| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 192/2025/01073/И |
| Дугаар | 192/ШШ2025/02364 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/02364
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хө” ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 26,790,000 төгрөгийн 7,146,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч “А” ХХК нь үлдэх 19,644,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,894,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 4,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 4,150,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар,
тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд эрхийн улсын0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Хуурай мухар 0 хэсэг, 0 тоот хаягт байршилтай, 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, 586 м2 талбайтай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас 256,170 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан ший НГАЛ