.гтэй маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь;

-  Хохирогч Б.М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр...орой 21 цаг өнгөрч байхад би нөхөр Б.О.рийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь би М.т.рийн гэр болох _.... хаалга онгойлгосон. Яваад ороход Т.н, Д.л, М.л.а нар наад өрөөнд байсан цаад өрөөнд ямар нэг хүн байсныг анзаараагүй. Тэгтэл Ш.Х.в намайг хэл амаар доромжлоод “чи Б.О.р бид хоёрын...голоор орсон, гэхээр” би “цамцнаас нь татаад автал намайг үсдээд авсан” тэгэхээр нь би “зөрүүлж үсдээд орны хажуу руу унасан.” Тэгтэл Ш.Х.в миний хөл рүү өшиглөөд нүүр рүү гараараа цохиод байсан...Б.О.р ирээд салгасан. ...Х.в... миний нүүр, хөл, гуя руу өшиглөж цохисон...өөр хүн намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15),

“...би хаалгыг нь нүдэж ороод нөхрийгөө Х.втай хардаад л маргалдаж зодолдсон юм, манай нөхөр надтай анх гэр бүл болоод анхны хүүхэд гарах гэж байхад л Х.втай дотно харилцаатай байдаг талаар хүмүүсээс сонсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),

- Гэрч Ш.Л.вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Х.в...Б.О.р гэх залуутай 11 дүгээр ангид байхаасаа нийлдэг болсон, тэр үед нь манайхан мэддэггүй байсан, тэгээд одоо болтол салдаггүй Б.О.ртэй уулзаад яваад байдаг юм ингэж Б.О.ртэй уулзаж явснаас болж манай дүү ийм асуудалд орсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),

-  Гэрч Б.О.рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр...20-21 цагийн орчим М.г орж ирээд хэрүүл маргаан хийгээд шууд Ш.Х.выг үсдээд ...чирсэн Ш.Х.в бас зөрүүлээд М.гийн хөл гар руу өшиглөөд байсан... Ш.Х.в, Б.М.гийн хөл гуя руу ганц нэг өшиглөж тийрсэн, өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9452 дугаар дүгнэлт “...1. Б.М.гийн биед хоолойд шалбаралт, хацар, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34),

- Шинжээч эмч Г.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоолойд шалбаралт, хацар, гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Шүүгдэгч Ш.Х.вын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Баянхошууны хуучин эцсийн буудал орчим явж байгаад Б.О.р түүний найзуудтай тааралдаад М.т.рийн гэр рүү явсан. Тэгээд М.т.рийн гэрт Б.О.рийн найзуудтай архи уусан би ганц хундага архи уусан. Тэгээд байж байтал Б.О.рийн эхнэр нь орж ирээд нөхөрийгөө хардаад над руу дайраад байсан. Тэгээд намайг үсдэж аваад хоорондоо ноцолдоод би М.гтэй газар унаад бие биенийгээ өшиглөж жийсэн. ...би урьд өмнө нь Б.О.ртэй дотно харилцаатай байсан нь үнэн тэгэхдээ би сүүлийн үед Б.О.ртэй дотно харилцаа байхгүй байгаа...намайг доромжилсон болохоор л уур хүрээд хэрүүл маргаан хийж Б.М.гтэй үсдэлцэж зодолдсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Х.в нь хохирогч Б.М.гийг зодсон болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ш.Х.выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Х.в Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ш.Х.в нь анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Х.вт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагийн хугацаагаар тогтоож, 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Х.в нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ ...арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан ба шүүгдэгч Ш.Х.в нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 1 хоногтой (хавтаст хэргийн 40) байсан болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Х.вт Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан буюу тус бүлгийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Харин улсын яллагчаас шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг 250 цагийн хугацаагаар хийлгэхээр дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ш.Х.выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 180 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өдрийн 3 цагийн хугацаагаар хийлгэх нь зохимжтой гэж шүүх үзэв. Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний гэм бурууг ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0060 30316  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.