2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04205

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04205

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбааатар хот, дүүрэг, хороо, гудамж, хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 30,225,793.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.08.20-нд 6000267650 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 29,530,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000267650 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагч нь 121 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

...Иймд хариуцагч Д.*******гаас гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 27,955,476.4 төгрөг, хүүгийн төлбөрт 2,221,753.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,562.72 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 30,225,793.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.*******гаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.******* миний бие ******* ХК-иас 2024 оны 0******* сарын 20-ны өдөр зээл авч одоогийн байдлаар 30,225,793.03 төгрөгийн өртэй байгаа нв үнэн. *******ны нэхэмжилсэн 30,225,793.03 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, төлжөбарагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 30,225,793.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,225,793.03 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,078 төгрөгийн 154,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 154,539 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 154,539 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.******* нь Зээлийн гэрээний үүрэгт нийт 30,225,793.093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 309,078 төгрөгийн 154,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 154,539 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******гаас 154,539 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА