| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/01546/И |
| Дугаар | 192/ШШ2025/04759 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04759
| 2025 06 03 | 192/ШШ2025/04759 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо ********** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо ************ тоот хаягт оршин суух ******* овогт Дашзэвэгийн ******* /РД:********/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.*******,
Хариуцагч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Л.******* миний бие 2009 онд Д.*******тай танилцаж 2009 оны зунаас хамтран амьдарсан. Бид 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж 387 дугаартай гэрчилгээ авсан. Бидний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр охин Х.*******, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Х.*******, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр охин Х.******* нар төрсөн. Сүүлийн хоёр жилийн турш зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эцэг нь 3 охиноо өөрийн асрамждаа авна гэвэл татгалзахгүй. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хүнийг 3 жил гуйлаа. Одоо өөрөө салъя гэж байвал яах вэ дээ. 3 хүүхдээ өөрийн асрамждаа аваад, гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Ээжээс нь хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй…” гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 308 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Цэц-До эрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2023.03.21-ний өдрийн 00109 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Л.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Х.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Х.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
Хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Л.*******, Д.******* нар 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн 111031381461 дугаарт бүртгэсэн байх ба тэдний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр охин Х.*******, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Х.*******, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр охин Х.******* нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид зан харилцаа таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч Д.******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тэдний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр охин Х.*******, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Х.*******, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр охин Х.******* нар төрсөн бөгөөд эцэг Д.******* хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх саналыг нэхэмжлэгч зөвшөөрсөн, талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцэж байх тул хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээж байна.
Зохигчдын хооронд тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын ******* /РД:НВ88012402/, ******* овогт Дашзэвэгийн ******* /РД:ЙБ73090515/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 зааснаар 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Х.*******, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Х.*******, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Х.******* нарыг эцэг Д.*******ы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Х.*******, Х.*******, Х.******* нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Д.*******, эх Л.******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Зохигчид тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ