2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар  192/ШШ2025/04712

 

 

 

 

 

 

 

 

   2025          06             02                                        192/ШШ2025/04712

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

 Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, **************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********/-т холбогдох,

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Х.******* нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр надад яаралтай мөнгө хэрэгтэй байна. Маш хурдан ажил зохицуулж хүмүүс дайлж цайлчхаад ажлаа бүтээгээд өсгөөд өгнө гэж гуйгаад байхаар нь өөрийнхөө хаан банкны ****** тоот данснаас 15,000,000 төгрөгийг Н.*******ын ************ тоот дансанд шилжүүлж, 14 хоногийн хугацаатай зээлдүүлсэн юм. Гэтэл Х.******* нь тохирсон хугацаа аль хэдийд дууссан ч 5,000,000 төгрөгийг цувуулж өгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Х.*******аас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагч Х.*******т холбогдуулан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч Х.******* нь 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүх хуралдаанд гаргасан.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******т холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийн 50 хувь болох 87,475 төгрөгийг хариуцагч Х.*******аас, үлдэх 50 хувь буюу 87,475 төгрөгийг улсын орлогоос буцаан  тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ