| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/01746/И |
| Дугаар | 192/ШШ2025/02532 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/02532
| 2025 04 0******* | *******92/ШШ2025/02532 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* өргөн чөлөө чөлөө, ******* оффис, өөрийн байранд байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ************** дүгээр хороо, ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: ТК8*******0*******09*******9/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 35,*******00,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч М., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч М.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,*******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ: М. нь ******* ХХК-д 20*******5 онд ажилд орсон бөгөөд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр Урт хугацааны зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээл олгосон. Ингэхдээ М. нь 2035 онд хүртэл компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүргийг хүлээсэн ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.******* дэх хэсэгт ажилтан 20 жилээс багагүй хугацаанд компанид тогтвортой ажиллах үүрэгтэй, 3.******* дахь хэсэгт ажилтан нь *******0-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ сарын *******.2 хүүтэйгээр эргүүлэн төлнө гэж тус тус заасан. Гэтэл М. нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, гэрээний 3.******* дахь хэсэгт заасан хүүгийн төлбөрийг 20*******9 оны *******0 дугаар сараас эхлэн 2025 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт *******3 сарын хугацаанд сар бүрийн *******.2 хувийн хүүтэйгээр тооцоход 35,*******20,000 төгрөг болсон тул М.аас гэрээний төлбөрийг гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь надаас урт хугацааны зээлийн гэрээний үүрэгт 35,*******20,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Хариуцагч М. би 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр нэхэмжлэгч ******* ХХК-тай Урт хугацааны зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд уг үйл баримттай маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Би 20*******5 онд ******* ХХК-д анх ажилд орсон бөгөөд дээрх гэрээ байгуулагдсаны дараа компанид ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж ажлаас гарах тухайгаа компанийн удирдлагад танилцуулж 2023 оны 9 дүгээр сард ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх болсон тухайгаа компанийн удирдлагад танилцуулахад уг хүндэтгэн үзэх шалтгааныг миний бие хүлээн авч намайг 20*******9 оны *******0 дгуаар сарын **************-ний өдрийн Урт хугацааны зээлийн гэрээ-ний үүргээс бүрэн чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.*******. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээний дагуу олгосон зээл, зээлийн хүүгийн тооцоо, 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хуагцааны зээлийн гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 0*******-ний өдрийн 22-27 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ******* ХХК-ийн захирлын 20*******5 оны 3 дугаар сарын *******8-ны өдрийн ЦТ-*******35 дугаартай Орон тооны ажилтнаар ажиллуулах тухай тушаал, М.аас ******* ХХК-д гаргасан өргөдөл.
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-аас хариуцагч М.ад холбогдуулан
35,*******20,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний
итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.... М. нь Цахиур төмөр ХХК 20*******5 онд ажилд орсон бөгөөд ажилтныг цаашид тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр Урт хугацааны зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээл олгосон. Энэ төрлийн зээлийн гэрээг бүх ажилтнуудтай байгуулдаггүй, хэдхэн тооны ажилтнуудтай байгуулсны нэг нь М. юм. Ингэхдээ хариуцагчийг 2035 он хүртэл компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүргийг хүлээсэн ба талууд хооронд байгуулсан гэрээний 3.*******-т ...ажилтан 20 жилээс багагүй хугацаанд компанид тогтвортой ажиллах үүрэгтэй, 3.*******-т ажилтан нь *******0-аас дээш ажил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ сарын *******.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө гэж тус тус заасан. Гэтэл М. нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, гэрээний 3.*******-т зааснаар 20*******9 оны *******0 дугаар сараас 2025 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт *******3 сарын хугацаанд сар бүрийн *******.2 хувийн хүүтэйгээр тооцоход 35,*******20,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
3.*******. Хариуцагч М. нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд
гаргасан тайлбартаа:.Би 20*******5 онд Цахиур төмөр ХХК-нд ажилд ороод 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргаж байгаагүй, компаниас өөрсдөө үр дүнтэй ажиллах талаар санал тавьж зээл олгосон, би ажлаас гарахад зээлийн үүргээс бүрэн чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.*******. Зохигчид 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээг байгуулсан болох нь 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээгээр тогтоогдож байна /хх-7-8х/.
20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээний *******.2 дахь хэсэгт... гэрээний хугацааг 20*******9 оны *******0 дугаар сараас 2035 оны 03 дугаар сар хүртэл.... гэж, гэрээний 2.4 дэх хэсэгт ....урт хугацааны зээлд хамрагдсан ажилтан 20 жилээс багагүй хугацаанд компанид тогтвор суурьшилтай ажиллан, өөрийн ажлын үр дүнг шаардах эрхтэй...гэж, гэрээний 3.5 дахь хэсэгт....ажилтан ажиллаж эхэлсэн огноог 20*******5 оны 03 дугаар сарын *******8-аас эхлэн тоолно...гэж, гэрээний 3.******* дахь хэсэгт....ажилтан нь *******0-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ сарын *******.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө...гэж, гэрээний 3.7 дахь хэсэгт...ажилтан нь энэхүү гэрээнд заасан хугацаанаас өмнө, *******0 жилээс хойш хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдолд ажилласан жилийг 20-оос хасч, үлдэх зээлийн хэмжээг сарын *******.5 хувийн хүүтэйгээр зээлийг нөхөн төлөх үүрэг хүлээнэ...гэж, гэрээний доод хэсэгт *******4/х-*******9-нд 20,000,000 төгрөг бэлнээр олгов гэсэн тэмдэглэгээтэй гэрээг харилцан тохиролцож байгуулжээ.
4.2. Цахиур төмөр ХХК-аас ажилтан М.тай 2022 оны 08 дугаар сарын 0*******-ний өдөр №22-27 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Маркетингийн албаны ахлах менежерээр сарын 2,800,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар харилцан тохиролцжээ /хх-9-*******2х/.
4.3. Цахиур төмөр ХХК-ийн 20*******5 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн ЦТ-*******35 дугаартай Захирлын тушаалаар М.ыг тус компанийн Импортын хэлтсийн Гадаад харилцаа, маркетингийн албанд орон тооны ажилтнаар авч ажиллуулсан байна. М.ын ажилд орохыг хүссэн өргөдлийг нотлох баримтаар шүүхэд нэхэмжлэгч талаас өгчээ /хх-*******3-*******4х/.
5. Нэхэмжлэгчээс М.ыг 20*******5 оны 03 дугаар сарын *******8-ны өдөр
Импортын хэлтсийн Гадаад харилцаа, маркетингийн албанд орон тооны ажилтнаар ажилд орж, 2022 оны 08 дугаар сарын 0*******-ний өдөр Маркетингийн албаны ахлах менежерээр албан тушаал дэвшин ажилласан, 2023 оны 09 дүгээр сард ажлаас өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдсөнтэй маргаагүй.
Мөн 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээг байгуулсан, Цахиур төмөр ХХК-аас М. зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөг авсан талаар зохигчид маргаагүй, харин уг 20,000,000 гэрээнд зааснаар хүүтэй төлөх болон эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн эсэх дээр маргаан өрнөж, зохигчид энэ талаар шүүхэд мэтгэлцсэн болно.
*******. Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.******* дэх хэсэгт Зээлийн гэрээгээр
зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.******* дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай зохигчдын хооронд байгуулсан 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээ нийцэж байна. Иймд 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
Харин уг гэрээний дээрх заалтаар гэрээний үндсэн төлбөр, хүүг зохигчид Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан жилээр тооцож зээлийн төлбөрийг эргэн төлөх, зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тохиролцсон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.******* дэх хэсэгт Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж зааснаар 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээнд заасан хугацаа болон үндсэн зээлийн төлбөрийг буцаан төлөх нөхцөл, хүүг тохирсон нь нийцэж байх бөгөөд ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэсэнтэй тохирч байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. 20*******9 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 0*******/02 дугаартай Урт хугацааны
зээлийн гэрээний 3.******* дахь хэсэгт....ажилтан нь *******0-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ сарын *******.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө...гэж зааснаар М. нь 20*******5 онд ажилд орж 2023 онд ажлаас чөлөөлөгдсэн талаар зохигчид харилцан тайлбар өгдөг, энэ талаар маргадаггүй тул М.ыг *******0 жилээс доош жил ажилласан гэж үзэж, гэрээний 3.******* дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийн 20,000,000 төгрөг дээр сарын *******.2 хувийн хүүгээр тооцож, зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч талаас зээлийн хүү *******.2 хувиар тооцохдоо 20,000,000 төгрөгийн *******.2 хувийг 240,000 төгрөг гэж зөв тооцсон хэрнээ М.ын зээлийн гэрээ байгуулсан 20*******9 оны *******0 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 0******* дүгээр сарыг хүртэл *******3 сараар хүү нэхэмжлэх сарыг тооцож, зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт *******5,*******20,000 төгрөг нийт 35,*******20,000 төгрөг гэж тооцсон нь буруу байна /хх-*******х/.
Шүүхээс хүүг нэхэмжлэх сарыг М.ын зээлийн гэрээ байгуулсан 20*******9 оны *******0 дугаар сараас эхлэн хариуцагчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 09 дүгээр сарыг хүртэл 45 сар бөгөөд *******.2 хувийн хүү болох 240,000 төгрөгийг 45 сараар тооцоход /45*240,000=*******0,800,000 төгрөг/ *******0,800,000 төгрөг болж байна.
8. Хариуцагч М. нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн
гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх хүсэлтээ компанийн захиралд өгч ажлаас чөлөөлөгдсөн талаар шүүх хуралдаанд тайлбарладаг, харин нэхэмжлэгч талаас ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан нөхцөл дээр маргадаггүй, гагцхүү гэрээний 3.******* дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийн 20,000,000 төгрөг дээр сарын *******.2 хувийн хүүгээр тооцож, зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг гаргуулах талаар тайлбар гаргадаг.
Шүүхээс зээлийн гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт *******0,800,000 төгрөг гаргуулах гэрээний тооцооллыг бодсон боловч энэхүү зээлийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээний зохицуулалтаас шууд хамааралтай хүүгийн тооцооллыг бодохоор гэрээнд тусгасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн ************** дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, ******* дахь хэсэгт эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэж зааснаар М. нь эрүүл мэндээ сахин хамгаалах эрхийн хүрээнд өөрийн ажил мэргэжлийг чөлөөтэй, эрүүл мэндийн аятай нөхцөлд таарсан ажлын байраар солих эрхийнхээ дагуу ажлаас чөлөөлөгдснийг зээлийн гэрээний 3.******* дахь хэсэгт зааснаар тогтоож, хүүгийн төлбөрийг бүрэн гаргуулахаар шүүхээс тогтоох нь иргэний үндсэн эрхээ эдэлсэнтэй нь холбогдуулан гэрээний хариуцлага бүрэн хүлээлгэх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.*******.******* дэх хэсэгт зааснаар М. нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа солих хүсэлтийг ажил олгогчид гаргаж, ажил олгогч болон ажилтан нар хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож цуцласан. Ажил олгогчоос М.ын хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцласан нь зээлийн гэрээний болзлоос бүрэн чөлөөлөх үндэслэл биш ч гэсэн зээлийн гэрээний хүүг бууруулах, хөнгөвчлөх үндэслэл, шалтгаан болно.
Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зохигчид хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож цуцласан гэж үзэж, зээлийн хүүгийн сарыг 45 сар гэснийг ************** сар гэж бууруулж, ************** сарын *******.2 хувийн хүүгийн төлбөрт 3,840,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөгийн хамт нийт 23,840,000 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх **************,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн
*******0.*******, 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 277,*******50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2, *********************, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 282 дугаар зүйлийн 282.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.аас 23,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх **************,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******, 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 277,*******50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цахиур төмөр ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД