2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/02500

 

 

 

 

 

 

2025 03 31

192/ШШ2025/02500

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, *******хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ЕЮ691*******111/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, дүгээр хэсэг, тоот хаягт оршин суух, овогт /РД: /-д холбогдох,

 

33,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.******* нь Н.ийг олон жилийн өмнөөс танина. 2020 оноос бизнесийн үйл ажиллагаанд нь хэдэн төгрөг хэрэг үедээ надаас түр аваад буцааж өгдөг байсан. Их, бага мөнгө авсаар надаас авсан мөнгө 50,000,000 төгрөг болж, үүнээс 17,000,000 төгрөгийг надад төлсөн. Одоо үлдэгдэл 33,000,000 төгрөгөө төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байна. Би өөрийн ХААН банкны 5071522*******3 тоот данснаас Н.ийн ХААН банкны 507102670 тоот данс руу мөнгөө шилжүүлж өгсөн. Мөн Н. өөрийн гараар өргөдөл бичиж, 2023 оны ******* дугаар сарыг дуусахаас өмнө төлж барагдуулна гэж бичиж өгч байсан ч хэлсэндээ хүрэхгүй, аргаа бараад би шүүхэд хандахад хүрч байна. Иймд 33,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: М.*******гийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох 33,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 28,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.07.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.08.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.09.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.10.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.11.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.*******.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.01.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.02.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.03.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.0.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.05.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.07.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.08.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.09.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.10.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.11.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.*******.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.01.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.02.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.03.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.0.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.05.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов. Хариуцагч төлбөрийг нэхэмжлэгч М.*******гийн Хас банкны 5000835010 тоот дансанд төлөхөөр тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Н.д холбогдуулан 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 33,000,000 төгрөгийн 28,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.07.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.08.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.09.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.10.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.11.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.*******.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.01.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.02.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.03.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.0.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.05.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.07.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.08.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.09.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.10.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.11.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.*******.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.01.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.02.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.03.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.0.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.05.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч М.*******, хариуцагч Н. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М.*******гийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох 33,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт ...нэхэмжлэгч нь 33,000,000 төгрөгийн 28,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.07.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.08.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.09.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.10.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.11.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2025.*******.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.01.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.02.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.03.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.0.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.05.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.07.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.08.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.09.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.10.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.11.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2026.*******.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.01.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.02.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.03.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.0.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.05.20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2027.06.20-ны өдрийн дотор 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

. Зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД