2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/04624

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/04624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******ийн ******* /РД:/, овогт *******ын ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. дахь хэсэгт заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Э.*******г эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Э.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Э.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3. дахь хэсэгт заасныг баримтлан ******* дүүрэг, ******* хороо, байр, хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******гийн өмчлөлд үлдээж, өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэр хасуулахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчээс 29,750,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.*******т олгож, хариуцагчаас 8,624,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагчийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, татварын хэлтсээс илүү төлсөн 545,200 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Э.*******т тус тус олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА