| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04356/И |
| Дугаар | 192/ШШ2025/04762 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04762
2025 06 03 192/ШШ2025/04762
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт*******ын ******* /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ***************** тоотод оршин суух,******* овогт *******гийн ******* /РД:*************/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нөхөр С.*******тай 2011 оноос эхлэн хамтран амьдарч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хууль ёсоор төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Бидний охин Н.А 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, хүү Н.А***р 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус төрсөн. Охин Н.А удахгүй 20 насанд, хүү Н.А***р нь 12 насанд хүрнэ. Охин Н.А Сингапур улсад суралцаж, хүү Н.А***р ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байгаа болно. Хүүхдүүд минь эрүүл өсөн бойжиж, суралцаж байна. Нөхөр С.******* бид хоёр 2 хүүхдээ зөв боловсон, эрүүл өсгөн бойжуулж, сайн сайхан амьдрахын төлөө тус тусын бизнесийг эрхэлж, бусдын нэгэн адил ажил хөдөлмөр эрхэлж ирсэн боловч сүүлийн жилүүдэд зан байдлын хувьд хоорондоо таарамж муутай болж, зарим асуудлын хүрээнд бие биеэ үл ойлголцож, хоорондоо маргаантай байдаг болсон. Бидний хоорондын үл ойлголцол хүүхдүүдийн минь эрх ашиг, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц үр дагавартай гэдгийг аль аль нь ойлгосон болно. Бидний хооронд бие биеэ гэсэн сэтгэл үгүй болж, цаашид хамт амьдрах боломжгүй гэдгээ харилцан ярилцаж, гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй хүүгээ ээж миний асрамжид байлгаж, эцэг нь хүүтэйгээ хүссэн үедээ чөлөөтэй уулзаж, хүүгээ өсгөж хүмүүжүүлэхэд эхийн нэгэн ажил эрхтэй байхаар тохиролцоод байгаа болно. Бид гэр бүлийн эд хөрөнгийн талаар ч маргаангүй болно. Миний бие хуульд заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад С.******* нь хоорондын таарамжгүй байдал, миний өргөдлийн дагуу гэрлэлтээ цуцлуулах, хүү Н.А****г ээжийн нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэж өргөдөлд дурдсаныг хүлээн зөвшөөрсөн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож, энэ тухай тэмдэглэл үйлдсэн юм. Иймд миний бие Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн журмаар С.*******ас гэрлэлтээ цуцлуулж, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.*******ыг өөрийнхөө асрамжид авахыг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааr хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.******* миний бие нөхөр С.*******тай гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гаргасан боловч бид хоёр хоорондоо эвлэрэх боломж үүссэн тул нэхэмжлэхээ буцааж татах хүсэлтэй байна. Нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь, хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.*******гийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ