| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0078/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 72
2018 01 22 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч М.Эн.н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Ц.г.л хайрхан овогт М.аагийн Эн.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1703 0000 10143 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.г.л хайрхан овогт М.аагийн Эн.н, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч М.Эн.н нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Диваажингийн хүрээлэнгийн зүүн талын замд Хино Оенжер маркийн 76-71 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.Г.гын жолоодон явсан Хьюндай Соната-6 маркийн 32-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, Э.Г.игтын эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 32-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.910.000 төгөргийг шууд хохирол, зорчигч Х.Т.яагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, жолооч Г.Г.гын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эн.н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Г.гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 06 цаг 30 минутын орчим “Hyundai Sonata 6” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай машиныг жолоодон Дархан орохоор Диваажингийн хүрээлэнгийн зүүн талын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй, явж байтал өөдөөс гүвээ даваад машин ирж байсан тул зөрхийн завдалгүй шахаад өөдөөс ороод ирсэн, Тэгэхээр нь би баруун тал руу дараад тэр машинтай мөргөлдсөн, тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Тэгээд би гэмтэл дээр маргааш нь ухаан орсон. Ослоос болж миний зүйн талын гар гурав хугарсан, зүүн талын хөлний савхан яс хугарч тавхай цуурсан, тархины яс цуурсан, зүүн талын нүд цус хуралттай, зүүн талын шанаа цөмөрсөн, дэлүү цуурсан төдий шингэнтэй болсон өөр гэмтэлгүй, одоо зүүн гар өвдөн цээж хүндрүүлнэ, зүүн хөл явахад өвддөг хэвтэхэд бэрхшээлтэй, толгойгоор хатгаж өвддөг хойлноос өтгөн нөж гарч цус амтагдаж байгаа. Би машинаа 70-73 километр цагийн хурдтай жолоодож явсан. Миний явж байсан урсгалд мөргөлдсөн. Тэр машин миний явж байсан урсгалд орж ирсэн. Би нэг хүнтэй явсан нөгөө машин хэдэн хүнтэй явсан талаар мэдэхгүй. Уг машин миний аавын машин Монгол даатгалд даатгуулсан. ...Эмчилгээний зардалд 1.515.094 төгрөгийг нэхэмжилж байна. Ажилгүй байх хугацааны сарын цалингаа 371.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид ажил хийж болохгүй зардлаа нэхэмжилж байна. Тархи 6-8 сарын хугацаанд эдгэнэ гэсэн толгой эдгэтэл хэвтрийн дэгэлмэд бай гэсэн машины хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
“...жолооч М.Эн.нтай эмчилгээ шинжилгээний зардал, цаашид гарах зардлаа сайн дураараа харилцан тохиролцоод бэлнээр 1.670.000 төгрөг хүлээн авсан. ...дахин нэхэмжлэх зүйл байхгүй хоорондоо тохирсон учир өөр нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 36)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13890 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хаван хавдартай, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн чамархай, зулайн баруун доод хэсгээр хаван хавдартай, зүүн хацрийн төвгөрт 0.5х5см, 0.5х2см, 0.5х4см хүрэн улаан өнгийн зулгаралтай, хүзүүнд бэхэлгээ зүйсэн, зүүн мөрний дээд хэсгээс сарвуу хүртэл гөлтгөнө боолттой, зүүн шилбэний дээд хэсгээс тавхай хүртэл гөлтгөнө боолттой...2017.11.04-ний өдөр Мэд трама эмнэлгийн толгойн КТГ-д: Зүүн талын дагз ясны суурь арагш суурь ясны их биеийн зүүн тал зүүн их далавч урагш дээш зүүн чамархайн зүүн нүдний ухархайн гадна хана дээд хана дух яс руу үргэлжилсэн, шугаман хугаралтай, зүүн нүдний ухархайн дотор хана бага зэрэг зөрүүтэй хугаралтай, хугарлын харалдаа зүүн талд чамархайн суурь хэсэгт 2.3х1.3см, духны хэсэгт 4.5х2см, 2.9х0.7см, эдидураль цус хуралттай, тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай, зүүн талын суурь болон баруун талын духны хөндийд цустай, зүүн чамархай, зөөлөн эдэд баруун зулайн хэсэгт хаван хавдартай. ...хэвтэх үеийн онош:...зүүн атгаал ясны гадна хэсгийн ил хугарал, зүүн шуу ясны гадна хэсгийн далд хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал... ДҮГНЭЛТ:
1. Г.Г.гын биед дагз, зүүн нүдний ухархайн доод хана, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хатуу хальс нь дээрх голомтлог цус хуралт, зүүн атгаал ясны ил хугарал, зүүн шуу, тахилзуур ясны далд хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хацар, зулай, хуйх, чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76),
2. Иргэний нэхэмжлэгч Х.Т.яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 цаг 30 минутын орчим найз Г.Г.гын жолоодож явсан “Hyundai Sonata 6” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай автомашины урд суудалд суугаад Дархан орохоор 61-ийн гарам өнгөрөөд Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан чинь өөдөөс гэрэл тусаад нэг машин орж ирээд машины зүүн урд булан хэсэг рүү машиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. Тэгсэн чинь машин зам дээр хүчтэй 2-3 удаа эргээд замаас гараад замынхаа зүүн тал руу гараад...зогссон. ...миний зүүн хөлийн өвдөг хөхөрсөн, дух хавдсан, хүзүү өвдөж байсан. ...Жолооч бид хоёр хамгаалах бүс зүүж явсан. Хино ренжер машин манай урсгал руу орж ирээд манай машины зүүн урд хэсэг рүү зүүн урд талаараа мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 50),
“...жолооч М.Эн.н хохирлыг бэлнээр 270.000 төгрөг өгч барагдуулсан. Надад одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13908 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Хүзүүнд бэхлэгээтэй, духны хэсэгт 2.0х2.0см хэмжээтэй талбайд овойж хавдсан, тэмтэрэлтээр өвчин эмзэглэлтэй, баруун өвдөгний үеэнд 1.0х1.0см зүүн өвдөгний үенд 1.5х1.0см хэмжээтэй хүрэн өнгийн цус хуралттай...Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэгт: ...Онош: Тархи доргилт. Хүзүү, нурууны зөөлөн эдийн няцрал. 2017.11.04...ДҮГНЭЛТ
1. Х.Т.яагийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79) ,
3. Иргэний нэхэмжлэгч Э.Г.игтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Hyundai Sonata 6” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин... Би хүү Г.Г.гад машин жолоодуулах зөвшөөрөл өгсөн. Ослоос болж миний машины кузов, зүүн урд дугуй, обуд, зүүн урд амортизатор, урд гупер зүүн урд их гэрэл, зүүн урд крыло, зүүн талын хоёр хаалга, урд салхины шил, копут, таазны салон, копутны нугас амортизатор, гал хамгаалагчийн хайрцаг, таван бул, дээд, доод гар, зүүн урд босоо тэнцүүлэгч, тиаг, шарнер,под крыло, урд краказ, цээж утас, зүүн талын толь эвдэрсэн. Би машиныхаа үнэлгээтэй танилцсан шууд зардал 2.910.000, шууд бус зардал 1.070.000, нийт 3.980.000 төгрөгний зардал гарсан. Үнэлгээ хийлгэхэд 170.000 төгрөг төлсөн. ...Би 2014 оны 12 сарын 06-ны өдөр орж ирсэн гаалийн бичигтэй машиныг 2015 оны 1 сарын 12-ны өдөр 7.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний машин “Монгол даатгалд” даатгалтай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42),
“...Би машины эвдрэлийн хохирлыг жолооч М.Эн.нтай сайн дураараа харилцан тохиролцоод өөрийн хуучин эвдэрсэн Hyundai Sonata-6 маркийн 32 28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Эн.нд шилжүүлж өгөхөөр тохиролцоод шинээр 2017 оны 10 дугаар сард орж ирсэн номероо аваагүй Hyundai Sonata-7 машиныг авахаар тохироод 9.500.000 төгрөгийг М.Эн.н өгөөд би дээр нь 500.000 төгрөг нэмээд 10 сая төгрөгөөр Hyundai Sonata-7 машин авахуулсан. Машины шилжүүлгээ хийгээд Hyundai Sonata-7 маркийн машинд 8047 ДАР улсын дугаар авсан. ...миний хохирол бүрэн төлөгдсөн, эд хөрөнгийн хохирлын асуудал дээр маргаан байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43),
- “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаар тайланд “...Hyundai Sonata И20 загварын...3228 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2.910.000 төгрөгийн шууд, 1.070.000 төгрөгийн шууд бус нийт 3.980.000 төгрөг...” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 67-69)
4. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 589 дугаар дүгнэлтэд
“...1. “Hino Ranger” маркын 76-71 УНМ дугаарын автомашины жолооч М.Эн.н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна
2. “Hyundai Sonata И20” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай автомашины жолооч Г.Г.га Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84-85),
5. Шүүгдэгч М.Эн.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 05 цаг өнгөрч байхад “Hino Ranger” маркийн 76-71 УНМ дугаарын машиныг жолоодон Төв аймгийн Баянчандманаас хот орохоор Диваажингийн хүрээлэнгийн зүүн талын замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байтал өөдөөс хоёр машин ирж байсан. Тэгээд эхний машинтай мөргөлдсөн. Тэгээд би тоормосоо гишгээд тэр доороо зогссон. Тэгээд машинаасаа буугаад нөгөө машин дээр очиход “Hyundai Sonata-6” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай машин замын баруун гар тал руугаа гараад зүүн тийш хараад зогсож байсан. Жолооч машин дотроо сууж байсан хамар, зүүн гараас нь цус гарч байсан, хажууд нь нэг эмэгтэй хүн сууж байсан. Тэр эмэгтэйгээр 102, 103-т дуудлага өгүүлсэн. Эхлээд замын цагдаа, дараа нь Онцгой байдлын хүмүүс ирээд нөгөө машины жолооч болон хамт явсан эмэгтэйг аваад явсан. Тэр үед замын цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийсэн. Тэр машиныг ачаад аваад явсан. Миний машиныг авч явах гэсэн боловч урд дугуй хойшоо чихэгдсэн учир машиныг журмын хашаанд хийгээгүй. Би машинаа замаас чөлөөлж тавиад тэр хавьд таньдаг айлын хашаанд тавьсан. “Hyundai Sonata-6” маркын машины жолоочийн зүүн гарнаас цус гарч байсан хамраас нь цус гоожсон байсан өөр ил гэмтэл харагдаагүй. Гэмтэлд үзүүлэхэд тэр жолоочийн зүүн гар хугарсан гэсэн хажууд нь явсан зорчигч эмэгтэйн биед ил гэмтэл харагдаагүй. Би урсгал сөрж явсан гэдгээ мэдээгүй. Өөрийнхөө урсгалд явж байна гэж бодсон. Ослоос “Hyundai Sonata-6” машины урд гупер, копут, зүүн урд крыло, урд шил хагарсан, зүүн талын хоёр хаалга, баган, зүүн урд их гэрэл, дохио, зүүн урд дугуй, обуд, кузовны орой хэсэг эвдэрсэн байсан. Өөр сайн мэдэхгүй. Миний машины зүүн урд гэрэл, дохио, урд гупир, нум, истермэн тасраад зүүн урд дугуй хойшоо чихэгдсэн, зүүн урд хаалганы шил хагалсан, түлшний сав цоорсон өөр гэмтэлгүй. Хохирогч Т.яагийн ....баримттай танилцаа 270.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулсан. Хохирогч Э.Г.игттой машины хохирлыг сайн дураараа харилцан тохиролцоод эвдэрсэн “Hyundai Sonata-6” маркийн машиныг нь би өөрөө аваад оронд 9.500.000 төгрөг өгсөн. Э.Г.игт дээр нь 500.000 төгрөг нэмээд Соната-7 маркийн машин авсан. Г.Г.гатай сайн дураараа харилцан тохиролцоод эмчилгээний зардлын баримтын 1.670.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр өгч нийт 11.440.000 төгрөг хохирлыг бүрэн барагдуулсан. Би дүгнэлтүүдтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө буруутай үйлдлийг ойлгож байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 91-93),
5. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-23), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 24), бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 25), өвчний түүх (хавтаст хэргийн 113-130),
6. Хохирогч Г.Г.гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37), Өвчний түүх (хавтаст хэргийн 113-130), хохирол, хор уршгийн баримт (хавтаст хэргийн 6-16), Тээврийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 131),
- иргэний нэхэмжлэгч Х.Т.яатын төрсний гэрчилгээний хуулбар, хохирол, хор уршгийн баримт (хавтаст хэргийн 52-54),
- иргэний нэхэмжлэгч Э.Г.игтын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуулбар (хавтаст хэргийн 44-46), Тээврийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 132), тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээ (хавтаст хэргийн 134),
- шүүгдэгчийн иргэний үнэмлэх хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 94, 100), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 96), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 98), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 101, 111) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Эн.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Улсын яллагчаас шүүгдэгч М.Эн.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч М.Эн.н нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт дэвсгэр, Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай замд буюу Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын замаар 06 цаг 20 минутын орчим “Hino Ranger” маркын 76-71 УНМ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Г.игтын эзэмшлийн Г.Г.гын жолоодон явсан “Hyundai Sonata И20” маркын 32-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Г.Г.гын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Х.Т.яатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Hyundai Sonata И20” маркын 32-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.910.000 төгрөгийн шууд, 1.070.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь
1. Хохирогч Г.Г.гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 06 цаг 30 минутын орчим “Hyundai Sonata 6” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай машиныг жолоодон...Диваажингийн хүрээлэнгийн зүүн талын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй, явж байтал өөдөөс гүвээ даваад машин ирж байсан тул зөрхийн завдалгүй шахаад өөдөөс ороод ирсэн, Тэгэхээр нь би баруун тал руу дараад тэр машинтай мөргөлдсөн. ...Миний явж байсан урсгалд мөргөлдсөн. Тэр машин миний явж байсан урсгалд орж ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13890 дугаар дүгнэлт “...1. Г.Г.гын биед дагз, зүүн нүдний ухархайн доод хана, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хатуу хальс нь дээрх голомтлог цус хуралт, зүүн атгаал ясны ил хугарал, зүүн шуу, тахилзуур ясны далд хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хацар, зулай, хуйх, чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76),
2. Иргэний нэхэмжлэгч Х.Т.яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Hyundai Sonata 6” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай автомашины урд суудалд суугаад Дархан орохоор 61-ийн гарам өнгөрөөд Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан чинь өөдөөс гэрэл тусаад нэг машин орж ирээд машины зүүн урд булан хэсэг рүү машиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. ...Хино ренжер машин манай урсгал руу орж ирээд манай машины зүүн урд хэсэг рүү зүүн урд талаараа мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 50),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13908 дугаар дүгнэлт “...1. Х.Т.яагийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79) ,
3. Иргэний нэхэмжлэгч Э.Г.игтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Hyundai Sonata 6” маркийн 32-28 ДАХ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин... Би хүү Г.гад машин жолоодуулах зөвшөөрөл өгсөн. Ослоос болж миний машины кузов, зүүн урд дугуй, обуд, зүүн урд амортизатор, урд гупер зүүн урд их гэрэл, зүүн урд крыло, зүүн талын хоёр хаалга, урд салхины шил, копут, таазны салон, копутны нугас амортизатор, гал хамгаалагчийн хайрцаг, таван бул, дээд, доод гар, зүүн урд босоо тэнцүүлэгч, тиаг, шарнер,под крыло, урд краказ, цээж утас, зүүн талын толь эвдэрсэн. Би машиныхаа үнэлгээтэй танилцсан шууд зардал 2.910.000, шууд бус зардал 1.070.000, нийт 3.980.000 төгрөгний зардал гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42),
- “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаар тайланд “...Hyundai Sonata И20 загварын...3228 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2.910.000 төгрөгийн шууд, 1.070.000 төгрөгийн шууд бус нийт 3.980.000 төгрөг...” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 67-69)
4. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 589 дугаар дүгнэлтэд “...1. “Hino Ranger” маркын 76-71 УНМ дугаарын автомашины жолооч М.Эн.н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84-85)
5. Шүүгдэгч М.Эн.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 05 цаг өнгөрч байхад “Hino Ranger” маркийн 76-71 УНМ дугаарын машиныг жолоодон Төв аймгийн Баянчандманаас хот орохоор Диваажингийн хүрээлэнгийн зүүн талын замаар хойноос урагшаа чиглэлтэй явж байтал өөдөөс хоёр машин ирж байсан. Тэгээд эхний машинтай мөргөлдсөн. Тэгээд би тоормосоо гишгээд тэр доороо зогссон. ...Би урсгал сөрж явсан гэдгээ мэдээгүй. Өөрийнхөө урсгалд явж байна гэж бодсон....” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 91-93) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгчийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч М.Эн.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй ба хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Эн.н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирол, гэм хорыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, бусад дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгч М.Эн.ны холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г.га (хавтаст хэргийн 131), иргэний нэхэмжлэгч Х.Т.яат (хавтаст хэргийн 135), Э.Г.игт (хавтаст хэргийн 132) нарт учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Эн.ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, тус зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан (хавтаст хэргийн 131-135) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1703 0000 10144 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж. Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С” ангилалын 271493 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.