2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/04003

 

2025            05              13                                           192/ШШ2025/04003                            

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.нэхэмжлэлийн шаардлага болох 17,484,880 төгрөгийн 2,484,880 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч О.Г үлдэх 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 245,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,687.5 төгрөг, хариуцагчаас 122,687.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ НГАЛ