Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

   2018           01            23                                         84

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Ганбаатар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.С.л,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

насанд хүрээгүй хохирогч Б.Х.ул , түүний хууль ёсны төлөөлөгч Л.Б.р,

шүүгдэгч Б.Б.н.рж, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1851),

гэрч Г.Б.үх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Адууч овогт Б.охын Б.жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0250  дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Адууч овогт Б.охын Б.н.рж,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б.н.рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ....Б.Х.улыг эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б.н.рж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын дундуур Г.Б.үх гэх найзтайгаа уулзсан. Тэгээд Г.Б.үх бид хоёр хороололд пабад ороод хүний нэг нэг пиво захиалаад уух гэсэн чинь хүмүүс уусан байсан. Тэгээд дахин хоёр, хоёр пиво захиалсан чинь бас хүмүүс уусан байсан. Тэгэхээр нь Г.Б.үх бид хоёр нэг нэг пиво уугаад пабаас гараад...бид хоёр хоолонд орчихоод Баянхошуу руу явсан. Тухайн үед манай хоёр дүү гэрт байсан. Эхлээд намайг гэрт ороход Т.б.р гэрт байсан. Тэгээд байшинд хэн байгаа юм гэж асуухад “Х.ул байшин байгаа гэж хэлсэн” намайг байшингийн хаалга цохих үед Х.ул байшингийн хаалга тайлж өгсөн. Тэгээд би байшинд ороод хөнжлөө аваад шууд унтсан. ...Би өглөө 9 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан...”  гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Х.ул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би унтаж байсан. Б.н.рж ахыг ирэх болов уу гээд газар ор засаад хаалгаа онгорхой үлдээгээд би орон дээр унтсан юм. Гэтэл шөнө унтаж байхад миний доогуур өвдөөд байхаар нь сэрсэн чинь Б.Б.н.рж ах миний дээр гарсан хөдөлж байхаар нь боль гэж орилсон боловч Б.н.рж ах миний гарыг барьсан байхаар нь гараа мулталж аваад хэд цохиод орноос доош унагаасан. Тэгээд өндийгөөд харсан чинь Б.н.рж ахад газарт зассан орон дээр нь ...бүдүүн ах унтаж байсан. Би Б.н.рж ахыг буцаад сэрчих байх гэж айж байгаад унтсан. Дараа нь 2 сарын дараа доогуур сонин юм гоожсон, би сонин алхаад байсан. Би сайн мэдэхгүй болохоор аав надаас яасан гэж асуухаар нь бие булгарсан гэж хэлсэн. Дараа нь аавд Б.н.рж ах хүчиндүүлсэн гэж үнэнээ хэлсэн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б.р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Энэ явдлыг би...2016 оны 12 дугаар сард мэдсэн...2016 оны 7 дугаар сард анх манайд ирэхэд энэ байгаагаас арай урт үстэй байсан...харин гэрч гэх залууг...мөрдөн байцаалтад шатанд нэг удаа харсан...Богино үстэй байсан...би Б.үх, Б.н.рж хоёрыг хооронд нь ялгаж байна...” гэв.

Гэрч Г.Б.үх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б.Б.жийн ....ь...2 удаа очиж байсан ...2016 оны 8 дугаар сард нэг удаа очиж байсан ...Анх уулзаад бааранд архи, пиво уусан. Б.н.рж намайг манайх руу явж хоноё гээд, шөнө 03 цагийн үед Б.жийн гэрт хонохоор очсон ...Эхлээд гэр рүү ороход дүү нь гээд нэг залуу байсан. Б.н.рж дүүтэйгээ юм яриад хоёулаа байшинд оръё гээд бид хоёр байшин руу орсон ...Гэр онгорхой байсан ...би хоёрыг байшин руу ороход байшин ...мөн онгорхой байсан... Бид хоёрыг ороход дүү нь гээд Х.ул байсан ...тухайн үед ор зассан байсан эсэхийг санахгүй байна ...Хаана унтсанаа санахгүй байна ...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна...: Бид хоёр хүний 2, 3 пиво уусан байсан ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. Миний санаж байгаагаар Б.н.рж дүүгээ нөгөө гэр рүү ороод унт гэж хэлэхийг санаж байна ...Байшин руу ороход нарийхан коридортой байсан. Эхлээд Б.н.рж ороод гэрлээ асаасан байх ...Сайн санахгүй байна ...Дүүгээ нөгөө өрөө гэсэн үү, нөгөө гэр гэсэн үү дүү нь хөнжил нөмөрсөн гарч байх шиг байсан ...Сонсогдоогүй ...Орны урдуур унтаж .... Шөнийн 03, 04 цагийн үед очсон ...Санахгүй байна.. Авдар дээр талийгаачийн зураг харагдаж байсан..Харагдаж байсан болохоор гэрэлтэй байсан байх...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн  судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Х.улын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай аав хөдөө ажлаар яваад гэртээ би ганцаараа үлдэх болоод манай хамаатны ах Б.Б.н.рж нь надтай цуг манайд байх болсон юм. ...Аавыг явснаас хойш 4-5 хоногийн дараа байх...багцаагаар 2016 оны 8 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдийн орчимд...би байшингийн том өрөөнд баруун талын хананд байдаг орон дээр ороо засаад унтсан ба Б.Б.н.рж ахад би байшингийн том өрөөнд хойд талд зурагтын өмнө газар ор засчихсан байсан. Тэр өдөр би дээгүүрээ фудволктой, доогуураа дотуур хувцастайгаа унтаж байсан. Тэгтэл шөнө гэнэт доогуур өвдөөд байхаар нь сэрсэн чинь Б.Б.н.рж ах миний дээр гарчихсан бэлэг эрхтэнгээ миний бэлэг эрхтэн рүү хийчихсэн хөдөлж байсан. Тэгэхэд миний дотуур хувцсыг тайлчихсан байсан. ...Би сэрээд Б.Б.н.рж ахыг болиоч гээд чанга чанга орилиод өөдөөс нь түлхсэн боловч ...болихгүй 10-20 минут ноцолдож миний дээр хөдөлж байгаад би арай гэж Б.Б.н.рж ахыг унагаасан. Тэгэхэд миний бэлэг эрхтэн орчмоор нойтон оргиод явчихсан. Тэр үед Б.Б.н.рж ах нилээн согтуу байгаа бололтой байсан. Тэгээд Б.Б.н.рж ах тэндээ унтаад өгөх шиг болсон ба хөдлөхгүй байхаар нь би хэсэг байж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь би 10 цагийн орчимд сэрэхэд Б.Б.н.рж ах миний засч өгсөн гудсан дээр нэг бүдүүн ахын хамт унтаж байсан. Тэгээд би босоод байж байхад Б.Б.н.рж ах найзынхаа хамт 12 цагт сэрээд босч ирээд хоол идчихээд тэр цуг байсан найзыгаа гаргаж өгчихөөд буцаж орж ирсэн. ...Би өмнө нь бэлгийн харилцаанд орж байгаагүй. Б.Б.н.рж ах ч тэр өдрөөс хойш надад хүч хэрэглээгүй надтай бэлгийн харилцаанд ороогүй...Би тэр шөнө ганцаараа унтаж байсан чинь Б.Б.н.рж ах хүнтэй цуг ирсэн байсан. Гэхдээ шөнө нь би хүнтэй ирсэн гэж мэдээгүй өглөө мэдсэн. Тухайн үед Б.Б.н.рж ах бага зэргийн урт үстэй байсан харин нөгөө ах нь бараг халзан шахуу үсгүй ах байсан. Тэр өдөр сартай байсан болохоор царай нь харагдаж байсан. Мөн туранхай байсан Б.Б.н.рж ах мөн байсан. ...Би Б.Б.н.рж ахыг түлхэж унагаагаад дотуур хувцсаа өмссөн ба өглөө дотуур хувцсаа харахад нойтон болсон байсан. ...Би хүнд хэлэх гэснээ айгаад, ичээд хэлж чадаагүй. Тэгээд тэрнээс хойш миний бэлэг эрхтэнгээс цагаан юм гараад байсан. Тэр нь муухай үнэртэй байсан ба хорсож өвдөөд явахад хэцүү болохоор нь би аргаа бараад 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчимд би аавд хэлээд ...зун Б.Б.н.рж ах хүчиндсэн талаар хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь бэлгийн замын “Трихоманод” өвчтэй байна гэж хэлсэн. Өөр хүнд хэлээгүй...Тэгэхэд би Б.Б.н.рж ахыг унагаачихаад өндийгөөд харсан чинь цаад талд гудас дэвссэн газар тэр хүн унтаж байсан юм. Аймаар хурхирч байсан... “Хатагтай” гэдэг эмнэлэгт хамгийн анх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзүүлээд шинжилгээ өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

“...Би Б.н.рж ахыг ирнэ байх гэж бодоод хаалгаа цоожлоогүй унтсан. ...Би нэг унтахаараа шөнө хүн ирж байгаа юу болж байгааг мэдэхгүй сайн бат бөх унтдаг юм. Тухайн асуудал болсны дараа өглөө сэрээд харахад Б.Б.н.рж ахын жинсэн өмд, цамц хоёр миний унтаж байсан орны хөлд байсан ба Б.Б.н.рж  ахын хөнжил нь хагас нөмрөгдсөн байсан учир дотуур хувцаснаас өөр хувцасгүй засан өгсөн орон дээр унтаж байсан. Харин найз нь хувцастай байсан эсэхийг мэдэхгүй байна цаад талд нь унтаж байсан. ...Би сарны гэрэлд Б.Б.н.рж ахыг таньсан ба тэрээр жижигхэн биетэй үс нь урт байсан учир таньсан. ...Надад бэлгийн замын халдварт өвчний шинж тухай асуудал болсноос хойш 2 долоо хоногийн дараа миний бэлэг эрхтнээс цагаан өнгийн муухайн үнэртэй зүйл бага хэмжээгээр гарч байсан. Тэгээд багцаагаар нэг сар орчим болоход өнгө нь өөрчлөгдөөд шар өнгөтэй зүйл гарч эхэлсэн. Тэгээд ганц хоёр сарын дараа өнгө нь өөрчлөгдөөд ногоовтор болсон. Ногоовтор өнгийн зүйл гарснаас хойш хорсож өвддөг болж эхэлсэн. Тэгээд 2016 оны 12 дугаар сар гарсан чинь миний бэлэг эрхтний салтаа орчмоор бүр өвдөөд сүүлдээ явж чадахгүй болсон. Тэгээд муухай үнэртээд явж чадахгүй болохоор нь аавдаа энэ талаар хэлсэн. Намайг эмнэлэгт үзүүлэхэд бэлгийн замын өвчтэй байна гэж хэлж байсан. ...Б.Б.н.рж ах аавыг явснаас хойш хааяадаа нэг охинтой ирж хонодог байсан ба 4, 5 удаа ингэж ганц ганцаар нь охин авч ирж хонодог байсан. ...Тэр өдөр Б.Б.н.рж ахын амнаас архи аймаар үнэртэж байсан. Тэрнээс хэр их согтсон талаар мэдээгүй, найз нь хурхираад унтаж байсан. ...Б.Б.н.рж ахтай ирсэн ах халимагдуу жижигхэн үстэй, бүдүүн, намхан ах байсан. Тэр ах ямар ч байсан дараа нь намайг хичээлийн хэрэгсэл бэлдэхэд Солонгоо Б.Б.н.рж ахтай цуг явж байсан. Хичээлийн хэрэглэлийг 2016 оны 8 дугаар сарын 28, 29-ний орчим бэлдсэн ба Б.Бааасандорж ахын хоёр найзынх нь нэгнийх нь машин байсан. ...Б.Б.н.рж ах нэг удаа ирэхдээ олон эрэгтэй, эмэгтэй хүнтэй ирээд ахын дүү жижиг өрөөнд ороод унтаж бай гээд...тэр хүмүүстэйгээ архи, пиво ууж байсан тохиолдол байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-85), 

2. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 157 дугаар дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /Өөрийн үгээр/ 2016.08.15-нд аав хөдөө явсан хойгуур аавын ахын хүүхэд Б.Б.н.рж ах шөнө дөлөөр оролдсон. 8-р сарын 20-21-ний шилжих өдөр хойд байшинд өөрийнхөө орыг засаад ахад тусад нь ор засаад унтсан. Ах шөнө найзтайгаа архи уучихсан орж байсан. Би тэр үед нь мэдээгүй унтаж байсан чинь дээр гарчихсан өвдөөд байхаар нь сэрсэн. Тэр үед архины үнэр сэнхийгээд явсан. Тэр үед эсэргүүцсэн. Болиоч гээд түлхээд орноос унагаасан. Тухайн үедээ ааваас айгаад хэлээгүй. 2016-10 сараас доошоо эвгүй үнэртэй юм гараад байхаар нь аавд хэлээд Хадагтай эмнэлэгт үзүүлсэн. Бэлгийн замын халдварт өвчин туссан байна гэж хариу гараад орой нь аавдаа үнэнээ хэлсэн...ДҮГНЭЛТ

1. Б.Х.ул нь одоогоор сэтгэцийн эмгэггүй байна.

2. Б.Х.ул нь сэтгэцийн эмгэг өвчингүй байна.

3. Б.Х.ул нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Х.ул нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

5. Б.Х.ул нь хэрэг хариуцах чадваргүй

6. Б.Х.ул нь сэтгэцийн өвчингүй тул мэдүүлэг өгөх чадвартай боловч насанд хүрээгүй учир хэрэг хариуцах чадваргүй болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38, 39),

- Арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41),

- Нас тоолсон тухай тэмдэглэлд “...2004 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн...2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.Х.ул нь /арван хоёр нас 5 сарт/...” гэх (хавтаст хэргийн 43)

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б.рийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 1999 онд Х.эн гэх хүүхэнтэй танилцаж гэр бүл болоод 2004 онд охин Б.Х.ул гарсан юм. 2011 оны хавар Х.эн бид хоёр таарч тохирохгүй гээд салж түүнээс хойш би охин Х.улыг өөр дээрээ авч өсгөх болсон. ...Би 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөдөө ажлаар явсан ба...охин Б.Х.ултай утсаар холбогдож байсан ба тухайн үед надад ямар нэгэн юм хэлээгүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим охин Б.Х.ул надад миний бэлэг эрхтнээс муухай үнэртэй юм гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноо дагуулаад...Хатагтай эмнэлэг авч очиж шинжилгээ өгчихөөд... 16 цагийн орчим шинжилгээнийхээ хариуг авахад манай охиныг бэлгийн замын халдварт өвчин авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноосоо юу болсон хэнтэй бэлгийн харьцаанд орсон талаар нь асуухад...Б.Б.н.рж ах таныг явсны дараагаар шөнө согтуу ирээд дээр гарчихсан хөдөлж байсан гээд надад хэргийн талаар хэлсэн. ...Манай охин их нойрмог их унтдаг ба унтахаараа юу ч болж байсан мэддэггүй их бөх нойртой юм. ...Би анх энэ талаар мэдээд маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн. Тэгээд бэлгийн замын халдварт өвчтэй байна гэхээр нь эмийн жор дээр эмчилгээ бичүүлж, бичсэн эм тариаг хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 22),  

4. Гэрч Б.Х.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Х.улын ангид 2016-2017 оны хичээлийн жилд  “зан чанар, суурь хүмүүжил бий болгох, өсвөр үеийн залуучуудын зан чанарыг төлөвшүүлэх, гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаа” чиглэлээр хичээл орсон. Б.Х.ул нь зан байдлын хувьд бүрэг дуугүй талдаа зантай, үг дуу цөөнтэй хүн асуулт асуувал хариулна тэрнээс өөрөөр өөрөө яриад яваад байдаггүй....Өөрийгөө илэрхийлэх тал дээр сул, томоотой дуугүй л сууж байдаг...Нийтэч биш хүнтэй тэр болгон харьцаад байдаггүй зантай...дотогшоо хүүхэд гэж хэлж болно. Б.Х.ул...2017 онд цагаан сарын амралтын өмнөх нь надтай ганцаарчилж уулзаад “манай хамаатны ах намайг оролдоод гээд” уйлаад сайн ярьж чадахгүй цааш нь ярьж чадахгүй уйлаад байсан. Өөрийн ярих гэсэн зүйлээ гүйцэт ярьж чадахгүй уйлаад тэр үгийг л хэлж чадахгүй байгаа юм уу гэмээр байдалтай байхаар нь би хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй юм байна гэж санаад аавдаа хэлсэн үү гэхэд дуугарахгүй уйлаад байхаар нь аавдаа хэлсэн чинь зөв шүү гэж зөвлөгөө өгч байсан...” гэх мэдүүлэг (164, 165)

5. Гэрч Г.Б.үхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 8 дугаар сарын сүүлээр би Дарханаас орж ирж байтал Б.Б.н.рж над руу утсаар яриад...бид хоёр тэр өдөр 22 цагийн орчим хороололд...бааранд орж суусан. Тэгээд бид хоёр нэг нэг пиво уугаад...дахин хоёр пиво захиалаад нэг нэгээр нь уучихаад баарнаас гарсан. Тэгээд бид хоёр...03 цагийн орчим Б.Б.жийнд очсон. Тэдний Баянхошуунд байдаг хашаанд очиход хашаанд нь нэг Монгол гэр, байшин байсан. ...бид хоёр байшин руу ороход байшингийн хаалга онгорхой байсан ба том өрөөнд...орон дээр нэг хүн унтаж байсан. ...Маргааш нь бил үү нөгөөдөр нь бил үү Б.Б.н.рж над руу залгаад хоёр дүүгийн хичээл орох гээд байна чи машинтайгаа хүрээд ирээч хичээлийн юм бэлдэх гэсийн гэхээр нь би очоод бид нар Хархорин зах орж байсан. ...Би уг айлд дээр хэлсэнчлэн нэг хоносон. Мөн дээр хэлсэнчлэн хоёр удаа очсоны дараа сар гарангийн дараахан найз Нямдорж, Намуунаа, Мядагаа нарын хамт тэднийд очоод хоноогүй хоёр том пиво уучихаад л гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86, 87),

6. Нүүрэлдүүлэн мөрдөн байцаалтад өгсөн:

- Б.Х.ул “...Би байшинд ганцаараа унтаж байсан. ..Урд талын гэрт Т.б.р ах унтаж байсан. Шөнө унтаж байхад Б.Б.н.рж ах нэг найзтайгаа ирсэн ба би унтаж байсан болохоор мэдээгүй...Б.Б.н.рж ахын унагаачихаад сонсож байхад нэг хүн хурхирч байсан...”

- Г.Б.үх “...Б.Б.н.рж бид хоёр шөнө тэдний гэрт байшинд 02, 03 цагийн орчимд халамцуу байдалтай очсон. ...Би тэр явдлын талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Б.Б.н.рж ороод дүүгээ гэр рүү ороод унт гэж хэлсэн юм шиг санаад байгаа юм би буруу санаж байж магадгүй. Би байцаалт өгсний дараа б.Б.н.ржоос асуусан чинь Б.Б.н.рж хэлэхдээ “үгүй шүү дээ чи ганцаараа газар унтсан  би дүүгийнхээ хажуугаар тусдаа хөнжил нөмрөөд унтсан” гээд байгаа юм...Ямар ч байсан Б.Б.н.ржоос түрүүлж хэвтээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88, 89)

7. Гэрч Б.Т.б.р мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай аав Схд амьдардаг. ...он сар өдрийг нь санахгүй байна нэг өдөр хойд талд Б.Х.ул ганцаараа байсан ба би урд талын гэрт зурагт үзээд сууж байхад шөнө 00 цаг өнгөрч байхад Б.Б.н.рж ах нэг найзын хамт халамцуу байдалтай орж ирсэн. Б.Б.н.рж ах орж ирээд хойд байшинд хэн байгаа юм гэхээр нь би Б.Х.ул байгаа гэсэн чинь аан за за агаа нь орж амарлаа гэж байсан... Тэгээд тэр хоёр хойшоо орсон. ...Ингээд маргааш өглөө нь 10 цагт байшинд ороход хаалга нь түгжээгүй...том өрөөнд Б.Б.н.рж ах найзынхаа хамт газар унтаж байсан. Харин том өрөөний орон дээр Б.Х.ул ганцаараа унтаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90, 91),

8. Гэрч Б.Б.үү мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Х.ул нь 2016.12.22-нд үтрээний арчдасын шинжилгээ өгсөн. Тэр шинжилгээнд үрэвсэл ихтэй, дурангаар трихоманод оношлогдсон байна. ...Үүний дараа 2017.01.06-нд трихоманод, заг хүйтний нарийн ДНК шинжилгээ полимеразын гинжин урвалын аргаар хийсэн. Энэ нь нарийвчилсан шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр трихоманод илэрсэн заг хүйтэн илэрээгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээг зөвхөн мазокны буюу дурангаар харах шинжилгээ хийсэн учир харагдахгүй байх боломжтой байдаг....Хэрэв Б.Х.ул нь 2017.01.16-ны өдөр манайд шинжилгээ хийлгэхдээ энгийн дурангийн шинжилгээ хийлгэсэн бол мөн л ШШҮХ дүгнэлт шиг гарах боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23,24),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1232 дугаар дүгнэлт

“...Эмэгтэйчүүдийн үзлэг:...охин хальс салбант ургацагт бүтэцтэй, зах ирмэг нимгэн, суурь намхан, агшилтгүй, 5, 8 цагийн чиглэлд сууриа хүрсэн хуучин урагдалттай...ДҮГНЭЛТ

1. Б.Х.улын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Б.Х.ул нь бэлгийн бойжил бүрэн олоогүй байна.

3. Б.Х.улын охин хальс 5-8 цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдлоо. Уг урагдлыг хэдийд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),

7. Х.улын охин хальс хуучин урагдалтай ба чөлөөт бөхөөр хичээллэх үед охин хальс урагдах боломж багатай.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35, 36)   

-Шинжээч эмч О.Да.рэн мөрдөн байцаалтад өгсөн: “...Шинжээч эмч...микроскопоор шинжилж үзэхэд трихомнадын үүсгэгч нян харагдаагүй тул бэлгийн замын халдварт өвчингүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Үзүүлэгч Б.Х.ул нь эмчилгээ хийлгэсэн, хийлгэж байсан бол энэ нь дурангийн шинжилгээгээр илрэхгүй. 3 хоног антибиотек хэрэглэхэд л энэ нь дурангаар харагдахгүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 97, 98),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 292 дугаар дүгнэлтэд

“...1. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Т.Ам.нгийн гаргасан №1232 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Х.ул нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3.4.5.6. Х.улын 2016.12.22-ны өдөр, 2017.01.06-ны өдрийн шинжилгээгээр трихоманод өвчин илэрсэн ба эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эдгэрсэн байж болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35, 36),

- Шинжээч эмч М.Зо.алын мөрдөн байцаалтад өгсөн: “...бэлэг эрхтэн орчмоор загатнах, бэлэг эрхтнээс салсархаг үнэртэй зүйл гарах, бэлэг эрхтэн орчимд юм гарах зэрэг шинж тэмдэг нь трихимонад өвчний шинж тэмдэг. Өвчний явц хүний биеийн онцлогоос шалтгаалан өөр өөр байна. 2016 оны 8 дугаар сард уг өвчнийг авсан байхад 2016 оны 12 дугаар сар хүртэл дээрх шинж тэмдгүүд илрээд явах боломжтой. ...Трихимонад өвчин нь бэлгийн замаар халдварладаг бэлгийн замын халдварт өвчин юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99, 100),     

11. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 398 дугаар дүгнэлт

“...Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярина. ...Би тэр өдөр нилээн согтсон байсан. Таксидаж харьсан. Гэрт ороход Х.ул орон дээр унтаж байсан. Төмөрөө байгаагүй. Би найзтайгаа хоёулаа орж хоносон. Би орон дээр тус тусдаа хөнжилтэй Х.ултай унтсан. Найз газар унтсан гэнэ... ДҮГНЭЛТ

1. Б.Б.н.рж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Б.н.рж нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Б.н.рж нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Б.н.рж нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

5. Б.Б.н.рж нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108, 109)

12. “Онош мед” клиник-оношлогооны лабораторийн хариу (хавтаст хэргийн 47), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 855, 856, 4031 (хавтаст хэргийн 32, 33, 104),

- Хор уршигийн талаарх баримтууд (хавтаст хэргийн 29, 37, 55-57),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнгын бүртгэлтэй оршин суугаа хорооны  лавлагаа (хавтаст хэргийн 60, 129), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 128), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 131-138) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсанаас гадна шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийсэн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт гэж шүүх үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б.н.ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б.н.рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Х.улыг эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэм буруутайд тооцуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Г.Б.үхийн мэдүүлгээр арван найман насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр Б.Б.н.рж нь бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. Иймд хэрэгт цугларсан баримтаар Б.Б.н.рж нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ...ашигтайгаар шийдвэрлэнэ...” зааснаар гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугүйд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн үйл явдлыг сэргээн тогтоосон гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл Б.Х.ул нь 2016 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлааны 6 дугаар гудамж 15 тоотод байрлах гэртээ унтаж байсан байна. Тухайн өдөр Б.Б.н.рж, Г.Б.үх нар нь уулзаж согтууруулах ундааны зүйл хэрэглэн шөнийн 03 цагийн орчим гэртээ ирсэн байх ба  энэ талаар гэрч Т.б.р мэдүүлжээ. Түүнчлэн арван найман насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтад 2016 оны 8 дугаар сард болсон тухайн үйл явдал болон зарим өөр бусад үйл явдлын талаар удаа дараа тогтвортой мэдүүлэг гаргасан болох нь гэрч Г.Б.үх, Т.б.р нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгчид бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байх боловч тухайн бэлгийн замын халдварт өвчин илрэхгүй байх боломжийн талаар шинжээч эмч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хангалттай мэдүүлэг гаргасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин улсын яллагчаас гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргахдаа “...эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүч хэрэглэж, ...биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй...” гэх шинжийг агуулсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл бага насны буюу 14-өөс доош насны хүүхдийн хувьд бэлгийн харьцаанд орохын учир холбогдлыг ойлгодоггүй тул түүний хувьд хүч хэрэглэж, ...биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй... нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй ба хохирогч нь зөвхөн бага насны хүүхэд буюу 14-өөс доош насны хүүхэд байхаар хуульчилсан тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан “гэмт хэргийн шинжийг тодорхойлсон” дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б.н.рж схд орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн бэлгийн дур хүслийг хангах сэдэлт, зорилгоор, бага насны хүүхдийн хараа хяналтгүй байдлыг ашиглаж, шууд санаатай үйлдлээр, бага насны хүүхэд болох 12 нас 5 сартай, эмэгтэй Б.Х.улыг хүчиндсэн болох нь,

-Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Х.улын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдийн орчимд...би байшингийн том өрөөнд баруун талын хананд байдаг орон дээр ороо засаад унтсан ба Б.н.рж ахад би байшингийн том өрөөнд хойд талд зурагтын өмнө газар ор засчихсан байсан. Тэр өдөр би дээгүүрээ фудволктой, доогуураа дотуур хувцастайгаа унтаж байсан. Тэгтэл шөнө гэнэт доогуур өвдөөд байхаар нь сэрсэн чинь Б.н.рж ах миний дээр гарчихсан бэлэг эрхтэнгээ миний бэлэг эрхтэн рүү хийчихсэн хөдөлж байсан. Тэгэхэд миний дотуур хувцсыг тайлчихсан байсан. ...Би сэрээд Б.н.рж ахыг болиоч гээд чанга чанга орилиод өөдөөс нь түлхсэн боловч ...болихгүй 10-20 минут ноцолдож миний дээр хөдөлж байгаад би арай гэж Б.н.рж ахыг унагаасан. Тэгэхэд миний бэлэг эрхтэн орчмоор нойтон оргиод явчихсан. Тэр үед Б.н.рж ах нилээн согтуу байгаа бололтой байсан. ...Би хүнд хэлэх гэснээ айгаад, ичээд хэлж чадаагүй. Тэгээд тэрнээс хойш миний бэлэг эрхтэнгээс цагаан юм гараад байсан. Тэр нь муухай үнэртэй байсан ба хорсож өвдөөд явахад хэцүү болохоор нь би аргаа бараад 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчимд би аавд хэлээд тэгээд зун Б.н.рж ах хүчиндсэн талаар хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь бэлгийн замын “Трихоманод” өвчтэй байна гэж хэлсэн. Өөр хүнд хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

“...Би сарны гэрэлд Б.н.рж ахыг таньсан ба тэрээр жижигхэн биетэй үс нь урт байсан учир таньсан. ...Надад бэлгийн замын халдварт өвчний шинж тухай асуудал болсноос хойш 2 долоо хоногийн дараа миний бэлэг эрхтнээс цагаан өнгийн муухайн үнэртэй зүйл бага хэмжээгээр гарч байсан. Тэгээд багцаагаар нэг сар орчим болоход өнгө нь өөрчлөгдөөд шар өнгөтэй зүйл гарч эхэлсэн. Тэгээд ганц хоёр сарын дараа өнгө нь өөрчлөгдөөд ногоовтор болсон. Ногоовтор өнгийн зүйл гарснаас хойш хорсож өвддөг болж эхэлсэн. Тэгээд 2016 оны 12 дугаар сар гарсан чинь миний бэлэг эрхтний салтаа орчмоор бүр өвдөөд сүүлдээ явж чадахгүй болсон. Тэгээд муухай үнэртээд явж чадахгүй болохоор нь аавдаа энэ талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-85), 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 157 дугаар дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /Өөрийн үгээр/ 2016.08.15-нд аав хөдөө явсан хойгуур аавын ахын хүүхэд Б.н.рж ах шөнө дөлөөр оролдсон. 8-р сарын 20-21-ны шилжих өдөр хойд байшинд...унтаж байсан чинь дээр гарчихсан өвдөөд байхаар нь сэрсэн. Тэр үед архины үнэр сэнхийгээд явсан. Тэр үед эсэргүүцсэн. Болиоч гээд түлхээд орноос унагаасан. Тухайн үедээ ааваас айгаад хэлээгүй. ...юм гараад байхаар нь аавд хэлээд хэлсэн...” гэх өгүүлэмж. (хавтаст хэргийн 38, 39),

- Арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41),

- Нас тоолсон тухай тэмдэглэлд “...2004 оны 3 дугаар сарын 09-ны өдөр төрсөн...2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б.Х.ул нь /арван хоёр нас 5 сарт/...” гэх (хавтаст хэргийн 43)

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б.рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим охин Х.ул надад миний бэлэг эрхтнээс муухай үнэртэй юм гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноо дагуулаад...Хатагтай эмнэлэг авч очиж шинжилгээ өгчихөөд...16 цагийн орчим шинжилгээнийхээ хариуг авахад манай охиныг бэлгийн замын халдварт өвчин авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноосоо юу болсон хэнтэй бэлгийн харьцаанд орсон талаар нь асуухад...Б.н.рж ах таныг явсны дараагаар шөнө согтуу ирээд дээр гарчихсан хөдөлж байсан гээд надад хэргийн талаар хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 22), 

-Гэрч Б.Х.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.ул нь....Өөрийгөө илэрхийлэх тал дээр сул,...дотогшоо хүүхэд гэж хэлж болно. Х.ул...2017 онд цагаан сарын амралтын өмнөхөн надтай ганцаарчилж уулзаад “манай хамаатны ах намайг оролдоод гээд” уйлаад сайн ярьж чадахгүй цааш нь ярьж чадахгүй уйлаад байсан. Өөрийн ярих гэсэн зүйлээ гүйцэт ярьж чадахгүй уйлаад тэр үгийг л хэлж чадахгүй байгаа юм уу гэмээр байдалтай байхаар нь би хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй юм байна гэж санаад аавдаа хэлсэн үү гэхэд дуугарахгүй уйлаад байхаар нь аавдаа хэлсэн чинь зөв шүү гэж зөвлөгөө өгч байсан...” гэх мэдүүлэг (164, 165)

-Гэрч Г.Б.үхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын сүүлээр би Дарханаас орж ирж байтал Б.н.рж над руу утсаар яриад...бид хоёр тэр өдөр 22 цагийн орчим хороололд...бааранд орж суусан. Тэгээд бид хоёр нэг нэг пиво уугаад...дахин хоёр пиво захиалаад нэг нэгээр нь уучихаад баарнаас гарсан. Тэгээд бид хоёр...03 цагийн орчим Б.жийнд очсон....бид хоёр байшин луу ороход байшингийн хаалга онгорхой байсан ба том өрөөнд...орон дээр нэг хүн унтаж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86, 87),

-Гэрч Б.Т.б.р мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай аав Схд амьдардаг. ...он сар өдрийг нь санахгүй байна нэг өдөр хойд талд Х.ул ганцаараа байсан ба би урд талын гэрт зурагт үзээд сууж байхад шөнө 00 цаг өнгөрч байхад Б.н.рж ах нэг найзын хамт халамцуу байдалтай орж ирсэн. Б.н.рж ах орж ирээд хойд байшинд хэн байгаа юм гэхээр нь би Х.ул  байгаа гэсэн чинь аан за за агаа нь орж амарлаа гэж байсан... Тэгээд тэр хоёр хойшоо орсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90, 91),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1232 дугаар дүгнэлт “...3. Б.Х.улын охин хальс 5-8 цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдлоо. Уг урагдлыг хэдийд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 292 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 35, 36), 

- Шинжээч эмч М.Зо.алын мөрдөн байцаалтад өгсөн: “...бэлэг эрхтэн орчмоор загатнах, бэлэг эрхтнээс салсархаг үнэртэй зүйл гарах, бэлэг эрхтэн орчимд юм гарах зэрэг шинж тэмдэг нь трихимонад өвчний шинж тэмдэг. Өвчний явц хүний биеийн онцлогоос шалтгаалан өөр өөр байна. 2016 оны 8 дугаар сард уг өвчнийг авсан байхад 2016 оны 12 дугаар сар хүртэл дээрх шинж тэмдгүүд илрээд явах боломжтой. ...Трихимонад өвчин нь бэлгийн замаар халдварладаг бэлгийн замын халдварт өвчин юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99, 100) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл дээрх нотлогдон тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг буюу бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Б.жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б.жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхээс Б.Б.жийг гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс Б.Б.жийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б.н.рж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон (хавтаст хэргийн 61) бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас Б.Б.жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд ял шийтгэгдэж байгаагүйг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг 13 жилийн хорих ял болгож өөрчилж, мөн түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

III. Бусад асуудлаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б.р нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 311.900 төгрөгийг нэхэмжилсэн ба тухайн гэм хорын хохирлын баримт нь (хавтаст хэргийн 29, 37, 55-57) хуулийн шаардлага хангасан байх тул Иргэний хуульд зааснаар шүүгдэгчээс 311.900 төгрөгийг 2 (хоёр) сарын хугацаанд гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв. Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчид мартагдашгүй сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж байдаг тул энэ гэмт хэрийн улмаас цаашид гарах гэм хорын зардлыг нээлттэй үлдээж, хохирогч нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой баримтаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2017 2601 0250 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.