Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2025/0026

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, *******ын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох  “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0001579 дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын газрын дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

*******оос Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******т холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0001579 дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ. 

Хариуцагч нь өөрийн үйлдсэн “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0001579 дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******ын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох  “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0001579 дүгээр шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

 ШҮҮГЧ                             Ц.СУВДМАА