2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04412

 

 

 

 

 

 

 

 

  2025             05             22                                                192/ШШ2025/04412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь тус компанид ажиллаж байхдаа 2019.5.24-ний өдрийн хүсэлтээр нь 2020.5.20-ны өдрийн 01 тоот "Зээлээр бараа худалдан авах гэрээ"-г байгуулж 1,410,550 төгрөгийн буйдан, стенкийг цалин хөлснөөс үнийг суутган авахаар тохиролцож авсан боловч удаа дараа нэхүүлж, төлөлтийн заримыг хийсэн боловч үлдэгдэл болох 860,550 төгрөг огт төлөгдөөгүй, эргэж холбогдох боломжгүй болсон. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11-р хорооны Засаг даргын 2024.8.02-ны өдрийн 193 тоот албан бичигт "УХ ******* регистрийн дугаартай ******* нь тус хаягт оршин суудаггүй болно" гэжээ. *******ын анх тус компанид ажилд орохдоо өөрийнх нь өгсөн хувийн мэдээлэл бүхий баримтанд: Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11-р хороо нуурын 12 дүгээр гудамж 196 тоот хаягт оршин суух, утас: өөрийнх нь 9987 5137, эцэг *******, эх /Нийслэлийн 124-р цэцэрлэгт багш/ өгсөн байдаг боловч хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй боломжгүй гэх автомат хариултыг өгнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэж зааснаар тус компанийн үйл ажиллагаа явуулж буй харьяаллын дагуу******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байна хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2024.08.02-ны өдрийн 193 дугаартай тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, -ийн дүрмийн хуулбар, *******ын анкет, *******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2024.09.16-ны өдрийн итгэмжлэл, -ийн *******аас авах авлагын тайлан зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч овогтой нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч *******ыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2024/25105 дугаартай захирамжийн дагуу *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулан авч, уг хаягийн дагуу Баянгол дүүргийн 14 хорооны засаг даргаас ******* уг хаягт оршин суудаг эсэх талаар тодруулахад уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн, мөн хаягт ийм хүн байхгүй гэсэн шуудангийн магадлагаагаар ******* нь Баянгол дүүрэг, 14 хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 14 дүгээр байр 26 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч -ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. ******* нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 14 дүгээр байр, 26 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Монгол шуудангийн магадлагаа, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхчимэг нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:УХ*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР