Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 217/МА2024/00007

 

                                                                              С.Д-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

 О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Х даргалж, шүүгч С.У, шүүгч С.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч                                                       С.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц, Б.Т

            Нарийн бичгийн дарга                             П.П нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А даргалж, шүүгч Ц.А, Д.О нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Д болон түүний өмгөөлөгч Р.Ц, Б.Т нарын давж заалдах гомдлоор С.Д-д холбогдох 222500000.... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогт С-вийн Д, Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт О аймгийн Б сумын Б баг З-ийн 3-... тоотод оршин суух хаягтай,

урьд Г аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/.. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил . сарын хугацаагаар хорих ялаар,

Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын ..-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, /регистрийн дугаар: ДЕ..120817/.

 

С.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө О аймгийн Б сумын Б багийн З-ийн 3-255 тоотод согтуурсан үедээ -ыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

О аймгийн Прокурорын газраас: С.Д-йг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ж овогт С-вийн Дийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д-йн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Эрүүгийн хуулийн ..10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д-йн цагдан хоригдсон 397 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доос нийт 7,284,989 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-д олгуулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,. дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайч, хөх алаг өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, юүдэнтэй бор хүрэн өнгийн ноосон цамц 1 ширхэг, үдээстэй хар өнгийн 1 хос гутал, ягаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хөх өнгийн монгол дээл 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэг, улаан өнгийн захтай хар өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй хөлийн ороолт 1 хос, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, хар цамц 1 ширхэг, юүдэнтэй хар цамц 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хөх өмд 1 ширхэг, саарал өмд 1 ширхэг, хөх дотоож 1 ширхэг, саарал оймс 1 хос, ногоон оймс 1 хос, хөх саарал гутал 1 хос, хатаасан цус 3 ширхэг, үснүүд, хумс 30 ширхэг, мааралд шингээсэн арчдас 2 ширхэг, ...... ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр бэхжүүлэн ззсан мааралд шингээсэн 4 ширхэг арчдас, хэргийн газрын үзлэгээр хураан авсан модны хэлтэрхийнүүд, мааралд шингээсэн арчдас 2 ширхэг, хуванцар 1 ширхэг, ягаан өнгийн даавуу 1 хэсэг, цагаан эрээн өнгийн даавуу 1 ширхэг, зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын хариуцсан комисст даалгаж, хяналтын камерын бичлэгтэй 8 гегабайтын багтаамжтай шаргал өнгийн 1 ширхэг флаш, дуу авианы бичлэгтэй 1 ширхэг DVD хуурцгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч С.Д-д холбогдох 222500000.... дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “Шн овгийн С-вийн Дид ...” гэснийг “Ж овгийн С-вийн Дид ...” гэж залруулга хийжээ.

 

Шүүгдэгч С.Д давж заалдах гомдолдоо:

 

... 2022 оны 04 дүгээр сарын 27-28-нд хэрэг болсон гэдэг. Манай гэрт амь хохирогч, гэрч Г бид гурав хамт архи уусан нь үнэн. Гэтэл яагаад Гийг гэрчээр, намайг яллагдагчаар татаж байгаа юм бэ. Хамт архи уусан Г нь яагаад эрүүл гэж гарсан юм бэ. Г нь мөрдөн байцаагч О-той гэр бүлийн найзууд байгаа юм. Намайг бичиг үсэг мэдэхгүйг минь далимдуулж байцаалт авсан. Иймд манай гэрт төмөр хана байхгүй, гэрч О мэдүүлдэг. Г ах хамт явж байсан эрэгтэй ах нар хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн байдаг. Г нь гартаа түлээний мод бариад талийгаачийн өвдөг, тохой руу нь цохиод байсан. Би гэрээс гарч ирээд Гийг түлхээд талийгаачийг босгосон. Гэтэл Г нь миний толгой руу барьсан модоороо цохисон, би модыг нь гараас нь аваад газар руу шидсэн юм. Миний араас хоолой боосон юм. Энэ хэргийг дахин шалгаж өгнө үү. Би гомдолтой байна. Би хүн алаагүй ... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Б.Т нар давж заалдах гомдолдоо:

 

... Шүүгдэгч нь өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлдэг. Анх хэрэг гарсан үеэс эхлэн гэрч Гээс гэрчийн мэдүүлэг авсан атлаа шүүгдэгч С.Доос сэжигтнээр мэдүүлэг авч цагдан хорьсон байдаг. Гэтэл тухайн үед амь хохирогч, гэрч Г, шүүгдэгч С.Д гэсэн 3 хүн байсан бөгөөд хамт байсан нэг хүн нь амь нас хохирсон байхад үлдсэн 2 хүнийг хэн алийг нь сэжиглэн шалгах ёстой байхад зөвхөн шүүгдэгч С.Д руу чиглүүлж хэргийг шалгасан гэж үзэж байна.

 

Амь хохирогч Р.С, гэрч Г нар урд хувийн харилцаа тийм ч сайн биш, гэрч нарын мэдүүлснээр амь хохирогч нь гэрч Гийн хавирганд гэмтэл учруулж байсан гэдэг нь тогтоогддог. Цагдаагийн газрын дуудлагын утсанд залгасан бичлэгийн дуу нь шүүгдэгч С.Д-йн дуу гэдгийг хажуу айлын болон нэг гудамжинд амьдардаг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах замаар нотлогдсон гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг огт анхаарч үзсэнгүй, хэдийгээр энэ гэрч нь шүүгдэгчийн охин ч тодорхой үйл баримтыг мэдүүлсэн байдаг. Гэрч Г нь мэдүүлэгтээ амь хохирогч нь шүүгдэгчийн гэрээс гараад надтай уулзаагүй, миний машинд суугаагүй, би уулзаагүй гэж мэдүүлсэн байхад түүний машины урд талын болон хойд талын купер болон салон дотор жолоочийн дунд хайрцаг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан бөгөөд тэдгээр нь амь хохирогчийн цус гэдэг нь тогтоогдсон байдаг ба энэ талаар дахин гэрчээс мэдүүлэг авахад анх өгсөн мэдүүлэгтээ огт дурдаагүй зүйлийг мэдүүлдэг энэ нь гэрчийн мэдүүлэг тууштай биш гэдгийг харуулдаг. Иймд шүүгдэгч С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д тайлбартаа: ... Би хохирогчийг цохиж алаагүй. Гийн мэдүүлгээр намайг шалгаж надад ял оногдуулсанд гомдолтой байна гэв.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: ... Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналтай байна гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Р.Ц, Б.Т нарын давж заалдах гомдлоор С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч С.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө О аймгийн Б сумын Б баг З-ийн 3-255 тоотод байрлах гэртээ Л.Г, Р.С нарын хамт архи ууж байгаад Р.Стай маргалдан түүнийг зодож, биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи тархины баруун тал бөмбөлгийн орой, чамархай хэсгийг хамарсан их хэмжээний цусан хураа, зүүн талын 5, ., 7, 8, 9 дүгээр хавирганы хөх болон суганы шугамуудаар далд зөрүүтэй хугарал, хуйханд цус хуралт, хамрын ясны хугаралт, цээжний урд булчинд цус хуралт, хуйх, зүүн хөмсөгний дээр 2 тооны няцарсан шарх, толгой, хүзүү, цээж, нуруу, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Д-йн цохилт өшиглөлтийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд шууд үхэлд хүргэх хүнд гэмтэл учирсан, энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг санаатай алах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Р.Ц, Б.Т нар нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Амь хохирогч Р.Сыг шууд үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь шүүгдэгч С.Д-йн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь

 

гэрч Л.Гийн ... Р.С бид хоёр С.Д-йн гэрт очсон. С.Д гэртээ байхгүй, хоёр хүүхэд нь байсан. Бид хоёр явах гэж байхад С.Д 0.33 граммын “М” нэртэй архи барьсан гэртээ ирсэн. Гэрт нь сууж байгаад тэр архийг нь уугаад дэлгүүрээс 0.75 граммын “Ч” нэртэй архийг авчирч уугаад сууж байхдаа бөх, морь яриад С.Д “би багахан шиг наадам, овооны наадмыг гаргахгүй барилддаг” гэж ярихад нь Р.С С.Д-йг “барилдах уу” гээд цуг гарсан. Хашаан дотор тэр 2 хоёр удаа барилдаад Р.С хоёуланд нь унасан. Буцаж ороод үлдсэн архиа ууж байхдаа Р.С С.Д-йг “би чамайг овооны наадамд гаргахгүй юм байна” гэхэд би Р.Ст “чи одоо боль боль, тийм юм битгий ярь” гэж хэлсэн. Гэтэл С.Д Р.Сын нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиход зүүн хацар нь хавдсан.

Р.С энэ үед С.Д-йн өмнөөс дайрсан. Тэгтэл Р.С С.Д-йн өмсөж байсан дээлийнх нь захаар заамдсан. С.Д зөрүүлж заамдаад баруун гараараа Р.Сын нүүр, цээж рүү нь цохиод байсан. Би С.Д-йн араас хүзүү хоолойг нь боогоод татсан. Тэгсэн С.Д намайг “чи муу п... энэ хүнтэй нийлж намайг зодох гээ юу, ямар овоо юм бэ” гээд Р.Сыг тавиад миний хоёр гараас барьж өөрөө доошоо болоод намайг толгой дээгүүрээ давуулаад шидсэн. Тэгээд дахиж Р.С луу дайрч газар унагаад дээрээс нь өшиглөөд байсан. Р.С хоёр гараараа нүүрээ хаагаад эвхрээд хэвтсэн байсан. С.Д дээрээс нь өшиглөөд байсан.

Би цагдаа дуудах гээд гар утсаа гаргаж ирсэн. Миний гар утасны цэнэг нь дуусахаараа дэлгэц нь харагдахгүй болчихдог юм. Тухайн үед таамгаар 102 луу залгаад эргээд гарсан чинь С.Д шанагаар ус хутгаад Р.С луу цацаад байсан. Би С.Д-йн араас нь барьж аваад “боль боль, наад хүнээ аллаа” гэхэд барьж байсан шанагаа цонхон дээр тавиад суусан. Р.С босоод гараад явсан. Би араас нь С.Д гарах гэхэд нь бүсэлхийгээр нь тэвэрсэн. Хулдаас нь нил цус болсон байсан. Бид хоёр ноцолдоод гал тогооны өрөөний босгон дээр очсон. Намайг дугтраад С.Д таампарт унагаасан. Эргүүлж гал тогооны өрөө рүү оруулчихаад цаашаа явсан. Миний зүүн хөлд өмссөн байсан гутлын ул салчихсан байсан. Босох гэж би хальтирч унасан. Гутлаа тайлж улыг нь үдээсээр боох гэж байгаад больсон. Тамхи асааж талд нь ортол татсан. Намайг гэрээс гарахад тэр хоёр гадаа байхгүй байсан.

Жорлон орж шээчихээд хашааны хойд талд байсан машин дээрээ очоод С гэж дуудаад машиндаа суугаад асаах гэж байхад С.Д хажуугийн суудал дээр орж ирээд суусан. Би түүнд миний найзыг яагаад хаячихваа гэсэн чинь “Чиний тэр мууг яадаг юм пизда минь, чи сүрхий царайтай юм дагуулж ирчихээд нийлж хүн зодох гээд араас боогоод” гээд надруу гараараа далайж сүрдүүлсэн. Би “явлаа явлаа” гэхэд С.Д буугаад үлдсэн. Би шууд яваад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд эхнэр үүд онгойлгож өгсөн. Миний гар утас цэнэггүй байсан болохоор эхнэрийнхээ утсаар Р.С луу хоёр удаа залгасан. Утас нь холбогдох боломжгүй байсан ... гэсэн мэдүүлэг,

 

түүний дахин өгсөн ... С.Д талийгаач Р.С хоёр хашаан дотор байшингийн үүд хэсэгт барилдсан. Талийгаач Р.С нь барилдаад газарт унахдаа ар нуруу хэсгээрээ унасан. Дараа нь дахин барилдаад унахдаа биеийн урд хэсгээрээ унасан. Толгойгоороо газар унаагүй. Р.Сын биед барилдаж дууссаны дараа ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Талийгаач Р.С нь С.Д-йн хашаанд морь унаагүй ерөөсөө морьтой ойртоогүй. Талийгаач С.Дтой маргалдахад С.Д түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохиход талийгаач Р.С гал тогооны өрөөний булан руу хойшоогоо саваад унасан. Газар унах үедээ талийгаач толгойн ар хэсгээрээ байшингийн булан мөргөж унасан.

Газар унасан байхад нь С.Д хөлөөрөө өшиглөж дэвссэн. Байшинд л зодоон болсон. Хашаан дотор зодоон болоогүй. Би талийгаачтай зодолдоогүй. Д.О худал мэдүүлэг өгсөн байна. С.Д гэртээ талийгаачийг зодчихоод ус цацаад байсан. С.Д-йн байшингаас эхлээд талийгаач ганцаараа гарсан. Араас нь С.Д гарах гэхээр нь би урдаас нь тэврэхэд намайг үүдний амбаарт унагаж чирээд байшингийнхаа гал тогооны өрөөнд оруулчихаад байшингаас гарсан. Тухайн үед байшингийн гал тогооны өрөөнд байх хулдаасан дээр битүү цус болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг,

 

          гэрч Л.Г болон насанд хүрээгүй гэрч Д.О нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх-ийн 115-119 тал/,

 

        гэрч С.Н-ийн ... Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн өглөөний 07 цаг 50 минутын орчим ус авахаар хоёр усны саваа аваад гэрээсээ гараад худаг руу явж байхад О аймгийн Б сумын Б баг Бийн 3-250 тоот хашааны ар талд хоёр гараа цээж хэсэгт наасан 40-45 орчим насны хүн ухаангүй хэвтэж байхаар нь цагдаагийн газарт хандсан ... С.Д нь хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уухаараа их овилгогүй, хашгирч гуугчсан байдалтай байдаг, согтохоороо их агсам хүн байдаг юм. Энэ бичлэг дээр байгаа “Гай болов оо аминд чинь хүрчихнэ шүү, чи дундуур нь ороод энийг өмөөрөөд байгаа юм уу, чиний нохой юм уу чиний бууны нохой юм уу үхсэнээ өмөөрөөд байгаа юм бэ, наад нохойгоо юунд нь өмөөрөөд байгаа юм” гэж хэлээд байгаа эрэгтэй хүний хоолой манай хөрш С.Д-йн дуу хоолой мөн байна ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 121, 123 тал/,

 

        гэрч Ч.Д-ийн ... Би тухайн үед С.Д-йг архи уучихсан болохоор нь орой согтуу ирэх юм байна гэж бодоод 1. цагийн үед Д багт байдаг хадам ээжийн гэрлүү яваад тэндээ хоночихоод өглөө ажилдаа явсан. Ажил дээрээ намайг байж байхад цагдаа ирээд аваад явсан. Би гэртээ байгаагүй болохоор манай гэрт чухам юу болсон талаар мэдэхгүй байна. Охинтойгоо утсаар ярихад “Л.Г ах ирээд аавтай архи уугаад байна” гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 12.-127 тал/,

 

        гэрч Д.Ц-ын ... Шөнө 02-03 цагийн орчим байх гэж бодож байна унтаж байхад С.Д-йн гэрийн зүгт хоёр удаа уртаар машины дуут дохионы чимээ сонсогдсон ... Өглөө босоод нөхөртэйгээ ярьж байхад манай нөхөр урд шөнө С.Д хашаандаа ална хядна гээд баахан орилж хашгирсан гэж ярьж байсан. Нөхөр маань хэл ярианы бэрхшээлтэй болохоор хүнтэй чөлөөтэй ярьж чаддаггүй. Бид хоёр гэртээ байнга байдаг болохоор ойлголцоод байдаг юм. Миний сонсож байгаа бичлэг дээр байгаа эрэгтэй хүний хоолой С.Д-йн дуу хоолой мөн байна ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 129-..0 тал/,

 

       гэрч З.Р-ийн ... Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө гэрээсээ гараад малдаа тэжээлээ өгөх гээд хашаанаасаа гартал хашааны ард согтуу гэмээр хүн хэвтэж байсан. Тэгээд нэг их анзаараагүй малдаа тэжээлээ өгчихөөд явж байгаад манай арын хашааны Н гэх эмэгтэй явж байхаар нь “энд нэг хүн хэвтэж байна” гэж хэлсэн. Манай хашааны хаалгатай ойрхон хэвтэж байсан болохоор нь хартал тухайн хүний нүүр, хоёр гар нь цус болсон байсан. Тэгээд Н гэх эмэгтэй цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн ..4-... тал/,

 

       гэрч С.С-ийн ... Шөнө 1 цагийн орчим нөхөр Л.Г рүү  залгаад “ирэх болж байна уу” гэсэн чинь “бид хоёр эндээ хоноод өглөө очно” гэж хэлсэн. Гэтэл шөнө унтаж байсан чинь манай хашааны хаалгыг хүн нүдэхээр нь гараад очсон чинь нөхөр Л.Г машинтайгаа зогсож байсан. Хашааны хаалгаа онгойлгож хашаандаа оруулсан. Л.Г согтуу байсан бөгөөд гэртээ орж ирээд “хөлийн өвдөг гарын тохой өвдөөд байна” гээд Д Сг аймаар зодлоо. Д зэвүүн хулгайч юм. Чи С руу залгаад өгөөч миний гар утас цэнэггүй болоод байна гэж хэлээд миний гар утсаар С руу залгаад байсан. Тэгээд намайг “босоод ир хоёулаа Сгийн гэр лүү очиж гэртээ харьсан байна уу үгүй юу үзээд ирье” гэхээр нь би “үгүй үгүй” гэж хэлээд хэвтсэн. Тэгээд ... Л.Г унтсан. Л.Гийг өглөө босоогүй байхад нь цагдаа нар ирээд аваад явсан ... Нөхрийгөө орж ирэхэд цаг харахад 04 цаг 20-30 минут болж байсан ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 141-143 тал/

 

        гэрч С.С-ийн ... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай дүү над руу утсаар яриад аавыг нас барсан гэж хэлээд би Монголд ирсэн. Гомдолтой байна. Би төрсөн дүү С.Э-г хохирогчоор оролцуулсан байгаа ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 145-14. тал/

 

            Шинжээч эмч Ж.Г-ийн ... энэ гэмтлийг авсан хүн тодорхой үйлдэл гүйцэтгэж чадахгүй гэмтэл авсан даруйдаа ухаан алдах зэрэг нөхцөл байдал үүсэж болно. Үхэлд хүргэсэн гэх гавал тархины битүү гэмтэл нь амь хохирогчийг босоо, суугаа, хэвтээ ямар ч байрлалд байхад үүсэж болно. Хуйханд цус хуралт , цээжний урд булчинд цус хуралт, хамрын ясны хугарал, хуйх, зүүн хөмсөгний дээр хоёр тооны няцарсан шарх, толгой, хүзүү, цээж, нуруу мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт үүссэн байдлаас үзэхэд ямар нэгэн гадаргуу дээр өөрөө унах, өөрөө юм мөргөх үед үүсэх боломжгүй гэмтэл байна. Зүүн талын 5, ., 7, 8, 9 дүгээр хавирга хөхний шугамаас үргэлжлээд суганы урд далны шугамаар хугарсан байдлаас үзэхэд том гадаргуутай зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэхийг үгүйсгэхгүй ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 1.4 тал/,

 

            О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн .7 дугаартай ... Талийгаачийн биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи тархины баруун тал бөмбөлгийн орой, чамархай хэсгийг хамарсан их хэмжээний цусан хураа, зүүн талын 5, ., 7, 8, 9 дугаар хавирганы хөх болон суганы шугамуудаар далд зөрүүтэй хугарал, хуйханд цус хуралт, цээжний урд булчинд цус хуралт, хамрын ясны хугарал, хуйханд цус хуралт, хуйх, зүүн хөмсөгний дээр олон тооны няцарсан шарх, толгой, хүзүү, цээж, нуруу, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаачид бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл архаг хууч өвчин тогтоогдсон байсан. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи тархины баруун тал бөмбөлгийн орой чамархай хэсгийг хамарсан их хэмжээний цусан хураа болно ... гэсэн дүгнэлт,

 

            О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай ...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж авахад амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаач нь нас бараад 2-4 цаг өнгөрсөн байна гэсэн дүгнэлт /1 хх-ийн 181-182 тал/

 

            О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 0. дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаартай ... Р.Сын цогцосноос авсан цусанд 1,4 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /1 хх-ийн 190-191 тал/,

 

            О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1.7 дугаартай ... С.Д-йн биенээс авсан гэх цусанд 0,75 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана ... гэсэн дүгнэлт /1 хх-ийн 19,-199 тал/,

 

            О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1.. дугаартай ... Л.Гийн биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй ... гэсэн дүгнэлт /1 хх-ийн 208 тал/,

 

            О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 379 дугаартай ... Л.Гийн биед зүүн өвдөгт 1 тооны зулгаралт, зүүн тохой бугалганд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэсэн дүгнэлт/1 хх-ийн 202-203 тал/,

 

         О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1.7 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн 5, ., 7, 9 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 1, 2, 3, 4, 8 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна. 5 гэж дугаарласан гарын мөр Л.Гийн зүүн гарын эрхий хурууны хээний дардастай, 7 гэж дугаарласан гарын мөр Л.Гийн зүүн гарын ядам хурууны хээний дардастай, . гэж дугаарласан гарын мөр С.Д-йн зүүн гарын дунд хурууны хээний дардастай, 9 гэж дугаарласан гарын мөр С.Д-йн зүүн гарын эрхий хурууны хээний дардастай папиляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна ... гэсэн дүгнэлт /1 хх-ийн 212-223 тал/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1755 дугаартай ... Гутлын улны салалт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна ... гэсэн дүгнэлт /1 хх-ийн 240-242 тал/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 175. дугаартай ... Монгол дээлэнд үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, өмдөнд үүссэн гэмтэл нь гогдож татах хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гогдолт байна ... гэсэн дүгнэлт /1 хх-ийн 247-250 тал/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2.45 дугаартай ... Шүүгдэгч С.Д-йн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн дээл, улаан өнгийн захтай хар өнгийн цамц, хар хөх өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гуталнаас цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр дээл, цамцнаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Р.Сын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Өмднөөс хангалттай үр дүн илрээгүй тул ДНХ шинжилгээнд тэнцэхгүй гэж дүгнэв. Хар өнгийн гуталнаас холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Р.С, С.Д нарын гэх ДНХ тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт/ 2 хх-ийн 15-18 тал/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2.49 дугаартай ... Л.Гийн гэх хумснуудад урвал явагдаагүй тул цус илрээгүй гэж дүгнэв. С.Д-йн гэх хоёр гарын арчдасыг фенолфаталейны тестээр шинжлэхэд хоёр гарын арчдас дээр урвал явсан тул цус илэрсэн гэж үзэв. Шинжилгээнд ирүүлсэн С.Д, Р.С нарын гэх хумснууд С.Д-йн гэх хоёр арчдас, Р.Сын гэх дагзны үснээс цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтооход Р.Сын гэх хумс, дагзны үснээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Р.Сын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. С.Д-йн гэх хумснаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь С.Д-йн гэх ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. С.Д-йн гэх гарын арчдаснаас холимог ДНХ тогтоц илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Р.С, С.Д нарын гэх ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ... гэсэн дүгнэлт /2 хх-ийн 21-2. тал/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны 2.4. дугаартай гэмт хэрэг үйлдэгдэх үед Л.Гийн өмсөж байсан хувцаснаас цус болон бусад ул мөр илэрч байгаа талаарх дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн хөх алаг өнгийн куртик, бор өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталнаас цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ- ийн тогтоцыг тогтооход алаг өнгийн куртик, бор өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмднөөс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Р.Сын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хар өнгийн гуталнаас хангалттай үр дүн илрээгүй тул шинжилгээнд тохирохгүй гэсэн дүгнэлт /2 хх-ийн 30-33 тал/,

 

            амь хохирогч Р.Сын өмсөж байсан хар өнгийн малгайтай цамц, дугуй захтай хар өнгийн цамц, футболка, ногоон өнгийн оймс, саарал өнгийн оймс, саарал өнгийн өмд хар хөх өнгийн өмднөөс цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр саарал өнгийн футболк ногоон өнгийн оймс, хар хөх өнгийн өмднөөс цус илэрсэн Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Р.Сын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Малгайтай цамцнаас хангалттай үр дүн илрээгүй тул шинжилгээнд тэнцэхгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2.44 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 37-40 тал/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 0. дугаар сарын 24-ний 2110 дугаартай дискэнд хадгалагдаж байгаа дуу авианы бичлэг нь шуугианы нөлөөлөл ихтэй, ярианы үргэлжлэх хугацаа 30 секундээс бага байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт /2 хх-ийн 53-.0 тал/,  

 

            гэрч Л.Гийн гар утасны ярианы дэлгэрэнгүй лавлагаа /2 хх-ийн 70-72 тал/ О аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн “Иргэдээс гомдол хүлээн авах” тухай дэвтрийн хуулбар /2 хх-ийн 88-93 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 247 дугаартай ... цогцост хийсэн шүүх эмнэлгийн .7 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /3 хх-ийн 145-1.9 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тухайн үед Л.Гийн жолоодож явсан ...... ОРА дугаартай Тоёота П загварын тээврийн хэрэгслийн дунд хайрцаг, баруун урд хаалганы цонхны гаднаас авсан арчдаснаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Р.Сын гэх ДНХ-ийн тогтоцтой тохирсон боловч

 

энэ талаар гэрч Л.Г “... жорлон орж шээчихээд хашааны хойд талд байсан машин дээрээ очоод С гэж дуудаад машиндаа суугаад асаах гэж байхад С.Д хажуугийн суудал дээр орж ирээд суусан. Би түүнд миний найзыг яагаад хаячихваа гэсэн чинь “Чиний тэр мууг яадаг юм пизда минь, чи сүрхий царайтай юм дагуулж ирчихээд нийлж хүн зодох гээд араас боогоод” гээд надруу гараараа далайж сүрдүүлсэн. Би “явлаа явлаа” гэхэд С.Д буугаад үлдсэн ...” гэж мэдүүлжээ.

 

Мөн С.Д-йн гэх гарын арчдаснаас холимог ДНХ тогтоц илэрсэн бөгөөд энэ нь амь хохирогч Р.С, С.Д нарын гэх ДНХ-ийн тогтоцтой тохирсон тул гэрч Л.Гийн дээрх мэдүүлгийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнээс гадна насанд хүрээгүй гэрч Д.Оийн ... Хойд талын өрөөний цонхоор харахад Г ах хамт явсан эрэгтэй хоёр хоорондоо зодолдоод нэг нь доороо орчихсон байсан. Яг хэн нь доороо орсон байгааг анзаарч хараагүй. Би аав С.Д-д “энэ хоёр чинь зодолдоод байна” гэж хэлэхэд аав гэрээс гарчихаад намайг ус аваад ир гэж дуудсан. Аав өөрөө миний урдаас ирээд усыг авсан. Үүнээс хойш тэр гурав гэрт орж ирэхэд хамт явсан эрэгтэй толгойгоо угаасан, үс нүүр нь норчихсон байсан ... Үлдсэн архиа ууж дуусгаад хоорондоо ярьж байгаад тэр гурав гэрээс гарсан. Л.Г ах тэр эрэгтэйгийн хамт машин руугаа явж аав гэртээ орж ирж унтсан. Байшинд зодоон болоогүй. Биеийн аль хэсэгт нь юугаар цохиж зодсоныг нь би хараагүй ... гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 111 тал/  нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх дээрх мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь үндэслэл бүхий болжээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ..1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж Ч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж Ч, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж,  эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1..2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан буюу түүний эрх зүйн байдлыг дордуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч С.Д-йн болон түүний өмгөөлөгч Р.Ц, Б.Т нарын “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү... ” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1 ,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д болон түүний өмгөөлөгч Р.Ц, Б.Т нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.Х

                        ШҮҮГЧИД                                                                 С.У

 

                                                                                                            С.Ц