| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/01525/И |
| Дугаар | 192/ШШ2025/02704 |
| Огноо | 2024-04-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2024 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/02704
| 2025 04 07 | 1*******2/ШШ2025/02704 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Баруун баян уул ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: УС*******5022851/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.******* нас сүүдэр *******0 хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Ханын материал комбинатад 1**************0-1**************4 онуудад ажилласан жилийн 1**************4.08.08-ны өдрийн 24******* тоот ажлаас чөлөөлөгдсөн тушаал Үндэсний төв архивд байхгүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Д.******* нь 1*******87.08.20-ны өдөр хугацаат цэргийн албанаас чөлөөлөгдөн улмаар Зөвлөлтийн барилгын 3-р трестийн Үйлдвэрлэлийн комбинатын Монгол ажилчдын захиргааны даргын 1*******87.10.28-ны өдрийн 1131 тоот тушаалаар цахилгаан гагнуурчнаар ажилласан болно. Ийн Ханын материалын комбинатын 1**************0.04.27-ны өдрийн 305 тоот тушаалаар Октябрийн районы 2*******-4 тоот мэдэгдлээр 4-р үйлдвэрийн 2 ээлжид туслах мотористоор шилжин ажиллах болсон. Одоо Д.*******гийн 08704******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1**************0 онд ажилд орсон, 1**************4 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдсэн . Түүнчлэн 1**************1 оноос 1**************4 онуудад Ханын материал ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тухай тодорхойлолт Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын тодорхойлолт байгаа болно. Иймд Д.*******г 1**************0-1**************4 он хүртэл Ханын материалын комбинатад ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү. гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Үндэсний төв архивын газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-10/88******* дугаартай албан бичиг, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын Ханын материал комбинатын даргын 1**************0 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 305 дугаартай тушаал, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Д.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар хотын Ханын материал компанийн ерөнхий захирлын 1**************4 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 233 дугаартай тушаал, Барилгын материал удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын Ханын материал комбинатын даргын 1*******8******* оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал болон 1*******8******* оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 458 дугаартай тушаал, түүний хавсралт, мөн газрын даргын 1**************8 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7******* дугаартай тушаал, гэрч гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар.
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 2*******-ны өдрийн *******/4283 дугаартай албан бичиг, түүний хавсралт.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь 1**************0 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1**************4 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад мотористоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
- Гэрч : ...Миний бие 1*******8******* онд 8 дугаар ангиа төгсөөд Барилгын материалын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1*******8******* онд элсэн орж, Тоосгоны тоног төхөөрөмжийн операторчин мэргэжлээр 3 жил сурч, 1*******8******* онд сургуулиа төгссөн. Ингээд 1*******8******* оны 7 дугаар сарын 01-ний өдөр илгээлтээр Ханын материалын комбинатын 4 дүгээр үйлдвэрийн 2 дугаар ээлжид өрлөгчнөөр ажилд орсон. Намайг ажилд ороод удаагүй байхад Д.******* 1**************0 онд манай байгууллагад ажилд орсон бөгөөд тус байгууллагадаа 1**************4 оны хүртэл ажиллаж байгаад манай үйлдвэр хувьчлагдаж ажилчид өөр, өөр газарт ажиллахаар явсан. гэх гэрчийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Гэрч : ...Миний бие 1*******8******* онд цэргийн албанаас халагдаж ирээд Ханын материалын 4 дүгээр үйлдвэрийн 2 дугаар ээлжид операторчноор ажилд орсон. Тухайн үед Д.******* манай үйлдвэрт тоосго хэвлэгчээр ажилд орж, уг байгууллагадаа 1**************0-1**************4 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан үнэн. гэх гэрчийн мэдүүлэг зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар тус тус нотлогдож байна.
5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* овогт ******* ******* /РД: УС*******5022851/-г 1**************0 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1**************4 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад мотористоор ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: УС*******5022851/-г 1**************0 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1**************4 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад мотористоор ажиллаж байсан байдлыг байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД