Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Г.Ц.ан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас С.ул овогт Г.н.нгийн Ц.аны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1703 0000 10107 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.уул овогт Г.н.нгийн Ц.ан,  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Ц.ан нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 07 цаг 45 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт дэвсгэрт Товчооны замд Тоёота приус маркийн 41-12 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө  гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Б.галын эзэмшлийн Л.В.ржийн жолоодож явсан Hyundai Sonata-5 маркийн 77-16 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Б.р-Э.ний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Hyundai Sonata-5  маркийн 77-16 ОРО дугаартай тээврийн хэрэгсэлд 480.000 төгрөгийн шууд, 770.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ц.ан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б.р-Э.ний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө би 6 цагийн өнгөрч байхад гэрээсээ гараад хот ...явж байх замдаа буюу 22-н товчооны хажуу замд нэг машинтай мөргөлдөөд миний эгэм хугарсан, тархиндаа доргилттой гэж гарсан... Би жолоочийн арын суудал хэсэг буюу нөгөө машин мөргөсөн хэсэгт суугаад явж байсан...тухайн үед миний эгэм хугарсан, 4 хавирга, бөөр асуудалтай байсан гэсэн...надад осол хэрэг гарснаас хойш баримтаар 1.200.000 төгрөгний хохирол учраад байна. ...би өглөө ажилдаа явж байсан ба сард дундажаар 800-900 мянган төгрөгний цалин хөлс авч байсан. Уг ослоос болж ажлаа хийж чадахгүй байдалд хүрээд байна. ...мөн би 10 хоног “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18),

“...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Г.Ц.анаас эмчилгээний мөнгө гэж нийт 1.600.000 төгрөг авсан тэр мөнгөөрөө эмчилгээгээ хийлгэсэн одоо биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Хохирогч Б.Б.р-Э.ний иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 21),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11905 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний булчингийн чангаралтай, цээжинд 8-н тоо боолттой, зүүн гар сойсон, зүүн ташаанд 4х2см хөх хүрэн шаргал өнгийн цус хуралттай, цээжний зүн хэсэг болон зүүн эгэм тэмтрэлтээр эмзэглэлтэй, амьсгалд 2 талд ижил оролцоно, эгэм орчим бага хэрэг хавдартай.  ...ДҮГНЭЛТ

1. Б.Б.р-Э.нийн биед зүүн 2, 3, 5-р хавирганы хугарал, нүүр, цээж, эгэмний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд  үүсгэгдэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50) ,

 

3. Иргэний нэхэмжлэгч Б.Б.галын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг хэрэг осол гардаг өдөр би өглөө 7 цаг өнгөрч байхад өөрийн эхнэрийн дүү Вачиндоржоор өөрийн нэр дээр байдаг “Hyundai Sonata-5” маркын 77-16 ОРО дугаартай автомашиныг жолоодуулаад Улаанбаатар хот орохоор Баруун Туруунаас гарсан. Тэгээд 22-н товчоо орох гэж байхад замаас нэг эмэгтэй хүн гар өргөөд суусан ба би жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад манай хүү Мөнхжаргал миний ард суугаад нөгөө эмэгтэй хүүгийн хажууд суугаад ойролцоогор 40 киломтер цагийн хурдтай явж байгаад тойргоор тойрох үед Улаанбаатар хот талаасаа ирж байсан нэг цагаан өнгийн “Toyota Prius” маркын автомашин миний машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд хажуу тийшээ хоёр дугуй нь дээрээ гарч иртэл би дотроо уначих нуу гэтэл эргээд дугуй нь дээрээ буусан. ...манай хүүгийн биед ямар нэг гэмтэл учраагүй....Би үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 7.700.000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28)

 

4. “Кости-Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 45-46),

5. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 5-9),

6. Мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 109 дугаартай магадлагаа:

“...1. “Toyota Prius” маркын 41-12 УБВ дугаартай авто машины жолооч Г.Ц.ан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

2. “Hyundai Sonata-5” маркын 77-16 ОРО дугаартай автомашины жолооч Л.Вачиндорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 47),

7. Гэрч Л.В.ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би гэрээсээ гараад Улаанбаатар хотын төв орох гээд явж байхад...22-н товчооны аюулгүйн тойргоор тойрохоор ойролцоогоор 40 киломтер цагийн хурдтай явж байхад цагаан өнгийн “Toyota Prius” маркын автомашин хот талаасаа наашаа явж байгаа харагдсан.  Тэгээд би тойрог дээр давуу эрхтэй учраас хөдөлгөөнөө үргэлжлүүлээд ортол нөгөө машин гэнэт миний машины зүүн хойд талын хаалга хэсэг рүү мөргөөд баруун талынхаа 2 дугуйн дээр хэсэг явж байснаа эргээд явж байсан зүг рүүгээ хараад зогссон байсан... тухайн үед замаас суусан эмэгтэй гэмтсэн байсан...машины хойд хаалга, хормой, голын багана хэсэг цөмөрсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

 

8. Шүүгдэгч Г.Ц.аны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 7 цаг 45 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Товчооны замд зүүнээс баруун чиглэлд Эмээлт зах орох гээд өөрийнхөө эзэмшлийн “Toyota Prius” маркын 41-12 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Эмээлт рүү салдаг зам дээр туслах замаар гол зам руу ортол гол замаар явж байсан 77-16 ОРО гэсэн “Hyundai Sonata-5” маркын автомашинтай мөргөлдсөн. ... “Hyundai Sonata” маркын автомашин баруунаас зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хот руу орж явсан. ...би машинхаа урд талаар уг машины баруун тал руу мөргөсөн. ... “Hyundai Sonata” маркын автомашинд сууж явсан... Б.р-Э.нэ гэх эмэгтэй гэмтсэн, өөр хүн гэмтээгүй ...автомашинд 480.000 төгрөгийн хохирол учирсан тэр хохирол болон Б.р-Э.ний эмчилгээний зардал болх 1.700.000 төгрөгийг төлж барагдуулсан...Тухайн үед харагдах орчин чөлөөтэй, зам халтирга гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн бага цаг агаар дулаахан байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 70-71),

9. Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 31, 76), тээрвийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн түр зөвшөөрлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 36), “Мөнгөн гүүр” эмнэлэгийн 1972 дугаар өвчний түүх (хавтаст хэргийн 52-64), Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн PCII14048824 дугаартай дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 74)

Хохирогчид хохирол, гэм хорын төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 20),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 78, 77), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 82-84) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ц.аныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

  1.  Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц.аныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Ц.ан нь СХД нутагт дэвсгэрт Товчооны замд, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 07 цаг 45 минутын орчим “Toyota Prius” маркын 41-12 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Б.галын эзэмшлийн Л.В.ржийн жолоодож явсан “Hyundai Sonata-5” маркийн 77-16 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.Б.р-Э.ний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Hyundai Sonata-5”  маркийн 77-16 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 480.000 төгрөгийн шууд, 770.000 төгрөгийн нийт хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б.р-Э.ний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө би 6 цагийн өнгөрч байхад гэрээсээ гараад хот ...явж байх замдаа буюу 22-н товчооны хажуу замд нэг машинтай мөргөлдөөд миний эгэм хугарсан, тархиндаа доргилттой гэж гарсан... Би жолоочийн арын суудал хэсэг буюу нөгөө машин мөргөсөн хэсэгт суугаад явж байсан...тухайн үед миний эгэм хугарсан, 4 хавирга, бөөр асуудалтай байсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11905 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 50) ,

- Иргэний нэхэмжлэгч Б.Б.галын мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаанбаатар хот орохоор Баруун Туруунаас гарсан. Тэгээд 22-н товчоо орохоор...ойролцоогор 40 киломтер цагийн хурдтай явж байгаад тойргоор тойрох үед Улаанбаатар хот талаасаа ирж байсан нэг цагаан өнгийн “Toyota Prius” маркын автомашин миний машины зүүн хойд хэсэг рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28)

- “Кости-Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 45-46),

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зулгийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 5-9),

- Мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 109 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 47),

- Гэрч Л.В.ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...22-н товчооны аюулгүйн тойргоор тойрохоор ойролцоогоор 40 киломтер цагийн хурдтай явж байхад цагаан өнгийн “Toyota Prius” маркын автомашин хот талаасаа наашаа явж байгаа харагдсан.  Тэгээд би тойрог дээр давуу эрхтэй учраас хөдөлгөөнөө үргэлжлүүлээд ортол нөгөө машин гэнэт миний машины зүүн хойд талын хаалга хэсэг рүү мөргөсөн. ...машины хойд хаалга, хормой, голын багана хэсэг цөмөрсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгчийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц.аныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ц.ан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирол, гэм хорыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц.аныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгуулийн ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1703 0000 10144 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 267604 дугаартай үнэмлэх хэргийн хамт хавсаргагдаж ирүүлсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.