Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

      2018          01           22                                         80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Б.Г.тар, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 446) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д овогт Б.сангийн Г.тарт холбогдох эрүүгийн 1708 0009 20023 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.д овогт Б.сангийн Г.тар, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Г.тар нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ...... иргэн Ц.Б.оог зодож “зүүн дунд чөмөгний хугарал” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г.тар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Б.оогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагт ...Б.Г.тар гэж залуу манайд ирсэн. Ирэхдээ халамцуу байсан. Ирээд унтаж байгаад сэрээд... намайг учир зүггүй зодсон. Орой 20 цагийн орчимд намайг зодоод өшиглөж зүүн талын дунд чөмөг хугарсан, дух руу өшиглөсөн, хэвлий хэсэг рүү бас өшиглөсөн. Би эмнэлэгт 22 цагийн үед ирсэн. Эмнэлэгт ирэхэд Б.Г.тар намайг өөрөө унаад ийм болчихсон гэж хэлээрэй гэж хэлсэн. Б.Г.тарыг би 1 жилийн өмнөөс мэддэг болсон эр эмийн харьцаатай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5,6),

- “...Миний хувьд гомдлоо барагдуулсан...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8707 дугаар дүгнэлт:

“...ГССҮТ-н 07278 тоот өвчний түүхээс: ...хэвтэх үеийн зовиур: зүүн хөлөөр янгинаж өвдөнө ...2017.07.04-нд 21 цагийн үед гэртээ байж байгаад нөхөртөө зодуулж гэмтсэн. ...Үзлэгт...Зүүн дунд чөмөг орчим хаван хавдар ихтэй. Тэмтрэлтээр өвчин эмзэглэл ихтэй. ...Мэс заслын өмнөх онош: Зүүн дунд чөмөгний доод хэсгийн зөрүүтэй хугарал. 2017.07.06-ны мэс заслын тэмдэглэлээс:...1см зүслэг хийж дунд чөмөгний Fossa-c шөвгөөр цоолж чөлөөлж...шургаар түгжив... цус тогтоож ясанд хүрч ясыг цоолон 8-10 тай ...хадаас хийн 35 болон 55 тай 2 ширхэг шургаар түгжиж шархыг үечлэн хаав....клиникийн оношийн үндэслэл: ...зүүн дунд чөмөгний доод хэсгийн зөрүүтэй хугарал...ДҮГНЭЛТ:

1. Ц.Б.оогийн биед зүүн дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13),

3. Шүүгдэгч Б.Г.тарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр би танил Ц.Б.оо руу залгаад түүний гэрт нь явж очсон юм. 14 цагийн үед намайг гэрт нь очиход Ц.Б.оо ганцаарай байсан.Тэгээд бид 2 хамт хоол хийж идчихээд урд айлын эмээг дуудаад бид 3 хамт ...Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаасан. Тэгээд би бие засах гээд гараад эргэж орж ирэхдээ Ц.Б.оо, эмээ 2 юм ярьж байхыг сонссон юм. Тухайн үед Ц.Б.оо эмээ 2 миний талаар ярьж байсан, тэр чинь шал хөгшин өвгөн байна тэрүүгээр яах юм бэ харин энэ чинь залуухан юм байна ш дээ, Б.Г.тар битгий мэдчихээсэй гэх зэргээр ярьж байсан. Би Ц.Б.оотой эр эмийн харилцаатай байсан юм цаашдаа хамтран амьдрах төлөвлөгөөтэй байсан юм. Тэгээд эмгэн удалгүй гараад яваад өгсөн. Дараа нь архиныхаа халуунд уур хүрээд Ц.Б.оог хараад хэрүүл хийсэн. Тэгээд Ц.Б.оо чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн, тэгэхээр нь би уурандаа нүүр рүү түлхтэл унахдаа зүүн хөлөө баганд цохиод гэмтээчисэх юм. Тэгтэл Ц.Б.оо унахдаа хөл эвгүй болчихлоо гээд байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

4. Хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 36),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 8), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 44-52), ажлын газрын тодорхойлолт, цалингийн хүснэгт (хавтаст хэргийн 27, 28),

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.Г.тарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Г.тар нь .... 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Б.оог шууд санаатай үйлдлээр зодож “зүүн дунд чөмөгний хугарал” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ц.Б.оогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагт ...Б.Г.тар гэж залуу манайд ирсэн. Ирэхдээ халамцуу байсан. Ирээд унтаж байгаад сэрээд... намайг учир зүггүй зодсон. Орой 20 цагийн орчимд намайг зодоод өшиглөж зүүн талын дунд чөмөг хугарсан, дух руу өшиглөсөн, хэвлий хэсэг рүү бас өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5,6),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8707 дугаар дүгнэлт... Ц.Б.оогийн биед зүүн дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13),

- Шүүгдэгч Б.Г.тарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр би танил Ц.Б.оо руу залгаад түүний гэрт нь явж очсон юм. ...бид 3 хамт ...Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаасан. Тэгээд би бие засах гээд гараад эргэж орж ирэхдээ Ц.Б.оо, эмээ 2 юм ярьж байхыг сонссон юм. Тухайн үед Ц.Б.оо эмээ 2 миний талаар ярьж байсан, тэр чинь шал хөгшин өвгөн байна тэрүүгээр яах юм бэ харин энэ чинь залуухан юм байна ш дээ, Б.Г.тар битгий мэдчихээсэй гэх зэргээр ярьж байсан. Би Ц.Б.оотой эр эмийн харилцаатай байсан юм цаашдаа хамтран амьдрах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд эмгэн удалгүй гараад яваад өгсөн. Дараа нь архиныхаа халуунд уур хүрээд Ц.Б.оог хараад хэрүүл хийсэн тэгээд Ц.Б.оо чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн, тэгэхээр нь би уурандаа нүүр рүү түлхтэл унахдаа зүүн хөлөө баганд цохиод гэмтээчихсэн юм. Тэгтэл Ц.Б.оо унахдаа хөл эвгүй болчихлоо гээд байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17) гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г.тар нь хохирогч Ц.Б.оог өшиглөж зодсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Г.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.Г.тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

- шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч Б.Г.тар нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Б.Г.тар нь “ТДЕ” ХХК-нд хамгаалагчаар ажиллаж хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б.оогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд эрүүл мэндэд учирсан хохиролд 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан болох нь хэрэгт цугларсан баримт (хавтаст хэргийн 36) тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1708 0009 20023 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.