2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04198

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, хаягт байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, , , хаягт оршин суух, овогт ******* /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,215,485.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.*******, Ц.******* нар нь тооцооны төвийн *******ны салбараас 2020 оны  5 дугаар сарын 20-ны өдөр 16,500,000 төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Нэмэлтээр 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 10,000,000 төгрөгийг зээлсэн. Мөн Иргэн Д.*******, Ц.*******гийн дүү болох Ч.******* нар нь нэмэлтээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нэмж 2,000,000 төгрөгийн зээлийг авсан. Ч.*******г хариуцагчаар татаагүй учир нь Ц.*******гийн нэрийн өмнөөс өргөдөл гаргасан тул Ц.*******тай зээлийн гэрээ байгуулсан гэж бид үзэж байгаа. Үндэслэл нь, Ч.*******гийн бичиж өгсөн өргөдөл байгаа. ...манай эгч Ц.******* нь хотод байгаа тул би хамтран зээлдэгчээр оролцох хүсэлтэй байна гэх өргөдөл, зээлийн дансны хуулгаар 2,000,000 төгрөгийг олгосон нь харагдана. Энэ зээлийг бид Ц.*******д өгсөн гэж үзэж байгаа. Харилцах дансны хуулганаас харахад 2021 оны өдрийн 1******* сарын 17-ны өдөр зээлээ төлөх байсан. Энэхүү төлбөрийг 2021 оны 1******* сарын 21-ний өдөр Н.******* гэх хүнээс зээлийн эргэн төлөлт нь харилцах данс руу мөнгө ирж зээл төлөгдсөн. Нэг дансанд нэмэлтээр зээл авсан тул нийт 28,500,000 төгрөгийн зээлийг олгосон гэж үзэж байгаа бөгөөд үндсэн зээл 11,300,000 төгрөг, үндсэн хүү 2,746,078 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,407 төгрөг, нийт 14,215,485 төгрөг болж байна. Гэрээний хуваарьт төлбөрийн дагуу төлөлтөө хийгээгүй 774 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд үндсэн зээлдэгч Д.******* нь талийгаач болсон тул хамтран зээлдэгч Ц.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 14,215,485 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

2.Хариуцагч Ц.*******, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 гэрээний үүргийг нэхэмжилж байгаа. Үндсэн зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч нь Ц.******* нар байсан бөгөөд *******наас 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 16,500,000 төгрөгийн зээл авсан. Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 10,000,000 төгрөг нэмж авсан баримт хэрэгт байна. Нэмэлтээр зээл авахад 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу 1 жилийн дараа 16,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй биш 9,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээний 1.1-т байгаа үндсэн зээл 6,190,729.74 төгрөг, зээлийн хүүд 2,809,270.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг байсан. Эдгээр мөнгийг нэмэхээр 9,000,000 төгрөг болж байгаа. Гэтэл банк зээлийн гэрээний үлдэгдэл 10,300,000 төгрөг гэж бичсэн байсан. Энэ зээл дээр нэмж 10,000,000 төгрөг зээлж, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. 3 дахь гэрээ нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагад 17,300,000 төгрөгийг 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлөхөөр авсан гэж байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 2021 оны 12 дугаар 22-ны өдөр 2,000,000 төгрөг авсан. Уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч нь Д.*******, хамтран зээлдэгч нь Ч.******* нар гарыг үсэг зурж авсан байхад хариуцагчийг нийт 28,500,000 төгрөгийн зээл авсан гэж байгаа нь үндэслэлгүй.

*******ны нэхэмжлэлд дурдагдаж байгаа 3 төрлийн гэрээний 2 гэрээ нь тооцооллын хувьд алдаатай юу, буруу бичсэн үү ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байдаг. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үлдэгдэл 9,300,000 төгрөг байсан. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд 19,300,000 төгрөг болсон мэт харагддаг. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх ёстой. Хэрэгт 2,000,000 төгрөгтэй холбоотой хариуцагчаар татвал зохих этгээдийг татах хэрэгтэй гэж үзэж байна. Эхний гэрээнд хамтран зээлдэгчээр Ц.******* орж, 16,500,000 зээл авсантай маргахгүй.

Мөнгөн хадгаламж, зээлийн эрх бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд ямар нэгэн итгэмжлэлгүйгээр хэн нэгний өмнөөс хүсэлт гаргасан хүнд зээл олгосон байх тул Ц.*******гаас нэхэмжлэх эрх байхгүй. Банкны нарийвчлан тооцоолол нь зөв гарсан эсэх нь эсэх нь эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх зохицуулалт байдаг, гэрээний хугацаа хэзээ дууссан тэрнээс хойш хэрхэн зээл төлөгдөж байсан. Үндсэн зээлдэгчийг нас барснаас хойш үндсэн зээлээс хэдэн төгрөг хасагдсан талаар ямар ч тодорхой зүйл байдаггүй. Үндсэн зээлдэгч 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Д.******* болон Ц.******* нарын гэрлэлтийг цуцалсан дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр байгаа. Гэрээ дуусгавар болсноос хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алийг нь төлүүлэх нь тодорхой бус байна.

Гэрээг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцоо хийгээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Малчны зээл хүссэн өргөдөл, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, ******* ХК, Д.*******, Ц.******* нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №120500109217 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, сумын ******* багийн иргэн Д.*******ын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Малын тооцоо, Зээлийн анкет, Д.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэх, Хамтран зээлэгчийн анкет, ******* ХК, Д.*******, Ц.******* нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан MN050034120500109217 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, сумын ******* багийн иргэн Д.*******ын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Малын тооцоо, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Малчны зээл хүссэн өргөдөл, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******гийн өргөдөл, сумын ******* багийн иргэн Д.*******ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний MN050034120500109217 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хамтран зээлдэгчийн анкет, ******* ХК-ийн мемориалын баримтууд, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Харилцах дансны харилцагчийн хуулга, аймгийн сумын багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 201 дугаартай тодорхойлолт, дугаартай Д.*******ын Нас барсны гэрчилгээ, зээл, хүүгийн тооцоолол баримтуудыг,

Хариуцагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2022/00339 дугаартай шийдвэр, дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШЗ2023/00718 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 14,215,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №120500109217 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2021 оны 5 сарын 25-ны өдрийн №MN050034120500109217 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 12 сарын 22-ны өдрийн №MN050034120500109217 дугаартай барьцаат зээлийн гэрээ гэх гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 11,300,000 төгрөг, зээлийн хүү 2,746,078 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,407 төгрөг нийт 14,215,485 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Нэг талаас ХК, нөгөө талаас Д.*******, Ц.******* нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №120500109217 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 16,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай мал худалдаж авах бизнессийн зориулалтаар олгосон болох нь зохигчдын тайлбар тус гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 8-1******* тал/

Энэ гэрээнд талууд 2021 оны 5 сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, өмнөх зээлийн үлдэгдэл 10,300,000 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөгийн зээл авч, нийт 20,300,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай буюу 2023 оны 5 сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байна. /хх-ийн 16 дугаар тал/

Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1.-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус зохицуулжээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1. дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, түүний хүү төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, зээл тооцооллын хүснэгт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгчээс зээлийн төлбөр төлөх үүргийн хамтран зээлдэгч Ц.*******д холбогдуулан гаргасан байна.

Хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээ баримт болон талуудын тайлбараар зээлдэгч Д.******* нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгчээс хамтран хариуцагч зээлийн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1. дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар иргэн Д.*******, Ц.******* нар зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах бөгөөд хамтран хариуцагч Ц.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

4.Хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 26,500,000 төгрөгийн үндсэн зээлд 17,200,000 төгрөг, хүүгийн төлбөрт 8,539,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 474,769 төгрөгийг тус тус төлсөн байна.

Хариуцагчаас зээлийн тооцоолол зөрүүтэй гэж маргаж байх хэдий ч хариу тайлбараа баримтаар нотлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй

Иймд хариуцагч Ц.*******гаас 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №120500109217, 2021 оны 5 сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээлийн төлбөр 9,300,000 төгрөг, зээлийн хүү 1,623,669 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52,104 төгрөг нийт 10,975,773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-нд олгох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгчээс 2021 дугаар 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээгээр олгосон 26,500,000 төгрөг дээр нэмж 2,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч Д.*******, Ц.*******д нарт олгосон гэх үндэслэлээр холбогдох зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилж байна.

******* ХК-иас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу иргэн Д.*******, Ч.******* нарт 2,000,000 сая төгрөгийн зээл олгосон байна.

Тодруулбал, 2021 оны 12 сарын 22-ны өдрийн №050024120500109217 дугаартай зээлийн гэрээг нэг талаас ******* ХК, нөгөө талаас Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулагдсан байна.

Энэхүү гэрээний нэг тал нь хариуцагч Ц.******* биш байх тул зээл төлөх үүргийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, аливаа иргэн өөрийн нэрээ иргэний эрх зүйн харилцаанд оролцож, эрх, үүргийг олж авч, хэрэгжүүлэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлдэгч Ч.******* нь эгч Ц.*******гийн өмнөөс зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээний нэг тал болох Ч.******* нь Ц.*******гийн нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцсон гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн иргэн Ч.*******гийн миний эгч Ц.******* нь Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа тул ирэх боломжгүй учир Ч.******* миний бие хүргэн ах *******т хамтрагчаар орж байна гэх бичвэрээр Ц.*******гийн нэрийн өмнөөс зээл гэрээний харилцаанд оролцсон, зээлийн гэрээ байгуулах эрхийг олгосон гэж үзэхгүй юм.

Иймд энэ гэрээний үүрэгт холбогдох 3,239,712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******гаас 10,975,773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,239,712 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 10,975,773 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,239,712 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.*******гаас 190,562 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА