2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05009

 

2025            06              10                                           192/ШШ2025/05009                               

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зохигчид дараах байдлаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:

1/ Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч талд LEXUS маркийн,06 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 0УАУ улсын дугаартай суудлын автомашиныг 130,000,000 төгрөгт тооцон, “Соёмбо финанс” ББСБ-ын “Дугаар 18/1720” Зээлийн барьцаанаас чөлөөлөн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Э.Э хүлээлгэн өгч, эзэмшигчийн нэр шилжүүлнэ. Н.Б нь тохиролцсон хугацаанд автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч талд автомашины үнэ 130,000,000 төгрөгийг төлнө;

2/ 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Э Хаан банк 02 тоот дансанд шилжүүлэн өгч, нэхэмжлэгч тал нь хүлээн авсан бэлэн мөнгө, автомашиныг хасч тооцон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгээс татгалзана.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 907,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ ГЧИД                                                      -