2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/02580

 

 

 

 

 

 

 

2025 04 02

192/ШШ2025/02580

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Мандал овоо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: /-д холбогдох,

20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сануулга өгөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сануулга өгөх тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: З.******* миний бие ******* ХХК-ийн сануулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Тодруулбал, миний бие тус шүүхэд ******* ХХК-д холбогдуулан 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сануулга өгөх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сануулга өгөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

Иймд З.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сануулга өгөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар З.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сануулга өгөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 100200100941 тоот данс /улсын орлого/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД