Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0865

 

2017 оны 12 сарын 13 өдөр                 Дугаар 221/МА2017/0865            Улаанбаатар хот

 

“А.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, гуравдагч этгээд “Т.Э” ХХК-ийн төлөөлөгч А.Бат-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, гуравдагч этгээд “Т.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарын гаргасан давж заалдах гомдлоор, “А.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны Юдугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А.С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн Г.*******, Д.*******, С.Л нарт холбогдох хэсгийг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Т.Э” ХХК-д холбогдох хэсгийг, 2016 оны 10 дугазр сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжпэлийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Т.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А.С” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг тодруулаагүйн улмаас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн.

Учир нь нэхэмжпэгч “А.С” ХХК анх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг илт хууль бус тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжпэлийг гаргасан байдаг. Түүний дараа 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэд хэдэн захиргааны акт буюу захирамжийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай шийдвэрийнхээ үндэслэх болон тогтоох хэсэгтээ “...Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж илт хууль бус байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ” хэмээн дүгнээд “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

Энэ нь анхан шатны шүүх нэхэмжпэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байсныг илэрхийлж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаараа буюу нэхэмжлэгч “А.С” ХХК шүүхэд зарга мэдүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргахдаа Булган аймгийн Бугат сумын Засаг даргын А/109 дүгээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан эсэх, эсвэл тус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан эсэхийг тодорхой болгосны үндсэн дээр анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй байсан.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т заасан захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийг хольж хутган нэг шаардлагыг 2 талтайгаар шийдвэрлэж байгаа мэт ойлгомжгүй шийдвэр гаргасан байна.

Нэхэмжпэгч хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй хэдий боловч маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, улмаар үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр буюу нэхэмжлэгчийн шүүхээс чухам юуг хүсэж, ямар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаад байгааг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах эсвэл захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нь тус тусдаа бие даасан шаардлага бөгөөд түүнийг нэг захиргааны акттай холбоотой шүүхийн маргаан дээр зэрэгцүүлэн гаргах, тус зэрэгцүүлсэн шаардлагыг захиргааны хэргийн шүүх тодруулахгүйгээр эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А.С” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг тодруулахгүйгээр Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжпэл гаргах хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр огт дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хэрвээ нэхэмжлэгч “А.С” ХХК Захиргааны хэргийн шүүхэд А/109 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хууль тогтоогч хуулиар тогтоож өгсөн.

Харин нэхэмжлэгч А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шүүх зайлшгүй хянах учиртай. Гэтэл Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус асуудал дээр ямар ч дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий захиргааны акт болох А/109 дүгээр захирамж болон холбогдох зарим захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан зарга мэдүүлсэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны асуудлыг хөндөөгүй хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “А.С” ХХК маргаан бүхий захиргааны акт болох 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хожим мэдсэн гэх боловч 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус захирамжтай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Булган аймгийн Засаг даргад албан бичгээр хандаж гомдол гаргасан, тус гомдлын хариуг Булган аймгийн Засаг даргын зүгээс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн байдаг бөгөөд үүнээс хойш “А.С” ХХК-ийн шүүхэд хандаж зарга мэдүүлэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй.

Гэтэл нэхэмжпэгч шүүхэд тус хугацаанаас 1 жил 8 сарын дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжпэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм.

... Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй манай “Т.Э” ХХК-ийн хувьд тус сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн маргаан үүсгээд буй 223 га газартай холбоотойгоор ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж санхүүгийн эрсдэлийг хүлээгээд байгаа. Гэтэл анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан гуравдагч этгээд нарын эрх ашгийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Манай “Т.Э” ХХК 2008-2016 оныг хүртэл тус газар эзэмшсэний төлбөрт 1,820,960 төгрөгийн газрын төлбөрийг төлөөд байгаагийн дээр газар тариалан явуулахаар 225 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийг түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Анхан шатны нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал дор дурдсан байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилж, тодруулсан байдаг. Анх гаргасан нэхэмжпэлийн Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын шаардлага 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж хууль бус тул хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн 39 дүгээр захирамжаар олгосон 100 га газрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны А/139 дүгээр захирамжаар Г.*******д 20 га, Д.*******д 40 га С.Лхагвасүрэнд 40 га газрыг давхардуулж илт хууль бусаар газар олгосон.

Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны А/34 дүгээр захирамжаар “С” ХХК-д 80 га газар олгосон захирамж,

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар “Т.Э" ХХК-д манай компанийн эзэмшлийн газраас 223 га газрыг давхардуулан олгосон дээрх илт хууль бус захирамжуудыг тус тус хэрэгсэхгүй болгож дээрх аж ахуй нэгжүүдэд олгосон газар эзэмших гэрчилгээ /байдаг эсэх нь тодорхойгүй байгаа/ эрхийг нь хүчингүйд тооцуулах,

Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны 39 дүгээр захирамжаар “А.С” ХХК-д олгосон 100 га газар, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С.Лхагвасүрэнд 40 га газруудын шүүхийн шийдвэрийг үл тоон давхардуулж илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгох,

Бугат сумын Засаг дарга Б.Бадарчийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны А/34 дүгээр захирамжаар “С” ХХК-д тариалангийн газрын зориулалтаар 80 га газар олгосон захирамжийг хүчингүй болгох,

Бугат сумын Засаг дарга Б Бадарчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны А/44 дүгээр захирамжаар “Т.Э” ХХК-д манай компанийн эзэмшлийн тариалангийн газрыг илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгох,

Шүүхийн шатанд хариуцагч тал манай компанийг хууран мэхэлж шинээр 218 га газар олгохоор болж эвлэрлийн гэрээ байгуулсан. Хууль бус эвлэрлийн гэрээг хянахаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах явцад Бугат сумын дараагийн Засаг дарга Д.Дэмбэрэлдоржийн манай компанийн эзэмшлийн 190 га газрыг “А.Т" ХХК-д шилжүүлэн олгосон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжийг хүчингүй болгох юм.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч тал “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын

  1. оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
  2. оны 12 дугаар сарын 02-ны 39 дүгээр захирамжаар “А.С” ХХК-д олгосон /93 га/ газрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар 20 га, Д.О 40 га, С.Л-д 40 га газруудыг шүүхийн шийдвэрийг үл тоон давхардуулж илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгох” гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын төрлөө өөр өөрөөр тодорхойлж ойлгомжгүй байдлаар гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан зохицуулалтад хамааруулан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Зүй нь анхан шатны шүүх нэхэмжпэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, эсхүл 106.3.2-т заасан шийдвэрийн алийг нь гаргуулахыг шүүхээс хүсч буйг тодруулсны дараа маргааныг шийдвэрлэх ёстой байхад ингэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй гэж үзэж байна

Хоёр. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохоор заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заажээ. 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжпэгч “А.С” ХХК-тай байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2 2-т газрын төлбөрийн хэмжээг 181,806 төгрөгөөр тогтоож, газрын төлбөрийг 2 дугаар улиралд 90,903 төгрөг, 3 дугаар улиралд 90.903 төгрөгийг төлөх төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлж

байхаар тусгасан.

Нэхэмжлэгч “А.С” ХХК 2012 онд гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн гүйцэт төлөх үүргээ зөрчиж улиралд буюу /2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 181,800 /төгрөг дутуу төлсөн/ төгрөгийг төлсөн. Мөн гэрээнд заасны дагуу 2013 оны 2 дугаар улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор 90,903 төгрөгийн газрын төлбөрийг төлөх ёстой байсан боловч мөн л төлөөгүй. Энэ мэтчилэн “А.С" ХХК хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, эзэмших эрхтэй газар дээрээ үйл ажиллагаа огт явуулаагүй үйл ажиллагаа явуулахгүй буюу газраа өнжөөж байгаа шалтгаан үндэслэлээ Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “Тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх” гэсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэжүзэж байна.

2.2. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч тал маргаан бүхий акттай холбоотойгоор хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжпэл гаргах боломжтой” байсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй.

... Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хүчингүй болгуулах илт хууль бус болохыг тогтоолгох аль нь байснаас үл хамааран нэхэмжпэл гаргах хугацааг тооцохоор, нэхэмжлэгч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажпын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заажээ. Нэхэмжпэгч 2013 оны 06 дугаар сард газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон захирамж гарсан гэдгийг мэдсэн нь манай газрын даамлын тайлбар болон “Бид газрын төлбөрөө төлөх гээд газрын даамал Ж.Ганбаттай утсаар ярьтал танай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоныг мэдсэн” гэх өмнөх шүүх хурандаан дээр хэлсэн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Тухайн үед нэхэмжпэгч тал газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон шийдвэр гарсныг мэдсэний дараа шууд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр 1 жил 5 сарын хугацаа өнгөрсний дараа 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг бөгөөд уг гомдолдоо мөн маргаан бүхий актын хуулбарыг хавсаргаж өгсөн. Булган аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 дугаар албан бичгээр захирамжаа хүчингүй болгохыг Бугат сумын Засаг даргад мэдэгдсэн байдаг. Үүнээс үзэхэд ч нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр маргаан бүхий актыг бичгээр гардаж авсан гэж үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжпэл гаргах эрх нь нээлттэй байжээ.

Мөн нэхэмжпэгч маргаан бүхий актыг гарсныг бичгээр гардаж авснаас хойш шүүхэд нэхэмжпэл гаргах хугацааг 30 хоногоор тооцож үзвэл 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор Булган аймгийн Засаг даргын шийдвэрийг гарснаас хойш шүүхэд нэхэмжпэл гаргах хугацааг 30 хоногоор тооцвол 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч уг хугацаанаас хойш 1 жил 6 сар өнгөрсний дараа 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжпэгч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Засаг даргад хандаж дахин өргөдөл гаргасан байдаг бөгөөд энэ үед мөн л шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заажээ.

Дээр дурдсан хугацаануудад нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүрэн боломжтой байсан нь харагдаж байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцлагын асуудал гэж үзэж

байна.

Ийм учраас 2013 оны 06 дугаар сард гарсан захиргааны актын талаар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн ЭВЧ маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжпэгчийн эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдүүдэд олгосон шийдвэрүүд нь ихэвчлэн

  1. оны сүүлээр гарсан байдаг бөгөөд хэрэв нэхэмжпэгч тал тухайн үед хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаж эрхээ эдэлсэн бол одоо ийм асуудал үүсэхгүй байх бүрэн боломжтой байсан, нэгэнт нэхэмжпэгч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахгүй байсан тул сумын өмнөх Засаг дарга өөрийн гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсон, нөгөөтээгүүр төрийн алба тасралтгүй явагдах ёстой тул уг газрын бусад иргэн, хуулийн этгээдүүдэд эзэмшүүлсэн гэж ойлгож байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “А.С” ХХК-аас анх шүүхэд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “А.С” ХХК-д олгосон 100 га газрыг Бугат сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар Г.Б-д 20 га, Д.О-д 40 га, С.Л-д 40 га-аар давхардуулж, илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар “С” ХХК-д тариалангийн зориулалтаар 80 га газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар “Т.Э” ХХК-д манай компанийн эзэмшлийн 223 га газрыг илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгуулах, мөн манай компанийн эзэмшлийн 190 га газрыг “А.Т” ХХК-д шилжүүлэн олгосон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

  1. Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар нэхэмжпэгч “А.С” ХХК-ийн тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 3 нэгж талбарын нийт 472 га газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулаагүй гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр байсан нь дараах байдлаар тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжпэгч компани тус аймгийн Бугат сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 дугаар захирамжаар 471 га газар эзэмших эрхийн гэрчилгээг “Н” ХХК-иас шилжүүлэн авсан болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжпэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн хувьд шилжүүлэн авснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  1. Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар “С” ХХК-д Бугат сумын Баянтөгөл багийн нутаг Бороодойд тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 80 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сумын Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/43 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “С” ХХК-д 80 га газар эзэмшүүлсэн нэхэмжпэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүх энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

  1. Мөн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар иргэн Г.Б-д 20 га, Д.*******д 40 га, С.Л-д 40 га газрыг тус тус газар тариалангийн зориулалтаар Бугат сумын Баянтөгөл багийн нутаг Бороодойд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба дээрх 3 иргэнд эзэмшүүлсэн 100 га газар нь нэхэмжпэгчээс уг газрын кадастрын зургийг гаргаагүй, газрын мэдээллийн санд оруулаагүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч сумын газрын даамал уг газрын кадастрын зургийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийг баталсан Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад уг газрыг дээрх иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь,
  2. мөн сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А/144 дүгээр захирамжаар “Т.Э” ХХК-д тариалангийн зориулалттай 223 га газрыг ззэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь,
  3. мөн сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжаар “А.Т” ХХК-д 190 га газрыг эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “А.С” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг хувааж иргэд, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч Бугат сумын Засаг даргын А/109 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон тул уг хууль бус захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэх бөгөөд уг хууль бус захирамжийн дараа гарсан захирамжууд нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

  1. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч “А.С” ХХК нь Бугат сумын Засаг даргад холбогдуулан 2011 оны А/107 дугаар захирамжаар шилжүүлэн авсан 3 нэгж талбар бүхий 471 га газраас 100 га /93 га/ газрын кадастрын зургийг гаргаагүй мэдээллийн санд ороогүй талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэгч эвлэрснээр Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр шүүгчийн эвлэрлийг баталсан захирамж гарсан.

Шүүгчийн дээрх захирамж гарахаас өмнө сумын Засаг дарга 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар нэхэмжпэгчийн 3 нэгж талбар бүхий газрын эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон талаар нэхэмжлэгч мэдээгүй байсан болох нь тэдгээрийн тайлбар, дээрх үйл баримтаар нотлогдож байна.

Улмаар нэхэмжпэгч А/109 дүгээр захирамж гарсныг мэдэж Булган аймгийн Засаг даргад хандахад аймгийн Засаг даргаас Бугат сумын Засаг даргад “...гэрчилгээ авснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд заасан шаардлага хангахгүй байна. Иймд А/109 дүгээр захирамжаа хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж ажиллахыг мэдэгдье” гэсэн албан бичгийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн байна.

Аймгийн Засаг даргын дээрх мэдэгдлийг биелүүлэхгүй байгаа талаар дахин хандахад аймгийн Засаг даргаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу, мөн сумын Засаг даргаас “аймгийн Засаг даргын албан тооттой танилцсан, шийдвэрлэх боломжгүй хууль тогтоомжийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүл” гэсэн хариуг мөн өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй ба энэ талаарх гомдол ундэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжпэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага болох сумын Засаг даргын нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн гэх захирамжуудыг хариуцагчаас нэхэмжлэгчид хэдийд, хэрхэн мэдэгдсэн талаар баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус, хууль бус байсан эсэхийг тодруулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах”, хариуцагчийн “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар” гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ