| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06452/И |
| Дугаар | 192/ШШ2025/04450 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/04450
| 2025 05 23 | 192/ШШ2025/04450 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Ша ургийн овогтой Д Н /РД:/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Ш ургийн овогтой Бийн Ц /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, А ургийн овогтой Тын С /РД:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод байрлах, С ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нар нь хариуцагч С, С ХХК-д холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 85м.кв талбайтай, АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нар нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нар нь эхнэр, нөхөр бөгөөд орон сууц худалдах тухай зарын дагуу С ХХК, түүний захирал Стэй анх холбогдсон. Ийнхүү холбогдоод 2022 оны 02 сарын 10-ны өдөр хариуцагчтай очиж уулзаж, тухайн орон сууцыг үзэж сонирхоход барилгын гадна хэсгийн угсралт бүрэн дууссан, барилгын дотоод засал, засварын ажил үлдсэн байдалтай байсан. Энэ нь нэхэмжлэгч нарыг уг орон сууц удахгүй ашиглалтад орно гэдэг итгэлийг төрүүлсэн, мөн хариуцагч нарын зүгээс уг орон сууц 2022 оны 2-р улиралд ашиглалтад орно гэсэн тул хариуцагч С ХХК болон Т.С нартай 2022 оны 02 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн *****тоот 62 м.кв талбай бүхий орон сууцыг террасын хамт 105,000,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нар нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу миний бие 2022 оны 02 сарын 14-ний өдөр хариуцагч Т.Сонин-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны ***** тоот данс руу 50,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 75,000,000 төгрөг буюу орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 30,000,000 төгрөгийг орон сууцны гэрчилгээ гарсны дараа төлөх ёстой байсан боловч хариуцагч Т.С нь орон сууцны дотоод заслыг хийхэд мөнгө шаардлагатай байна гэсний дагуу дахин 2022 оны 02 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт 85,000,000 төгрөгийг С ХХК-ийн захирал Т.Сийн хаан банкны ***** тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ бид зохих ёсоор биелүүлсэн. Энэхүү гэрээний 6.4, 6.5 дахь хэсэгт хариуцагч нь орон сууцыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан барьж, захиалагч нарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч нь тус гэрээний 6.4 дэх хэсэгт худалдагч тал нь орон сууцыг 2022 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулна, 6.5 дахь хэсэгт 2022 оны 02 сарын 25-ны дотор Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө.'' Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд бид хариуцагч нараас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл тус орон сууцыг ашиглалтад оруулаагүй, үүргээ зөрчиж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа болно. Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 02 сарын 14-ний өдөр танай шүүхэд гаргасан хариу тайлбартаа дээрх орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.2-т Худалдагч тал С ХХК-ийн 9011576080/6012914 нэгж талбарын дугаартай газар дээр баригдаж байгаа ХУД 8-р хороо Ташгайн ам хаягт байрлах 86 м.кв байрны ҮХХ-ийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр 2022 оны 2-р сарын 25-ны өдрөөс өмнө гаргаж өгнө. Үндсэн захиалгын дагуу гэрчилгээ гарах хүртэл хугацаанд дэд захиалгын энэхүү 86 м.кв орон сууцыг худалдан авагч ямар нэг нэмэлт төлбөр төлөхгүйгээр эзэмшинэ. Үндсэн захиалгын 62 м.кв орон сууцны гэрчилгээ гарахгүй болох нь тодорхой болсон тохиолдолд ямар нэг нэмэлт төлбөргүйгээр дэд захиалгын 86 м.кв байрыг худалдан авагч эзэмшинэ гэж тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу 2022 оны 02 сарын 14-ний өдөр дээрх Хан-Уул дүүрэг, ***** хаягт байрлах ***** улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар 2022/02-14 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г мөн байгуулсан бөгөөд уг гэрээнд дээрх үл хөдлөх хөрөнгийн хаягийг 981/15 гэж, талбайн хэмжээг 86 м.кв гэж бичигдсэн байдаг. Учир нь гэрээ байгуулж байх үед уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үед хаяг, талбайн хэмжээ өөрчлөгдөж гарсан байна. 62 м.кв байрны гэрчилгээ гарах боломжгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул дээрх гэрээний 3.2-т заасан дээрх заалтын дагуу Хан-Уул дүүрэг, ***** наадамчдын талбай 981/156 хаягт байрлах ***** улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчдийг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүрэг, ***** хаягт байрлах ***** улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нартай гэрээ байгуулах үедээ очиж үзэж байсан бөгөөд уг үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч Сэйфвэй ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байх газар дээр баригдаж, 90 хувийн гүйцэтгэлтэй хариуцагч Т.Сонин-Эрдэнийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа нь шүүхээс эхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой гэж үзэж байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсний дараа нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэвэл Хан-Уул дүүрэг, ***** хаягт байрлах ***** улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн ашиглалтад оруулахыг хариуцагч нарт даалгах, Хан-Уул дүүрэг, ***** хаягт байрлах ***** улсын бүртгэлийн дугаартай 85 м.кв талбайтай АОС-ын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчдийг тогтоолгох. Дээрх орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах болж байна гэжээ.
1.2.Хариуцагч С, С ХХК хариу тайлбар: Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүрэг, ***** тоот 62 м.кв /террас дагалдах/ орон сууцыг ашиглалтад оруулахыг хариуцагч нарт даалгах. Мөн дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Тус хэрэгт хариуцагч талаас барилгын дотоод засал шал болон таазны угсралтын ажлыг эхлүүлэх, халаалт дулааныг төвийн шугамд холбуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байгаа боловч зарим нөхцөл байдлын улмаас хугацаа алдаж байгаа нь үнэн. Учир нь ус, дулаанаа холбуулахын тулд төрийн байгууллагын шат дараалсан зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл зэрэг олон төрлийн баримтуудыг шаарддаг бегөед манай зүгээс энэхүү баримтуудыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу бүрдүүлэн зохих байгууллагад нь гаргасан байгаа. Бидний зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлэн дулааны улирал эхэлж барилгын дотор ажил хийх боломж бүрдсэний дараагаар дотоод заслын ажпуудыг гүйцээн дуусгаж, ашиглалтад оруулан захиалагч нартаа хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа. Иймд урин дулааны цаг ирж дотор заслын ажпыг эхлүүлэх боломжгүй энэ цаг хугацаанд шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, улмаар дулааны улирал эхлээгүй байхад албадан дотор заслын ажпыг эхлүүлж, барилгын ажпыг дуусгаж, мөн дуусаагүй байгаа барилгыг нэхэмжпэгч талд хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хэрэгт төлбөрийн баримт /16-18/,орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 42-44/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 5/3756 тоот албан бичиг /хх-ийн 65/, Хаан банкны тодорхойлолт /хх-ийн 68/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нар нь хариуцагч С, С ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, *****тоот 62м.кв орон сууцыг ашиглалтад оруулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан байна.
3.Нэхэмжлэгч Д.Н Б.Ц нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Д.Н , Б.Ц нар нь С ХХК, Стэй 2022 оны 02 сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ***** тоот 62м.кв орон сууцыг 105,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Тус гэрээнд 3.2-т тус орон сууцны гэрчилгээ гарахгүй бол Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 86 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг нэмэлт төлбөргүйгээр эзэмшихээр тохиролцсон. Анхны байрыг ашиглалтад оруулах боломжгүй болсон учир Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 86 м.кв талбайтай, орон сууцын авахыг санал болгож, нэхэмжлэгч зөвшөөрч орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу төлбөр 105,000,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 20,000,000 төгрөгийг гэрчилгээ гаргаж өгсний дараа төлөхөөр тохиролцсон тул төлөх боломжтой. Иймд уг гэрээний дагуу Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байна гэж тодорхойлсон.
4.Хариуцагч С, С ХХК нэхэмжлэлд бичгээр тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийг ...Зөвшөөрөхгүй гэжээ.
5.Хэрэгт авагдсан нолох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нар нь хариуцагч С ХХК, захирал Т.С нартай 2022 оны 02 сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, *****В тоот 62м.кв орон сууцыг 105,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон байна. Гэрээнд 3.2-т ...Үндсэн захиалгын 62м.кв орон сууцны гэрчилгээ гарахгүй болох нь тодорхой болсон тохиолдолд ямар нэг нэмэлт төлбөргүйгээр дэд захиалгын 86м.кв байрыг худалдан авагч эзэмшинэ гэж тохиролцсон байна.
5.2.Нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нар нь хариуцагч С ХХК, захирал Т.С нартай 2022 оны 02 сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч нар нь Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 86 м.кв талбайтай орон сууцыг дэд бүтцийн хамт 2022 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж, гэрчилгээг 2022 оны 02 сарын 25-ны дотор нэхэмжлэгч гаргаж өгөх, нэхэмжлэгч нар нь төлбөр 105,000,000 төгрөгөөс урьдчилгаа 75,000,000 төгрөг 2021 оны 2 сарын 14-ний өдөр шилжүүлж, үлдэх 30,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч, худалдан авагчийн нэр дээр шилжүүлсний дараа төлөхөөр тохиролцсон байна.
5.3.Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2022 оны 09 сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт иргэн Т.Сонин-Эрдэнийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 сарны 18-ны өдрийн 5/3756 тоот албан бичгээр тогтоогдож байна.
6.Дээрхээс үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.Н , Б.Ц , хариуцагч С ХХК, Т.С нарын хооронд 2022 оны 02 сарын 14-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах хэлцэл байх бөгөөд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
7.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэрээний 6.4-д ...орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна, 6.5-д 2022 оны 02 сарын 25-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тохиролцсон хэдий хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд ашиглалтад оруулж, нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй.
8.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.
9.Хэдийгээр маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хариуцагч барьж дуусгаагүй хэдий ч хэрэгт авагдсан баримтаар 90 хувийн гүйцэтгэлтэй, хариуцагч Т.Сийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдсон.
10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотой нэхэмжлэгч гэрээг цуцалж хохирлоо шаардах боломжтой. Тодруулбал гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй болсонтой холбоотой гэрээ цуцлах эрхтэй. Харин үргийг шүүхийн журмаар гүйцэтгэхийг даалгах буюу орон сууцыг барьж дуусгахыг даалгахаар шаардсан нь үндэслэлгүй.
11.Гэрээ цуцлах хүртэл хугацаанд барилга 90 хувийн гүйцэтгэлтэй болж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байх тул тухайн хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах буюу өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
12.Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
13.Хариуцагч нарт нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардуулан өгч, хуульд заасан хугацаа өнгөрсөн боловч хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
14.Иймд нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нарыг Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК, Т.С нарт даалгаж, нэхэмжлэлээс уг үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн барьж ашиглалтад оруулахыг хариуцагч нарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
15.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 882,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 753,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нарыг Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *****хаягт байрлах, 85 м.кв талбайтай АОС-ны зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК, Т.С нарт даалгаж, нэхэмжлэлээс уг үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн барьж ашиглалтад оруулахыг хариуцагч нарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н , Б.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК, Т.С нараас 753,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР