| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0005/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 53
2018 01 17 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Х.Нарангуа,
Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Ё.С.го,
хохирогчийн өмгөөлөгч Д.Ганчимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0043)
шүүгдэгч Ц.Г.Х, түүний өмгөөлөгч Б.Мөнхболд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2532)
шинжээч эмч М.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.вуу овогт Ц.ийн ЫГ.Х.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0184 90243 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.ва. овогт ц.ийн Г.х, Монгол Улсын иргэн, ..... 1976 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ц.Г.Х нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Тахилтын эцэст байрлах “сагсан бөмбөгийн талбай дээр” өөрийн тох хүү Г.С.нг зодлоо гэж өмөөрч насанд хүрээгүй хохирогч Э.Э.Н.г нүүрэн тус газарт нь гараараа цохиж, тонгойход нь нүүрэн тус газарт нь өшиглөж, унахад нь толгой дээр нь 1 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;
Шүүгдэгч Ц.Г.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би 2 хүүхдээ цэцэрлэгээс аваад Тахилтын эцэгт ирэхэд манай том хүүхэд хамраас нь цус гарсан байдалтай уйлаад гүйгээд ирэхээр нь “юу болсон бэ” гээд асуусан чинь “Э.Н гэх хүүхэд зодсон” гэж хэлсэн. Манай хүүхэд нэг охинтой үерхдэг юм байна лээ. Э.Нгийн гар утаснаас манай хүүхэд рүү залгахаар нь найз охиныгоо юм байх гэж бодоод авсан чинь Э.Н залгасан байсан. Э.Н манай хүүхдийг гараад ир чамтай уулзах гэсэн гэхээр нь манай хүүхэд гарч очоогүй гэсэн. Дараа нь 2 хоногийн дараа утасны цаанаас Э.Н манай хүүхдийг утасны цаанаас “ямар юм бэ” гээд мөргөөд явахаар нь манай хүүхэд над дээр ирээд хэлэхээр нь би сагсны талбай дээр Э.Нг уурандаа зодсон нь үнэн...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Э.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би шүүгдэгч ахын хүүхдийг цохиж, цусыг нь гоожуулж явуулаагүй, хүүхэд рүү нь залгаагүй гараад ир гэж хэлээгүй. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирчээд сагсны шийдэнд тоглож байхад шүүгдэгч ах намайг нааш ир гээд дуудаад шийднээс гардаг хаалгыг хааж байгаад намайг зодсон. Ирээд шууд цохиод, толгой руу 4-5 удаа дэвсэлсэн. Шүүгдэгч Ц.Г.Х ах тухайн үед эрүүл байсан. Зүгээр л хүрч ирээд зодсон...” гэв.
Хууль ёсны төлөөлөгч Ё.С.го шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Одоо хүүхдийн биеийн байдал нь...хүүхэд зодуулснаас хойш унадаг болсон...одоогоор нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би он, сар, өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Би найз Ц.Г.га, Ц.Б.за нарын хамт Тахилтын эцэс дээр байх сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан чинь өмнө нь надтай утсаар маргалдсан хүүхдийн аав нь машинтай ...хүүхдийн хамт хүрч ирээд аав гэх хүн нь “намайг мэдэх үү” гээд...гараараа цохиж газар унагаад толгой дээр хөлөөрөө дэвсэлсэн. ...Би...татаж унаад их муу байгаа. Урьд нь татаж унадаггүй байсан боловч одоо татаж унадаг болоод байна. Толгойн дагз хэсэг рүү өвдөж, хамраас байнга цус гарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),
2. Гэрч Ц.Б.за мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз Э.Э.Н, Ц.Г.га нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцсийн сагсан бөмбөгийн талбай дээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...17-18 цагийн хооронд сагсан бөмбөг тоглож байсан юм. Тэгтэл бид гурав дээр саарал өнгийн приус-20 машинтай нэг ах хүүхдээ дагуулж ирээд хүүхдээсээ “аль нь юм бэ” гэж асуусан нөгөө хүүхэд нь “тэр” гээд Э.Э.Н рүү заасан чинь нөгөө ах ...шууд Э.Э.Нг гараараа цохиж аваад Э.Э.Нг тонгойнгуут нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн, газар унасан чинь...толгой дээр нь хөлөөрөө дэвслээд байсан. ...Э.Э.Нгийн хамраас цус гараад бос ч ирээд цусаа арчаад зогсож байхаар нь ...эгч рүү нь залгаж өгчихөөд би гэр рүүгээ Ц.Г.гыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
3. Гэрч Ц.Г.га мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз Э.Э.Н, Ц.Б.за нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцсээс хойш 500 метрт байх сагсөн бөмбөгийн талбай дээр 17-18 цагийн үед сагсан бөмбөг тоглож байсан. Тэгсэн 18-61 улсын дугаартай саарал өнгийн приус-20 машин сагсан бөмбөгийн талбай дээр ирээд машин дотроос хүүхдээ дагуулсан Г.аа гэдэг ах бууж ирээд хүүхдээсээ аль нь юм бэ гэж асуусан чинь хүүхэд нь Э.Э.Н рүү заасан чинь Г.аа гэдэг ах Э.Э.Нг зодсон. ...Тэгээд 10 гаран минутын дараа Э.Э.Нгийн гар нь татаад байхаар нь би худалдааны төв рүү оруулж сандал дээр хэвтүүлээд байж байхад нөгөө Э.Э.Нг зодсон Г.аа гэдэг хүн ирж хараад...түргэний эмч ирээд тариа хийчхээд өөр дуудлагатай гэж хэлээд явсан. ...Г.аа гэдэг хүний машинаар Э.Э.Нг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн... Эхлээд Г.аа гэх хүн Э.Э.Нгийн нүүр рүү гараараа цохисон чинь Э.Э.Н доошоо тонгойсон чинь нүүр рүү нь өшиглөж унагаад газар унасан хойно толгой дээр нь хөлөөрөө дэвсэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
4. Арван найман насанд хүрээгүй гэрч Г.С.С.н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Э.Э.Н гэх хүүхдийг танихгүй, урьд нь манай найз охин тэр Э.Э.Н гээд хүүхдийн утсаар над руу нэг удаа залгаж ярьсан юм. Тэгээд ярьсны дараа над руу дахин залгаад чи Намуунаагийн найз банди нь юм уу ...гэж ярьсан ...тэгээд тийм байна гэхэд чи гараад ир гэхээр нь уулзаагүй юм. Тэгээд дахин залгаад байхаар нь аваагүй юм. ...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хичээлээ тараад 13 цагийн үед найз охинтойгоо хамт явж байтал тэр Э.Э.Н гэдэг хүүхэд таараад чи утасны цаанаас их том байна гээд намайг толгойгоороо мөргөчихсөн. ...найз охинтойгоо зугтаагаад доошоо явж байгаад аавтайгаа утсаар яриад хэлэхэд аав над дээр ирээд би болсон зүйлийн талаар хэлэхэд... аав тэр хүүхэд дээр очоод нэг алгадаж аваад тонгойход нь нүүр рүү өшиглөчихсөн...газар унахаар нь толгой дээр нь хальт хөлөөрөө дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
5. Гэрч Ё.С.го мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 9 дүгээр гудамжны 226 тоотод байх гэртээ байж байтал манай дүү Ар.нгийн хүүхэд болох Э.Э.Н найз Т.нгийн утаснаас залгаж ...Тахилтын эцэст сагсаны шийдэн дээр байж байхад машинтай ах намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон одоо миний толгой эргээд миний хамарнаас цус гарсан гэж хэлсэн. ...Тэгээд удаагүй Т.н нь дахин над руу залгаад таталт өгөөд байна гэхээр нь би 103-т дуудлага өгсөн. ...Тэгэхээр нь би гэрээсээ Гэмтлийн эмнэлэгт очоод хүлээгээд байж байтал ...Э.Э.Н эмнэлгийн машинаар биш зодсон хүнийхээ машинаар найз Т.н, Ц.Г.га нарын хамт ирсэн...Э.Э.Нгийн биеийн байдал толгой нь өвддөг, дотор нь муухайрдаг, зүүн талын гар, хөл нь маш их өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12622 дугаартай дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дотор буланд 2,0х2,0см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Хамрын нурууг тэмтрэхэд эмзэглэлтэй.
“Манал Оточ” эмнэлгийн №... тоот өвчний түүхээс: ...2017.10.04. Хэвтэх үеийн зовиур: Толгой өвдөнө, шилэн хүзүү хөшиж өвдөнө. Нүд бүрэлзэнэ, нүүрээр хатгаж өвдөнө. Ерөнхий үзлэгт: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа бүүдгэрсэн, орчиндоо харьцаа сул, байрлал идэвхигүй,...Хэсэг газрын үзлэгт: Зүүн шанаа хацар нилэнхүйдээ хаван хавдартай, өвчин эмзэглэлтэй. Зүүн талдаа хүзүү, чихний араар нилэнхүйдээ хавдартай, улайж халуу дүйгэнэ, өвчин эмзэглэл ихтэй. 2017.10.03-ны ГССҮТ-ийн толгойн КТГ-д:...хамрын зүүн хажуу хана бага зэргийн цөмөрсөн хугаралтай...эмч Л.Түмэнжаргал, 2017.10.05-ны ГССҮТ-ийн толгойн КТГ-д:...Хамар ясны зүүн хажуу хана 0.4см өргөн үл мэдэг цөмөрсөн хугаралтай...эмч Б.Олз-Эрдэнэ. 2017.10.06-ны ГССҮТ-ийн соронзон үелзүүрт КТГ-ийн хариунд: Их тархины 2 талд зулай, чамархай тархины эдийн гүнд цагаан бодисын дохионы эрчим T2W, FLAIR горимд өндөрссөн буюу тархины цус эргэлтийн хямралаас үүссэн олон тооны өвөрмөц бус голомтот өөрчлөлттэй. ...Pcom-PCA-салаа 2 талдаа төрөлхийн аплазия өөрчлөлттэй....Тархины артерийн судасны төрөлхийн бага зэргийн нарийсалтай. Эмч Ц.Тунгалаг гэжээ. ДҮГНЭЛТ:
1. Э.Э.Нгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-35),
7. Шүүгдэгч Ц.Г.Х мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би 2 бага хүүхдээ цэцэрлэгээс аваад Тахилтын эцэс дээр ирэхэд манай хүү С.С.н урдаас гүйгээд ирсэн. Ирэхдээ хамраас нь цус гарчихсан байдалтай, уйлчихсан ирсэн ба би яасан юм бэ гэж асуухад “энд байдаг дугуй засвар дээр тоглоод байдаг Э.Э.Н гэдэг хүүхэд намайг найз охинтойгоо явж байхад чинь утасны цаанаас ямар том ярьдаг юм бэ гэж хэлээд хамар руу мөргөчихсөн гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би байгаа газрыг нь хүүгээрээ заалгаж очоод хэн нь зодсон юм бэ гэхэд тэр гээд Э.Э.Нг заахаар нь би уурандаа очиж хацар руу нь алгадаад доошоо тонгойнгуут нь нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хамарнаас нь цус гарчихаар нь би чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэхэд “Танай хүүхэд чинь эхэлж над руу залгаад хэрүүл хийгээд байсан” гэсэн. Тэгэхээр нь би уурандаа дахиж алгадаад газар унахаар нь дээрээс хөлөөрөө нүүр рүү нэг удаа дэвсчихсэн. ...Тэгээд ...3 цагийн дараа... нөгөө зодуулсан хүүхэд таталт өгөөд байна гэж эцсийн таксины хүмүүс хэлсэн. Тэгэхээр нь би байгаа газарт нь яваад очиход таталт өгөөд газар хэвтчихсэн байсан. ...Би дээрхи гэмтлүүдийг учруулсан. Хамар руу нь болохоор 1 удаа өшиглөөд 1 удаа дэвссэн. Зүүн хацар, шанаанд нь болохоор гараараа алгадчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45),
8. Гэрч М.Хандсүрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),
- Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э.Нгийн оршин суух хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46, 48), “Манал Оточ” эмнэлэгийн өвчний түүх (хавтаст хэргийн 82-94), хохирол, гэм хорын 253.986 төгрөгний баримт (69-74, 127-130),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 53), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 54), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 56, 58), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60, 63), хохирол, гэм хорын 950.000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 68, 126) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, арван найман насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс шүүгдэгч Ц.Г.Ход холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,
Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ц.Г.Х нь ........Г.С.С.нг зодлоо гэж өмөөрч, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э.Нг шууд санаатай үйлдлээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж, тонгойход нь нүүрэн тус газарт нь өшиглөж, унахад нь толгой дээр нь 1 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
- Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Надтай утсаар маргалдсан хүүхдийн аав нь ...хүрч ирээд ...“намайг мэдэх үү” гээд...гараараа цохиж газар унагаад толгой дээр хөлөөрөө дэвсэлсэн. ...Урьд нь татаж унадаггүй байсан боловч одоо татаж унадаг болоод байна. Толгойн дагз хэсэг рүү өвдөж, хамраас байнга цус гарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),
- Гэрч Ц.Б.за мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...17-18 цагийн хооронд ...саарал өнгийн приус-20 машинтай нэг ах хүүхдээ дагуулж ирээд ...шууд Э.Э.Нг гараараа цохиж аваад Э.Э.Нг тонгойнгууд нь нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн, газар унасан чинь...толгой дээр нь хөлөөрөө дэвслээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
- Гэрч Ц.Г.га мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...18-61 улсын дугаартай саарал өнгийн приус-20 машин сагсан бөмбөгийн талбай дээр ирээд ...Э.Э.Нг зодсон. ...Тэгээд 10 гаран минутын дараа Э.Э.Нгийн гар нь татаад байхаар нь би худалдааны төв рүү оруулж сандал дээр хэвтүүлээд ...Эхлээд Г.аа гэх хүн Э.Э.Нгийн нүүр лүү гараараа цохисон чинь Э.Э.Н доошоо тонгойсон чинь нүүр лүү нь өшиглөж унагаад газар унасан хойно толгой дээр нь хөлөөрөө дэвсэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
- Гэрч Ё.С.го мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим ...Э.Э.Н найз Т.нгийн утаснаас залгаж...Тахилтын эцсийн Сагсаны шийдэн дээр байж байхад машинтай ах намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон одоо миний толгой эргээд миний хамарнаас цус гарсан гэж хэлсэн. ...Тэгээд удаагүй Т.н нь дахин над руу залгаад таталт өгөөд байна гэхээр нь би 103-т дуудлага өгсөн. ...Э.Э.Нгийн биеийн байдал толгой нь өвддөг, дотор нь муухайрдаг, зүүн талын гар, хөл нь маш их өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
- Арван найман насанд хүрээгүй гэрч Г.С.С.н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хичээлээ тараад 13 цагийн үед найз охинтойгоо хамт явж байтал тэр Э.Э.Н гэдэг хүүхэд таараад чи утасны цаанаас их том байна гээд намайг толгойгоороо мөрөгчихсөн. ...аав тэр хүүхэд дээр очоод нэг алгадаж аваад тонгойход нь нүүр лүү өшиглөчихсөн...газар унахаар нь толгой дээр нь хальт хөлөөрөө дэвссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12622 дугаартай дүгнэлт...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),
- Шүүгдэгч Ц.Г.Х мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...Э.Э.Н гэдэг хүүхэд намайг найз охинтойгоо явж байхад чинь утасны цаанаас ямар том ярьдаг юм бэ гэж хэлээд хамар луу мөрөгчихсөн гэж хэлсэн. ...Тэгэхээр нь ...би уурандаа очиж хацар луу нь алгадаад доошоо тонгойнгуут нь нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хамарнаас нь цус гарчихаар нь би чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэхэд “Танай хүүхэд чинь эхэлж над руу залгаад хэрүүл хийгээд байсан” гэсэн. Тэгэхээр нь би уурандаа дахиж алгадаад газар унахаар нь дээрээс хөлөөрөө нүүр рүү нэг удаа дэвсчихсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г.Х нь арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э.Нг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
Хохирогчийн өмгөөлөгч: Арван найман насанд хүрээгүй хохирогч нь одоо хүртэл биеийн байдал нь сайжраагүй ухаан алддаг, хамраас нь байнга цус гарч байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Ц.Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйлд заасан хамгийн бага эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан баримттай хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл буюу хохирогч нь шүүгдэгчийн хүүхдийг цохисон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Г.Х нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ганцаараа ажилтай, Гантогтох нь өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 500 цагийг 300 цаг болгон хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Г.Ход нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Арван найман насанд хохирогч Э.Э.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын зардалд нийт 253.986 төгрөг (69-74, 127-130) зарцуулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 950.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 68, 126) байх тул шүүгдэгч Ц.Г.Хыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Э.Э.Н нь энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл байнгын асаргаа шаардлагатай болсон болох нь эмч нарын тодорхойлолтоор тогтоогдсон (хавтаст хэргийн 130) ба, тэрээр амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой (хавтаст хэргийн 47), Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн 9.. ангид суралцдаг байх тул энэ гэмт хэрийн улмаас цаашид гарах гэм хорын зардлыг нээлттэй үлдээж, хохирогч нь цаашид гарах хор уршигтай холбоотой баримтаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1708018490243 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.