Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 73

 

 


 

 

 

      2018        01           22                                         73

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч У.Б.б.р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.ул овогт У.гийн Б.б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0159 70281 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овогт У.гийн Б.б.р, суллагдсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч У.Б.б.р нь 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Болор зочид буудлын урд талд иргэн Б.М.рыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Б.б.р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн  судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ж.Э.гс, А.Лх.м нарын хамт Цамбагаравын “Болор” нэртэй нийтийн караокед орж хүний хоёр хоёр...пиво уусан. Тэндээс 23 цаг өнгөрч байхад гараад А.Лх.мыг таксинд суулгаж өгөх гэж зам дээр очиход А.Лх.м зам дээр зогсож байсан машины хаалгыг нээхэд дотор нь сууж байсан хүн “гичий янхан” минь гээд элдвээр доромжилсон. Тэгэхээр нь Ж.Э.гс бид хоёр А.Лх.мыг аваад явах гэтэл нөгөө машин дотор байсан хүмүүс хэрэлдээд байсан. Тэгэхэд машины хажуу талд...зогсож байсан залуу Ж.Э.гс бид хоёр дээр ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхээр нь “янз бүрийн юм байхгүй хөгшөөн” гэхэд бид хоёрын хүзүүгээр сугадаж тэврээд...нөгөө залуу миний цээж рүү мөргөхөөр нь би тэр залууг бариад автал намайг эргүүлж барьж аваад түлхээд зууралдсан. ...Тэгээд дахин ирснээ намайг бариад авсан ба бид хоёр зууралдаж байгаад би түлхсэн чинь нөгөө залуу хойш хашлаганы хөндлөн тросонд тээглээд хойш унахдаа намайг татаад унасан юм. Босож ирээд миний баруун хөмсөг рүү мөргөсөн. Тэгээд миний хөмсөг сэтрээд цус гарсан. ...Тэр залуу надтай ойролцоо өндөртэй 170-175 см орчим өндөртэй, уруулын дээд доод хэсгээр сахалтай, давхраатай алга нүдтэй, эрэгтэй байсан. Сүүлд нэрийг нь мэдэхэд У.Б.б.р гэдэг залуу юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

- “...надад одоо ямар нэг санал гомдол байхгүй. Би У.Б.б.ртай уулзаад нэг сая төгрөгний эмчилгээний мөнгө авахаар болсон бөгөөд 300.000 төгрөг надад өгсөн. Үлдэгдэл 700.000 төгрөгийг ирэх долоо хоногоос авахаар болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135, 136),

2. Гэрч А.Лх.мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед Цамбагаравын “Болор” нийтийн караокед нөхрийн найз Б.М.р, Ж.Э.гс нарын хамт орж хүний хоёр хоёр шил пиво ууж дуулсан. Тэндээс 23 цагийн үед бид нар гараад би гэр рүүгээ такси бариад явах гээд зам дээр зогсож байсан саарал өнгийн Prius-20 маркийн автомашины баруун талын хойд талын хаалгыг татахад дотор сууж байсан хүмүүс нь “гичий минь зайл цаашаа, пизда минь” гэхээр нь би хаалгыг нь саваад хаачихсан юм. Тэгтэл машинаас хүмүүс бууж ирээд намайг хэл амаар доромжилоход Ж.Э.гс эмэгтэй хүнийг та нар яахаараа хэл амаар доромжилдог юм гэхэд нөгөө залуучууд Ж.Э.гс, Б.М.р нарыг зодож эхэлсэн. ...Б.М.рыг зодож байсан залуу татаад Б.М.рын нүүр рүү мөргөсөн. Тэгтэл цагдаа нар хүрч ирээд Б.М.рыг мөргөж зодсон залууг барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- “...Б.М.р У.Б.б.ртай заамдалцаад машин зам руу гараад приус маркын машинд У.Б.б.р шүргүүлсэн. Тэгээд буцаж замаас гараад зууралдаад замын хашлага дээгүүр давж унасан. Тэгээд босож ирэх үед У.Б.б.р гэх залуу Б.М.рын нүүр рүү мөргөсөн. Тэгтэл Б.М.рын хөмсгөнөөс нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125),

3. Гэрч Ж.Э.гсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Лх.м гэртээ харина гээд 23 цаг өнгөрч байхад...таксинд суулгаж өгөх гээд цуг явж байсан юм. Тэгээд зам дээр Prius маркийн автомашин зогсож байхаар нь А.Лх.м очоод хаалгыг нь нээгээд явах уу гэхэд дотроос нь хүмүүс “чиний явдаг машин биш янхан, гичий минь” гээд хэлэхээр нь А.Лх.м машиных нь баруун талын хойд хаалгыг хаачихсан юм. Тэгсэн чинь хойноос машин дотор байсан хүмүүс доромжлоод байсан. Тэгэхээр нь Б.М.р бид хоёр та нар болиоч эмэгтэй хүнийг ингэж болдог юм уу гэхэд машины хажууд зогсож байсан залуу хүрч ирээд Б.М.р бид...хоёрыг тэврээд “та хоёр яасан гэнээ ийшээ явах уу” гэхээр нь гарыг нь тавиулсан. ...Нөгөө залуу Б.М.рыг бариад үлдсэн ба би зугтаасан....Би Б.М.р А.Лх.м нарын байсан газар яваад очиход Б.М.р зодуулсан байдалтай нүүр нь цус болсон баруун хөмсөг нь сэтэрсэн байсан. Тэнд Б.М.р, А.Лх.м, бас Б.М.рыг зодсон залуу, түүний эхнэр нь бололтой нэг эмэгтэй, цагдаа нар байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 15),

4. Гэрч О.О-Э-ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ажлаасаа тараад 23 цаг өнгөрч байхад нөхрөө авахаар “Болор” караокений үүдэнд иртэл манай нөхөр У.Б.б.р, манай дүү Болд-Эрдэнэтэй караокений үүдэнд зогсож байсан. Тэгээд явахаар болоход манай нөхөр тамхи татаадахъя гэхээр нь би дүүгийн хамт такси бариад машины хойд талын суудалд суугаад нөхрөө хүлээж байтал...нэлээд согтуу эмэгтэй хойд хаалгыг онгойлгож харж байгаад хаалгыг саваад хаасан чинь таксины жолооч “хаалга үүд эвдлээ ш дээ” гээд уурласан. Тэгсэн нөгөө эмэгтэй “гичий чинь” гээд хараалын үг хэлэхээр нь  би машины цонхоор “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй цааш яваад өгсөн ба манай нөхөр над руу хараад “юу болоод байгаа юм” гэхээр нь “мэдэхгүй янз бүрээр ярьчихаад явчихлаа” гэсэн. Тэгсэн чинь манай нөхрийн цаанаас хоёр залуу ирээд манай нөхөртэй юм ярьж байгаад муудалцаад барилцаж аваад байхаар нь дүү бид хоёр машинаас буугаад очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 17),

- “...Манай нөхөр У.Б.б.р хувиараа барилгын засал чимэглэл хийдэг. Үндсэн мэргэжил нь тогооч. .... нөхөр У.Б.б.р өндөр биетэй залуутай заамдалцаад зууралдаад машин зам руу орох үед нэг машин шүргэх шахам гараад явсан. Тэгтэл нөгөө залуу У.Б.б.ртай зууралдаад зүлэгний хашлага болох троссонд тээглээд хамт унасан. Эргэж босож ирээд манай нөхөр нөгөө залуугийн нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117)

5. Гэрч Ц.Э.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр...манай пабад нэг сахалтай залуу, арай бага насны залуутай хамт сууж хэдэн пиво ууж байгаад гарсан. Мөн хажуу талын өрөөнд хоёр залуу нэг хүүхэн пиво ууж  байгаад гарсан. Тэгээд дотор байж байтал нэг хүн гаднаас орж ирэхдээ танай пабын үүдэнд хүмүүс маргалдаад байна гэхээр нь гараад хартал манай пабад сууж байсан сахалтай залуу нэг залуутай заамдалцсан байж байсан. Тэгээд урагшаа хартал сахалтай залуутай хамт явж байсан залуу ба нэг залуутай зууралдаад “Халиун” эмнэлгийн тэнд очсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133),

6. Гэрч У.Ганбаатар мөрдөн байцаалтад өгсөн: “...У.Б.б.р манай баг эрэгтэй дүү. Улаанбаатар хотод 1987 онд төрсөн. Орхоны сангийн аж ахуйд ээж дээр байж байгаад 92 дугаар бүрэн дунд сургуульд сурч байгаад 6 дугаар анги төгссөн. Тэрнээс хойш сургуульд сураагүй. Өөрөө бие дааж барилгын засал чимэглэл хийж сураад энэ чиглэлээрээ хувиараа ажил хийж амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119),

 7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12193 дугаар дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгт 2.5см урт 5 ширхэг мэс заслын оёдол тавигдсан шархтай, Дээд уруулын дотор салстад 0.1х0.1см, доод уруулын дотор салстад баруун хэсэгт 0.2х0.1см өнгөц давхарга хууларсан зулгаралттай. Баруун нүдний дээд зовхи 1х0.8см,  доод зовхи 5х1.6см, зүүн нүдний дээд зовхи 1х0.8см, доод зовхи 0,6см хөх ягаан өнгийн цус хуралттай. ...2017.0.9.22-ны ГССҮТ-н үзлэгт: Баруун хөмсгөний няцарсан шарх гэжээ... ДҮГНЭЛТ:

1. Б.М.рын биед баруун хөмсөгт шарх, дээд уруул, доод уруулд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

 

8. Шүүгдэгч У.Б.б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ...Цамбагаравын ард байх “Болор” нэртэй нийтийн караокед орж суусан...Болд-Эрдэнэ ...бид хоёр суунгаа 3-4 шил пиво уусан. Тэр үед О-Э-нэ ажлаа тарчихлаа гэхээр нь Цамбагаравын ард байх “Болор” караокед байна гэж хэлчихээд сууж байгаад гадаа гартал О-Э-нэ ирчихлээ гэсэн. Гадаа гараад О-Э-нэтэй уулзаад такси барихаар болоод зам дээрээс саарал өнгийн Prius-20 маркийн машинд О-Э-нэ Болд-Эрдэнэ хоёр суусан. Би машины хажууханд тамхи татаад зогсож байтал нэг хүүхэн ирээд таксины хаалга онгойлгоод эхнэрийг янз бүрээр хэлэхээр нь би нөгөө хүүхнийг чи яагаад байгаан гэтэл хажуунаас 2 залуу хүрч ирээд ...яагаад хүн доромжлоод байгаа юм гэхээр нь хэн тэрийг чинь доромжилсон юм гэж хэлээд хэрүүл болсон. Би уурлаад нөгөө 2 залууг хүзүүдээд хэрэлдсэн чинь араас нөгөө эмэгтэй үстэх шиг болсон. Өндөр залуу намайг түлхэхээр нь зууралдаад машин зам руу гартал нэг машин шүргээд гарсан чинь бид 2 хамт газар унасан. Заамдалцаад машин зам руу гарч байх үедээ би нүүр хэсэгт нь 1-2 удаа цохисон. Яг хаана нь цохисоноо санахгүй байна. Б.М.р ч  гэсэн миний толгой дагз хэсэг рүү цохисон. Тэгээд босож ирээд дахиад заамдалцаад явж байтал намайг түлхсэн чинь би замын хашлагад тээглээд хойшоо унахдаа Б.М.р гэх залууг татаад унасан. Тэгээд босож ирэхдээ нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн чинь хөмсөг нь язраад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79),

9. Хохирогчийн хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 25), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 158, 161-62),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 96, 102), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-89), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 100, 105, 106, 137), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 103, 107) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 163) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Б.б.рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч У.Б.б.р нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн урд  байрлах “Болор” зочид буудлын үүдэнд, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө, эхнэр О.О-Э-нийг өмөөрч гэрч А.Лх.мтай маргалдан улмаар, улмаар хохирогч Б.М.рыг айлгаж өөрийн ичгүүр сонжуургүй байдлыг харуулах зорилгоор, хүзүүдэн тэвэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр иргэн Б.М.рыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.М.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ж.Э.гс, А.Лх.м нарын хамт Цамбагаравын “Болор” нэртэй нийтийн караокед орж хүний хоёр хоёр...пиво уусан. ...Ж.Э.гс бид хоёр А.Лх.мыг аваад явах гэтэл нөгөө машин дотор байсан хүмүүс хэрэлдээд байсан. Тэгэхэд машины хажуу талд...зогсож байсан залуу Ж.Э.гс бид хоёр дээр ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхээр нь “янз бүрийн юм байхгүй хөгшөөн” гэхэд бид хоёрын хүзүүгээр сугадаж тэврээд...нөгөө залуу миний цээж рүү мөргөхөөр нь би тэр залууг бариад автал намайг эргүүлж барьж аваад түлхээд зууралдсан. ...Тэгээд дахин ирснээ намайг бариад авсан ба бид хоёр зууралдаж байгаад би түлхсэн чинь нөгөө залуу хойш хашлаганы хөндлөн тросонд тээглээд хойш унахдаа намайг татаад унасан юм. Босож ирээд миний баруун хөмсөг рүү мөргөсөн. Тэгээд миний хөмсөг сэтрээд цус гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

- Гэрч А.Лх.мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.М.рыг зодож байсан залуу татаад Б.М.рын нүүр лүү мөргөсөн. Тэгтэл цагдаа нар хүрч ирээд Б.М.рыг мөргөж зодсон залууг барьж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13), “...Б.М.р У.Б.б.ртай заамдалцаад машин зам руу гараад приус маркын машинд У.Б.б.р шүргүүлсэн. Тэгээд буцаж замаас гараад зууралдаад замын хашлага дээгүүр давж унасан. Тэгээд босож ирэх үед У.Б.б.р гэх залуу Б.М.рын нүүр рүү мөргөсөн. Тэгтэл Б.М.рын хөмсгөнөөс нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125),

- Гэрч Ж.Э.гсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машины хажууд зогсож байсан залуу хүрч ирээд Б.М.р бид...хоёрыг тэврээд “та хоёр яасан гэнээ ийшээ явах уу” гэхээр нь гарыг нь тавиулсан. ...Нөгөө залуу Б.М.рыг бариад үлдсэн ба би зугтаасан....Би Б.М.р А.Лх.м нарын байсан газар яваад очиход Б.М.р зодуулсан байдалтай нүүр нь цус болсон баруун хөмсөг нь сэтэрсэн байсан. Тэнд Б.М.р, А.Лх.м, бас Б.М.рыг зодсон залуу, түүний эхнэр нь бололтой нэг эмэгтэй, цагдаа нар байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 15),

- Гэрч О.О-Э-ний мөрдөн байцаалтад өгсөн: “...нөхөр У.Б.б.р өндөр биетэй залуутай заамдалцаад зууралдаад машин зам руу орох үед нэг машин шүргэх шахам гараад явсан. Тэгтэл нөгөө залуу У.Б.б.ртай зууралдаад зүлэгний хашлага болох троссонд тээглээд хамт унасан. Эргэж босож ирээд манай нөхөр нөгөө залуугийн нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117)

- Гэрч Ц.Э.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр...манай пабад нэг сахалтай залуу, арай бага насны залуутай хамт сууж хэдэн пиво ууж байгаад гарсан. Мөн хажуу талын өрөөнд хоёр залуу нэг хүүхэн пиво ууж  байгаад гарсан. Тэгээд дотор байж байтал нэг хүн гаднаас орж ирэхдээ танай пабын үүдэнд хүмүүс маргалдаад байна гэхээр нь гараад хартал манай пабад сууж байсан сахалтай залуу нэг залуутай заамдалцсан байж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12193 дугаар дүгнэлт 1. Б.М.рын биед баруун хөмсөгт шарх, дээд уруул, доод уруулд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Шүүгдэгч У.Б.б.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уурлаад нөгөө 2 залууг хүзүүдээд хэрэлдсэн чинь араас нөгөө эмэгтэй үстэх шиг болсон. Өндөр залуу намайг түлхэхээр нь зууралдаад машин зам руу гартал нэг машин шүргээд гарсан чинь бид 2 хамт газар унасан. Заамдалцаад машин зам руу гарч байх үедээ би нүүр хэсэгт нь 1-2 удаа цохисон. Яг хаана нь цохисоноо санахгүй байна. Б.М.р ч  гэсэн миний толгой дагз хэсэг рүү цохисон. Тэгээд босож ирээд дахиад заамдалцаад явж байтал намайг түлхсэн чинь би замын хашлаганд тээглээд хойшоо унахдаа Б.М.р гэх залууг татаад унасан. Тэгээд босож ирэхдээ нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн чинь хөмсөг нь язраад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Б.б.р нь хохирогч Б.М.рыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч У.Б.б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч У.Б.б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Б.б.р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Б.б.р нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу барилгын засал чимэглэлийн ажил хийдэг болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч О.О-Э-нэ, У.Ганбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн 600 нэгжээр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Тиймээс шүүгдэгч У.Б.б.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

III. Бусад асуудлаар

Хохирогч Б.М.р нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримттай 8000 төгрөг нэхэмжилснээс (хавтаст хэргийн 25) У.Б.б.р нь хохирогчид 550.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 158, 161-162) байна. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1708 0159 70281 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж тус тус шийдвэрлэв.