| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0082/З |
| Дугаар | 111/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 111/ШШ2025/0025
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, *******н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь тус шүүхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан тус нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан *******н нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 дугаар “*******ын *******ийг Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА