| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0668/З |
| Дугаар | 128/ШШ2025/0616 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0616
2025 09 09 128/ШШ2025/0616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“Д******* их э*******”ХХК /РД:*******/;
Хариуцагч:“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани;
Хариуцагч:“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн Тендерийн Үнэлгээний хороо;
Гуравдагч этгээд:“Х******* С*******” ХХК /РД:*******/ нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, Д.Э, А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК анх гаргасан нэхэмжлэлийн ш*******лагаа:
1.1.“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани /цаашид “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК” гэх/-ийн ДЦС4 дугаартай “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах,
1.2.“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК”ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаар мэдэгдэл, шалгарсан “Х******* С*******” ХХК- олгосон гэрээ байгуулах эрх олгох Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдийн тэмдэглэл, шийдвэрийг хүчингүй болгох” гэж тодорхойлсон.
1.3.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн ш*******лагаа:
1.4.“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны ДЦС/ дугаар “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл/ шийдвэр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн тендер шалгаруулалтад шалгаруулаагүй тухай мэдэгдсэн “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/287 дугаар “Мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах,
1.5.“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтаар “Д******* их э*******” ХХК-ийн тендерийг дахин хянан үзэх, үнэлгээ хийхийг захиалагч болон Тендерийн үнэлгээний хороонд даалгах” гэж тодруулж,
1.6.“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох Д дугаар тендер шалгаруулалтаар “Х******* С*******” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт (шалгаруулсан шийдвэр, мэдэгдэл)-ыг илт хууль бус болохыг тогтоолгож, захиалагчтай байгуулсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Д/2025/284 дугаар “Дотоодын эд анги нийлүүлэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-иас 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох Д дугаартай тендерт нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК, гуравдагч этгээд “Х******* С*******” ХХК нар оролцжээ.
2.2.2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны хурлаар тендерийг үнэлж, “Х******* С*******” ХХК-ийг шалгаруулж, нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Гомдол хянасан тухай” 02/2544 дугаар албан бичиг хариуцагчид хүргүүлсэн байна.
2.3.Сангийн Яамны шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тендерийг дахин үнэлж, тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин зарласан. Тендерт нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК, гуравдагч этгээд “Х******* С*******” ХХК болон “Б” ХХК нар оролцсон.
2.4.Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар “Б” ХХК-ийн тендерийг эрэмбэлсэн үнийн бага дүнгээр “хамгийн сайн тендер” гэж үзээд шалгаруулсан байна.
2.5.Нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн Яамнаас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/5576 тоот “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” албан бичгийг хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-д ирүүлж, уг шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэх Тендерийн үнэлгээний хорооны хурлыг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, “Х******* С*******” ХХК-ийг шалгаруулсан байна.
2.6.Нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК нь Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргаж, Сангийн яам 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/7132 тоот албан бичгээр хариу өгсөн.
2.7.Хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, гуравдагч этгээд “Х******* С*******” ХХК-ийг дахин ялагчаар тодруулсан байна.
2.8.Нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч, Сангийн яаманд хандаад захиалагчаас тендерийн ялагчтай гэрээ байгуулснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ:
“Манай компани нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас зарласан ДЦС4 дугаартай "Дотоодын цутгуурын эд анги" нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцож, Захиалагчийн тендерийн ш*******лага болон техникийн тодорхойлолтыг бүрэн хангасан тендер илгээсэн болно.
"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг удаа дараа хууль зөрчсөн гэж үзэж, шүүхэд хандаад байгаа билээ.
1.Манай компани нь тус тендерт "Х******* с*******” ХХК-ийг шалгаруулсан нь тендерийн баримт бичгийн ш*******лагад нийцээгүй гэж үзэж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2025 оны 04-р сарын 07-ны өдрийн 02/2544 тоот "Гомдол хянасан тухай" албан мэдэгдлээр тендерийг дахин хуульд нийцүүлэн хийхийг мэдэгдсэн.
Ингээд дахин тендерийн материалыг үнэлэхдээ Тендерийн үнэлгээний хороо "Б" ХХК-ийг шалгаруулсан ба манай компанийн зүгээс "Б" ХХК-ийг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн техникийн ш*******лагад нийцээгүй гэж үзэж 2025 оны 06-р сарын 04-ний өдөр 01/308 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан ба улмаар Сангийн яамнаас 2025 оны 06-р сарын 19-ний өдрийн 02/6110 тоот албан бичгээр гомдол үндэслэлтэй гэсэн хариу ирсэн.
Гэтэл 2025 оны 06-р сарын 30-ны өдөр тендерийн цахим системд мэдэгдлийн өөрчлөлтгүйгээр "Х******* С*******" ХХК шалгарсан төлөвтэй болсон байсан. Бид уг шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэж, Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдлыг хянаж 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/7132 тоот "Гомдол хянасан тухай" албан мэдэгдэлдээ “... хуулийн 59.10.1 дэх хэсэгт заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 06-р сарын 30-ны өдрийн 01/1154 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь хэсэгт заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэсэн хариуг өгсөн.
Гэтэл Тендерийн үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрт нийцээгүй, шударга бус үнэлгээ дүгнэлт хийж, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэхдээ “Х******* С*******" ХХК-ийг "... 2022, 2024 онд манай станцад дотоодын цутгуурын эд ангийн тендерт шалгарч, нийлүүлж байсан туршлагатай компани байна. Үнэлгээний хорооны гишүүд 2024 оны метал судлалын лабораторийн металлын шинжилгээний бичгийг хянан үзсэн болно. Энэ хугацаанд тус компанийн нийлүүлсэн алханд асуудал гарч байгаагүй, ш*******лага хангасан байсан" хэмээн үзэж "Д******* их э*******" ХХК-ийн тендерийг дахин хянан үзэхгүйгээр, "Х******* с*******" ХХК-ийн тендерийг шударга бусаар шалгаруулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 98 дугаар зүйлийн 98.1, 98.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/7132 дугаар шийдвэрийг заавал биелүүлэх хуульд заасан үүргээ зөрчсөн.
Ийнхүү Үнэлгээний хороо нь ашиг сонирхлын зөрчилтэй, шударга бус үнэлгээ дүгнэлтийг хийж, ш*******лага хангаагүй "Х******* с*******" ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулж, гэрээ байгуулах тэмдэглэл/ шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн нь хууль бус байна.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасан худалдан авах ажиллагааны зарчим болон хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т "Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан ш*******лагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2.”санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх", 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх ш*******лагыг нэгэн зэрэг хангасан тендерийн ш*******лагад нийцсэн тендер гэж үзнэ" гэж заасныг тус тус зөрчиж байна.
2.ТШЗ-ийн 18.1, 20.1-т " "Ижил төстэй бараа нийлүүлснийг нотлох гэрээний туршлагад бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх, 2022, 2023 онд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх, нотолгоо, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх, гэрээнүүдийг баталгаажуулж ирүүлэх" ш*******лагыг тавьсан. Гэтэл тендер шалгарсан оролцогч "Х******* с*******” ХХК нь уг ш*******лагыг хангасан нотлох баримтуудыг ирүүлээгүй бөгөөд Сангийн яамнаас манай гомдлыг хянасан 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/7132 албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тендерийн баримт бичигт ш*******сан баримт ирүүлээгүй "Х******* с*******" ХХК-ийг шалгаруулж байгаа нь хуулийн 26.9-д заасныг зөрчиж байна.
Мөн ТШЗ-20.1-ийн 6-д "Нууцалсан баримт бичиг мэдээлэл"-ийн жагсаалтыг баталгаажуулж ирүүлэх, өмнө нийлүүлсэн бараа материалын лабораторийн шинжилгээ, туршилтын тайланг ирүүлэх, мөн өөрийн цутгуурын механик цехтэй байх ш*******лагуудыг тавьсан атлаа эдгээр ш*******лагыг хангаагүй "Х******* С*******” ХХК-ийг шалгаруулсан нь тендерийн баримт бичигт заасан ш*******лага болон хуулийг зөрчсөн.
"Д******* их э*******" ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д заасан ш*******лагыг бүрэн хангасан тендерийг хүргүүлсэн бөгөөд Үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Ийнхүү Үнэлгээний хороо нь гомдол хянан шийдвэрлэх байгууллага болох Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/7132 тоот "Гомдол хянасан тухай" шийдвэрийг заавал биелүүлэх хуульд заасан үүргээ зөрчсөн, оролцогчдын ирүүлсэн тендерийг ялгамжтай үнэлэх, үнэлэхгүй орхих, ш*******лага хангаагүй тендерийг шалгаруулах зэргээр илт хууль тогтоомжийг зөрчсөн байхад Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн захиалагч "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК-ийн 2025 оны 07-р сарын 30-ны өдрийн 0 дугаартай "Мэдэгдэл гаргаж, "Д******* их э*******" ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48:2-т "Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.3.”үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих" гэж заасныг зөрчсөн төдийгүй худалдан авах ажиллагааны зарчим болон хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.9-д заасныг тус тус зөрчсөн.
3."Д******* их э*******" ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн захиалагчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл/шийдвэрт шалгарсан оролцогчийн талаар мэдээллийг огт тусгаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т "Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28. 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, 28.1.2 ш*******лагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай, 28.1.3. ш*******лагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 28.2-т "Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ" гэж заасанд нийцээгүй бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тендерийн цахим системд мэдэгдлийн өөрчлөлтгүйгээр "Х******* с*******” ХХК-ийг шалгаруулсан төлөвтэй болсон байсан.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т зааснаар Сангийн яамны шийдвэрийг захиалагч нь заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд Үнэлгээний хороо болон захиалагч "Х******* с*******" ХХК-ийн ирүүлсэн тендер тус ш*******лагыг хангаагүй байхад үндэслэлгүйгээр ш*******лага хангасан гэж шийдвэрлэж байгаа нь худалдан авах ажиллагааны тендер хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль тогтоомж зөрчигдөхөд хүрч, улмаар тендер оролцогч "Д******* их э*******" ХХК-ийн тендерт тэгш, шударгаа өрсөлдөх, оролцох, шалгарах эрх, ашиг сонирхол зөрчигдөх, цаашлаад Захиргааны ерөнхий хуулийн Дөрөвдүгээр зүйлд заасан захиргааны акт үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах тусгай зарчмууд ноцтойгоор зөрчигдөж, худалдан авах ажиллагааг дахин явуулж цаг хугацаа алдах, зардал чирэгдлийг нэмэгдүүлэн үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байдлыг алдагдуулах сөрөг нөлөөллийг мөн үүсгэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн Захиалагч болон Үнэлгээний хороо нь хамгийн өндөр үнийн санал болгосон "Х******* с*******" ХХК-ийг шалгаруулж буй нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын хянан, үзэх, үнэлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хууль бус шийдвэр гаргасан, улмаар тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан ш*******лагад нийцээгүй "Х******* с*******" ХХК-ийг Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу "хамгийн сайн" тендер ирүүлсэн гэж шалгаруулсан ба цаашлаад захиалагч "Х******* с*******” ХХК-тай гэрээ байгуулахаар болж байгаа нь нэхэмжлэгчийн болоод тендер оролцогч нарын тендерт шударгаар, тэгш өрсөлдөх боломжийг үгүйсгэсэн шийдвэр болсон. Хэрэв нэхэмжлэлийн ш*******лага хангагдах тохиолдолд нэхэмжлэгчийн энэхүү тендерт шалгарах боломж, магадгүй цаашид захиалагчтай гэрээ байгуулах эрх нээгдэх бөгөөд нөгөө талаар тендерт оролцогч талуудын энэхүү тендерт хуулийн дагуу шударгаар, тэгш өрсөлдөх боломж нээгдэх юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нь хууль болон тендерийн баримт бичгийн зохих нөхцөл, ш*******лага, журмын дагуу тендер шалгаруулалтыг явуулаагүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна” гэж, 55.1.1.захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, 55.13-д “хуульд заасан бусад" буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг зөрчиж байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41-д "Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна: 41.1.1.энэ хуулийг зөрчиж гэрээ байгуулсан, 41.1.6.захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн" гэж тус тус заасны дагуу:
(і) Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны ДЦС4 дугаартай "Дотоодын цутгуурын эд анги" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл/ шийдвэр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Дулааны дөрөвдүгээр цахилгааны станцын тендер шалгаруултад шалгаруулаагүй тухай мэдэгдсэн Дулааны дөрөвдүгээр цахилгааны станц ТӨХК-ийн 2025 оны 07-р сарын 30-ны өдрийн 0 дугаартай "Мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулах,
її) Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас зарласан "Дотоодын цутгуурын эд анги" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтаар "Д******* их э*******" ХХК-ийн тендерийг дахин хянан үзэх, үнэлгээ хийхийг захиалагч болон Үнэлгээний хороонд даалгуулах;
(її) Дулааны дөрөвдүгээр цахилгааны станцын "Дотоодын цутгуурын эд анги" нийлүүлэх ДЦС4 дугаар тендер шалгаруулалтаар "Х******* с*******" ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт (шалгаруулсан шийдвэр, мэдэгдэл)-ыг хууль бус болохыг тогтоолгож, захиалагчтай байгуулсан (захиргааны гэрээ) 2025 оны 08-р сарын 11-ны өдрийн Д/2025/284 дугаартай "Дотоодын эд анги нийлүүлэх гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн ш*******лагаа тодотгож, өөрчилж байна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:
1.Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь тендер сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш эрхийг хангаагүй. Мөн дээд шатны байгууллага болох Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд тендер шалгаруулалтад оролцогчдод ялгамжтай хандсан нь нотлох баримт шинжлэн судлах үе шатанд харагдлаа.
“ с*******” ХХК нь туршилтын тайлан буюу лабораторийн шинжилгээгээ ирүүлээгүй байхад “хамгийн сайн” тендерээр сонгон шалгаруулсан нь хуульд нийцэхгүй байна. 2 дахь тендер шалгаруулалтад “бүтээгдэхүүний дээж” авах болсон талаар хурлын тэмдэглэлд тусгасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлах боловч холбогдох шийдвэр гараагүй байсан нь бусад оролцогчдод мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу тендерийг хянах, хамгийн сайн тендерийг шалгаруулах эрх, үүргээ захиалагч биелүүлээгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзэхэд 2024 онд “ с*******” ХХК нь лабораторийн шинжилгээг ирүүлж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн холбогдох тендерийн материалыг хянан үзэж, үнэлээгүй нь өрсөлдөх боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн ш*******лага гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн ш*******лагаа өөрчлөх, тодруулах эрхтэй. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд шүүх болон Сангийн яам нөлөөлөх эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь эсрэгээрээ шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар тайлбар гаргаж байна.
Зөвхөн “ с*******” ХХК-ийн тендерийн материалыг үнэлсэнээр нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн ш*******лагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:
Үнэлгээний хороо нь оролцогчдын ирүүлсэн тендерийн материалыг бүрэн, гүйцэт хянан үзэх ёстой. Эхний тендер сонгон шалгаруулалтаар “Х******* с*******” ХХК-ийг шалгаруулсан. Тус компанийн тендерийн материалыг хянан үзэхэд алдаатай баримт бичиг байсан тул Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Үнэлгээний хороо тендер сонгон шалгаруулалтыг дахин хийх ёстой байтал тендерийн баримт бичигт “дээж ирүүлэх” заалтыг өөрчилсөн.
1 тоннын зууханд төмөр хайлуулахад 3 алх гардаг. Гаргасан алхаа ГОК-н шинжилгээний төвд шинжлүүлэхэд 200 орчим хатуулагтай ш*******лага хангаж байсан. Гэтэл захиалагчийн лабораторийн шинжилгээгээр 120 орчим хатуулагатайгаар ш*******лага хангаагүй гэж нэхэмжлэгч комданийг унагасан. Уг асуудлаар Сангийн яаманд хандсан. Сангийн яам гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Тендер шалгаруулалтыг үнэн, шударгаар зохион байгуулах ёстой. Миний бие уг салбарт 27 жил ажиллахдаа нэг ч удаа гомдол гаргаж, нэг ч хүнийг шүүх цагдаагийн байгууллагад өгч байгаагүй. Нэг ч гэсэн компани тендерт шалгараад өсөн дэвжихийг хүсэж байна. Үнэхээр шударгаар тендер сонгон шалгаруулалтыг хийсэн бол шүүхэд маргахгүй байх байсан” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Тендер шалгаруулалтыг анх 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарлаж 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нээсэн. “Х******* с*******” ХХК, “Б” ХХК, “Д******* их э*******” ХХК, “Г-” ХХК гэх 4 компани оролцсон. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаар тендерийг үнэлж “Х******* с*******” ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үр дүнг цахим системд байршуулсан боловч “Д******* их э*******” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан байсан. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сангийн яамнаас гомдол хянасан тухай 02/2544 тоот албан бичигт:
а)"ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох “Х******* с*******” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг ш*******лагад нийцсэн гэж үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй"
b)тендерт санал болгож байгаа барааг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулж үнэлэх боломжтой байдлаар ирүүлээгүй байхад ш*******лагад нийцсэн гэж үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлгүй" гэсэн дүгнэлт ирүүлсэн.
Улмаар дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тендерийг дахин үнэлж ш*******лагад нийцээгүй тендер ирүүлсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэн үр дүнг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цахим системд нийтэлсэн.
Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаар тендер дахин зарлахтай холбоотойгоор тендерийн өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулж, хэлэлцсэн.
Хоёр дахь тендер шалгаруулалтыг дахин 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зарлаж, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нээж, дараах компаниуд оролцсон.
| № | Тендерт оролцогч | Тендерийн үнэ |
| 1 | Б ХХК | 236,148,000 |
| 2 | Д******* их э******* ХХК | 214,084,057 |
| 3 | Х******* с******* ХХК | 238,392,000 |
Тендер шалгаруулалтыг нээхээс өмнө "алхны дээж" авчрахаар тендерийн баримтад зааж, 3 компани дээж ирүүлсний дагуу станцын "Металл судлал гагнуурын лаборатор"-д дээжүүдийг металлын шинжилгээнд өгч шалгуулсан.
“Д******* их э*******”ХХК-ийн ирүүлсэн дээж хатуулгийн хэмжээ техникийн тодорхойлолтод нийцээгүй тул тендерийн үнэлгээнээс хасч, “Х******* с*******” ХХК болон “Б ХХК-ийн дээжүүд ш*******лагад нийцсэн учир үнэлгээнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар “Х******* с*******” ХХК, “Б” ХХК-ийн тендерийг хянан үзэж “Б” ХХК-ийн тендерийг эрэмбэлсэн үнийн бага дүнгээр хамгийн сайн тендерээр шалгаруулах шийдвэр гарч, үр дүнг цахим системд нийтэлсэн.
Энэхүү шалгаруулалтын үр дүнд Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/5576 тоот тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүлээн авч, ш*******саны дагуу холбогдох баримт бичгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр илгээсэн.
Сангийн дээрх гомдлыг хянасан тухай албан бичигт:
а)”Д******* их э*******” ХХК-ийн дээжид хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн техникийн тодорхойлолтын ш*******лагад нийцээгүй гэж хянан үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй";
b)”Б” ХХК-ийн борлуулалтын орлого ш*******лагад нийцсэн гэж хянан үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй"
с)”Б” ХХК нь захиалагчийн техникийн тодорхойлолтын холбогдох мэдээллийг тусгаж, санал болгож буй барааны мэдээллийг заасан харьцуулсан хүснэгтийг баталгаажуулж ирүүлсэн. Иймд техникийн тодорхойлолтыг баталгаажуулж ирүүлээгүй тухай "гомдол үндэслэлгүй";
d) Түргэн хөрвөх хөрөнгө ш*******лагад нийцсэн гэж хянан үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлгүй";
е) Тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх гэсэн.
Сангийн яамнаас гарсан шийдвэрийн дагуу тендерийг дахин 3 дахь удаагаа үнэлэх Үнэлгээний хорооны хурлыг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, дээж нь ш*******лага хангаагүй “Д******* их э*******” ХХК, санхүүгийн чадавхын ш*******лага хангаагүй “Б” ХХК-ийг тендерийн үнэлгээнээс хасч, “Х******* с*******” ХХК-ийг ялагчаар тодруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүрүүлэхээр шийдвэрлэж, үр дүнг цахим системд мөн сарын 30-ны өдөр байршуулсан.
Мөн дахин Сангийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/6710 тоот тендер түдгэлзүүлэх албан бичиг ирсэн.
Гомдол хянасан тухай албан тоот бичигт:
a)"нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт"-ын 6 дугаар маягтыг тендерт ирүүлээгүй тухай "гомдол үндэслэлгүй";
b) ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний д*******энгүй мэдээллийн 5 дугаар маягтыг баталгаажуулаагүй гэж хянан үзээгүй "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй";
c) ТШЗ 20.1-д заасан өөрийн цутгуурын болон механик боловсруулалтын цехтэй байх ш*******лагад нийцсэн гэж хянан үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй";
d.1.ТШЗ 18.1-д заасан /ижил төстэй ажлын туршлага/ ш*******лагад нийцсэн гэж хянан үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй";
d.2.дээр дурдсан гэрээгээр нийлүүлсэн бараанд холбогдох ТШЗ 20.1-д заасан " нотлох баримт (...өмнө нийлүүлсэн бараа материалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, туршилтын тайлан)" гэсэн ш*******лагад нийцэх эсэхийг "захиалагч хянаж үзээгүй байна";
d) Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх гэсэн шийдвэр гарсан.
Дээрх мэдэгдлийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, “Х******* с*******” ХХК нь хэдийгээр өмнө нийлүүлж байсан ижил төстэй бараа материалын лабораторийн шинжилгээний бичгийг ирүүлээгүй боловч "1. эрчим х салбарын өндөржүүлсэн бэлэн байдал, 2. тендерт дахин дахин гомдол гарч хугацаа их алдсан тул алхан бутлуурын алхны нөөцгүй болж станцын үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэлтэй нөхцөл үүссэн, 3, засварын хугацаа хэтэрсэн, өвөлжилтийн балmaan ажил шахагдаж байгаа, 4. 2024 онд “Х******* с*******” ХХК нь ш*******лага хангасан алх нийлүүлж байсан бөгөөд нийлүүлж байсан алхны металлын шинжилгээний акт нь манай станцын Металл судлал гагнуурын лабораторийн архивт хадгалагдаж байсныг гаргуулан авч хянан үзсэн" гэсэн үндэслэлээр нөхцөл байдлыг харгалзан үзэж “Х******* с*******” ХХК-г ялагчаар тодруулсан.
Үнэлгээний хороо дээрх үр дүнг 2025 оны 07 сарын 30-ны өдөр цахим системд нийтэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу “Х******* с*******” ХХК-тай 2025 оны 08 сарын 11-ний өдөр Д/2025-284 тоот гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгч тал ш*******лагын үндэслэлдээ ТШЗ-ны 20.1-д заасан өмнө нийлүүлсэн бараа материалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ туршилтын тайланг ирүүлээгүй гэжээ. Үүнд дээр урьдсанчлан "1.эрчим х салбарын өндөржүүлсэн бэлэн байдал, 2. тендерт дахин дахин гомдол гарч хугацаа их алдсан тул алхан бутлуурын алхны нөөцгүй болж станцын үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэлтэй нөхцөл үүссэн, 3. засварын хугацаа хэтэрсэн, өвөлжилтийн бэлтгэл ажил шахагдаж байгаа, 4. 2024 онд “Х******* с*******” ХХК нь ш*******лага хангасан алх нийлүүлж байсан бөгөөд нийлүүлж байсан алхны металлын шинжилгээний акт нь манай станцын Металл судлал гагнуурын лабораторийн архивт хадгалагдаж байсныг гаргуулан авч хянан үзсэн" гэх нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрээ гаргасан.
Түүнчлэн, Ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ болон гэрээ дүгнэх акт, гэрээний д*******энгүй мэдээллийг ирүүлсэн, өөрийн цутгуурын болон механик боловсруулалтын цехтэй зэргийг нотлох баримт тендерийн материалд авагдсан байгаа.
Мөн Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/6710 албан тоотод дурдсанаар "... ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний д*******энгүй мэдээллийн 5 дугаар маягтыг баталгаажуулаагүй гэж хянан үзээгүй "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй", "... ТШЗ 20.1-д заасан өөрийн цутгуурын болон механик боловсруулалтын цехтэй байх ш*******лагад нийцсэн гэж хянан үзсэн "захиалагчийн шийдвэр үндэслэлтэй" гэж дүгнэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.
"ДЦС-4” ТӨХК болон Үнэлгээний хороо нь нэхэмжлэлийн ш*******лагын хувьд нэгдсэн байр суурьтай байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ш*******лагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:
“Өвлийн улиралд эхлэхээс өмнө засварын ажлаа хурдан хийх ёстой. Хэрэв хугацаандаа хийж амжихгүй бол хөлдөж үхэх эсэх асуудал яригдана. Тендер сонгон шалгаруулалтыг шударгаар зохион байгуулсан” гэв .
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:
“Лабораторын шинжилгээ ирүүлээгүй гэх тухайд, Хавтаст хэргийн 92 хуудаст авагдсан. Үүнийг нотлох баримт шинжлэн судлах үе шатанд д*******энгүй тайлбарлана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос ш*******ахгүй гэж зааснаар тухайн ирүүлсэн баримтыг захиалагч өөрөө харж үзээд дүгнэлт, шийдвэр гаргаж болно.
Ижил төстэй ажил, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Сангийн яамнаас ирүүлсэн алба бичиг, шүүхэд CD хэлбэрээр ирүүлсэн нотлох баримт зэрэгт гэрээ дүгнэсэн акт байгаа нь нотлогдож байгаа шүү дээ.
Нэхэмжлэгчээс механик цехтэй байх ш*******лагыг хангаагүй гэж маргаж байна. Сангийн яамны албан бичигт мөн адил тус ш*******лагыг хангаж байгааг дурдсан. Мөн “Х******* с*******” ХХК-ийн ирүүлсэн материалд улсын байцаагчийн механик цехтэй гэх мэдэгдэл авагдсан байсан.
Үнэлгээний хорооноос гаргасан мэдэгдэлдээ “Х******* с*******” ХХК нь ямар үнийн дүнгээр шалгарсан, “Д*******эх их э*******” ХХК шалгараагүй үндэслэл зэргийг д*******энгүй тайлбарласан байдаг. Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр нь хурлын протоколоор баталгаажиж байдаг. Тендерт оролцогч компаниуд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан дагуу Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргаж танилцах боломжтой байсан.
Цаг хугацааны хувьд удаа дараа үндэслэлтэй, үндэслэлгүйгээр гомдол гаргаж хойшилсон. Өвлийн бэлтгэл ажлын үе эхлэх гэж байна. Мөн “Х******* с*******” ХХК-ийн 2024 оны лабораторийн шинжилгээ бэлэн байна. Бусад ш*******лагуудыг “ с*******” ХХК хангасан. “Б” ХХК болон “Д******* их э*******” ХХК-аас үндэслэл бүхий ш*******лагуудаар татгалзахаас өөр аргагүй байгаа гэх нөхцөл байдал болон нотлох баримтад үндэслэж Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулна гэсэн утга, агуулга байхгүй шүү дээ. Тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд заасан ш*******лагуудыг хангасан байр ёстой.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гэрээг илт хууль бус тооцуулах ш*******лага нь ямар ач холбогдолтой вэ? Тогтоолгохоор захиргааны акт гарсан цагаасаа эхлэн үйлчлэл нь хүчин төгөлдөр болдог.
Үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах ш*******лагын нь тухайд, нэхэмжлэгч компанийн тендерийг зөвхөн дахин хянан үзэж, шалга, хамгийн сайн тендерээр шалгаруул гэж Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, даалгуулах нэхэмжлэлийн ш*******лага гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.2, 51.1, 51.7-д тус тус зааснаар Үнэлгээний хороо нь хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргадаг. Шүүх болон бусад этгээдүүд хөндлөнгийн зүгээс нөлөөлөх хууль зүйн боломж байхгүй. Шүүх нэхэмжлэлийн ш*******лагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэлийн ш*******лага тодруулж байна гэсэн атлаа нэхэмжлэлийн ш*******лагаа өөрчилсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргах боломжтой байсан нэхэмжлэлийн ш*******лагууд гэж үзэж байна.
Ш*******лага хангасан буюу гол үнийн дүнд дүйцэхүйц гэрээ болон гэрээг дүгнэсэн акт ирүүлсэн нь нотлогдсон. Механик боловсруулалтын цех-тэй байх ш*******лагыг хангаж байгаа нь мөн адил нотлогдсон. Иймд нэхэмжлэлийн ш*******лагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал материалаа бүрэн дүүрэн судлаагүйн улмаас нотлох баримт шинжлэн судлах явцад тендерийн материалыг нөхөж судлуулж өглөө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласнаар гуравдагч этгээд нь манай дүүгийн компани гэж тайлбарлаж байна. Зах зээлд өрсөлдөгч компаниудын маргаанаас болж үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, төрийн ажиллагаа хугацаа алдаж байгааг цаашид анхаарч өгөөсэй гэж хүсэж байна” гэв.
3.6.Гуравдагч этгээд “Х******* с*******” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Манай компани нь тендер болон гэрээт ажлыг хийхдээ цутгамал бүтээгдэхүүний хатуулгыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үлэсэн Leeb Hardness Tester маркийн багаж, химийн найрлагыг НІТАCHI X-MET8000 маркийн багажаар тус тус тодорхойлж ш*******лагатай тохиолдолд (тендерт захиалагчийн ш*******лагаар) "Э ү" ТӨҮГ-ын Чанар хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн металлын лаборатори, "Э х ү төв" ТӨХХК-ын итгэмжлэгдсэн эрчим х нэгдсэн лаборатори, "Дархан төмөрлөгийн ү" ХХК итгэмжлэгдсэн лабораторын судалгааны төвүүдэд шинжилгээнд өгч бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.
Тус тендерт "Эрчим х ү төв" ТӨХХК-н итгэмжлэгдсэн эрчим х нэгдсэн лабораторид алхны дээж, "Э ү” ТӨҮГ-н Чанар хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн металлын лабораторид боронзон втулка, гуулин втулканы дээжийг тус тус өгсөн сорилтын дүнг хавсаргасан.
“ДЦС-4" ТӨХК нь өөрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэн бүтээгдэхүүнийг хүлээн авдаг болно.
ТШЗ 18.1, 20.1-д хэсэгт заасан Ижил төстэй бараа нийлүүлснийг нотлох баримтууд ирүүлээгүй гэсэн гомдлыг Монгол улсын сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7132 тоот гомдол хянасан тухай шийдвэрээр "Ц ш" ТӨХК-тай 2023 онд байгуулсан ЦШ/202301280 дугаартай "Цутгамал бүтээгдэхүн худалдах, худалдан авах" (гэрээний үнийн дүн: 1,519,794,760.0 төгрөг), ЦІШ/202301280, ЦІШ/202301280-02, ЦІШ/202301280-03 (2023.09.11), ЦШ/202301280- 03 (2024.05.01), ЦШ/202301280-04 дугаартай гэрээний гүйцэтгэлийн акт, ЦІШ/202301280 (2024.06.26) дугаартай гэрээ дүгнэсэн акт, "Э ү" ТΘΥΓ- тай 2023 онд байгуулсан 2023/10-11-461 дугаартай "Ган бөөрөнцөг Ф100 дотоод" гэрээ (гэрээний үнийн дүн. 1,449,250,000.0 төгрөг) ХА-24/469 дугаартай гэрээ дүгнэсэн акт тус тус ирүүлсэнд үндэслэн ТШЗ 18 1-д заасан ш*******лагад нийцсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Тендерийн материалд ижил төстэй гэрээний д*******энгүй мэдээллийг жагсаалтаар маягтын дагуу оруулсан.
ТШЗ 20.1-д заасан тендерт оролцогч цутгуурын эд анги хийдэг өөрийн цутгуурын болон механик боловсруулалтын цехтэй байх, цутгуурын эд анги борлуулсан туршлагатай болохыг нотолсон баримт бичиг, ш*******лагад нийцээгүй "Х******* с*******" ХХК-д илт давуу байдлыг олгосон гэх гомдлыг Монгол Улсын Сангийн яамын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02/7132 тоот гомдол хянасан тухай шийдвэрээр "Х******* с*******” ХХК-аас ирүүлсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 14-06-024/12 дугаартай "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд дүгнэлт гаргах тухай" дүгнэлтэд .... зориулалтын тоног төхөөрөмж /1тн индукцэн зуух, 5тн хатаалгын зуух, албадан зуурагч, алхан ба ган бөмбөлөгт тээрэм, бутлуур, модон загвар хийх хэв/ суурилуулсан нь" гэж дурдсан, 6 дугаартай гэрчилгээ, ажлын байр дахь тоног төхөөрөмжийн зурагт тус тус үндэслэн ТШЗ 20.1-д заасан өөрийн цутгуурын болон механик боловсруулалтын цехтэй байх ш*******лагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсан байна.
Манай компани “ДЦС-4” ТӨХК-аас зарласан ДЦС4 дугаартай Дотоодын цутгуурын эд анги нийлүүлэх тендерт ш*******лага хангасан тендерийн баримт бичиг илгээсэн гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт нийтийн эрх зүйн хүрээнд “төрийн өмчийн хөрөнгөөр бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан” захиргааны байгууллагын үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь ДЦС4 дугаартай “Дотоодын цутгуурын эд анги нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”, 249,748,614.59 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарлаж, уг тендерт нэхэмжлэгч “Д******* их э*******”ХХК, гуравдагч этгээд “Х******* с*******” ХХК нарын 4 компани оролцсон байна.
2.2. “Дулааныдөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/ нь тендер шалгаруулалтын үнэлгээг 2025 оны 03 дугаар 13-ны өдөр явуулж, “Х******* с*******” ХХК-ийг шалгаруулсан байх ба уг шийдвэрийг нэхэмжлэгч “Д******* их э*******”ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд хандаж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргажээ. /ХХ-ийн 9 дэх тал/
2.3.Сангийн яамнаас тус гомдлыг хянаад 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/2544 дүгээр албан бичгээр “... “Х******* с*******” ХХК тендерт санал болгож байгаа барааг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулж үнэлэх боломжтой байдлаар ирүүлээгүй байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Техникийн харьцуулсан тодорхойлолт баталгаажуулж ирүүлнэ” гэж заасан ш*******лагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж дүгнээд “... захиалагчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг мэдэгдэж шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 11-12 дахь тал/
2.4. Сангийн яамны энэ шийдвэрийг үндэслэн Үнэлгээний хороо нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин хуралдаад тендерт дахин үнэлгээ хийгээд “ш*******лага хангасан тендер ирүүлээгүй гэж үзэн бүх тендерээс татгалзах”-аар, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа “тендерийн баримт бичгийг шинэчлэн боловсруулж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэжээ. /Уг хуралдаануудын тэмдэглэлд/
2.5.Энэ үйл баримттай нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК тухайн үедээ маргаагүй, дахин зарласан тендер шалгаруулалтанд оролцохдоо “алхны дээж”-ээ ирүүлсэн байгаагаас үзвэл тус компани нь дээж ирүүлэх ш*******лага тогтоосныг болон захиалагч өөрийн лабораторидоо дээжид шинжилгээ хийхийг мэдсэн бөгөөд зөвшөөрч тендерт оролцсон гэж үзэх тул 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр, дахин зарласан тендер шалгаруулалтаар маргах эрхгүйн хамт, шүүхэд хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна.
2.6.“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК шинэчлэн боловсруулсан тендерийн баримт бичигтээ:
-ТШЗ 20.1-т “Оролцогч цутгуурын эд анги хийдэг өөрийн цутгуурын болон механик цехтэй байх, ...” гэж;
-оролцогчийн туршлагыг харуулах 2023, 2024 оны гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн гэрээний талаар ... бэлтгэсэн мэдээлэл, нотлох баримт (гэрээ, гэрээ дүгнэсэн акт, өмнө нийлүүлсэн бараа материалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, туршилтын тайлан) гэж;
-Бараа материалын тодорхойлолт хэсэгт “алхны хатуулаг НВ 190-228” байхаар техникийн тодорхойлолтыг;
-Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-т “Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар дээж ирүүлэх” гээд 1002010101 нөөцийн дугаартай бутлагч алх 1 ширхэгийг тендер нээхээс өмнө станцад авчирч, станцын МСГЛ-т ирүүлсэн дээжийг техникийн тодорхойлолтод заасны дагуу шалгаж үзнэ” гэж тус тус тусгажээ.
2.7.Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа тендерийн энэ баримт бичгийн талаар эрх бүхий этгээдэд хандаж маргаагүй байх тул уг баримт бичгийг зөвшөөрч тендер шалгаруулалтанд орсон гэж үзэх эрх зүйн үр дагавар үүснэ.
2.8.Тодруулбал, захиалагчаас тендерийн баримт бичигт зааснаар тендерт оролцогчийн ирүүлсэн алхны дээжийг өөрийн лабораторид шинжилж, лабораторийн үр дүнг нь шалгуур болгохыг зөвшөөрсөн гэж үзнэ.
2.9.Захиалагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 24-нд “шинэ ш*******лага тогтоон” дахин зарлаж, Үнэлгээний хороо 05 дугаар сарын 16-ны өдөр тендерийг нээж, шалгаруулалтаар “Д******* их э*******”ХХК-ийн тендерээс “... ТШЗ 17.4-д заасны дагуу ирүүлсэн алхны дээж нь техникийн тодорхойлолтын ш*******лагад нийцээгүй болох нь тус станцын итгэмжлэгдсэн Металл судлалын гагнуурын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон, хатуулгын хэмжээ нь техникийн тодорхойлолт дахь үзүүлэлтээс бага буюу алхны хатуулгын хэмжээ нь НВ 190-229 байх ёстойгоос НВ 122-124 байсан, хүлээн зөвшөөрөхүйц чанар стандартын ш*******лага хангаагүй” гэсэн үндэслэлүүдээр татгалзсан байна. /Тендерийн материалд/
2.10.Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. /ХХ-ийн 13-14 дэх тал/
2.11.Сангийн яам нь гомдлыг хянаад 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/6110 дугаар албан бичгээр “Д******* их э*******”ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж, харин тендерийн ялагч “Б” ХХК-ийн шалгаруулсан нь үндэслэлгүй гэж үзэж, тендерийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийлүүлэн дахин хийхийг даалгажээ. /ХХ-ийн 15-17 дахь тал/
2.12.Сангийн яамны уг шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дахин үнэлгээ хийж, ялагчаар “Х******* с*******” ХХК-ийг шалгаруулж, тендерийн ялагчтай гэрээ байгуулсан байна. /ХХ-ийн 88 дахь хуудас/
2.13.Энэхүү шийдвэрт “Д******* их э*******”ХХК дахин гомдол гаргахад Сангийн яам “өмнө шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар гаргасан гомдлыг хянахгүй” гэж үзэн гомдлыг буцаасан.
2.14.Захиалагч “Дулааныдөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь тендерийн ялагч “Х******* с*******” ХХК-тай браа худалдан авах гэрээ байгуулсан байгаа зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг ш*******лагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ” гэж, мөн зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий ш*******лагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд мөн хэсгийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”гэж, мөн хэсгийн 28.1.2-т “ш*******лагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” гэж заасан байна.
3.2.Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх” гэж, 51 дүгээр зүйлийн 51.1-т “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна” гэж, мөн зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан учраас хариуцагч Үнэлгээний хороо тендерт үнэлгээ өгөх, ялагчийг тодруулахдаа тодорхой асуудлаар шийдвэр гаргах, үнэлгээ өгч шийдвэрлэх эрх хэмжээтэй.
3.3.Нэхэмжлэгчийн “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны ДЦС/ дугаартай “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, “Д******* их э*******” ХХК-ийг тендерт шалгаруулалтад шалгаруулаагүй “2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаар мэдэгдэлийг хүчингүй болгуулах” ш*******лагын үндэслэлийн тухайд:
3.3.1.Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал, Захиалагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК дахин зарласан тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-т “Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар дээж ирүүлэх” гээд “1002010101 нөөцийн дугаартай бутлагч алх 1 ширхэгийг тендер нээхээс өмнө станцад авчирч, станцын МСГЛ-т ирүүлсэн дээжийг техникийн тодорхойлолтод заасны дагуу шалгаж үзнэ” гэсэн нэмэлт оруулсныг нэхэмжлэгч зөвшөөрч тендерт орсон байгаа тул шүүх хуралдаан дээр “лабораторын дүнг зөвшөөрөхгүй, одоо шинжилгээ хийлгэх хүсэлтэй” гэж маргаж буйг хүлээн авах үндэслэлгүй болно.
3.3.2.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай сонирхогч этгээдийн үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын таваас доошгүй өдрийн өмнө, тендер шалгаруулалтын бусад аргын хувьд ажлын гурваас доошгүй өдрийн өмнө тус тус хүлээн авна” гэж заасан.
3.3.3.Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч “Д******* их э*******”ХХК нь захиалагч өөрийн лабораторид дээжийн шинжилгээг хийх, шалгаруулалтын энэ аргыг зөвшөөрөхгүй гэж үзсэн бол Тендерийн баримт бичгийн энэ заалтад холбогдуулан гомдлоо гаргах ёстой ба гомдол гаргахгүйгээр тендер шалгаруулалтанд оролцсон бол Тендерийн баримт бичгийг зөвшөөрсөн гэж үзнэ.
3.3.4.Нэхэмжлэгч “Д******* их э*******”ХХК нэгэнт зөвшөөрч орсон тендерийнхээ баримт бичгийн дагуу Бараа материалын тодорхойлолт хэсэгт заасны “алхны хатуулаг “НВ 190-228” байхаар тогтоосон техникийн ш*******лагыг хангаагүй, “НВ 122-124” хатуулагтай алх ирүүлсэн нь лабораторын шинжилгээгээр нотлогдож байгаа тул бол тус компанийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж шүүх үзэх үндэслэл байхгүй.
3.3.5.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээжийг шинжлүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, шүүх хуралдаан эхлэхэд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргах хүсэлт байхгүй гэж тайлбарласан атлаа хуралдааны дундуур “алхыг шинжлүүлэх хүсэлтэй” гэснийг хүлээн авахгүй.
3.3.6.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг ш*******аж болно” гэж, мөн зүйлийн 13.2-т “Захиалагч ш*******лагатай гэж үзвэл энэ хуулийн 13.1-д заасан шалгалт, туршилтыг өөрөө зохион байгуулж болно” гэж, мөн зүйлийн 13.3-т “Энэ хуулийн 13.2-т заасан шалгалт, туршилтыг хэрхэн зохион байгуулах тухай тендер шалгаруулалтын баримт бичигт зааж, оролцогчийг уг ажиллагаанд оролцох боломжоор хангана” гэж хуульчилсан байна.
3.3.7.Хуулийн дээрх заалтын дагуу захиалагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК тендерийн баримт бичигтээ “алхны дээж ирүүлэх, өөрийн лабораторид шинжилгээ хийхээ тодорхой заасан байгаа тул “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээ туршилтын тайланг буруутгах” үндэслэл шүүхэд нотлогдоогүй болно.
3.3.8.Нэхэмжлэгчээс өөрийн нийлүүлэх бүтээгдхүүнээ “Э ү” ТӨХК-ийн лабораторид шинжлүүлэхэд “алхны хатуулаг” ш*******лага хангасан байсан гэж тайлбарласан ч, энэ нь “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээ туршилтын тайланг үгүйсгэх баримт биш гэж үзлээ.
3.3.9.Өөрөөр хэлбэл, захиалагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь тендерийн баримт бичигтээ “алхны хатуулгыг өөрийн лабораторид шинжилнэ” гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч энэ ш*******лагыг зөвшөөрч тендерт оролцсон байгаа тул уг лабораторийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхгүй.
3.3.10.Нөгөө талаас “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн зарласан “ДЦС4/02/01 дугаартай Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг шалгаруулах тендерийн шалгаруулалтыг 2025 оны 02 дугаар сараас хойш оролцогчдийн гаргасан маргааны улмаас шийдвэрлэж чадаагүй нь тус цахилгаан станцын завсарын ажил удааширч, үйл ажиллагаа нь доголдож болзошгүй, нийтийн эрх ашигит ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл үүсэх боломжтой байдлыг харгалзан энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “алхын шинжлүүлэх” гэсэн үндэслэлээр хойшлуулах ш*******лагагүй гэж үзсэн.
3.3.11.Эдгээр үндэслэлээр тендерийн Үнэлгээний хороо 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Д******* их э*******” ХХК-ийн тендерээс “... ТШЗ 17.4-д заасны дагуу ирүүлсэн алхны дээж нь техникийн тодорхойлолтын ш*******лагад нийцээгүй татгалзсныг хуульд нийцсэн гэж дүгнэж, шийдвэрлэв.
3.4.Нэхэмжлэгчийн “... захиалагч болон Үнэлгээний хороог буруутгаж, ТШЗ-20.1-ийн 6-д "Нууцалсан баримт бичиг мэдээлэл"-ийн жагсаалтыг баталгаажуулж ирүүлэх, өмнө нийлүүлсэн бараа материалын лабораторийн шинжилгээ, туршилтын тайланг ирүүлэх, мөн өөрийн цутгуурын механик цехтэй байх ш*******лагуудыг тавьсан атлаа эдгээр ш*******лагыг хангаагүй "Х******* С*******” ХХК-ийг шалгаруулсан нь тендерийн баримт бичигт заасан ш*******лага болон хуулийг зөрчсөн” гэх үндэслэл нотлогдохгүй байна.Үүнд:
3.4.1.Гуравдагч этгээд “ с*******” ХХК-ийн тендерийн материалын “Нууцалсан баримт бичгийн жагсаалт” гэсэн хүснэгтэд тус компани “байхгүй” гэж бөглөсөн ирүүлсэн байгаа жагсаалтыг баталгаажуулж ирүүлээгүй гэх үндэслэл нотлогдоогүй./Тендерийн материалд/
3.4.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, … асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж, мөн зүйлийн 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэжээ.
3.4.3.Хуулийн энэ заалтын зохицуулалт нь тодорхойгүй асуудлаар тодруулга авч болох заалтын гипотези нь өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй байх нөхцлийг тогтоосон байгаа бөгөөд ийнхүү дүгнэх эрх хэмжээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.7-д зааснаар Үнэлгээний хороонд хадгалагдаж байгаа болно.
3.4.4.Иймд Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, “Х******* с*******” ХХК нь хэдийгээр өмнө нийлүүлж байсан ижил төстэй бараа материалын лабораторийн шинжилгээний бичгийг ирүүлээгүй боловч нэгдүгээрт, эрчим х салбарын өндөржүүлсэн бэлэн байдал, хоёрдугаарт, тендерт дахин дахин гомдол гарч хугацаа их алдсан тул алхан бутлуурын алхны нөөцгүй болж станцын үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэлтэй нөхцөл үүссэн, гуравдугаарт, засварын хугацаа хэтэрсэн, өвөлжилтийн бэлтгэл ажил шахагдаж байгаа, дөрөвдүгээрт, 2024 онд “Х******* с*******” ХХК нь ш*******лага хангасан алх нийлүүлж байсан бөгөөд нийлүүлж байсан алхны металлын шинжилгээний акт нь манай станцын Металл судлал гагнуурын лабораторийн архивт хадгалагдаж байсныг гаргуулан авч хянан үзсэн” гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хууль бус гэж үзээгүй.
3.4.5.Тодруулбал, хариуцагч Үнэлгээний хороо нь гуравдагч этгээд “Х******* с*******” ХХК-ийн “өмнө тендерт нийлүүлсэн барааны тодорхойлолт”-ыг өөрт байгаа баримтаас гаргуулан авсан нь одоо тендерээр нийлүүлэх барааг ша*******лагад нийсэн эсэх асуудлын үндэслэл шууд болохгүй, энэ нь шударга өрсөлдөөнийг хязгаарласанд хамаарахгүй гэж дүгнэж байна.
3.4.6.Өөрөөр хэлбэл, Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/6710 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигт “Х******* с*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “... өмнө нийлүүлсэн бараа материалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, туршилтын тайлан гэсэн ш*******лагад нийцэх эсэхийг захиалагч хянаж үзээгүй байна” гэж үзээд “хянан үзэхийг даалгаж” шийдвэрлэсний дагуу хариуцагч Үнэлгээний хороо нь “Х******* с*******” ХХК-ийн өмнө нийлүүлсэн алхны металлын шинжилгээний акт Металл судлал гагнуурын лабораторийн архивт хадгалагдаж байсныг гаргуулан авч үнэлгээндээ харгалзан үзсэн нь хууль зүйн зөрчил биш гэж үзлээ.
3.5.Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд “Х******* с*******” ХХК-ийг тендерт оролцогч цутгуурын эд анги хийдэг, өөрийн цутгуурын болон механик боловсруулалтын цехтэй байх, цутгуурын эд анги борлуулсан туршлагатай болохыг нотолсон баримт бичиг, механик цех байхгүй байхад шалгаруулсан гэж маргасан үндэслэлгүй байна.
3.5.1.Тухайлбал, гуравдагч этгээд “Х******* с*******” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд үйл ажиллагааныхаа чиглэлийг төмөрлөг боловсруулах үлэл явуулахаар бүртгүүлсэн болох нь гэрчилгээгээр /ХХ-ийн 33 дахь тал/ нь, төмөрлөг боловсруулах үлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авсан болох нь Тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор /ХХ-ийн 34 дэх тал/, үийн машин механизм, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны ш*******лага хангасаныг нотолсон 6 дугаартай Гэрчилгээ болон Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14-06-024/12 дугаартай Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд дүгнэлтээр /ХХ-ийн 35-36 дахь тал/, шүүхэд гаргаж өгсөн үийн байрны фото зургаар /ХХ-ийн 36-39 дэх тал/ болон эдгээр баримт нь тендерийн материалд хавсаргагдсан байгаа зэргээр тус компани нь төмөрлөг боловсруулах цехтэй гэдэг нь нотлогдож байна.
3.5.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “цутгасан алхны өөг дарах токарийн суурь машинтай байх ёстой тул механик цехгүй гэж үзнэ” гэж маргасныг хариуцагч талаас “механик цехтэй байх шалгуур тогтоосон, уг ш*******лагад нийцсэн цутгуурын төхөөрөмжүүд бүгд байгаа, цутгасан алхыг гаргаад өрөмдөнө гэсэн ойлголт байхгүй, хэвээр цутгаад хэмжээ нь яг тохирсон гарч ирдэг, гадаргуугийн барзгаржилт гэж байдаг, энэ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг” гэх агуулгатай тайлбар гаргаж няцаасан.
3.5.3.Ийнхүү Тендерийн материалд авагдсан механик цехийн талаар танилцуулга, фото зураг зэргээр тендерт ш*******сан алхыг цутгаж байгаа болох нь нотлогдсон, түүнчлэн “механик цехийн стандарт” гэсэн баталсан Монгол Улсын стандарт байхгүй байгаа тул “Х******* с*******” ХХК-ийг механик цехгүй гэж үзэх үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэв.
3.6.Нэхэмжлэгчийн “... ТШЗ-ийн 18.1, 20.1-т " "Ижил төстэй бараа нийлүүлснийг нотлох гэрээний туршлагад бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх, 2022, 2023 онд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх, нотолгоо, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх, гэрээнүүдийг баталгаажуулж ирүүлэх" ш*******лагыг тавьсан байхад шалгарсан "Х******* с*******” ХХК нь уг ш*******лагыг хангасан нотлох баримтуудыг ирүүлээгүй” гэсэн нь доорхи нотлох баримтаар няцаагдаж байна.Үүнд:
3.6.1.“Х******* с*******” ХХК нь тендерийн материалдаа ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, гэрээ дүгнэсэн актыг ирүүлсэн байгаа бөгөөд эдгээрээс зарим гэрээ дүгнэсэн актаар тус компани нь 2023 онд “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-тай 17,886,000.00 төгрөгийн, “Э дулааны цахилгаан станц” ТӨХК-тай 81,985,200.00 төгрөгийн, “Ц ш” ТӨХК-тай 1,519,794,760.00 төгрөгийн, мөн 2024 онд “Ц ш” ТӨХК-тай 1,091,233,000.00 төгрөгийн цутгамал бүтээгдхүүн нийлүүлж, тооцоо нийлсэн акт үйлджээ.
3.6.2.Энэ гэрээ дүгнэсэн актаас үзвэл “Х******* с*******” ХХК-ийн 2023, 2024 онд нийлүүлсэн барааны үнэ тус бүртээ 1 тэрбум төгрөгийг давсан, ийм баримтаа тендерийн материалдаа хангалттай нотлхоор ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “гуравдагч этгээдиыг ш*******лага хангасан барим ирүүлээгүй” гэх тайлбар, үндэслэл нь няцаагдаж байна.
3.7.Дээрх хууль зүйн үндэслэл болон шүүхэд тогтоогдсон үйл баримтуудаар нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн энэхүү ш*******лага, түүний үндэслэл нотлох баримтаар нотлогдоогүй, маргаж байгаа актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжэлийн энэхүү ш*******лагыг хэрэгсэхгүй болгож хуль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
3.8.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн ш*******лага болох “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох Д дугаар тендер шалгаруулалтаар “Х******* С*******” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгож, захиалагчтай байгуулсан (захиргааны гэрээ) 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Д/2025/284 дугаар “Дотоодын эд анги нийлүүлэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох гэх тухайд:
3.8.1.Нэхэмжлэгч нь энэ ш*******лагынхаа хүрээнд захиргааны акт болон гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1, 55.13, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41, 41.1.1, 41.1.6-д заасныг зөрчсөн тул илт хууль бус гэснийг хянасан.
3.8.2.Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна” гэж, мөн зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, мөн зүйлийн 55.13-д “хуульд заасан бусад" гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41-д "Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна” гээд мөн зүйлийн 41.1.1-д “энэ хуулийг зөрчиж гэрээ байгуулсан” гэж, мөн хэсгийн 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн" гэж тус тус заажээ.
3.8.3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн ш*******лагынхаа хүрээнд тендер шалгаруулалтыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан “Х******* С*******” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг болон захиалагчаас тус компанитай байгуулсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Д/2025/284 дугаар “Дотоодын эд анги нийлүүлэх гэрээ”-г илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэхүү нэхэмжлэлийн ш*******лагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Шүүхийн үнэлсэн дээрх баримтууд шүүхэд цахим хэлбэрийн нотлох баримтаар авагдсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан баримтууд болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.1, 50.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д******* их э*******” ХХК-ийн гаргасан “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны ДЦС/ дугаартай “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, “Д******* их э*******” ХХК-ийг тендерт шалгаруулалтад шалгаруулаагүй “2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаар мэдэгдэлийг хүчингүй болгуулах, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтаар “Д******* их э*******”ХХК-ийн тендерийг дахин хянан үзэх, үнэлгээ хийхийг Захиалагч болон Тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах, “Х******* С*******” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, захиалагчтай байгуулсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Д/2025/284 дугаар “Дотоодын эд анги нийлүүлэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” ш*******лага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Д******* их э*******”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ