Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.М*******

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга

Маргааны төрөл: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай М.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөж хийлгүүлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, хариуцагч З.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: М.М******* миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга-ын албан тушаалд ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй ажил үүргээ үр дүнтэйгээр гүйцэтгэн хэвийн ажиллаж байхад тус газрын дарга З.Э*******оос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан тоотыг урьдаас зориудаар төлөвлөсөн байдалтайгаар гэнэт надад хандан ирүүлсэн.

Миний бие тус мэдэгдэлтэй танилцан үзэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлтэд дурдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.7, Засгийн газрын 2024 оны ******* дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ-ний 2.3.9 дэх заалтуудыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, энэ хуулийн 3.1.3-т заасан мэргэжлийн шаардлагыг тус тус хангаагүй тул М.М******* таныг Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөх болсон... гэх утгатайгаар мэдэгдлийг тодорхойлсон байсан.

Гэтэл дээрх ******* дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл-д дурдсан тухайн үндэслэлүүд нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй зүйлүүдийг хүчээр тулгасан агуулгатай байсан тул өөрийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичгээр тайлбарыг гаргаж хүргүүлсэн юм.

Гэвч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э******* нь нэхэмжлэгч М.М******* надад хүчээр тулгасан дээрх сонсгох ажиллагааны мэдэгдэлд дурдсан үндэслэл болон сонсгох ажиллагааны мэдэгдэлд дурдагдаагүй өөр бусад бодит байдалд нийцэхгүй үндэслэлүүдийг нэмж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг гаргаж төрийн албанд аливаа зөрчилгүйгээр шударгаар хөдөлмөрлөж байсан намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан хууль бус тушаалыг гаргаж М.М******* миний төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь ноцтой зөрчиж хохироосон шийдвэр гаргасан байна. Уг үндэслэлгүй тушаалын улмаас нэхэмжлэгч миний бие төрийн албанд буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга-ын албан тушаалд ажиллах, албан үүргээ гүйцэтгэх, цалин хангамжаа авч чадахгүй үндэслэлгүйгээр төрийн албанаас халагдах үр дагаварт хүрээд байна.

Дээрх ******* дугаартай тушаалд М М******* нь Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй, албан тушаалын тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлага хангаагүй, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан, төсвийн эрх шилүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулаагүй, аудитын байгууллагын тайлан дүгнэлтэд дурдсан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй, команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан, ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн тул 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ.

Нэхэмжлэгч М М******* намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлтэд дурдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.7 дахь, Засгийн газрын 2024 оны ******* дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээний 2.3.9 дэх заалтуудыг зөрчсөн гэх боловч өнөөдрийг хүртэл надад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ёс зүйн дэд хорооны дугаар дүгнэлт гэхийг танилцуулж байгаагүй. Эндээс үзэхэд М.М******* намайг зориудаар ажлаас халахын тулд урьдаас зориуд төлөвлөж, зохион байгуулсан болох нь харагдаж байна. Хэрэв намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ямар ёс зүйн зөрчил гаргасан тухайгаа буруутгагдаж байгаа тал болох нэхэмжлэгч миний бие мэдэх эрхтэй бөгөөд түүний үндэслэлд тайлбар, баримтыг гаргаж өгөх эрхтэй. Гэтэл эдгээр эрхүүдийг маань зөрчиж нууц далд байдлаар зориудаар зохион байгуулалттайгаар ёс зүйн зөрчил гэхийг гарган ирж түүнийгээ тулгасан хууль бус үндэслэлгүй тушаалыг гаргаж төрийн албанд ажиллах эрхийг маань зөрчиж хохироосон байна.

Мөн М.М******* миний бие улсад 27 жил ажиллаж байгаа бөгөөд үүний 25 жилд төрийн захиргааны байгууллага, хөдөлмөр, халамжийн салбарт удирдах албан тушаал хашсан. Төрийн албаны мерит зарчмаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар 16 жил ажиллаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Орон нутаг, мэдээллийн технологи хариуцсан дэд даргаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө бүрэн хангалттай буюу А үнэлгээтэй дүгнүүлж байсан. М.М******* миний бие Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргаар ажиллах хугацаандаа мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж Мандах Их сургуулийг 2024 оны 12 сарын -нд Санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Нэхэмжлэгч миний бие ёс зүйн зөрчил гаргасан зүйл байхгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч намайг ёс зүйн зөрчил гаргасан талаар шийдвэр танилцуулж байгаагүй болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, энэ хуулийн 3.1.3-т заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Орон нутаг, мэдээллийн технологи хариуцсан дэд даргаар /ТЗ-13/ томилогдон ажиллаж байгаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэрэгжсэн бүтэц, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал, ангилал зэрэглэл буурч уг албан тушаалд томилогдсон. Тухайн үед болон өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөл, төрийн аудит, хяналт шалгалтын байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, энэ хуулийн 3.1.3-т заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргаж байгаагүй, тийм зүйл байхгүй болно. Мөн тус газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт шинээр зарлагдсан зүйл байхгүй байхад анх томилсон тушаалын үндэслэлтэйгээ зөрчилдсөн логикийн алдаатай, бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй тушаалыг гаргаж нэхэмжлэгч миний төрийн албанд ажиллах эрхийг минь ноцтой зөрчсөн байгаад маш их гомдолтой байна.

Мөн маргаан бүхий тушаалд Удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийг зааж Төсвийн эрх шилүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулаагүй, аудитын байгууллагын тайлан дүгнэлтэд дурдсан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй, команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан гэх утгатайгаар маргаан бүхий актын үндэслэлээ тодорхойлсон байх боловч удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх ямар нэгэн дүгнэлт гарч байгаагүй бөгөөд үндэслэлгүйгээр хүчээр тулгаж ийм агуулга бүхий тушаалыг гаргасан байна.

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалд дурдсан Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй, албан тушаалын тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлага хангаагүй, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан, төсвийн эрх шилжүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулаагүй, аудитын байгууллагын тайлан дүгнэлтэд дурдсан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй, команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн" зүйл байхгүй болно. Ийнхүү бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй олон асуудлуудыг бөөнөөр нь дурдаж, түүнийгээ тулгаж хууль бус үндэслэлгүй тушаалыг гаргаж М.М******* миний төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь ноцтой зөрчсөн байгаад маш их гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосон маргаан бүхий уг үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч миний бие төрийн албанд буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга-ын албан тушаалд ажиллах эрх минь сэргэж, уг зөрчигдсөн эрх хуулийн хүрээнд хамгаалагдах боломж бүрдэх юм.

Нэхэмжлэгч миний бие тус маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдлоо хүргүүлсэн бөгөөд миний гомдлыг хүлээн аваад 2024 оны 12 сарын 30-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай тоотоор Төрийн албаны зөвлөл нь ... Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2-т төрийн албанаас халах болон төрийн албан гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан... танд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байх тул гомдолд дурдсан асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн болно. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э*******ын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0/ дугаартай М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгож М.М******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шударгаар хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.М******* 2025 оны дугаар сарын 31-ний өдрийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: М.М******* миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга-ын албан тушаалд ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй ажил үүргээ үр дүнтэйгээр гүйцэтгэн хэвийн ажиллаж байхад тус газрын дарга З.Э*******оос 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан тоотыг урьдаас зориудаар төлөвлөсөн байдалтайгаар гэнэт надад хандан ирүүлсэн.

Миний бие тус мэдэгдэлтэй танилцан үзэхэд Захиргааны шийдвэр гаргах асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл: Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хариуцлага тооцуулах тухай дүгээр албан бичигт дурдсан ... түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын дарга, улсын ахлах байцаагч М.М*******д дугаартай хэргийг шуурхай шийдвэрлэх талаар харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэж, улмаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Рыг томилж, хэргийг шийдвэрлүүлэх үүрэг өгсөн боловч тус прокурорын газраас буцаан хүргүүлсэн тухайн зөрчлийн хэргийг байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээ авсангүй тухай зөрчил, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай /373 дугаар албан бичигт ...Танай агентлагт Нийслэлийн прокурорын газраас зөрчлийг арилгуулахаар прокурорын дугаартай шаардлагыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн боловч уг хэргийг шуурхай шалгаж шийдвэрлээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар бүрэн хангаагүй, гарсан зөрчил түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна. Тухай зөрчил гаран албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан байх тул танд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох.

Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт; Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.3, 1.3.1, 1.5, 1.5.1 дэх заалт, тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4, 11.4, 11.4.6, 12.1, 12.1.1, 12.4 дэх заалт ... гэх утгатайгаар мэдэгдлийг тодорхойлсон байсан.

Гэтэл дээрх дугаар "Сонсох ажиллагааны мэдэгдэл-д дурдсан тухайн үндэслэлүүд нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй зүйлүүдийг хүчээр надтай холбон тулгасан агуулгатай байсан тул өөрийн зүгээс бичгээр тайлбарыг гаргаж хүргүүлсэн.

Гэвч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э******* нь

нэхэмжлэгч М.М******* надад хүчээр тулгасан дээрх сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай М.М*******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг гаргаж нэхэмжлэгч М.М******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь ноцтой зөрчиж хохироосон шийдвэр гаргасан.

Уг ******* дугаартай тушаалын 1 дэх заалтаар Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын дарга, улсын ахлах байцаагч М.М******* Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцуулах тухай дугаар прокурорын шаардлагын дагуу зөрчлийн дугаартай хэргийг шуурхай шийдвэрлэх албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж тодорхойлсон байсан.

Гэтэл бодит байдал дээр тухайн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн албан тоот нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2024 он сарын 05-ны өдөр дугаартай бүртгэлээр бүртгэгдэж, газрын дарга З.Э******* нь 2024 оны сарын 08-ны өдөр Улсын ахлах байцаагч Д.Б өөрийн гараар цохолт хийж тухайн асуудлыг хариуцуулсан байдаг. Энэ нь бүртгэлийн картаар нотлогдон тогтоогддог болно. Мөн тухайн асуудлыг Улсын байцаагч П.Ч хариуцан ажиллаж Нийслэлийн прокурорын газарт 2024 оны сарын 31-ний өдөр 01/1087 тоот албан бичгийг боловсруулан, З.Э*******, Б.Х нараар хянуулан хариуг хүргүүлсэн байдаг бөгөөд энэ нь 2709 дугаар картын бүртгэлд бүрэн тусгагдсан байдаг.

Нэхэмжлэгч миний бие нь уг хугацаанд буюу 2024 оны сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байсан болно. Миний бие ээлжийн амралттай байсан болох нь 2024 оны сарын 29-ний өдрийн дугаартай тушаал, түүний хавсралт, 2024 оны сарын 05-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл зэргээр нотлогдон тогтоогдох юм. Түүнчлэн нэхэмжлэгч намайг уг хугацаанд ээлжийн амралттай байх үед миний албан үүргийг Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын дарга орлон гүйцэтгэхээр 2024 оны 02 сарын 28-ны өдрийн тушаал гарсан байдаг болно.

Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан тоотоор Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Г явуулсан албан бичигтээ ...прокурорын шаардлагын дагуу Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Ч нарт хариуцлага тооцохоор сонсох ажиллагааг зохион байгуулах гэтэл хуваарийн дагуу ээлжийн амралтаа авсан тул хариуцлага тооцох сонсох ажиллагааг 2024 оны 09-р сарын 11-ний өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтийг хариу хүргүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын -ний өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлсэн талаараа тодорхой дурдаж явуулсан байдаг. Тиймээс уг маргаан бүхий ******* дугаартай тушаалаар намайг буруутгасан үндэслэлүүд нь бүхэлдээ бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй юм.

Тиймээс нэхэмжлэгч миний бие нь тус ******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Харин Төрийн албаны зөвлөлөөс миний гаргасан гомдлыг хянаад 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан тоотоор ...мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын даргын албан тушаалаас халагдсан шалтгаан болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.М*******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай ******* дүгээр тушаал гаргах шалтгаан нөхцөлийн зарим хэсэг агуулгын хувьд давхцаж байх тул таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж буй асуудлаараа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж ирүүлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч М.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн үндсэн үндэслэл бол Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалын М.М*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах. 2024 оыны 12 дугаар сарын 13-ны өдөр ажил тарж байхад надад мэдэгдэх хуудсыг өгсөн. Энэ яаж байгаа юм гэж асуугаад тухайн өдөрт нь мэдэгдлийн хариуг өгсөн. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөн ажлаас халсан тушаалыг ажил тарж байхад өгсөн. ******* дугаар тушаал анх надад өгсөн тушаал одоо хэрэгт авагдсан тушаал нь хоёр өөр тушаал байгаа. Тушаал гарсны дараа энэ тушаал ямар учиртай юм гэж тухайн үед З.Э******* даргатай уулзсан. Бид нарыг хоронд хувийн ямар нэгэн харилцаа байхгүй хамтраад ажиллая гэдэг зүйлийг ярилцаад тэгсэн энэ тушаалаа энд үлдээчих гээд аваад үлдсэн. Үүнийг дараа ахиад тушаал өгөхдөө тушаалын үндэслэлүүдийг сольж бичээд өгсөн. Би энэ тушаалыг анх танилцуулсан тушаалаас өөр байна гэж хэлсэн.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний салбарт бүх насаараа шахуу төрийн албанд ажилласан. Бүх хугацаандаа ажиллаж байгаа өөрөөр хэлэх юм бол Хөдөлмөр халамжийн салбараас өөр газарт ажиллаагүй хүн байгаа юм. Анх 2000 онд төрийн албанд орсон тэрнээс хойш 2000 онд би Говь-Алтай аймгийн Дарви сумын Засаг даргын орлогч засаг даргыг хийж байгаад 2006 онд Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс гэж байсан тухайн үед хэлтсийн сонгон шалгаруулалт болоод би 17 хүнтэй өрсөлдөөд нэг дээр ороод энэ албан тушаал дээр томилогдож байсан. 2006 оноос хойш энэ ажил албан тушаалыг хашиж байгаад 2020 онд Улаанбаатар хотын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Орон нутаг, Мэдээлэл технологи хариуцсан дэд даргаар орж ажилласан ингэхдээ бол сайдын тушаалаар намайг шилжүүлэн ажиллуулсан. Би мэрийж зарчмаараа явж байна гэж ойлгож л ажилласан. Тэгээд хэмнэлтийн хууль гарсны дагуу дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд тэгээд холбогдох, зохих ажлын байраар хангаж өгнө гэсний дагуу Хянан шалгалт дотоод аудит мониторингийн газрын даргаар томилсон.

Хянан шалгах дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаал дээр би жинхэлсэн тушаалтай учраас ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Хэрвээ зарлагдсан бол би оролцох бүрэн бололцоотой тусгай шалгалтын ч хүртэл бүрэн бололцоотой байсан. Ямар нэгэн төрийн албаны зөвлөлөөс ямар ч сонгон шалгаруулалт зарлаагүй учраас би оролцоогүй өдийг хүртэл ажиллаж байсан. Хоёрдугаарт намайг тушаалд буруутгаж байгаа нэг үндэслэл нь ёс зүйн зөрчил гаргасан гэдэг. Мэргэжлийн шаардлага хангаагүй гэж үзсэн би үндсэн мэргэжил бол Хөдөө аж ахуйн их сургуулийг малын эх эмч, мал зүйч мэргэжлээр төгссөн. Дундуур нь төрийн захиргааны удирдлага, төрийн удирдлагаар мэргэшээд Удирдлагын академийн магистр, удирдлагын академийн докторантур бүгдийг нь төгссөн. Одоо доктороор хамгаалах гээд эхний хоёр хэлэлцүүлэг хийчихсэн явж байгаа. Төрийн удирдлагын магистр цолтой ийм хүн байгаа.

Намайг мэргэжлийн шаардлага хангаагүй гэж үзсэн. За миний ажлын байрны тодорхойлолтууд уншаад үзэхлээр санхүү нягтлан бодох мэргэжилтэй гэж дарга үзсэн юм шиг байгаа юм. Би мэргэжлийн шаардлага хангаагүй гэж энэ ажил мэргэжилд хэзээ нэгэн цагт буруутгах юм байна гэж үзээд би ажил албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Мандар их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр тушаал гардаг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төгсөж дипломоо гардаж авсан.

Намайг энэ чиглэлээр сурч байгаа гэдгийг бол З.Э******* дарга маш сайн мэдэж байгаа. Тэгэхэд З.Э******* дарга надад та их холын бодолтой хүн байна шүү энэ чиглэлээр сурч байгаа юм байна гэж надад бид хоёр албан бусаар яриад явж байсан. Энэ хүн өөрөө мэдэж байсан. Дарга өөрөө тушаал гаргаж би Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээрээ үйлдвэрлэлийн болон танилцах дадлагаа бүгдийг нь хийсэн. Тэгэхлээр зэрэг тухайн үед нь бол тушаал гаргаж өөрөө намайг дадлага хийх нөхцөл бололцоог хангаж байсан. Дараагийн нэг үндэслэл нь намайг албан үүрэг гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлсэн. Ажлын байрны дарамт үзүүлсэн гэдэг байдлаар буруутгасан байгаа. Энэ нь болохлоор би ямар нэгэн тийм дарамт шахалтыг хүнд үзүүлээгүй, зүй ёсны шаардлага холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьсан нь энэ хэрэгт авагдсан материалуудаар нотлогдоно. Албан үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон гэж бас бичсэн байна лээ энэ хуулийн зүйл заалтыг тэр чигээр бичсэн байна. Яагаад энэ асуудал үүсэх болсон бэ гэхээр намайг ээлжийн амралттай байх хугацаанд түрүүний яриад байсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлүүлэх процесс болсон.

Намайг энэ асуудлыг шийдвэрлэсэнгүй гэдэг байдлаар арга хэмжээ авна гэсэн. Би энэ дээр арга хэмжээ авагдахгүй ээ сонсох ажиллагааных нь мэдэгдэл дээр нь хариу тайлбарыг маш тодорхой бичиж өгсөн. Би ээлжийн амралттай байсан. Нэгдүгээрт ээлжийн амралттай байсан ч гэсэн над руу Нийслэлийн прокуророос ярихад нь би утсыг нь аваад ямар хүн хариуцаж байгаа тэр хүмүүсийн ажил үүргийг нь үүрэгжүүлээд хугацаанд нь энэ асуудлыг дуусгасан байгаа. Гэтэл энэ дээр арга хэмжээ авна энэ асуудлаар над дээр арга хэмжээ авна гэдэг асуудал яриад сонсох ажиллагааны мэдэгдэл өгөхөд нь энэ ийм учиртай юм аа гээд хариу тайлбар бичиж өгөөд одоо над дээр ёс зүйн хариуцлага тооцуулъя гэж санал гаргасан н.Доржсүрэн дарга би хариу тайлбараа албан ёсоор хэлсэн тэр ярианаас үндэслээд намайг бусдад дарамт шахалт учруулсан бусдыг аливаа албан үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байгаа энэ асуудлыг З.Э******* дарга сайн мэдэж байгаа. З.Э******* дарга тухайн үед нь би хэлж танилцуулаад ийм байна надад арга хэмжээ авах ямар ч үндэслэлгүй хүн байна. Тушаал ч хууль бус юм байна шүү дээ гэсэн З.Э******* дарга өөрөө сайн мэдэж байгаа. Би ойлголоо энэ тушаалыг хүчингүй болгочихъё. Яамнаас ийм бичиг ирсэн байсан яамнаас ирсэн бичиг нь тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс дээр нь арга хэмжээ ав гэснээс М.М******* гэсэн нэр байгаагүй. Мөн н.Б, н.Р, н.Ч гээд нэр заачихсан прокурорын бичигтэй байсан. Тэр бичиг З.Э******* дарга би энэ тушаалыг чинь хүчингүй болгочихъё. н.Д даргад хэлчихье ийм юм байхгүй ээ та бид хоёр ойлголцлоо гээд би тухайн үед нь дугаартай тушаал 10 дугаар сард гарсан. дугаар тушаал гарсан тухайн үед нь тэгээд хүчингүй болчихсон юм байна. Дарга бид хоёр ойлголцчихсон юм байна гээд явж байсан. Гэтэл бүүр сүүлд нь нөгөө албан бичгийн хариу процессыг нь бичиг хэрэг рүү явуулах гээд орсон чинь өө энэ тан дээр алба хариуцлага тооцно тушаалыг чинь ингээд явуулах гэж байгаа гэсэн. Наад тушаал чинь хүчингүй болчихсон биз дээ дарга өөрөө тэгж хэлсэн шүү дээ гээд хэлсэн чинь хүчингүй болгоогүй ээ энэ хэвээрээ байж байгаа гэсэн.

Ингээд асуудал болоод над дээр гэдэг тушаалаар хувьд нь сануулах арга хэмжээ тушаалаар авсан байсан. Тэр тушаалыг эс зөвшөөрвөл Төрийн албаны зөвлөлд яг хуулийн хугацаанд нь гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөлд сүүлд нь гэдэг тушаалтай хамт энэ асуудлаа уялдаатай юм байна. Энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх гээд бичиг өгсөн. дугаар тушаалд намайг төсвийн эрх шилжүүлсэнтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тушаалын хэрэгжилтэд хяналт тавиагүй болоод аудитын зөрчлийг арилгах команд штабын сургалтын тайланг дутуу бичсэн гэсэн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн асуудлуудыг нэмж бичсэн байсан. Эхний эхэлж надад өгсөн тушаал дээр эд нар бол байхгүй байсан. Сүүлд нь нэг хонуулаад маргааш нь З.Э******* дарга өөр дээрээ хонуулаад маргааш нь өгөхдөө тушаалаа өөрчлөөд дахиад бичээд надад ажил хүлээлцэх комисс нь барьж очиж өгсөн. Тэгээд би авсан. Төсвийн эрх шилжүүлсэнтэй холбоотой гэхдээ ер нь бол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Засгийн газрын хоёр тусгай санг захиран зарцуулж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Халамжийн сан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан, халамжийн дэд сан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор тухайн жилд хийгдэх ажлууд захиран зарцуулах мөнгөний хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаж баталдаг. Баталсны дагуу батлагдсан төсөвт нь багтааж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э******* өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд аймаг, дүүргүүдэд хуваарилдаг. Манай харьяа 30 газар байгаа 30 газартай хуваарилдаг. Хуваарилагдсан мөнгөн дээр Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газар тухайн жил бүр нь хэд хэдэн объектод хяналт шалгалтыг хийнэ. Хяналт шалгалтыг ямар чиглэлээр хийх гэдгээ оны эхэнд З.Э******* даргаар батлуулдаг. Яам руу саналаа өгөөд жишээ нь хэрэгт авагдсан материал дээр 2023 он, 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөг өгсөн байгаа. Үүнд дунджаар бид нар 30 нэгж байдаг учраас эргэлтийг нь бодоод нэг байгууллага дээр 3 жилд, 3 дахь жил дээр очиж ажиллана гэж тооцоод арав арваар нь хуваагаад аймгуудаа хуваарилж тавиад хяналт шалгалтынхаа төлөвлөгөөг яам руу өгөөд яам өөрийнхөө дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөтэй давхцаж байна уу, давхцаагүй байна уу гэдгээ хянаж үзээд төлөвлөгөөний дагуу жилийнхээ ажлын төлөвлөгөөг батлуул гэснийх нь дагуу З.Э******* дарга жилийн ажлын төлөвлөгөөгөө батлуулаад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийдэг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт, төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг хийх. Засгийн газрын 2010 оны дугаар дотоод аудитын дүрэм гэж байгаа энэ дүрэм нь жилийн эхэнд төлөвлөгөөгөө батлуулаад тухай бүрд нь удирдамжаа босгоод ямар хүмүүс ажиллуулах тушаалаа гаргуулаад ажилладаг байгаа. Тэгэхээр энэ хяналт шалгалтуудыг эрх шилжүүлсэнтэй холбоотой эрх шилжүүлсэн гэдэг маань З.Э******* дарга бас хариу тайлбар хэлэх байх.

Дотоод аудит сул гэж энэ дээр бол үгэн дээр л тоглолт хийж байгаа юм. Үндэсний аудитын газрын 2024 оны хяналт шалгалтаар юуг хийсэн гэхлээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нийгмийн халамжийн сан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан төсвийн үйл ажиллагаа буюу байгууллагын дотоод төсвийн үйл ажиллагааг жил болгон шалгаж байгаа юм. Тэр шалгасан шалгалтаар төсвийн үйл ажиллагаа ийм ийм доголдолтой байна гээд акт, албан шаардлагууд өгч байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр тухайлж өгсөн. Яагаад гэвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Үндэсний зөвлөлөөс зээлийн үйл ажиллагаа явуулаад, төсөл хэрэгжүүлээд тэр төслийн мөнгө үр дүнгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна аа гэдэг улсын хэмжээний дүгнэлтийг өгсөн. Мөнгөнийхөө араас яваач ээ нөхөр З.Э******* энэ мөнгөнүүд чинь бүрдэхгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чинь өргүй зарцуулагдаад байна аа гэдэг чиглэлээр л акт албан шаардлагуудыг өгсөн. Үүнд дотоод хяналт сул байна аа гэж нэг өгүүлбэр бичсэн тэр өгүүлбэр дээр тоглолт хийсэн. Тэр өгүүлбэрийнх нь дагуу бид нар дотоод хяналт сул байна аа гэхэд би хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэсний аудитын газрынхан дотоод аудитын дүрмийн дагуу манайх ийм ийм хяналт шалгалтуудыг тухайн жил хийсэн. Одоогийн байдлаар ийм ийм хяналт шалгалтууд хийчхээд тайлангаа орж танилцуулаад Үндэсний аудитын газраас ирсэн хүмүүст тайлангаа орж танилцуулаад. Хянан шалгалтаар ийм ийм зөрчлүүд илэрсэн гээд зөрчлүүдээ нэг бүрчлэн өгч танилцуулсан. Дотоод аудитын дүрмээрээ миний хийх ёстой үүрэгт ажлаа би биелүүлсэн. Тэгээд өөрт нь ийм байгаа шүү гээд хэлсэн. Тухайн хяналт шалгалтаар ирсэн хүн бас манай салбарыг гүйцэт ойлгохгүй буруу зөрүү юм яриад байхаар нь манайх ийм дүрэм журамтай шүү гэдэг тайлбарыг тухайн аудиторт өгч байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт энэ маргаан шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасан уу, энэ хуулийн шаардлагыг хангасан уу, гэдэг асуудал заавал дүгнэгдэх ёстой. Тэр хүрээнд дараах тайлбарууд хийж байна. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гомдолд хариу хүргүүлэх тухай дугаартай Төрийн албаны зөвлөлийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаад гомдол гаргангуут түүнд хариу өгсөн Төрийн албаны зөвлөлийн хариу байгаа. Хавтаст хэрэгт хэд хэдэн удаа авагдаад явчихсан нотлох баримт байгаа.

Нотлох баримтын агуулга, нөхцөл байдлаараа сахилгын шийтгэл оногдуулж түүнд гомдол гаргах журмын 8.2-д сахилгын шийтгэл төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой. Мөн төрийн албаны тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэж шийдвэрлэсэн байна. Тийм учраас та шууд шүүхээрээ асуудлаа шийдвэрлэнэ үү гэдэг байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан. Энэ баримтаар энэ асуудал бүрэн дүгнэгдэнэ. Тэгэхээр процесс талаасаа бол энэ асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны асуудал дээр бол ийм байгаа шүү гэдгийг тодотгож хэлмээр байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагад дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаалыг эс зөвшөөрч нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа Төрийн албаны зөвлөлөөр сая дурдсан албан тоотоор нэг хариу өгсөн.

Өөрөөр хэлбэл 10 дугаар сард гаргасан сахилгын шийтгэл авсан арга хэмжээн дээр эс зөвшөөрч гаргасан Төрийн албаны зөвлөлд хандсан гомдол тэрний араас төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан маргаан бүхий тушаал хоёрыг ар араас нь тус тусдаа гомдол гаргасан харин Төрийн албаны зөвлөлөөс дугаар албан тоотоор нэг хариу өгөгдөж ингэж шийдвэрлэгдсэн. Гомдол шийдвэрлэх, мөрдөн шийдвэрлэх ажиллагаа бол хангагдсан гэдгийг тодруулж тайлбарлаж ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Дараагийн асуудал бол мэтгэлцээнийг илүү тодорхой, ойлгомжтой, үр дүнтэй байлгах үүднээс энэ эхний хэсэгд нь өмгөөлөгчийн зүгээс тодруулаад тайлбарлачихъя гэж бодлоо. Сая нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч тайлбар хэлж байгаа юм юу вэ гэхээр өөр тушаал гарчихсан байсан. Би даанч зургийг нь дарж авч чадаагүй. Нотлох баримтаар бол байхгүй байна. яг гарсан нь өөр. Олон үндэслэлүүд нэмэгдчихсэн тушаал байсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаа. Мөн бичгээр гаргасан нэхэмжлэл дээр ч гэсэндээ энэ асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлачихсан байдаг. Тодруулж мэтгэлцээнийг тодорхой болгох үүднээс тайлбарлах гээд байгаа учир шалтгаан нь хамгийн анхны төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулж байгаа үндсэн нэхэмжлэлийн хамгийн анх гаргасан тушаалын ******* гаргахаас өмнө сонсох ажиллагаа явагдсан байдаг. Хариуцагч талаас сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн нь мэдэгдэл нь хэрэгт авагдсан байж байгаа. Нотлох баримтаар шинжлэн судлахаар тодорхой болно. Сонсох ажиллагааг яг ямар хүрээнд, ямар үндэслэлээр явуулчихсан юм бэ гэдгийг бид нар хараад дараад нь тушаал дээр нэмэгдэж орсон зүйл байгаа юм уу, сонсох ажиллагаа явагдаагүй өөр үндэслэлүүд энд тусгагдсан уу, гэдгийг ялгаж гаргаж бас мэтгэлцээнд хийж зайлшгүй шаардлагатай байгаа.

Тэгэхээр сонсох ажиллагааны мэдэгдэлд хоёрхон үндэслэлээр гаргасан эхний үндэслэл нь сонсох ажиллагааг юугаар явуулсан бэ гэхээр ёс зүйн зөрчил гэж үзсэн. Ёс зүйн зөрчил гэдэг дотроо Төрийн албан хаагчийн а ёс зүйн тухай хуулийн 7.1 дүгээр заалтын 7.1.7, Ёс зүйн хэм хэмжээний 2.3 дугаар заалтын 2.3.9-д үндэслэл болгоод тэгээд энэ үндэслэл дээрээ тогтоогдож байгаа гэдэг агуулгаараа хариуцагч тал ёс зүйн дэд хорооны дүгнэлтээ барьсан. Энэ дүгнэлт гарсан. Дүгнэлтээр тогтоогдсон гэдэг байдлаар ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдэг учраас төрийн албанаас халах, сахилгын шийтгэл авах арга хэмжээний үндэслэл болж байна аа гэдэг агуулгаар гаргасан. Эхний үндэслэл нь дүгнэлт хэсэг дээрээ бүүр тодорхой болгоод дүгнэлтээ хэлнэ. Энэ хоёрын ялгааг нь эхний ээлжид энэ хэсэгд гаргачихъя гэж бодож байгаа. Тэгсэн дараагийнх нь болохоороо хоёр дахь үндэслэл нь болоод байгаа мэргэжлийн шаардлага хангаагүй Төрийн албаны тухай хуулийн 26.1 дүгээр хэсгийн 26.1.3-ийг бариад энэ яг хоёр үндэслэлээр бол сонсох ажиллагаа явуулсан. Яг сонсох ажиллагаа цэвэр явуулсан одоо таныг ажлаас халах тушаал гаргах гэж байна шүү бид нар гаргахдаа ийм үндэслэлээр гаргах гэж байгаа шүү гэж мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн хууль зүйн үндэслэл нь ерөөсөө байхгүй. Гэтэл энэ сонсох ажиллагааны мэдэгдэл хэрэгт авагдчихсан байгаа.

Нотлох баримт хянан судлахаар тодорхой болно. Нэхэмжлэгчийн сая тайлбарлаад байгаа яг энэ хоёр үндэслэлээр гаргачхаад тамга, гарын үсгээ зурчихсан харуулаад буцаагаад тэрийгээ солиод дараа өдөр нь мэдэгдлээ хүргүүлээд шууд тушаалаа гаргаад явчхаж байгаа. Тэгээд энэ хооронд өөр үндэслэлээр буюу хоёр сонсох ажиллагааны хүрээнд гарсан тушаалаа үзүүлээд араас нь тусгагдаагүй үндэслэлүүдийг нэмээд гаргаад явчихсан. Үүнд юу нэмэгдсэн гэхээр зааг ялгаа нь яаж гарч байгаа гэхээр Хянан шалгах дотоод аудит мониторингийн газрын албан тушаалын тавигдах шаардлагад, албан тушаалын тодорхойлолт, сонгон шалгаруулалтад оролцоогүй гэдэг өгүүлбэр нэмэгдчихсэн юм. Тэгэхдээ агуулгын хувьд сонсох ажиллагаа дээр яваад байгаа мэргэжлийн шаардлага хангаагүй гэдэг агуулга бол өөр юм байна. Тэр нь болохоор яг албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага байгаа юм.

Мэргэжлийн аж ажлын байрны тодорхойлолт тавигдсан мэргэжлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэл нь бол сонсох ажиллагаа хийгдсэн харин энэ хэсэг дээрээ нэмээд сонгон шалгаруулалт оролцоогүй гэдэг нэг юм нэмчхээд байгаа байхгүй юу яг тушаал дээрээ болбол тэг энэ хоёр чинь агуулгын хувьд зааг ялгаа нь арай өөр байна лээ сонгон шалгаруулалтад оролцоогүй мэргэжлийн шаардлага хангаагүй, ажлын байрны тодорхойлолтоо тавьчихсан, мэргэжлийн шаардлага хангаагүй гэдэг энэ хоёрыг нэгтгээд нэг дор тавьж тушаалаа тодорхойлсон гэхдээ агуулгын хувьд бол энэ хоёр өөр байгаа. Энэ нэмэгдэж орж ирсэн байдаг. Тэгэхээр энэ асуудлаар бол сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Дээрээс нь хоёр ******* дугаар тушаалд нэмэгдэж орж ирж байгаа ахиад нэг асуудал нь болохоороо албан үүргээ гүйцэтгэхдээ, бусдад аливаа хэлбэрээр дарамт, ёс зүйтэй холбоотой дээр нь орж ирсэн гэж үзэж байгаа. Дараагийн тусгагдаагүй асуудал нь болохоороо төсвийн эрх шилжүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг танилцуулаагүй гэдэг. Сонсох ажиллагаанд огт байхгүй. Нэмээд орж ирсэн байгаа. Дээрээс нь ахиад сонсох ажиллагаа хийгдээгүй асуудал бол аудитын байгууллагын тайлан дүгнэлтээр дурдсан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй гэдэг ийм үндэслэл нэмэгдэж орж ирсэн. Мөн дээрээс нь ахиад команд штабын сургалтын байгууллагын тогтоол бас ахиад сонсох ажиллагаа нь байгаагүй ийм асуудлууд тушаал дээрээ нэмэгдэж гарч ирсэн байдаг. Тийм учраас энийг бол эхний энэ шатан дээр ингээд тодруулаад нэмээд тайлбарлачихъя. Үлдсэн хэсгийг нь дүгнэлт дээрээ хэлээд явчихна аа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтөгс: Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбоотой нэмж хэлэхэд ******* дугаартай тушаал дарамт үзүүлсэн, хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон, хууль бус эс үйлдэхүйг шаардсан гээд байна. Үүнд нэг нэмэлт тайлбар хэлчихье. Энэ яагаад М.М******* гэдэг хүнийг хууль бус байсан гэвэл энэ нь тухайн прокурор дээр шалгаж байгаа хэрэгтэй холбоотойгоор энэ асуудлууд гарч ирээд байгаа. Тухайн үед ёс зүйн дэд хорооны хурал болсон. Гэхэд өнөөдөр тэр хуралд М.М******* оролцоогүй байхад оролцсон мэтээр, үг хэлсэн мэтээр хууль бус нотлох баримтууд яриад байна. Анхнаасаа прокуророос ирж байгаа хариуцлага тооцох тухай албан бичгийг яг үнэндээ бол М.М******* гэдэг хүнд авах ёсгүй байсан. Тушаалаараа яг хуульд заасан үндэслэл журам буюу тушаалынхаа дагуу прокурорын шаардлагыг авах хүн бол энэ төрийн захиргаанаас н.Д гэдэг хүн өөрөө байх ёстой. Яагаад гэвэл тухайн үед М.М******* ээлжийн амралттай байсан. Албан тушаалаар байсан. Ээлжийн амралтыг 111 гэсэн тушаалаар баталсан. 60 дугаар тушаалаар орлон гүйцэтгэгчийг баталсан байгаа. Тэр байтугай прокурорын албан шаардлагын хариуцлагад хүртэл орлон гүйцэтгэгчийг арга хэмжээ авна уу, одоо ч гэсэн шаардлагууд хүртэл ирсэн. Тэгэхээр яг хуулийнхаа дагуу бол н.Д гэдэг хүнд арга хэмжээ авах байтал ээлжийн амралттай байсан нь өөрт нь ямар ч хамааралгүй М.М*******д авсан эхнээсээ хууль бусаар л явагдсан. Дээрээс нь тухайн тэр прокурорын зөрчлийн асуудлыг хэн хариуцах вэ гэвэл н.Б, н.Ч гэдэг энэ хоёр хүн хариуцах талаар бол энэ албан үйлчилгээний ерөнхий газар прокурорын одоо албан бичгүүд буюу тухайн зөрчлийн хэрэгт авагдсан материал дотор тодорхой тусгагдсан байгаа. Тэгэхээр өнөөдөр өөрийнхөө эрх ашгийг хамгаалж би ээлжийн амралттай байсан надад хамаарахгүй асуудалд хамаарууллаа гэж хэлсний төлөө хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан гэдэг бол үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргын албан тушаалд ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй ажил үүргээ үр дүнтэйгээр гүйцэтгэн хэвийн ажиллаж байхад тус газрын дарга З.Э*******оос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг зориудаар төлөвлөн гэнэт надад хандсан талаар дурдсан байна.

Уг сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгжүүлсэн болохыг холбогдох тэмдэглэл, шийдвэрээр нотлогдоно. Сонсох ажиллагааны мэдэгдэлд болон тушаалд тодорхой үндэслэлийг дурдсан. 1. ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй гэжээ...,1.1. Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлтээр ... дотоод аудит муу гэсэн нь түүний хариуцан ажилладаг үндсэн чиг үүргийг дүгнэж үнэлсэн үнэлгээ, 1.2. Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байсан нь түүний ажлаа хэрхэн хийх чадваргүйг илэрхийлж байна. Үүнд: Эрх шилжүүлсэн төсвийн зарцуулалтад төсвийн хуульд заасны дагуу хяналт тавих үүрэг хэрэгжээгүй. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан сургуулийн тайланг гаргахдаа ирц оролцоо, үр дүнг тодорхой тусгах үүрэг өгсөн боловч хэрэгжээгүй. 1.3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны цөөнгүй А тушаалын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээн байтал тэдгээр үүргээ хэрэгжүүлээгүй.

2. Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй, 2.1. Төрийн албан тухай хуулийн 26.1 болон Албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй, төрд ажиллаж ирсэн нь зөрчилтэй, 2.2. Мэргэжлийн шаардлага хангахгүй төрийн албан хаагчдыг чөлөөлөх талаар Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай" дүгээр тогтоол гарч түүний хавсралтаар Авлигатай тэмцэх таван ш үйл ажиллагаа-ны шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох", төрийн алба шимэгчдээс салах... гэсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлсэн, 2.3. Хөдөө аж ахуйн сургуулийг Малын эмч мэргэжлээр төгссөн байх бөгөөд тус агентлагт малын эмч ажиллах ямар 1 орон тоо байхгүй.

3. Удаа дараагийн үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй, 3.1.Үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгааг ажлын хэсгийн тайлангаас харж болно.

4. М.М*******гийн талаар ёс зүйн хорооны дүгнэлт гарч зөрчил гаргасныг тогтоосон, 4.1.Ёс зүйн зөрчилтэй буюу удирдах албан тушаал эрхлэхдээ бусдыг үл хүндэтгэж, дээрэнгүй байдлаар хангаж, хууль бус үйлдэл хийхийг шаардсан зөрчил гаргасан, 4.2.Ёс зүйн зөрчлийг хэлэлцэх ажиллагаа зохих журмын дагуу явагдаж өөрөө биечлэн оролцож бусад хүн мөн оролцож тайлбар мэдүүлэг гаргаж өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдоно, 4.3. Ёс зүйн дүгнэлттэй танилцах бүхий л арга хэмжээг Ёс зүйн дэд хорооны дарга авч хэрэгжүүлсэн бөгөөд түүнийг гэрчээр оролцуулж тайлбар мэдүүлэг авч болно.

5.Төрийн албаны зөвлөлөөс Гомдлын хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгийн агуулга нь М.М*******г чөлөөлөх үндэслэлтэй болохыг тэмдэглэжээ. 5.1. Захиргааны урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргаж тушаалыг хянуулсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөл, хуулийн хэрэглээ, процесс ба төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэхийг хянаж үздэг билээ. 5.2. Нэгэнт мэргэжлийн шаардлага хангахгүй бол түүний урьд өмнө нь тухайн албан тушаалд томилогдсон байдал нь давхар хууль бус болох тул төрд учирсан хохирлын асуудал хөндөгдөх болж байна.

Хянал-шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байсан тул мөн бусад үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй зөрчлүүд гарсан тул М.М*******г албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. М.М******* нь малын эмч мэргэжилтэй бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт малын эмч мэргэжилтэй хүн ажиллах өөр ажил, албан тушаал байхгүй байна. Захиргааны ерөнхий хууль болон холбогдох журамд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах процесс ажиллагаа явагдсан болно. Тиймээс Төрийн албаны зөвлөл тодорхой хариу өгчээ.

Төрийн албан хаагч хариуцсан ажил, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ гэсний 6-т харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 13-т Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 15-д харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай юм.

М.М*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр тушаал нь хууль ёсны хууль зүйн үндэслэлтэй болохыг Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, Үндэсний аудитын дүгнэлт, агентлагийн даргын ажил хариуцуулсан тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй зохих процесс ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э******* 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл. Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага, 23.5.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална. гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын -ны өдрийн дугаар хавсралтаар Албан тушаалын тодорхойлолтод албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг баталсан байна. М.М******* нь Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын даргаар 2022 оны 09 дүгээр сарын 02-нд томилогдсон нь Албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй байна. Мөн М.М******* нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын сонгон шалгаруулалтад орж Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын -ний № дугаар тогтоолоор Ахлах түшмэлийн орон тоонд томилогдон ажилласан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур, "26.1. Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно., "26.4.Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална., Төрийн албаны зөвлөлийн 2019 оны дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тогтоолын "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам-ыг тус тус зөрчин тусгай шалгалтыг өгөлгүй Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын дарга /Эрхэлсэн түшмэл/-ын албан тушаалд томилогдсон нь Шүүр ажиллагаа, болон бусад газруудаас хийсэн хяналт шалгалтаар хууль бус томилгоотой албан хаагчдыг чөлөөлөхийг шаардсаны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын ******* дугаар тушаалаар чөлөөлсөн.

Төрийн жинхэнэ албан хаагч М.М******* нь Ахлах түшмэлийн албан тушаалаас Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дэвшин ажиллах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасны дагуу АБТушаалын тусгай шаардлагыг хангасан албан хаагч Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу тухайн зарлагдсан ажлын байранд тусгай шалгалтыг өгснөөр тухайн албан тушаалд томилогдох зохицуулалтай байхад шууд томилогдсон нь хууль бус томилгоо болсон байна. Төрийн албаны тухай хуулийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд

доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө гэж заасны дагуу тухайн албан тушаалын сул орон тоог зарлуулахаар ГБХНХЯамны салбар зөвлөлд хүргүүлсэн. гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүнийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл гэдэг бол үндэслэл тодорхой байж гардаг. Үүнд бол маш тодорхой асуудлууд байвал энэ шийдвэр гарна уу гэхээс биш зүгээр нэг өнгөц төдий зүйлд гаргадаг тушаал биш. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд би ямар шалтгаанууд байгаа вэ гэдгийг мөн тушаалд орсон нөхцөл байдлуудын талаар дурдъя. Нэгдүгээрт сонгон шалгаруулалтад оролцоогүй асуудал байгаа. Оролцох ёстой юу, оролцохгүй байх ёстой юу гэдэг л асуулт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтад нэг бол оролцоно, эсхүл ангилал зэрэглэл таарч байвал шилжиж ажиллаж болно, нөөцөөс авч болно гэж заасан байгаа. Тэгэхлээр шилжээд нөөцөөс авч байгаа бол ангилал зэрэглэл нь таарч байгаа юм уу гэдэг асуулт байгаа. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн газрын дарга бол ахлах түшмэлийн албан тушаалтай. Ажил, албан тушаал, ангилал, зэрэглэлээ Төрийн албаны үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга. Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга гэдэг бол эрхэлсэн түшмэлийн албан тушаал учраас ангилал хоорондын зөрүү үүсэж байгаа тул томилгоо буруу хийгдсэн. Шалгалтдаа орох ёстой асуудал байсан. Ороогүй томилчихжээ гэдэг асуудлаар сонгон шалгаруулалт нь ороогүй. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж байдаг. Энэ зөвлөмж нь өөрөө төрийн албан хаагчийг ангилал зэрэглэлийг хооронд шилжүүлэхтэй холбоотой зөвлөмж гарсан байдаг. Зөвлөмжид заасан шаардлага бол хуулиар л тайлбарлачихсан зөвлөмж бол зөрөөтэй юм байхгүй учраас энийг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. бусдад дарамт үүсгэсэнтэй холбоотой дугаар тушаал давхар яригдаж байгаа юм. Энэ дугаар тушаал яригдаад эхэлчхэж байгаа. Тэгэхээр холбоотой ёс зүйн зөрчил гаргаад тамгын газрынхаа Захиргаа санхүү удирдлагын газрын даргатайгаа хэрүүл хийж, утсаар дарамталсан бичлэг нь хэрэгт авагдсан байгаа. Ёс зүйн дэд хороо дугаартай тогтоол гаргахдаа энэ талаар дурдсан. дүгээр тушаалтай холбоотой тайлбар хэлэхэд Төрийн албаны хуулийг удаа дараа зөрчсөн шалтгаан бас ******* тушаалын үндэслэлд орж байгаа. Удаа дараа гэдэг нь дээд шүүхийн тайлбарт хоёр буюу түүнээс дээш гэж тайлбарласан байгаа. Иймд нэгдүгээр шалтгаан нь бол ******* тушаал энэ хүн арга хэмжээ авагдсан өөрт нь ганцаарчлан сануулах арга хэмжээ авагдсан. Хоёрдугаарт ёс зүйн дэд хорооны дугаартай дүгнэлт байгаа. Тэгэхдээ яг дүгээр тушаал шууд хамааралгүй өөрийнх нь хувь төрийн албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиа зөрчсөн талаарх дүгнэлт дээр тодорхой дурдсан байна. дүгээр тушаалтай холбоотой 33 хуудастай материал хаана байна гэдэг зүйл ярьсан. Тэр материалыг би өнөөдөр хэрэгт өгсөн байгаа. Тэрийг хаанаас авсан гэхээр Төрийн албаны зөвлөл рүү өгөхдөө тэр материалыг өгсөн юм байна. Гомдол гаргасан учраас материал гарч байгаа гэж манайд бичиг ирээд өгсөн юм байна. Уг 33 хуудастай материал дотор ер нь бол ******* дүгээр тушаал гаргахтай холбоотой 11 албан бичиг явсан юм байна. Энэ асуудал хэзээ үүссэн бэ гэсэн 08 дугаар сарын 01-ны өдөр үүссэн. 0 дугаартай Нийслэлийн прокурорын газрын дэд даргаас ирсэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хандсан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж хариуцлага тооцуулах тухай гээд албан бичиг ирээд за тэгээд энэ асуудал үүсэж эхэлж байгаа юм. Тэрний өмнө бол нөгөө шалгалтын материал учраас хэргийн материалд өгчихсөн. Шалгасан асуудлын талаар тушаал гарах гээд байгаа одоо хоёр зуун дөрөв нь зөвхөн мянган буудай холбоотой тушаал тэгээд гарахын өмнө 11 процесс явагдсан байгаа. Тэгээд манайх жишээлэх юм бол 08 дугаар сарын -ны өдөр хариу хүргүүлсэн миний гарын үсэгтэйгээр. Хариуцлага тооцох хугацаа сунгуулах хариу хүргүүлсэн. Яагаад хугацаа сунгуулсан улсын байцаагч дээрээс нь н.Мягмарбаатар бүгд амарчихсан байгаа ээлжийн амралттай миний тушаалаар тэгэхээр ээлжийн амралттай байгаа учраас 09 дүгээр сарын 11-ны өдрийн дотор хариуцлага тооцох талаар бид нар албан шаардлагынхаа хугацааг хойш нь 09 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл сунгаж өгнө үү. 5 хоногоор сунгаж өгнө үү, гээд бичиг өгсөн. Нийслэлийн прокуророос 08 дугаар сарын 27-ны 1/ дугаартай албан бичгээр ахиад хариуцлагаа тооцсон уу? гээд хүрээд ирсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М******* нь анх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба улмаар 2025 оны дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай М.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай шууд холбоотойгоор урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж буюу тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаар тушаалаар Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга, улсын ахлах байцаагч М.М******* нь Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцуулах тухай дугаар прокурорын шаардлагын дагуу зөрчлийн дугаартай хэргийг шуурхай шийдвэрлэх албан үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хариуцлага тооцуулах тухай тоот албан бичигт ... дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэлийн хугацааг огт сунгуулаагүй, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулаагүй 42 хоног болж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн байна.

Тус зөрчлийн хэрэг 2024 оны дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт харьяаллын дагуу шилжиж ирсэн болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны дугаар сарын 05-ны өдрийн дүгээр прокурорын тогтоолоор, тус зөрчлийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэж дууссан болох нь тус өдрийн №01027 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.М******* нь 2024 оны дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажилдаа орсон болох нь Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны дугаар сарын 29-ний өдрийн Ээлжийн амралтын хуваарь батлах тухай дүгээр тушаалуудаар тус тус тогтоогдож байна.

Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, дугаартай зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд маргаан бүхий 2024 оны ******* дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь батлагдсан хуваарийн дагуу дээрх хугацаанд ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдож байх ба ээлжийн амралттай байгаа албан тушаалтан доод шатны албан тушаалтнууддаа үүрэг, чиглэл өгөх боломжгүй тул маргаан бүхий 2024 оны ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сануулах шийтгэл ногдуулсан нь хууль үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалаар доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнд:

- Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй,

- албан тушаалын тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлага хангаагүй,

- албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн,

- ялгаварлан гадуурхсан,

- албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн,

- саад учруулсан,

- хөндлөнгөөс оролцсон,

- хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан,

- төсвийн эрх шилжүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулаагүй,

- аудитын байгууллагын тайлан дүгнэлтэд дурдсан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй,

- команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан,

- ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн

Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй, албан тушаалын тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлага хангаагүй гэх үндэслэлүүдийн талаар:

Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй гэсэн үндэслэлээр М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь төрийн жинхэнэ албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулах, захиалга өгөх нь Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл, томилох эрх бүхий албан тушаалтны чиг үүрэг тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт шинээр зарлаагүй атлаа сонгон шалгаруулалтад оролцоогүй үндэслэлээр намайг төрийн албанаас халсан нь миний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн М.М*******г ажилд томилох тухай дүгээр тушаалаар М.М*******г маргаан бүхий албан тушаалд томилсон байх ба уг тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилов гэсэн үг, утга, санаа байхгүй байх ба үүнээс үзэхэд тус 2022 оны дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг хууль ёсоор /түр орлон гүйцэтгэгчээр биш/ томилсон гэж үзэхээр байна.

Иймд сонгон шалгаруулалтад оролцоогүй гэсэн үндэслэлийг маргаан бүхий тушаал гаргах болсон үндэслэлийн нэг болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...миний бие улсад 27 жил ажиллаж байгаа бөгөөд үүний 25 жилд төрийн захиргааны байгууллага, хөдөлмөр, халамжийн салбарт удирдах албан тушаал хашсан. Төрийн албаны мерит зарчмаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар 16 жил ажиллаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Орон нутаг, мэдээллийн технологи хариуцсан дэд даргаар томилогдон ажилласан... Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, энэ хуулийн 3.1.3-т заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Орон нутаг, мэдээллийн технологи хариуцсан дэд даргаар /ТЗ-13/ томилогдон ажиллаж байгаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хэрэгжсэн бүтэц, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал, ангилал зэрэглэл буурч уг албан тушаалд томилогдсон. Тухайн үед болон өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөл, төрийн аудит, хяналт шалгалтын байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, энэ хуулийн 3.1.3-т заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргаж байгаагүй, тийм зүйл байхгүй болно... гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгчийг 20 шахам жилийн өмнө Говь-Алтай аймгийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны дугаар сарын -ны өдрийн Б/123 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд мэргэжлийн шаардлага хангасан гэж үзэж томилсон атлаа маргаан бүхий 2024 оны ******* дугаар тушаалаар мэргэжлийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эрх чөлөө, шударга ёсны зарчим, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь М***** их сургуулийг нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэйгээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төгссөн болох нь № дугаар дипломоор тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан гэх үндэслэлүүдийн талаар:

Дээрх албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан гэсэн үндэслэлүүдийг маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалд заасан нь хэт ерөнхий шинжтэй, тодорхойгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно 40 дүгээр зүйлийн 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан байна.

Маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалд тодорхой ямар байдлаар хэнд дарамт үзүүлсэн, хэнийг ямар байдлаар ялгаварлан гадуурхсан, ямар албан хаагчид яаж хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон, тодорхой ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан зэрэг нөхцөл байдлыг заагаагүй, тодорхойгүй хэт ерөнхий шинжтэй байна.

Иймд маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасантай нийцэхгүй байна.

Мөн дээрх албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлсөн, саад учруулсан, хөндлөнгөөс оролцсон, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан зэрэг зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэт, хангалттай нотлогдохгүй байна.

Төсвийн эрх шилжүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулаагүй, аудитын байгууллагын тайлан дүгнэлтэд дурдсан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй, команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан гэх үндэслэлүүдийн талаар:

Маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалд төсвийн эрх шилжүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулаагүй, аудитын байгууллагын тайлан дүгнэлтэд дурдсан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй, команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан гэсэн үндэслэлүүдийг заасан нь мөн хэт ерөнхий шинжтэй, тодорхойгүй байна.

Зүй нь хариуцагч нь тодорхой ямар төсвийн эрхийг ямар байгууллагад шилжүүлсэнтэй холбоотой хяналт тавих удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, тодорхой ямар, хэзээ гаргасан тушаалуудын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулаагүй, аудитын байгууллагаас хэзээ хийгдсэн тодорхой ямар тайлан, дүгнэлтийн ал хэсэгт заасан дотоод аудит сул зөрчлийг арилгаагүй талаарх бодит нөхцөл байдлыг маргаан бүхий тушаалд тодорхой заах ёстой байжээ.

Команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан гэх үндэслэлийн хувьд авч үзвэл, уг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалд ... тайлан дутуу боловсруулсан гэж бичсэн байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч уг тайланг боловсруулаагүй биш боловсруулсан байна, ийм учир команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан гэх зөрчлийн шинж байдал нь ялимгүй буюу үр дагавар багатай, тодруулбал уг тайлан дутуу боловсруулсан гэх зөрчлийн улмаас тус байгууллагын үйл ажиллагаа доголдсон, хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд команд штабын сургуулийн тайлан дутуу боловсруулсан гэсэн үндэслэлийг маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргах болсон үндэслэлүүдийн нэг болгосон байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч нь Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлт гэх баримтыг надад огт танилцуулаагүй, гардуулаагүй, Ёс зүйн дэд хорооны хуралдааныг нууц, далд байдлаар явуулсан, Ёс зүйн дэд хорооны хурал болох талаар надад огт мэдэгдээгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлдээ тайлбарлаж байна.

Хариуцагчийн зүгээс Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаан болох талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийг Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд оролцох, тайлбар гаргах эрхээр хангаагүй байх тул Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийг оролцох, тайлбар гаргах эрхээр хангаагүй Ёс зүйн дэд хорооны дугаар дүгнэлтийг үндэслэсэн байх тул тус ******* дугаар тушаал нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3.3.1, 3.3.4, 3.4.3-т зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулахаар заасан.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудыг энэ маргааны үйл баримтад тохируулан хэрэглэж авч үзвэл:

Маргаан бүхий ******* дүгээр тушаалд заасан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийн улмаас тус байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөөлөл учирсан, бусад албан хаагч, нийтийн эрх ашигт сөрөг нөлөөлөл үзүүлсэн, хор хохиролтой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байна.

Шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай ******* дугаар тушаалыг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаал гарсан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн урьд нь эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын даргын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар тооцон олгож, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаар болон 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ноогдуулах тухай ******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, М.М*******г урьд эрхэлж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, М.М*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын даргын ажил, үүргийг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцон олгож, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.М*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ