| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0314/З |
| Дугаар | 128/ШШ2025/0284 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0284
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч М.У******* 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр холбогдогч С.Э******* торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Т******* дүгнэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: М.У******* миний бие 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр С.Э******* Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2-т зааснаар торгох шийтгэл ногдуулсан бөгөөд Налайх, Багахангай дүүргийн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Т******* нь Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр холбогдогч С.Э******* торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.
Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч М.У******* 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр холбогдогч С.Э******* торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Т******* дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч М.У******* 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр холбогдогч С.Э******* торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Т******* дүгнэлтийг хариуцагч Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч М.У******* хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ