| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0119/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 122
2018 01 30 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.Г.ар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Арвайхээр овогт Б.нхийн Г.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0143 60430 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ар.ээр овгийн Б.нхийн Г.ар,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Г.ар нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Схд маркетын үүдэн дээр иргэн Т.Ц.п.гийг зодож биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г.ар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цаг 30 минутын үед би Сэнтий зочид буудал гадна байх бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байхдаа хохирогч Т.Ц.п.г ахтай таарсан. Харин Т.Ц.п.г ах бид хоёр ах дүүгийн барилдлагатай ямар нэгэн өс хонзон байхгүй...Т.Ц.п.г ах өмнө нь надад 1.800.000 төгрөгийг хадгалуулсан байсан. Үүнээс би 890.000 төгрөгийг бэлнээр нь Т.Ц.п.г ах руу дансаар шилжүүлсэн байсан. Би тухайн үед хохирогч Т.Ц.п.г ахын төрсөн дүү Баяраагийн бааранд зуны амралтаараа ажил хийж байсан. ...2015 оны 7 дугаар сард Т.Ц.п.г ах миний ажиллаж байсан бааранд орж ирээд нилээн согтож пивоны шил хаглаж миний гар руу зоосон. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа нар ирээд Т.Ц.п.г ахыг аваад явсан. Тэгээд би Т.Ц.п.г ахад гомдол саналгүй гэж хэлснээр цагдаагийн байгууллагаас гаргаж авсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Т.Ц.п.г ах надтай таараад үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн байгаа. Тухайн үед би хохирогчийг ямар нэгэн байдлаар цохисон зүйл байхгүй, тэрээр миний өмсөж байсан куртикний захнаас барьсан байсан учраас би хохирогчийн гарыг мушгиж тавиулсан. Түүнээс биш хохирогчийг зохиж зодсон зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Т.Ц.п.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2015 оны 7 дугаар сард би...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Стар” нэртэй караоке бааранд хүнтэй уулзаад сууж байгаад бага зэрэг архи уучихаад гарах үед манай дүүтэй хамт ажилладаг байсан буюу тус баарны бармен болох Б.Г.ар гэх залуу намайг тооцоо хийх үед их мөнгө авч явааг хараад та ийм их мөнгө бэлнээр авч явж болохгүй надад өгөөд хадгалуулчих гэхээр нь би өөрийн биед авч явсан 1.800.000 төгрөгийг Б.Г.арт өгч хадгалуулаад явсан. ...Би гар утасны дугаарыг нь авсан байсан болохоор маргааш нь залгаж яриад мөнгөө авъя гэхэд Б.Г.ар ахаа би 800.000 төгрөг данс руу чинь шилжүүлчихье үлдэгдэл мөнгийг нь дүү нь хэрэг гараад зарцуулчихлаа 3 хоногоос өгье гэж хэлсэн... 3 хоногийн дараа асуухад мөнгө бүтээгүй байна гэсээр нилээд хоног болж байгаад 90.000 төгрөг дахин шилжүүлж өгөөд түүнээс хойш дахин мөнгө төгрөг өгөхгүй байсаар 2 жил өнгөрсөн. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт “Сэнтий” зочид буудлын зүүн талд байрлалтай хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр зогсож байтал Б.Г.ар нэг эмэгтэй хүнтэй тэврэлдээд зогсож байгаа харагдахаар нь очиж уулзаад “ах нь үлдэгдэл мөнгөө авъя” гэхэд “мөнгө байхгүй байна тэгж байгаад цувуулаад өгье, утсаар яръя” гэхээр нь “чамайг хаанаас олдог юм, чи тэгвэл иргэний үнэмлэхээ эсхүл гар утсаа барьцаанд өг” гэхэд Б.Г.ар халааснаасаа гар утсаа гаргаад хамт зогсож байсан эмэгтэйдээ өгч явуулчихаад өөрөө зугтах гээд байхаар нь би Б.Г.арын энгэрээс нь гараараа зуураад зогсож байтал надтай уулзахаар ирж явсан хамаатны эмэгтэй ирж яваа харагдахаар түүнийг дуудахад сонсоогүй ба энэ үед Б.Г.ар миний гарыг гараараа цохиод би тавихгүй базаад байсан чинь нүүр рүү гараараа цохиж, гар мушгиж тавиулчихаад зугтаагаад явчихсан. ...Миний биед учирсан зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлийг Б.Г.ар гэгч нь гараараа цохисоноос болж учирсан гэмтэл юм. ...Б.Г.арыг сайн таньдаггүй бөгөөд урьд манай дүүтэй бааранд хамт ажилладаг байсан болохоор зүс таньдаг байсан юм. Тэгээд 1.800.000 төгрөг өгч хадгалуулаад үлдэгдэл 910.000 төгрөгөө авч чадаагүй байсан болохоор Б.Г.арыг олж уулзаж чадахгүй байсаар 2 жил өнгөрч 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр супер маркетын гадаа таарч мөнгөө нэхэж барьж авснаас болоод цохиулсан. Түүнээс өөрөөр урьд өмнө хэрэлдэж маргалдсан, өс хонзон санасан ямар нэгэн зүйл байхгүй...би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Харин мөнгө төгрөг өгөхгүй байж зодож цохисонд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11674 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн хацар, шанааны хэсэгт тэмтрэхэд эмзэглэл ихтэй... ДҮГНЭЛТ
1.Т.Ц.п.гийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),
3. Шүүгдэгч Б.Г.арын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 18 цаг өнгөрч байх орчимд би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Сэнтий” зочид буудлын хажуу талын Супер маркет орчихоод гарч явахдаа Т.Ц.п.г ах таараад миний өмсөж явсан цувны энгэрээс бариад авахаар нь яасан бэ? гэхэд ах нь үлдэгдэл мөнгөө авмаар байна, зөндөө удлааш дээ гэсэн. Тэгэхээр нь би дүү нь одоогоор боломжгүй байна. Удаахгүй өгнө ш дээ гээд гарыг тавиулах гэхэд тавихгүй байхаар нь гарыг нь гараараа цохиж тавиулаад яваад өгсөн юм. ... Би Т.Ц.п.г ахын гарыг цохиж тавиулснаар өөрөө зодож цохиогүй. Харин Ц.п.г ах өмнө намайг бааранд ажилладаг байхад орж ирээд үйлчлүүлээд гарахдаа надад 1.800.000 төгрөгийг хадгалуулсан байсныг би дараа нь 890.000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр шилжүүлж өгөөд үлдэгдэл 910.000 төгрөгийг нь хэрэглэчхээд өгч чадаагүй байсан болохоор надаас мөнгөө нэхдэг байсан юм. ...Т.Ц.п.г ахын гарыг цохиж тавиулахдаа гараа саваад авах үед хацарт нь хүрчихсэн байх гэж бодож байна. Түүнээс биш яг хацар руу чиглүүлж цохиогүй. ...Би ганцаараа явсан бөгөөд тухайн үйлдэл болох үед Т.Ц.п.г ах бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг супер маркет орж АТМ-ээс мөнгө авах гэж байхад миний урд талд зогсож байсан танихгүй эмэгтэй АТМ-д картаа залигуулчихлаа утсаараа яриулаач гэхээр нь би гар утсаа өгөхөд тэр хүүхэн миний утсаар яриад би хажууд нь хүлээлгээд гадаа үүдэнд зогсож байсан юм. Тэр үед Т.Ц.п.г ах ирсэн бөгөөд нөгөө хүүхэн миний утсыг надад өгчихөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31),
4. Хохирогчийн оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 35),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 51, 52) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г.арт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
l.Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Г.ар нь Схд зочид буудлын зэргэлдээ байрлах Хүнсний дэлгүүрийн үүдэнд, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Ц.п.гтай маргалдан шууд санаатай үйлдлээр зодож биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Т.Ц.п.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр намайг Схд нутагт “Сэнтий” зочид буудлын зүүн талд байрлалтай хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр зогсож байтал Б.Г.ар нэг эмэгтэй хүнтэй тэврэлдээд зогсож байгаа харагдахаар нь очиж уулзаад “ах нь үлдэгдэл мөнгөө авъя” гэхэд “мөнгө байхгүй байна тэгж байгаад цувуулаад өгье, утсаар яръя” гэхээр нь “чамайг хаанаас олдог юм, чи тэгвэл иргэний үнэмлэхээ эсхүл гар утсаа барьцаанд өг” гэхэд Б.Г.ар...зугтах гээд байхаар нь би Б.Г.арын энгэрээс нь гараараа зуураад зогсож байтал...миний гарыг гараараа цохиод би тавихгүй базаад байсан чинь нүүр рүү гараараа цохиж, гар мушгиж тавиулчихаад зугтаагаад явчихсан. ...Миний биед учирсан зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлийг Б.Г.ар гэгч нь гараараа цохисоноос болж учирсан гэмтэл юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11674 дугаар дүгнэлт: “...1.Т.Ц.п.гийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),
-Шүүгдэгч Б.Г.арын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 18 цаг өнгөрч байх орчимд би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Сэнтий” зочид буудлын хажуу талын Супер маркет орчихоод гарч явахдаа Ц.п.г ах таараад миний өмсөж явсан цувны энгэрээс бариад авахаар нь ...гарыг нь тавиулах гэхэд тавихгүй байхаар нь гарыг нь гараараа цохиж тавиулаад яваад өгсөн юм. ...Т.Ц.п.г ахын гарыг цохиж тавиулахдаа гараа саваад авах үед хацарт нь хүрчихсэн байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г.ар нь хохирогч Т.Ц.п.гийг цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Г.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г.арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г.арт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г.ар нь “Монхангай” группын гаалийн баталгаат агуулахад барааны хянагч ажилтай талаар мэдүүлсэн тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай байх тул уг торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.
Харин Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Б.Г.арыг торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Хохирогч Т.Ц.п.г нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1708 0143 60430 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.