2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/03648

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/03648

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** ********* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42,196,994 төгрөг 36 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Голомт банк ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,196,994 төгрөг 36 мөнгөний 1,807,887 төгрөг 29 мөнгөнөөс татгалзаж, хариуцагч ************, **************** нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,389,107 төгрөг 7 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 6,731,517 төгрөг 84 мөнгийг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 6,731,517 төгрөг 84 мөнгийг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 6,731,517 төгрөг 84 мөнгийг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 6,731,517 төгрөг 84 мөнгийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6,731,517 төгрөг 84 мөнгийг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 6,731,517 төгрөг 84 мөнгийг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч нар нь энэхүү хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч ********** өмчлөлийн ********* дүүргийн **** дугаар хороо, ***** хороолол, ***** байрны *********** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 430,095 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА