2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/03015

 

 

 

 

 

 

 

 

  2025             04             16                                                192/ШШ2025/03015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр дугаар сарын 04-ний хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь "" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 1 сарын 4-ны өдөр 1104468 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 10641 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн зээлийг сарын 2,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 1 сарын 4-ны өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 03 сарын 19-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 7,583,425.06 төгрөгийг, хүүний төлбөрт 3,023,486.46 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 94,567.48 төгрөгийг, нийт 10,701,479.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй бөгөөд 562 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 2,416,574.94 төгрөг, зээлийн хүү 1,246,919.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 166,545.22 төгрөг, нийт 3,830,039.97 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Хариуцагч ******* нь оршин байх хаягтаа "Бүртгэлтэй боловч оршин суудаггүй" болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/16542 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд 2025.02.07-ны өдрийн 42/990 дугаартай итгэмжлэл, 2025.03.19-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021.01.04-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Цахим зээлийн дэд гэрээний хуулбар, Төлбөрийн баримт, *******ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Дамдинсүрэн овогтой  Бямбацогт нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/16542 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүрэг, ,, бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. ******* нь нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүрэг, ,, бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/16542 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

******* нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дамдинсүрэнгийн Бямбацогт /РД:ИЮ88123114/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР