2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/03007

 

 

 

 

 

 

 

 

  2025             04             16                                                192/ШШ2025/03007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 9  давхар,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №122204 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 2,199,900 төгрөгийг жилийн 35.3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. ******* нь №122204 дугаартай зээлийн гэрээний 2,199,900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч ******* нь удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 929 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу "...хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасны дагуу "*******" ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээн дээр бичсэн хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс: Улаанбаатар хот, , 32-р хороо, 8-р хэсэг, Баруун Алтан Өлгий 22, БАӨ тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч ******* уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь 2024.10.04-ний өдрийн 24/779 дугаартай итгэмжлэл, Улсын татвар төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, 2020.12.22-ны өдрийн Зээлийн гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, *******ийн зээл төлөлтийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/16297 дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооноос Засаг даргын тодорхойлолтыг гаргуулсан байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч овогтой нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч ийн г эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/16297 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан ,, 8 дугаар хэсэг , БАӨ тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. ******* нь нэхэмжлэлд дурдсан ,, 8 дугаар хэсэг , БАӨ тоот хаягт бүртгэлгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/16297 дугаартай шүүгчийн захирамж, улсын бүртгэлд бүртгэгдсэн , 11 дүгээр хороо, дэнж 3 гудамж, 11 тоотод бүртгэлтэй боловч түр эзэнгүй болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул *******г эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

******* нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт  //-г эрэн сурвалжилсугай.

 

2. *******  эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР