2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04390

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Д.Батхуяг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар ,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж, хаягт оршин суух, овогт ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, , гудамж, хаягт оршин суух, овогт н ******* /РД:*******/-т холбогдох,

Гэм хорын хохиролд 8,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь өөрийн эзэмшлийн дүүргийн хороо, , 600 м.кв газрыг 2023 оны 3 сард улсаас өмчилж авсан.

Тухайн газраа авах гэтэл ******* нь миний газар дээр өөрийн гэрийг барьж, хагас газар дээр нь хог хаягдал асгасан байсан. Ингээд шүүхэд хандаж миний бие хариуцагч талд 300 метр газраа бэлэглэсэн. Энэ талаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүгчийн захирамж гарч 2 сарын 08-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж гарсан. Үүний дагуу хариуцагч нь хог хаягдлыг зайлуулж өгөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бас газрыг чөлөөлж өгч чадахгүй байсан. Удаа дараа хэлсэн боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул миний бие арга буюу 1,500,000 төгрөгөөр Ковш хөлслөн, хашаан дахь хог хаягдлыг зайлуулж хаясан. Мөн тухайн газрыг хариуцагч чөлөөлөөд өгчихсөн бол миний бие 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд газраа бусдад түрээслэж, нийт 14 сарын хугацаанд 7,000,000 төгрөг олох байсан. Тодруулбал, сард 500,000 төгрөгөөр бусдад түрээслэх байсан. Иймд нийт 8,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн газар байшин байгаагүй. Би өөрийнхөө газрыг өгсөн байхад ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Н.******* нь дүүргийн хороо, газарт 1989 оноос хойш амьдарсан. Жил бүр засан сайжруулалт хийж, жалга байсан газрыг тэгшилж янзалж байсан. Гэтэл 2023 онд Б.******* нь газрыг дайруулан булаан авсан бөгөөд уг газрыг нь авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд Б.******* нь огт надтай түрээсийн гэрээ байгуулаагүй байж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Б.******* нь Н.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд эвлэрч Б.******* нь өөрийн эзэмшлийн 600 м.кв талбайтай газрыг 300 м.кв тэнцүү хувааж, тал газрыг нь Н.*******ын дагавар охин *******д шилжүүлж өгөхөөр, хариуцагч нь газрыг 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөхөөр, жалгатай тал нь Б.*******гийнх, айл болон мод тарьсан хэсэг нь Н.*******ынх буюу *******гийнх байхаар эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээр баталгаажуулсан. Гэтэл Б.******* нь өөрийн санаачлагаар машин техник хөлслөн шороо асгуулж, миний талд хог овоолж хохироосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар ийм хэмжээний зардал гарсан гэдэг нь нотлогдохүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Б.******* нь өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлөх үндэслэлээр хүү *******гийн минь хүч хөдөлмөөр барьсан байшинг хүчээр нурааж, хог новшийг нь миний эзэмшлийн газар луу овоолсон. Энэ байшинг дахин сэргээх боломжгүй тул олон жил зарцуулсан хүч хөдөлмөрийг үнэлж хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс: 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00142 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2023 оны 02 сарын 08-ны өдрийн Албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ГХ2023/00388 дугаартай гүйцэтгэх хуудас, 2024 оны 3 сарын 19-ний өдрийн 24/03/3тай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,

Хариуцагчаас: гэрэл зураг, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын сансрын зураг зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхийн журмаар: дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших тухай хүсэлт, нэгж талбарын эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг, Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2022 оны 5 сарын 09-ний өдрийн А/302 дугаартай газар эзэмших эрх олгох тухай захирамж, хавсралт, Ж.*******, Б.******* нарын хүсэлт, дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн А/60 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай тушаал, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 сарын 08-ны өдрийн 04166 дугаартай захирамж, 101/ГХ2023/00388 дугаартай гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, 2023 оны 3 сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н.*******ын гаргасан хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 сарын 02, сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Б.*******, Н.******* нарын хүсэлтүүд, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан, 8,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж, газар чөлөөлж өгөөгүй тул өөрийн эзэмшлийн газар дээрх хариуцагчийн хог хаягдлыг зайлуулахад гарсан тээврийн хэрэгслийн зардал 1,500,000 төгрөг, олох байсан орлого 7,000,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00142 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 600 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газрыг 300 м.кв талбайгаар хоёр тэнцүү хувааж, хариуцагч Н.******* нь газрыг 2023 оны 2 сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж, нэхэмжлэгч Б.******* нь тус газрын 300 м.кв талбайг хариуцагч Н.*******ын дагавар охин болох Б.*******д шилжүүлж өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг газар чөлөөлж өгөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул газар дээрх хог хаягдлыг зайлуулахад гарсан зардал болох ковшны хөлсөнд төлсөн 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас гарсан зардал нь баримтаар нотлогдоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00142 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Н.******* нь 300 м.кв газрыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч Н.******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг өмнөх байдалд нь сэргээн хүлээлгэн өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Б.******* нь Н.*******ын өмнөөс тодорхой зардал гаргаж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын эвлэрлийг баталсан 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 00142 дугаартай захирамж, 2023 оны 2 сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн ...Та тус газрыг сайн дураар чөлөөлж өгөх үү, 170,950 төгрөг төлөх үү гэхэд, хариуцагч Н.*******ын чөлөөлөхгүй, төлөхгүй гэх тэмдэглэл, Н.*******ын миний бие анхан шатны шүүх хурал хууль бус болсон тул биелүүлэхгүй гэх тайлбар, Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 сарын 02, 2023 оны 9 сарын 02-ны өдрүүдийн шүүхийн шийдвэрт заасан газрыг чөлөөлөх талаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Н.******* танаа гэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн ...хог хаягдал, үртэс, хөөсөнцөр зэрэг хог хаягдлаар босгосон амбаарыг доторх хэрэгтэй зүйлийг авахуулж, ковш, машинаар түлхүүлж чөлөөлүүлэв. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* нь шийдвэр гүйцэтгэгчийг үг хэлээр дайрч, эсэргүүцсээр байсан гэх бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Тодруулбал, дээрх үйл баримтуудаар хариуцагч Н.******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид газраа өмнөх байдалд нь сэргээхтэй холбоотой зардал гарсан болох нь нотлогдож байх бөгөөд гарсан зардлын хэмжээг 1,500,000 төгрөг гэж тодорхойлсныг, хариуцагчаас баримтаар няцаагаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчээс хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд газрыг чөлөөлж өгөөгүйгээс олох байсан орлого буюу сард 500,000 төгрөгөөр тооцож 14 сарын хугацааны түрээсийн төлбөрт 7,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 22 зүйлийн 229.1.-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн тухайн газрыг сард бусдад 500,000 төгрөгөөр түрээслэн ашиг олох байсан гэж эргэлзээгүй дүгнэх үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ, баримтаар мөн нотлогдохгүй байна.

5.Хариуцагчаас газрыг чөлөөлөх ажиллагааны явцад тухайн газар дээр байсан байшинг нурааж хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч Н.******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгчийг бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэхээргүй байна. Мөн хариуцагчид 10,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймд, хариуцагчийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 228 дугаар зүйлийн 228.1. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2. дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 228 дугаар зүйлийн 228.1.-д заасныг тус тус баримтлан, хариуцагч Н.*******аас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 150,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 174,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА

ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ

Д.ЯНЖИНДУЛАМ