| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 192/2025/03638/И |
| Дугаар | 192/ШШ2025/03809 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/03809
2025 05 07 192/ШШ2025/03809
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,398,177.70 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,377,575 төгрөгөөр нэхэмжлэгч “Гк” ХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 264,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 132,470 төгрөг, хариуцагчаас 132,470 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ НГАЛ