Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

     2018         01          22                                           71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Ц.Э.р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Ц.шийн Э.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1703 0000 10014 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ц.шийн Э.р, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Э.р нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 00 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн урд замд М.Б.т.рын эзэмшлийн “Toyota Crown” маркийн 04-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан ...”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /13 настай, эрэгтэй/ Б.Б.-О.рыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Ц.Э.р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтан шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Б.-О.рын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгоны ойролцоо явган хүний гарцаар ээж Д.ов, дүү Б.аа нарын хамтаар гарсан... Би явган хүний гарцаар гарч байхад ямар нэгэн машин ирж харагдаагүй бөгөөд гэнэт л нэгдүгээр эгнээгээр намайг дайрсан машин гарч ирсэн юм. Тухайн үед замын хөдөлгөөн 2-3 дугаар эгнээнд байсан машинууд зогсож хүмүүсээ гаргаж байсан бөгөөд гэнэт л нэгдүгээр эгнээнээс машин гарч ирээд намайг дайрчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117),

- Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Б.-О.рын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 12),

2. Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д.овын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Драгоны ойролцоох явган хүний замаар хүү Б.-О.р, охин Б.аа нарын хамтаар гарч явсан юм. Явган хүний гарцаар гарч байхад бид нартай хамт 8 орчим хүн гарч байсан. Манай хүү миний урд талд яваад авто замын нэгдүгээр эгнээнд дөхөж очиход тус эгнээнд явсан автомашин хүү Б.-О.рын баруун хөл нь дээгүүр урд талын дугуйгаар дайрч гарсан юм. Тэгээд би Б.-О.рыг ар талаас нь татаад автал машины 2 орчим метр яваад зогссон... ослын улмаас манай хүүгийн баруун хөлний нарийн чимэгний дээгүүр хугарсан мөн бүдүүн чимөгний өсөлтийн бүсээрээ тус тус хугарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн №1290 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: баруун хөлний шилбээр өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай, хэлбэр дүрс алагдсан...Дүнэлт:

1.Б.Б.-О.рын биед баруун шилбэ ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

2017.07.08-ны ГССҮТ-н баруун хөлийн ретнген: Баруун хөлийн шилбэ ясны доод 3/1 хэсгийн өсөлтийн бүс дайрсан хугаралтай ...ДҮГНЭЛТ

 

1. Б.Б.-О.рын биед тухайн үед баран шилбэ ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 104) ,

4. Гэрч Ц.О.Б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Сүлжмэлийн хажуу замд...явган хүний гарцаар зам гарах гээд явж байтал суудлын автомашин явган хүний гарцан дээр зам гарч явсан хүүхдийг мөргөөд явах гэж байсан. Явган зорчигч машины зүүн урд хэсгээр мөргүүлж доороо эргэлдэж унах шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

5. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-8),

6. Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт:

1. “Toyota Crown” маркын 04-93 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.ш овогт Э.р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42, 43),

7. Иргэний хариуцагч М.Б.т.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Э.р нь миний төрсөн эгч М.Э.Б.ны нөхөр нь байгаа юм. Би түүнд машин барих зөвшөөрөл өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93),

8. Гэрч М.Э.Б.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дүүгээсээ машиныг нь гуйгаад Хархорин захаас мах худалдаж авчихаад эргээд гэр рүүгээ харих зорилгоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20 орчим км/цагийн хурдтай хурдтай явж байтал явган хүний гарцан дээр хойноос урагшаа чиглэлтэй гэнэт нэг хүүхэд хайрцагтай юм үүрчихсэн гарч ирэхэд хүүе хүүхэд гэж хэлэхийн завдалгүй машины зүүр урд хэсгээр мөргөөд л зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94, 95),

9. Шүүгдэгч Ц.Э.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Драгоны урд талын замд “Toyota Crown” маркын 04-93 УБТ улсын дугаартай автомашинтай зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 5-10 км/цагийн хурдтай эхнэр, 2 хүүхдийн хамт явж байтал явган хүний гарцан дээр зам гарч байсан хүүхдийн хөл дээгүүр баруун талын дугуйгаар гарсан. Тухайн үед явган зорчигч болон тээврийн хэрэгслийн гэрэл дохио аль аль ажиллагаагүй болчихсон байсан. Би явган зорчигчийг зам гарч байхыг хараагүй гэнэт хажуу талын машины урдуур ачаа үүрсэн хүүхэд гарч ирэхээр нь машинаа баруун тал руугаа дараад зогссон.  Явган зорчигч ээж, дүү хоёрын хамт явж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 70-71),

10. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний 07810 дугаартай түүх (хавтаст хэргийн 13-19), Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн PCIG135061958, MCIG12724611, PCIG13506286 дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 33-35), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59)

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол, гэм хорыг барагдуулсан талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 61),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 53, 54), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  (хавтаст хэргийн 49), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 57) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Э.рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

  1.  Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.Э.р нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн урд замд, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 00 минутын орчимд, М.Б.т.рын эзэмшлийн “Toyota Crown” маркийн 04-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, болгоомжгүйгээр, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан ...”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /13 настай, эрэгтэй/ Б.Б.-О.рыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Б.-О.рын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгоны ойролцоо...явган хүний гарцаар гарч байхад ямар нэгэн машин ирж харагдаагүй бөгөөд гэнэт л нэгдүгээр эгнээгээр намайг дайрсан машин гарч ирсэн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117),

- Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дашдоноровын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү миний урд талд яваад авто замын нэгдүгээр эгнээнд дөхөж очиход тус эгнээнд явсан автомашин хүү Б.-О.рын баруун хөлөн дээгүүр урд талын дугуйгаар дайрч гарсан юм. Тэгээд би Б.-О.рыг ар талаас нь татаад автал машины 2 орчим метр яваад зогссон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн №1290 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 104) ,

- Гэрч Ц.О.Б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сүлжмэлийн хажуу замд...явган хүний гарцаар зам гарах гээд явж байтал суудлын автомашин явган хүний гарцан дээр зам гарч явсан хүүхдийг мөргөөд явах гэж байсан. Явган зорчигч машины зүүн урд хэсгээр мөргүүлж доороо эргэлдэж унах шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-8),

- Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техиникийн шижнээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42, 43),

- Гэрч М.Э.Б.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Хархорин захаас мах худалдаж авчихаад эргээд гэр рүүгээ харих зорилгоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20 орчим км/цагийн хурдтай хурдтай явж байтал явган хүний гарцан дээр хойноос урагшаа чиглэлтэй гэнэт нэг хүүхэд хайрцагтай юм үүрчихсэн гарч ирэхэд хүүе хүүхэд гэж хэлэхийн завдалгүй машины зүүр урд хэсгээр мөргөөд л зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94, 95),

- Шүүгдэгч Ц.Э.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...явган хүний гарцан дээр зам гарч байсан хүүхдийн хөл дээгүүр баруун талын дугуйгаар гарсан. ...Би явган зорчигчийг зам гарч байхыг хараагүй гэнэт хажуу талын машины урдуур ачаа үүрсэн хүүхэд гарч ирэхээр нь машинаа баруун тал руугаа дараад зогссон.  Явган зорчигч ээж, дүү хоёрын хамт явж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 70-71) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгчийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э.р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирол, гэм хорыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э.рт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн ялыг 2 (хоёр) сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт хураагдсан шүүгдэгч Ц.Э.рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С” ангиллын 663226 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Э.рт буцаан олгох,

Эрүүгийн 1703 0000 10144 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.