2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/04647

 

 

 

 

 

 

 

    2025           05           30                                         192/ШШ2025/04647                  

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ***********байрлах, Х ХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, ***********тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31,003,391.14 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ө.*******, Б.******* нар нь Х ХК-тай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******0021316 дансны дугаартай Зээлийн гэрээ байгуулан 33,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар, Нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон дараах эд хөрөнгө, эрхийг барьцаалсан. Үүнд:

Орон сууц: Нийслэлийн, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхон, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, Ү-************ дугаартай, ГД-**********гэрчилгээний дугаар бүхий 31.43 м.кв талбайтай, хоёр өрөө байр

Банк нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эскроу дансаар дамжуулан 33,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээний хугацаанд төлсөн төлбөр үндсэн зээлд 5,382,149.28 төгрөг, зээлийн хүүд 14,871,959.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,748.34 төгрөгийг тус тус төлсөн байна. Ө.*******, Б.******* нар нь банктай байгуулсан *******0021316 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 525, үндсэн зээлийн үлдэгдэл 27,617,850.72 төгрөг, хүү 3,365,691.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,848.74 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 31,003,391.14 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 31,003,391.14 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Ө.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,003,391.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 31,003,391.14 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,003,391.14 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хариуцагч нар нь төлбөр төлөх хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, Ү-220*******2519 дугаартай 31.43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 31,003,391.14 төгрөг гаргуулахыг хариуцагч Ө.*******, Б.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2,003,391.14 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хариуцагч нар нь төлбөр төлөх хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, Ү-220*******2519 дугаартай 31.43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,200 төгрөгийн 50 хувь болох 191,600 төгрөгийг хариуцагч Ө.*******, Б.******* нараас, үлдэх 50 хувь буюу 191,600 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ