| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/02503/И |
| Дугаар | 192/ШШ2025/02472 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/02472
| 2025 03 31 | 192/ШШ2025/02472 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын гудамжид байрлах, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-г захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн *******-******* тоотод оршин суугч Г.******* нь гудамж талбай олон нийтийн газарт архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, ахуйн хүрээнд архиддаг тул түүнийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Тайлбар байхгүй. Миний бие албадан эмчилгээнд хамрагдахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс Г.*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал, 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтийг тус шүүхэд гаргасан, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан этгээд болох Г.*******ын төрсөн дүү Г.Сайнбэлэг, хэсгийн ахлагч нарын хүсэлтийг үндэслэж шүүхэд хандсан байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Г.******* нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эх Г.Дашжаргалыг гэр бүлийн хүчирхийлэлд оруулж сэтгэл санааны болон бие махбодын зовиур шаналалд оруулдаг, цаашид гэр бүлийн хүчирхийлэл шинжтэй гэмт хэрэг үйлдэх боломж нөхцөл бүрдсэн болох нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Г.*******ын төрсөн дүү Г.Сайнбэлэг, хэсгийн ахлагч нарын мэдүүлэг, түүнчлэн зөрчил гаргаж байсан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан баримт, тайлбар зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн гуравдагч этгээд Г.******* нь архины хамааралтай болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу Г.******* нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Мөн Г.*******ыг архины албадан эмчилгээнд явуулахыг түүний төрсөн дүү Г.Сайнбэлэг зөвшөөрсөн тул гэр бүл төрөл садангийн хүнд эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан, архины албадан эмчилгээнд явуулахаар зөвшөөрөл авч, мэдэгдсэн гэж үзнэ.
Гуравдагч этгээдээс сайн дураар архины эмчилгээнд хамрагдах боломжгүй тухай, тайлбар өгсөн байх ба түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримтаар өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь тогтоогдох ба согтуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр захиргааны журмаар албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14, 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/-г албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Г.*******ыг албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэхийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргаагүй бол дээрх хугацаа дууссан өдрөөс тус шийдвэр хүчин төгөлдөр болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД