| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03325/И |
| Дугаар | 191/ШШ2025/04576 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/04576
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 191/ШШ2025/04576 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбааатар хот, ******* дүүрэг, хороо, гудамж, , хаягт оршин суух, ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,354,828.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 6000281326 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 20,910,000 төгрөгийн зээлийг сарын 1,65 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000281326 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагч нь 94 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
...Иймд хариуцагч Б.*******гаас гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 19,047,491.4 төгрөг, хүүгийн төлбөрт 1,263,414.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,922.75 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 20,354,828.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.*******гаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.******* миний бие ******* ХК-ийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 20,354,828.29 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, 20,354,828.29 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,354,828.29 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,724.14 төгрөгийн 129,862.07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 129,862.07 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 129,862.07 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.******* нь Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,354,828.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 259,724.14 төгрөгийн 129,862.07 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 129,862.07 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гаас 129,862.07 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА