| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 192/2025/03195/И |
| Дугаар | 192/ШШ2025/03040 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/03040
Зохигчийн эвлэрлийг баталж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,659,729.71 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,609,955 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,609,955 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,609,955 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,609,955 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4,609,955 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,609,955 төгрөгөөр нэхэмжлэгч “Гк” ХК-д төлж барагдуулна, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,0 дугаар хороо, Хилчин 0гудамж,0 тоот хаягт байршилтай, 220.98 м2 талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Хилчин 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, 699 м2 талбайтай гэр, орон сууцны хашааны газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 366,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 183,224 төгрөг, хариуцагчаас 183,244 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛНГАЛ