2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/02499

 

 

 

 

 

 

 

 

2025 03   31

192/ШШ2025/0299

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, дүгээр байр, 39 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байр, 1 тоот хаягт оршин суух, овогт Эрдэнэчи мэг /РД: ЧЙ6908006/ нарт холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 86,891,300 төгрөг, олох ёстой байсан ашиг болох 3,300,000 төгрөг нийт 121,191,300 төгрөгийг гаргуулах, Смарт ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг Ж.*******ээс гаргуулж, М.*******ад хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* хариуцагч Ж.*******, нарт холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 86,891,300 төгрөг, олох ёстой байсан ашиг болох 3,300,000 төгрөг нийт 121,191,300 төгрөгийг гаргуулах, Смарт ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг Ж.*******ээс гаргуулж, М.*******ад хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ: Иргэн М.******* иргэн Ж. *******тэй хамтран ажиллахаар аман хэлцэл хийж, хамтын үйл ажиллагааны нөхцөлийг дараах байдлаар тохиролцсон байдаг Үүнд: Иргэн М.******* ломбардын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх мөнгөн хөрөнгийг оруулах; /2 сая төгрөгийн үнэ бүхий сейф худалдан авсан/, иргэн Ж.******* ломбардыг бие даан ажиллуулж ашиг орлого олох, олсон ашгаасаа cap бүр 3,000,000 төгрөгийг цалин хэлбэрээр иргэн М.*******ад өгөх; хамтран ажиллах тодорхой хугацаа тохиролцоогүй, ашигтай байвал цаашид үргэлжлүүлэх ажиллуулна гэж тохиролцсон. Иргэн М.*******, Ж.******* нар 2022 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх хамтран ажиллах аман хэлцлийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хамтран явуулсан. Иргэн Ж.******* 2022 оны 03 сараас эхлэн cap бүр 3,000,000 төгрөг өгч байсан боловч 2023 оны 05 сард 1,700,000 төгрөг өгөөд түүнээс хойш хамтран ажиллах хэлцлийн дагуу cap бүр өгөхөөр амласан 3,000,000 төгрөгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иргэн М.******* 2022 оны 03 сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран хариуцагч ийн эзэмшлийн ХААН банкны 592630671 тоот дансаар дамжуулан бусдад барьцаалан зээлдүүлэх мөнгийг тухай бүр шилжүүлсэн бөгөөд нийт 86,891,300 шилжүүлсэн болох нь ХААН банкны дансны хуулгаар нотлогдож байгаа. Хамтран хариуцагч иргэн өөрийн эзэмшлийн ХААН банкны дансаар 86,891,300 төгрөгийг шилжүүлэн авсан, уг мөнгөний хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, иргэн М.******* тэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, т ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй, өөрөөр хэлбэл, Иргэний Хуулийн 92.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн 92.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа болно. Иргэн Ж.******* хамтран ажиллах аман хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй/цалин хэлбэрээр өгөхөөр тохиролцсон мөнгө өгөх үүргээ биелүүлээгүй/ байх тул иргэн М.******* хамтран ажиллах хэлцлээсээ татгалзаж, 2023 оны 05 сараас 2025 оны 02 сар хүртэл өгөх ёстой байсан ашиг болох 6 300 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэн ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгө болох 86,891,300 төгрөгийг, иргэн М.******* хамтран ажиллах хэлцлээсээ татгалзаж байх тул 2023 оны 05 сараас 2025 оны 02 cap хүртэл өгөх ёстой байсан ашиг болох 6,300,000 төгрөгийг Ж.*******ээс гаргуулж иргэн М.*******ад олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд олох ёстой байсан ашиг болох 3,300,000 төгрөг болгож бууруулан нийт 121,191,300 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн. Мөн Смарт ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг Ж.*******ээс гаргуулж, М.*******ад хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: М.******* нь Смарт ломбард ХХК-ийг худалдаж авч, ломбардын үйл ажиллагааг надтай хамтран явуулах санал гаргасан. Хөрөнгө оруулалтад 81,655,000 төгрөгийг оруулсан. Ломбардын үйл ажиллагаа хэвийн явж байх үед сар болгон ашиг гэж нийт 2,000,000 төгрөгийг М.*******ад шилжүүлсэн. Харин 2023 оны 05 дугаар сараас ломбардын үйл ажиллагаа доголдсон учир нь ломбардад хулгай орж барьцаанд байсан гар утас үнэт зүйл алга болсон, мөн ломбардад барьцаанд тавьж байгаа гар утсыг хуурамч утсаар сольж залилуулсан зэргээр ломбард ямар ч ашиг орлогогүй болсон. Одоо эд зүйлийг залилсан, хулгайлсан хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. М.******* хамт ломбардын үйл ажиллагаа явуулна гээд огт ажил дээр ирдэггүй, сар болгон ашиг авахаар ирдэг, хамт энэхүү ломбардын ашиггүй ажилласан эрсдэлийг хүлээх ёстой. Би ээж ийн дансаар би М.*******аас мөнгө хүлээн авч байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, итгэмжлэл, ХААН банк дахь М.*******ын эзэмшлийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн   хаягаас   гэх мессенжер хаягтай харилцсан зурвас,

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: ХААН банк дахь дансны хуулга, ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл,

 

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: ХААН банк ХК-ийн 202 оны дүгээр сарын 0-ний өдрийн 29/377 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1, 0.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч М.*******аас хариуцагч Ж.*******, нарт холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 86,891,300 төгрөг, олох ёстой байсан ашиг болох 3,300,000 төгрөг нийт 121,191,300 төгрөгийг гаргуулах, Смарт ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг Ж.*******ээс гаргуулж, М.*******ад хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ж.*******тэй хамтран ажиллахаар амаар тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Смарт ломбард ХХК-ийн нэр дээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулсан. М.*******аас ломбардад 90,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, Ж.******* барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулахаар харилцан тохиролцож, ломбардын үйл ажиллагааны орлогоос сар болгон 3,000,000 төгрөгийг М.*******ад Ж.******* олгож байхаар тохирсон. М.*******аас Ж.*******ий ашиглаж байсан ХААН банкны 592630671 тоот Ж.*******ий ээж ийн дансанд 2022.03.26-наас 2022.06.20-ны өдрийг хүртэл 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ж.*******ээс сар болгоны ашиг 2023 оны 05 дугаар сарыг хүртэл 2,000,000 төгрөгийг өгөөд үүнээс хойш мөнгө өгөөгүй тул хариуцагч Ж.*******, нараас хөрөнгөө оруулсан 90,000,000 төгрөгөөс 86,891,300 төгрөгийг, сар болгон ашиг өгөх ёстой байсан ашгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 3,300,000 төгрөг нийт 121,191,300 төгрөгийг гаргуулах, Смарт ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг Ж.*******ээс гаргуулж, М.*******ад хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү ... гэжээ.

 

2.2. Хариуцагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... М.******* нь Смарт ломбард ХХК-ийг худалдаж авч, ломбардын үйл ажиллагааг надтай хамтран явуулах санал гаргасан. Хөрөнгө оруулалтад 81,655,000 төгрөгийг оруулсан. Ломбардын үйл ажиллагаа хэвийн явж байх үед сар болгон ашиг гэж нийт 2,000,000 төгрөгийг М.*******ад шилжүүлсэн. Харин 2023 оны 05 дугаар сараас ломбардын үйл ажиллагаа доголдсон учир нь ломбардад хулгай орж барьцаанд байсан гар утас үнэт зүйл алга болсон, мөн ломбардад барьцаанд тавьж байгаа гар утсыг хуурамч утсаар сольж залилуулсан зэргээр ломбард ямар ч ашиг орлогогүй болсон. Одоо эд зүйлийг залилсан, хулгайлсан хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. М.******* хамт ломбардын үйл ажиллагаа явуулна гээд огт ажил дээр ирдэггүй, сар болгон ашиг авахаар ирдэг, хамт энэхүү ломбардын ашиггүй ажилласан эрсдэлийг хүлээх ёстой. Би ээж ийн дансаар би М.*******аас мөнгө хүлээн авч байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.        Нэхэмжлэгч М.******* хариуцагч Ж.******* нар нь 2022 оны 03 дугаар

сарын 10-ны өдөр М.*******ын эзэмшлийн Смарт ломбард ХХК-ийн нэр дээр барьцаалан зээлдүүлэх газар /цаашид Ломбард гэх/ үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож, ломбардын хөрөнгө оруулалтыг М.*******аас мөнгөн хөрөнгөөр шилжүүлэхээр, харин Ж.******* ломбардын өдөр тутмын үйл ажиллагаа явуулж, ломбардын үйл ажиллагааны орлогоос сар болгон 3,000,000 төгрөгийг М.*******ад олгохоор тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй. Хамтран ажиллах гэрээгээр амаар байгуулсан байна.

3.2.        Хамтран ажиллах гэрээний дагуу М.*******аас өөрийн эзэмшлийн

ХААН банкны тоот данснаас Ж.*******ий ээж ийн ХААН банкны 592630671 тоот данс руу 8,563,300 төгрөгийг шилжүүлсэн болох нь М.*******аас ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ийн ХААН банкны 592630671 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банк ХК-ийн 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн 29/377 дугаартай албан бичгээр ирүүлсэн ийн ХААН банкны 592630671 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тус тус тогтоогдож байна /хх-5-10х, 25-66х, 93-102х, 113-176х/.

3.3.        Зохигчид хамтран ажиллах гэрээний дагуу Ж.*******ээс 2022 оны 03

дугаар сараас эхлэн 1 сарын хугацаанд ломбардын орлогын ашгаас сар болгон М.*******ад 3,000,000 төгрөг шилжүүлж нийт 2,000,000 төгрөгийг ломбардын ашигт өгсөнтэй зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч Ж.*******ээс энэхүү сар болгон ломбардын ашигт өгсөн 2,000,000 төгрөгийг М.*******ад ашиг орлогод өгснийг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Мөн М.*******ын ХААН банкны тоот дансанд ийн ХААН банкны 592630671 тоот данснаас 2,000,000 төгрөг үе шаттайгаар шилжиж орлогоор орж байсан болох нь М.*******ын ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, ХААН банк ХК-ийн 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн 29/377 дугаартай албан бичгээр ирүүлсэн ийн ХААН банкны 592630671 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар давхар тогтоогдож байна /хх-93-102х, 113-176х/.

.     Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг Хамтран ажиллах

гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, 76.2 дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж зааснаар зохигчид хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан нь энэ хуулийн заалттай нийцэж байх бөгөөд зохигчдыг хамтран ажиллах гэрээ байгуулсанд тооцно.

Харин зохигчид хамтран ажиллах гэрээний хугацаа, хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаа, талууд эрх, үүрэг болон оролцооны талаар шүүх хуралдаанд маргадаг боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана гэж зааснаар 76.3.1-т гэрээний талуудын нэр, хаяг, 76.3.2-т хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, 76.3.3-т талуудын эрх, үүрэг, 76.3.-т удирдлагын бүтэц, эрх, үүрэг, 76.3.5-т ашиг, алдагдлыг хуваарилах журам, 76.3.6-т гэрээнээс гарах журам, 76.3.7-т гэрээний хугацаа, 76.3.8-т гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журмыг тус тус зохицуулахаар тусгажээ.

Зохигчид гэрээг бичгээр байгуулаагүй тул тэдгээрийн шүүх хуралдаанд маргасан эрх, үүрэг болон талуудын оролцоо, гэрээний хугацааг шүүх талуудын хэлснээр тогтоох боломжгүй тул гэрээ байгуулсан 2022 оны 03 дугаар сараас гэрээний ашиг гэж нэхэмжлэгч М.*******ад өгсөн 1 сарын ашиг болох 2,000,000 төгрөгийг өгч дууссан өдрөөр гэрээний хугацаа дууссан тооцно. Өөрөөр хэлбэл гэрээний хугацааг 1 сараар тогтоож, 2022 оны 03 сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээг зохигчид байгуулсан гэж үзнэ.

 

5.     Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг зааснаар Хамтран ажиллах

гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээний хугацааг шүүх дээрх байдлаар тогтоосон тул Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссан тул хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцно. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу ломбарданд оруулсан мөнгөн хөрөнгө болох 8,563,300 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Харин сар болгон өгөх ашгийн төлбөрт нэхэмжилсэн 3,300,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

6.     Нэхэмжлэгч талаас хариуцагч Ж.*******, нарыг хамтран

ажиллах гэрээний дагуу ломбардын үйл ажиллагааг явуулаагүй нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон болон үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай байгаа гэсэн хоёр үндэслэлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр хуульчилсан. Харин нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхээс хамтран ажиллах гэрээний үр дүнг тооцож, нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг зааснаар тодорхойлсон. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

7.     Шүүхэд хариуцагч Ж.******* өөрийн ээж ийн ХААН банкны

592630671 тоот дансыг ашиглаж нэхэмжлэгч М.*******аас мөнгө шилжүүлэн авч, мөн М.******* руу мөнгө шилжүүлж байсан талаар тайлбар гаргасан. Харин нэхэмжлэгч талаас ийн ХААН банкны 592630671 тоот дансыг хариуцагч Ж.******* ашиглаж байсантай маргаагүй, ийг энэ хэргийн хамтран хариуцагч гэдгийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж зааснаас үзэхэд хариуцагч ийг М.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоодоогүй тул түүнийг хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

8.     Нэхэмжлэгч М.*******аас хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан Смарт

ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг Ж.*******ээс гаргуулж, М.*******ад хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн тухайд:

8.1.        Хэрэгт Смарт ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг

эх хувиар, тамга баримтыг нотлох баримтаар нэхэмжлэгч талаас гаргаагүй, мөн хариуцагчаас нотлох баримт гаргуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг гаргаагүй, хэрэгт энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт байхгүй байна. Мөн зохигчид нэхэмжлэлийн энэхүү шаардлагад шүүх хуралдаанд огт мэтгэлцээн өрнүүлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа тодруулах, нотлох чиг үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй тул шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагад дүгнэлт өгөх боломжгүй байх ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

9.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,

59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 963,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 580,766 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар, улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******ад олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******ээс 8,563,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,556,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох Смарт ломбард ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг эх хувиар, тамгыг Ж.*******ээс гаргуулж, М.*******ад хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******аас хариуцагч Ж.*******, нарт холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 86,891,300 төгрөг, олох ёстой байсан ашиг болох 3,300,000 төгрөг нийт 121,191,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчаас ийг чөлөөлсүгэй.

 

.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,271,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 580,766 төгрөгийг гаргуулан улсын орлогод орлохоор, улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******ад олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД