2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04562   

 

 

                                          

 

 

 

 

    2025           05           28                                         192/ШШ2025/04562                

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам, ***********4 тоот хаягт байрлах, Н.А нэжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, *********** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:***********/-т холбогдох

39,588,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэжлэгч шүүхэд гаргасан нэжлэлдээ: “...Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа "Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл" 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 3-р хавсралт Санал асуулгын хуудас, Нийгэм эдийн засгийн судалгааг авч эхэлсэн. Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолын 3-р хавсралт дагуу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын ******* дугаар гудамж ******* тоот газрын өмчлөгч иргэн ******* овогтой *******аас РД: ********** Санал асуулгын хуудас, Нийгэм эдийн засгийн судалгааг авч "Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл"-ийг дэмжих санал өгсөн. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын ******* дугаар гудамж ******* тоот газрын гэрчилгээ, кадастр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарыг авч хувийн хэрэг үүсгэж ажилласан. Улмаар Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн нөхөх олговрын хөрөнгийн үнэлгээний хээрийн судалгаа, газар дээрх биет үзлэг жилтийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийж газар, хувийн сууц, том хаалга, явган хаалга, тамбар 1 /тоосгон/, амбаар 1 /модон төмөр дээвэртэй, шалгүй/, 5 ханатай гэрийн суурь, хашаа /модон 3 тал/. цементэн суурь, шигтгэсэн зам, модон жорлонг жиж "Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл"-ийг зөвшөөрснийг нотлох бичиг баримтыг хавсралт болгон авсан болно. Газар дээрх үзлэгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.*******, ХХК-ийн үнэлгээчин Д., газар өмчлөгч Л.******* нарын хамт хийж гүйцэтгэсэн. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын ******* дугаар гудамж ******* тоотын нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээний тайлан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Санхүү аж ахуйн хэлтэст хянуулахаар өгсөн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санхүү аж ахуйн хэлтсээр хянагдаж иргэд нөхөх олговрын хөрөнгийн үнэлгээг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр анхны хөрөнгийн үнэлгээг Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо, долоон буудал Ли Ли төвийн 2 давхарт, 2 номерын өрөөнд үнэлгээг уншиж танилцуулсан. Нөхөх олговрын үнэлгээг танилцуулахад иргэн Л.******* гэр бүлийн хүний хамт ирж танилцан тус хөрөнгийн үнэлгээг бага ээн ярилцаж байгаад дахин ирж танилцахаар болсон. Иргэн Л.******* түүний эхнэр, эгчтэйгээ 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирж нөхөх олговрын нэгдсэн үнэлгээ: 83,805,700 төгрөгийн төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй танилцан хурлын протокол, гэрээ хийсэн. Иргэн Л.******* нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, "Сэлбэ дэд төв"-ийн /блок-2/ гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд иргэн *******гийн ******* нь ХХК-ийн үнэлгээчин Д.гийн ирүүлсэн "Нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ"-ний тайлангийн дагуу нөхөх олговрын нэгдсэн үнэлгээ: 83,805,700 төгрөгийн нөхөх олговрын үнэлгээтэй танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулан гэрээ байгуулахаар зөвшилцсөн. Газар чөлөөлөх гэрээ үйлдэх явцад Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Г.******* миний бие Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Хандгайтын 28 дугаар гудамж иргэн Баярын Ононгын газар чөлөөлөх гэрээг хуулан засварлаж байгаад гэрээний үнийн дүн дээр бичиглэлийн алдаа гарган нөхөх олговрын үнийн дүнг 123,394,500 төгрөгөөр гэрээ хийнэ гүйцэтгэж Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/716 захирамж, газар чөлөөлөх 2024/734 дугаартай гэрээ алдаатай хийгдсэн. Тус алдаатай шийдвэрийн дагуу иргэн *******гийн ******* хамтран өмчлөгч *******ын нар 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Г- дугаартай газар өмчлөлийн гэрчилгээ, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захирамжийн дагуу хүчингүй болгон нотариатаар баталгаажуулан Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгч хүчингүй болгон буцах хуудсыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтэн иргэн, хуулийн этгээдийн газар, эд хөрөнгийн нөхөх олговрын гүйцэтгэл хийж Нийслэлийн Газар зохион байгуулалтын санхүү аж ахуйн хэлтсээс нөхөх олговрыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн *******гийн *******ын Хаан банкны 5042077296 тоот дансанд 123,394,500 төгрөгийг Төрийн сангаас гүйлгээ хийсэн. Газар чөлөөлөх гэрээ үнийн дүн зөрүүтэй, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/716 дугаар захирамж алдаатай гарсныг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн аудиторт мэдээ гаргаж өгөх үед мэдсэн. ХХК-ийн үнэлгээчин Д.гийн ирүүлсэн "Нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ"-ний тайлангийн дагуу нөхөх олговрын нэгдсэн үнэлгээ: 83,805,700 төгрөгийн нөхөх олговрын үнэлгээг гэрээний үнийн дүн дээр алдаатай бичиж 123,394,500 төгрөг болгон иргэн *******гийн *******ын дансанд 39,588,800 төгрөгийг илүү шилжүүлснийг мэдсэн бөгөөд иргэн Л.*******т утсаар мэдэгдсэн. Иргэн Л. *******, эхнэр, эгчийн хамт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эхний уулзалт зохион байгуулж талууд газар чөлөөлөх 2024/734 дугаартай гэрээ буруу үйлдэгдсэн. ХХК-ийн нөхөх олговрын хөрөнгийн үнэлгээний үнийн дүн газар чөлөөлөх 2024/734 дугаартай гэрээний үнийн дүн зөрсөн, иргэн Л.*******ын дансанд 39,588,800 төгрөгийг илүү шилжүүлсэн тухай хэлэлцэхэд Иргэн Л.******* анх нөхөх олговрын хөрөнгийн үнэлгээтэй танилцахад нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээний тайлангийн дагуу нөхөх олговрын нэгдсэн үнэлгээ: 83,805,700 төгрөгийн үнэлгээ гарсан байсан, хариуцсан мэргэжилтэн алдаа гаргасан тул хариуцсан мэргэжилтэнтэй хуваан төлөх тухай санал гаргасан. Иргэн Л. *******ын Нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ"-ний тайлангийн дагуу нөхөх олговрын нэгдсэн үнэлгээ: 83,805,700 төгрөг танилцан үнийн дүнг зөвшөөрч үнэлгээний тайлан, хурлын протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэн Л.******* нь үнийн дүн буруу алдаатай бичсэнийг мэдэж байсан тул хуваан төлөх боломжгүй тухай мэдэгдэж уулзалтыг хойшлуулсан. Тус уулзалтаар газар чөлөөлөх гэрээ, хурлын протоколыг дахин шалган 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин Уулзаж тухайн асуудлыг хэрхэх тухай дахин уулзалт товлон уулзалтыг дуусгасан. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Л.*******тай дахин уулзаж иргэн *******ын дансанд илүү шилжүүлсэн 39,588,800 төгрөгийг хэрэглэж авто машин авсан. Тухайн авто машины үнийн дүнг бүрэн төлөөгүй тул надад санхүүгийн дарамт үүсэх тул эхний ээлжид илүү шилжүүлсэн 39,588,800 төгрөгийн 20,000,000 төгрөгийг авто машинаа зарж төрийн санд шилжүүлэн үлдсэн 19,588,800 төгрөгийг хэсэгчлэн хуваан төлөхөөр зөвшилцөн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний даваа гарагт 20,000,000 төгрөгийг шилжүүлэхээр зөвшилцсөн боловч авто машин зарагдахгүй гэх шалтгаанаар төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн өглөөний 10:00 цагт холбогдон 39,588,800 төгрөгийг хэзээ шилжүүлэх талаар тодруулахад "Өгөхгүй, цагдаа шүүхээрээ яв" гэх хариуг өгсөн. Захиргааны байгууллага болон иргэн харилцан тэгш эрхийн хүрээнд хийсэн хэлцэл байх тул иргэний эрх зүйн харилцаа мөн байна. Захиргааны гэрээ нь нэг талаас захиргааны байгууллага байхыг шаардах бөгөөд захиран шаардах эрхийг хэрэгжүүлж оролцдог. Уг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/734 дугаартай газар чөлөөлөх гэрээг байгуулахад ямар захиргааны байгууллагаас ямар нэгэн байдлаар захирсан бус харилцан үнэлгээ тогтоолгож, тохиролцон тэгш эрхтэйгээр гэрээ байгуулсан байдаг. Иймд захиргааны гэрээтэй холбоотой захиргааны хэргийн харьяаллын маргаан биш байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад "төсвийн байгууллагын нэжлэл" нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасан байна. Иймд нэжлэлийг хүлээн авч, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024/734 дугаартай гэрээнд заасан 123,394,500 төгрөгөөс үндэслэлгүйгээр олж авсан 39,588,800 төгрөгийг ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу буцаан гаргуулж нэжлэгчээс гаргуулж өгнө үү…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэжлэгч Н.А нь хариуцагч Л.*******т холбогдуулан 39,588,800 төгрөг гаргуулах тухай нэжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэжлэлийн шаардлага 39,588,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 15,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,588,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.А нэжлэлтэй, хариуцагч Л.*******т холбогдох 39,588,800 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Л.******* нь нэжлэлийн шаардлага 39,588,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 15,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,588,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2,125,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 175,447 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ